| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2021/00361/И |
| Дугаар | 143/ШШ2022/00028 |
| Огноо | 2022-01-19 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 143/ШШ2022/00028
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.У
Хариуцагч: Р.С
Ажилгүй байсан хугацааны цалин 4 355 259 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярмагнай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь ******* аймгийн *******д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 4 355 259 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
өдөр ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ******* аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өдрийн тоот тогтоол, ******* аймгийн Засаг даргын өдрийн тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Улмаар ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 120/ШШ2020/0004 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаж, шүүх хурлын өмнө гомдлоосоо татгалзсанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 409 тоот тогтоолоор энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн.
Миний зүгээс 2 шатны шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргыг тоот захирамжаа хүчингүй болгохыг хүлээсэн боловч хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Шүүхийн шийдвэр гарсан ч захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй гэсэн хариу өгсөн.
Улмаар миний бие 2 шатны шүүхийн шийдвэрийн дагуу өдрөөс ******* сумын Засаг даргын ажил үүргийг үргэлжлүүлэн хийсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан үеийн цалин тасарч, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй нь миний хууль ёсны эрх ашгийг хөндөж байна.
Иймд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4 355 259 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* хариу тайлбартаа: ...Ц.******* нь ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон ******* аймгийн Засаг даргын маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн дагуу ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан 120/ШШ2020/0004 дүгээр шийдвэр 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гарсан.
Дээрх шийдвэр гаргасантай холбогдуулан тухайн хэрэгт хариуцагчаар оролцсон ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 120/ШШ2020/0004 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан тул аймгийн *******ас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлаар захиргааны шийдвэр гаргаж, Ц.*******ийг өмнөх ажилд нь ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Харин ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал болохоос өмнө давж заалдах гомдлоосоо татгалзсанаар Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 409 дүгээр тогтоолоор уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн юм.
Маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хариуцагч аймгийн *******д өнөөг хүртэл гардуулаагүй тул Ц.*******ийг өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллах шийдвэр гаргаагүй бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нь сумын Засаг даргын ажлыг үргэлжлүүлэн хийсэн байдаг.
Иймд ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас давж заалдах гомдол гаргасан, гомдлоосоо татгалзсан хугацаа болох 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх цалин болон эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх асуудлыг аймгийн ******* хариуцах үндэслэлгүй байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг аймгийн Засаг даргын зүгээс зөвшөөрсөн, гэвч Иргэдийн төлөөлөгчдийн хурал давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн тогтоол гарсан өдрөөс нэхэмжлэгчийн анх томилогдсон захирамж хэвээр үлдэж байгаа учраас шууд ажилдаа эргэн орох боломжтой болсон.Тэгтэл 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс Давж заалдах шатны шүүхийн тогтоол гарсан байхад нэхэмжлэгч мөн оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажлаа авсан нь аймгийн *******ас шалтгаалсан үйлдэл биш. Зөвхөн сумаас мөн нэхэмжлэгчээс шалтгаалсан үйлдэл болохоор хариуцагч дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс ******* сумын Засаг даргын тамгын газрын дугаартай албан тоот, Ц.*******ийн 2021 оны цалингийн карт, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* аймгийн Засаг даргын дугаартай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 409 дүгээр тогтоол, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 120/ШШ2020/0004 дүгээр шийдвэр, тус шүүхийн 2021.11.17-ны өдрийн 111 дүгээр албан тоот, Ц.*******ийн дансны хуулга; хариуцагчаас ******* аймгийн Засаг даргын 2021.11.22-ны өдрийн 1-3043 албан тоот, хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ц.*******ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 120/ШШ2020/0004 дүгээр шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, аймгийн Засаг даргын тоот захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас давж заалдах гомдол гаргаж, шүүх хурлын өмнө гомдлоосоо татгалзсанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 409 тоот тогтоолоор энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Улмаар миний бие шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс ******* сумын Засаг даргын ажил үүргийг үргэлжлүүлэн хийсэн. Иймд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4 355 259 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж нэхэмжилсэн.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хангасан 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 120/ШШ2020/0004 дүгээр шийдвэрээр У.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон ******* аймгийн Засаг даргын маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс давж заалдах гомдол гаргасан боловч гомдлоосоо татгалзсанаар 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 409 дүгээр тогтоолоор эцэслэгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн тогтоол гарах 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг зөвшөөрөхгүй, үндэслэл нь давж заалдах гомдлыг ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргасан. Харин давж заалдах шатны шүүхийн тогтоол гарсан 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс нэхэмжлэгчийн анх томилогдсон захирамж хэвээр үлдэж байгаа учраас шууд ажилдаа эргэн орох боломжтой болсон. Тэгтэл нэхэмжлэгч мөн оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажлаа авсан нь аймгийн *******ас шалтгаалсан үйлдэл биш. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2021.10.13-ны өдрийн 1-540 дугаартай албан тоот, Ц.*******ийн 2021 оны цалингийн карт, ******* аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/75 дугаартай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 409 дүгээр тогтоол, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 120/ШШ2020/0004 дүгээр шийдвэр зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь ******* аймгийн ******* сумын *******ар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон уг захирамж үндэслэлгүй үндэслэлгүй байсныг ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 120/ШШ2020/0004 дүгээр шийдвэрээр дүгнэж, хүчингүй болгосон, 2020.11.30-2021.04.05-ны хооронд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор шийдвэрлэсэн нь тогтоогдож байна.
Уг шийдвэрт гомдол гаргасан хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлоосоо татгалзсанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 409 дугаар тогтоолоор давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс ******* сумын Засаг даргын ажил үүргийг гүйцэтгэж байгаа болох нь тус сумын Засаг даргын тамгын газрын албан бичгээр тогтоогдож байна.
5. Талуудын маргааны зүйл нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа эргэн орох хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хэн хариуцах тухайд маргаж байх ба хариуцагч тал ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 120/ШШ2020/0004 дүгээр шийдвэрийг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
6. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ц.*******ийг ажлаас чөлөөлсөн тогтоол, захирамж хууль бус гэдэг нь тогтоогдсон ба уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.
Талуудын маргаж буй цаг хугацаанд үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.
Ажилтан ажлаас халагдсан үеэс цалин хөлс авах эрх нь нэгэн адил зөрчигдөж эхлэх боловч ажлаас халсан ажил олгогчийн захирамжийг хууль зөрчсөнийг шүүх дүгнэж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл уг эрх зөрчигдсөн хэвээр үргэлжлэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Учир нь Ц.*******ийг ажлаас үндэслэлгүйгээр халаагүй бол дээр дурдсан хугацаанд тэрээр ажил үүргээ гүйцэтгэж, холбогдох цалин хөлсийг авах байсан гэж үзнэ.
7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс урьд эрхэлж байсан ажилд үргэлжлүүлэн ажилласан өдөр хүртэлх хугацааны буюу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу ажилгүй байсан дээрх хугацааны 4 355 259 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, мөн зүйлийн 46.2 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4 355 259 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 640 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн *******ас улсын тэмдэгтийн хураамж 84 640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* аймгийн *******ас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 355 259 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.******* болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг ******* аймгийн *******д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 640 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн *******ас улсын тэмдэгтийн хураамж 84 640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН