Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 63

 

 2017         05          12                                                       63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранцэцэгийг суулган, Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан

      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201711000063  дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* овогт ******* , Дорнод аймгийн Дашбалбар суманд 1975 оны 12 сарын 22-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, буриад, Монгол улсын иргэн /*******/, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн “Товын булаг” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч ******* согтуугаар 2016 оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд “KIA PAMAX” маркийн ******* УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл аюултай байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.2.5/в/-д “Жолооч нь зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллагад мэдэгдэж...осол холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.2.7/а/-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдлийг хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багийн нутаг “Овоот” хорооллын 10-04 тоотод байрлах “Дөрөө дөч” хүнсний дэлгүүрийг мөргөж хохирогч *******т 6841000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би согтуу байсан учраас болсон үйл явдлыг мэдэхгүй байна. Харин хохирлыг сумын үнэлгээгээр хоёр хувааж төлье гэж бодож байна. Одоогоор хохирлыг төлөөгүй байгаа. Өөр ярих зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ "…Би 2016 оны 12 сарын 20-ны өдөр хөдөөнөөс сумын төвд цагаан өнгийн “РАМАХ” маркийн ачааны ******* УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн юм...Маргааш нь...******* дэлгүүрээс архи аваад ******* бид 3 шууд эгчийн зочид буудалд очиход хилийн цэрэгт ажилладаг , нар нэг танихгүй залуугийн хамтаар байж байсан. Ингээд бид нар архи уусан. Яг хэдэн шил архи уусныг мэдэхгүй байна. Тэгээд би ухаанаа алдаж тасарсан, буудлаас яаж гарсан гэдгээ санахгүй байна. Би тухайн үед машин барьж яваад айлын хашаа, дэлгүүр мөргөсөн гэдгээ санахгүй байна. Маргааш өглөө нь манай эхнэр “чи машинаараа айлын хашаа мөргөсөн” гэж хэлсэн. Тухайн үед дэлгүүр мөргөсөн гэж хэлээгүй. Ингээд манай гэрийн гадаа ******* бид хоёр зогсож байхад Болдбаатар ах ирээд “чи манай дэлгүүрийг дайрсан байна, очиж хар” гэж хэлсэн. Ингээд ******* бид хоёр Болдбаатар ахын хамтаар  дэлгүүр рүү нь очоод харахад, дэлгүүрийн урд талын хашаа нь цуурсан байсан. Мөн камерийн бичлэг харахад дайрч байгаа нь харагдаж байсан. Тэгээд Болдбаатар ах намайг “эрүүл болоод ирж уулзаарай” гээд явуулсан. Маргааш нь ганцаараа би Болдбаатар ахын гэрт очоод уулзахад Болдбаатар ах надаас 10 сая төгрөгийн хохирол нэхсэн.

******* тэр орой цайвардуу бор өнгийн дээлтэй, би хар өнгийн куртиктэй явж байсан юм... Би тухайн үед юу болсон талаар үнэхээр мэдээгүй, архи ихээр хэрэглээд тасарчихсан байсан. Дараа нь ******* ярихдаа “түс хийх чимээ гарсан” гэж хэлсэн. Би осол болох үед машиныг хэн барьж явсан талаар мэдэхгүй байна...”  /хх 85-86/,

“... эгч ярихдаа “чи машинаа бариад хашааг маань дайраад *******ын хамтаар хашаанаас гарсан” гэж хэлсэн...Би *******ыг машиныг маань барьсан эсэхийг мэдэхгүй байна...” гэжээ. /хх 89-90/

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх сумандаа 2014 онд блокоор барьсан 10х7 хэмжээтэй байшинд “Дөрөө дөч” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Манай гэр дэлгүүрийнхээ ард 60-аад метрийн зайнд байрладаг.

2016 оны 12 сарын 21-ний өглөө дэлгүүрээ онгойлгож орой 22 цагт хаасан. Энэ үед дэлгүүр маань зүгээр байсан. Маргааш нь буюу 2016 оны 12 сарын 22-ны өглөө 7 цагийн орчимд дэлгүүрээ галлахаар очиход манай дэлгүүрийн хашааг машин мөргөсөн байсан. Хашааг мөргөхөд дэлгүүрт доргилт өгч дэлгүүрийн хашааны суурь хэсэг, дэлгүүрийн барилгын гадна болон дотор талын суурь хэсэг, дэлгүүрийн хана, цонхны дээд тал болон суурь хэсэгт цууралт үүсч, хаалга гажсан байсан. Тэгээд би дэлгүүрийнхээ гадна талын камерийг шүүж үзэхэд, ******* УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шөнө 04 цагийн орчимд ухарч ирж мөргөчихөөд яваад өгсөн байсан. Жолоочийн эсрэг талын хаалганаас дээлтэй хүн бууж ирээд машины хойд талаар тойрч хараад буцаад машиндаа сууж байгаа бичлэг байсан. Тэр хүнийг дээлтэй гэхээр нь ******* нь юм байна гэж ойлгосон. Би бичлэг үзээд тэр өдрөө хэсгийн төлөөлөгч мэдэгдэж, байгаа байдлыг газар дээр нь харуулсан. Мөргөсөн машин нь гийн машин болохыг мэдээд уулзаж хохирол яаж барагдуулах талаар асуухад юм ярихгүй байсан.

Бид дэлгүүрийнхээ орлогоор амьжиргаагаа залгуулдаг болохоор машинд мөргүүлснээс хойш хаалттай байгаа нь их хохиролтой байна. Бид татварын хэлтэст байнга  Х /0/ тайлан өгдөг. Дээрх эвдрэл хохирлын үнэлгээг сумын захиргаа 4778000 төгрөгөөр, дараа би өөрөө “Гэрэгэ эстимэйт” ХХК-иар үнэлгээ гаргуулахад 6841000 төгрөгөөр үнэлгээ тогтоож өгсөн. Би дэлгүүрийн эвдрэлийн үнэлгээг 6841000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Мөн олох ёстой байсан орлого 3000000 төгрөг, мөрдөн байцаалтад ирж очсон унааны зардлын 84600 төгрөг, фото зурагны үнэ 96000 төгрөг, дэлгүүрийн байшинд үнэлгээ тогтоолгосны хөлс 200000 төгрөг, нийт 10221600 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо төлүүлж, яланд явуулмааргүй байна гэв.

 

Гэрч Г.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Шөнө дунд... нь ын хашаанд байсан машинаа асаагаад хөдөлж явахдаа эхлээд үнс тавьдаг боошигны тавиурыг шүргэсэн, дараа нь ухраад урагшлахдаа хашааг нь мөргөсөн. Тэгсэн чинь ирээд “чи хашаа, үнсний тавиур мөргөчихлөө шүү дээ” гэж ******* хандаж хэлэхэд, нь д хандаж “намайг уучлаарай, би маргааш ирээд хашааг чинь янзлаад өгөе” гэж хэлсэн...ын хашаанаас гараад харих гээд явж байх замдаа би ******* хандаж “чи зүгээр үү, согтоод байгаа юм биш биз дээ” гэхэд, “зүгээр ээ” гэж хэлсэн...Тэгээд цааш явж байгаад дэлгүүрийн хажуугаар гараад урагш явж байтал мод мөргөн алдаж зогссон. Тэгээд бид хоёр архи худалдаж авахаар болж хоорондоо ярилцаад буцаад дэлгүүр рүү дөхөх гээд ухарч байтал дэлгүүрийн хашааг мөргөсөн...би машинаас бууж машины араар тойрч юу болсныг харахад машины ар хэсгээр дэлгүүрийн хашааны буланг мөргөсөн байсан...Маргааш нь тэй гудамжинд зогсож байхад Болдбаатар ирээд “ чи өчигдөр шөнө манай дэлгүүрийг машинаараа мөргөсөн байна. Тэгээд хэлэлгүй явсан, яагаад байгаа юм бэ, манайх руу явъя, дэлгүүр ямар болсныг хар” гээд бид хоёрыг дагуулж дэлгүүр дээрээ авчирч эвдэрсэн зүйл, камерийн бичлэгийг харуулсан. Тэгээд “согтуу байна, маргааш эрүүл болоод ирж уулз” гээд явуулсан.

...Би тэр машиныг ердөө бариагүй, өөрөө машинаа бариад явж байсан... ын хашаа мөргөсөн талаараа мэдэж байсан. дэлгүүрийн хашааг мөргөхөд бид хоёр хоёулаа бууж харсан... “ гэжээ. /хх 58-59/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 09 тоот дүгнэлтэд:

“Хариулт-1 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 1. Нийтлэг үндэслэлд зааснаар “Зам тээврийн осол” гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал” гэж тодорхойлсон байх тул жолооч ******* нь иргэн Ц.ын хувийн эзэмшлийн хашаан дотор тээврийн хэрэгсэл жолоодож хашааг мөргөсөн үйлдэл нь нийтийн эзэмшлийн зам талбайд болоогүй учир зам тээврийн осолд хамаарахгүй.

Иргэн *******ын дэлгүүрийг мөргөсөн үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “Зам” гэдэг нь тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам тусгаарлах зурвас замд хамаарна. “Зам тээврийн осол” гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслээс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал” гэж тодорхойлсон учир зам тээврийн осол мөн.

Хариулт-02 Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.2.5/в/-д “Жолооч нь зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллагад мэдэгдэж,...осол холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.2.7/а/-д зааснаар “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдлийг хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Хариулт-2 Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдлийг хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол болох шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариулт-03 ЦЕГ-ын Лицензийн төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /*******/ регистрийн дугаартай Хөгдүүд овогт ******* нь “В,С,Е” ангиллын 197749 дугаарын жолооны “Хүчинтэй” үнэмлэхтэй байна” гэжээ. /хх 73/

 

Хохирогч ******* /хх 43-46, 49-50/, Ц. /хх 52-54/, Гэрч /хх 62-63/, Ю. /хх 58-59/, /хх 70-71/, /хх 60/, /хх 61/, /хх 66-67/, /хх 68-69/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-20/, Зам тээврийн ослын схем зураг /хх 74/,  Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 75/, *******гийн эзэмшлээс “РАМАХ” маркийн ачааны ******* УНИ улсын дугаартай, цагаан өнгийн автомашин битүүмжилсэн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 21-23/, Уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 24-25/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /хх 77-78/, Эд зүйлийн үнэлгээ /хх 26-27, 47, 55/, хохирогч *******аас 5 ширхэг фото зураг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 32-33/, Уг фото зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 34, 36-37/, Хэсгийн төлөөлөгч Э.Түвшинтөгсийн гар утсанд хураасан бичлэгийг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 38-39/, Дэлгүүрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 40/, Камерийн бичлэг болон 5 ширхэг фото зургийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 35, 41/, Дорнод аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 09 тоот дүгнэлт /хх 73/, Хохиролтой холбогдох баримтууд /хх 91-93/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 98/, *******гийн эзэмшлээс иргэний нэхэмжлэл хангах зорилгоор 100000 төгрөг хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 28-31/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 105/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 106/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2016 оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд “KIA PAMAX” маркийн ******* УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл аюултай байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.2.5/в/-д “Жолооч нь зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллагад мэдэгдэж...осол холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.2.7/а/-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдлийг хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багийн нутаг “Овоот” хорооллын 10-04 тоотод байрлах хохирогч *******ын өмчлөлийн “Дөрөө дөч” хүнсний дэлгүүрийг мөргөж зам тээврийн осол гарган түүнд 6841000 төгрөгийн хохирол учруулж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, хохирогч ******* нарын өгсөн мэдүүлгийг давхар нотолсон гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн “... бид хоёр архи худалдаж авахаар болж хоорондоо ярилцаад буцаад дэлгүүр рүү дөхөх гээд ухарч байтал дэлгүүрийн хашааг мөргөсөн...би машинаас бууж машины араар тойрч юу болсныг харахад машины ар хэсгээр дэлгүүрийн хашааны буланг мөргөсөн байсан...” гэх /хх 56-57/, иргэний нэхэмжлэгч Ц.ын мөрдөн байцаалтад өгсөн “... нь машинаа бариад хашаанаас урагш гарч явсан...” гэх /хх 52-54/ мэдүүлгүүд, Дорнод аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдлийг хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол болох шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй“ гэх 09 тоот дүгнэлт /хх 73/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-20/, Зам тээврийн ослын схем зураг /хх 74/,  Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 75/, *******гийн эзэмшлээс “РАМАХ” маркийн ачааны ******* УНИ улсын дугаартай, цагаан өнгийн автомашин битүүмжилсэн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 21-23/, Уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 24-25/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /хх 77-78/, Эд зүйлийн үнэлгээ /хх 26-27, 47, 55/, хохирогч *******аас 5 ширхэг фото зураг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 32-33/, Уг фото зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 34, 36-37/, Хэсгийн төлөөлөгч Э.Түвшинтөгсийн гар утсанд хураасан бичлэгийг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 38-39/, Дэлгүүрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 40/, Камерийн бичлэг болон 5 ширхэг фото зургийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 35, 41/ зэрэг хуульд  заасан  үндэслэл  журмын  дагуу  олж  авсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч *******г зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзнэ.

 

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

“Дөрөө дөч” хүнсний дэлгүүрийг мөргөж хохирогч *******т учруулсан хохирол нь шүүгдэгч *******гийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Энэ талаар гарсан замын цагдаагийн техникийн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримт /факт/-ыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд дэлгүүрийн эвдрэлийн үнэ 6841000 төгрөг, олох байсан орлого 3000000 төгрөг, мөрдөн байцаалтад ирж очсон унааны зардлын 84600 төгрөг, фото зурагны үнэ 96000 төгрөг, дэлгүүрийн байшинд үнэлгээ тогтоолгосны хөлс 200000 төгрөг, нийт 10221600 төгрөг нэхэмжилжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “...Би сумын үнэлгээг зөвшөөрч, хоёр хувааж төлөе..” гэж мэдүүлэх ба хохирогч ******* “...Би өөрөө очиж үнэлүүлсэн Гэрэгэ эстимэйт ХХК-ний үнэлгээгээр хохирлыг гаргуулна...” гэж тус тус мэтгэлцэж байна.

Мөн хохиролтой холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгч “...Хоёр өөр үнэлгээ байхад алийг нь баримтлах нь ойлгомжгүй, мөрдөн байцаагчийн тогтоолгүйгээр хохирогч өөрөө очиж үнэлүүлж байгаа нь танил тал, ах дүү, найз нөхдөөрөө үнэлүүлсэн байхыг үгүйсгэхгүй...мөрдөн байцаагч яллах болон цагаатгах талын нотлох баримтыг адил тэгш цуглуулах үүргээ биелүүлээгүй. Өөрөөр нь байшингийн фото зургийг авахуулдаг, өөрийг нь үнэлгээ тогтоолгоод ир гээд явуулж байгаа нь илтэд хууль зөрчиж байна. Иймд хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй орхиж өгнө үү” гэсэн саналыг гаргасан байна. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүх иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг хавтаст хэргийн хэмжээнд шинжлэн судалж дүгнэвэл, Хавтас хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Дашбалбар сумын тамгын газар 4778000 төгрөгөөр /хх 49-50/, “Гэрэгэ эстимэйт” ХХК 6841000 төгрөг /хх 47/-өөр тус тус үнэлсэн байна. “Гэрэгэ эстимэйт” ХХК-ний үнэлгээнд ажлын хөлсийг 3800000 төгрөгөөр тогтоосныг шууд хохиролд оруулан яллах дүгнэлтэд бодит хохирлыг 6841000 төгрөг гэж тооцсон нь буруу байна.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг Замын цагдаагийн газрын захиалгаар гүйцэтгэсэн гэх атал шинжээч-үнэлгээчин томилсон мөрдөн байцаагчийн тогтоол үйлдээгүй, шүүгдэгч, хохирогчийн хэн алинд эдлэх эрхийг танилцуулаагүйн зэрэгцээ хохирогч өөрөө очиж үнэлгээ тогтоолгосон нь шинжээч-үнэлгээчнийг татгалзах эсэх  талаарх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.10-т заасан шүүгдэгчийн эдлэх эрхийг зөрчжээ.

Түүнчлэн хохирогчийн дэлгүүрийн байшинд үнэлгээ тогтоолгоход төлсөн хураамжийн 200000 төгрөг /хх 91-92/-ийг “байшин, үнэ 200000, хүлээн авагчийн нэр Л.Шүрэнцэцэг “ гэсэн нотлох баримт нь ойлгомжгүй, хэрэгт холбогдуулж 96 ширхэг фото зураг авахуулж 96000 төгрөг зарцуулсан нь хэрэгт зарлагын баримтаас өөрөөр давхар нотлогдоогүй, мөрдөн байцаалтад ирж очих унааны зардалд 84600 төгрөг зарцуулсан гэх боловч Дашбалбар сумаас Дорнод аймагт ирсэн гэх унааны зардлын 45000 төгрөгийн, олох байсан орлогын 3000000 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, Дорнод аймгаас Дашбалбар сум руу буцсан гэх 39600 төгрөгийн нотлох баримт /хх 93/ мөрдөн байцаалтад ирсэн гэх сар, өдрөөс олон хоногоор зөрүүтэй байх тул хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирлын асуудлыг энэ хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй ба хохирлын талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэстэй байна.

Нөгөө талаар жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамаарах бөгөөд хохирол шаарддаггүй тул хохирогчийн эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэх ньзүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй байх тул *******гийн эзэмшлээс “РАМАХ” маркийн ******* УНИ улсын дугаартай цагаан өнгийн ачааны автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг, 100000 /нэг зуу/ төгрөг хураан авсан мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн “Хураан авах тогтоол”-ыг тус тус хүчингүй болгож, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн даруй хүргүүлж, 01308108 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0665995 дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц жинхэнэ өмчлөгч т олговол зохино.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* г зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 5 /тав/ сар баривчлах ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар *******г нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривчлах ялыг ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Ялтан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3, 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******гийн эзэмшлээс “РАМАХ” маркийн ******* УНИ улсын дугаартай цагаан өнгийн ачааны автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг болон 100000 /нэг зуу/ төгрөг хураан авсан мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн  “Хураан авах тогтоол”-ыг тус тус хүчингүй болгосугай.

8. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан *******гийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн даруй хүргүүлж, 01308108 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0665995 дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 44-11 тоотод оршин суух,  жинхэнэ өмчлөгч Хос Алтай овогт Цэвээний Батбаяр /РД-ЧТ75111810/-т олгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 05 сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, өмгөөлөгч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ү.ОДГЭРЭЛ