Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1304

 

 

 

 

 

                

2020           10            8                                           2020/ДШМ/1304

 

Х.Бад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах, Б.Бямбадагва, 

шүүгдэгч Х.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,         

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/604 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Баярхүү, Б.Бямбадагва нарын хамтран гаргасан эсэргүүцлээр Х.Бад холбогдох 1902001660055 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Улаанбаатар овгийн Х.Б, 1976 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Цогц 9г байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадатын ам, 4 дүгээр гудамжны 69 тоотод оршин суудаг, /РД:ХЛ76021779/;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн{C}{C}{C}{C}{C}{C}

Х.Б нь 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” ХХК-ийн гадаах авто зогсоолд Л.Эрдэнэчимэгээс 200.000.000 төгрөг өгөхийг шаардаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, улмаар 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5014306958 дугаартай дансаар 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Х.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Улаанбаатар овогт Х.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээд болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримтыг тараахаар заналхийлж эд хөрөнгө өгөхийг шаардсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Х.Бад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.360.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бын цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 65 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, 12.480.000 төгрөгийг хасч, нийт биечлэн эдлэх торгуулийн ялыг 2.880.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.1, 2, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид торгох ялын хэмжээг тухайн үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, торгох ялаас шүүгдэгч Х.Б ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 2 ширхэгийг хэрэгт хавсаргаж үлдээж, Х.Бад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Баярхүү, Б.Бямбадагва нар хамтран гаргасан эсэргүүцэл болон прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзнэ.

Учир нь, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь Улсын Их Хурлын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд тамхи татсан, согтуу байдалтай байгаа бичлэгийг 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр түүнд үзүүлж “...200.000.000 төгрөг өгвөл бичлэгийг олон нийтэд ил болгож тараахгүй” гэж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэн, 50.000.000 /тавин сая/ төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт нотлогдсон гэж үзэж, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн.

Шүүх шүүгдэгч Х.Бын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар “ял шийтгэл оногдуулах нь гэм буруугийн зарчимд нийцнэ” гэж дүгнэсэн боловч түүний бусдад учруулсан 50.000.000 /тавин сая/ төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлын хэмжээг хэрхэн шийдвэрлэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсгээр зүйлчилсэн талаар дурдаагүй нь хавтас хэрэгт нэгэнт нотлогдсон үйл баримт, прокурорын дүгнэлтийг “няцаан үгүйсгэсэн” үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Мөн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзнэ.

Х.Бын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан цаг хугацаанд хамаарч байгаа. 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх” гэмт хэргийг хуульчилсан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээдэд болон тэдний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар заналхийлж эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх шаардсан үйлдэл хийсэн бол гэмт хэрэгт тооцох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт “...онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ болон оногдуулах санкцийг заажээ.

Өөрөөр хэлбэл, Х.Бын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн “үйлдлийн шинжийг хангасан” гэж шүүх дүгнэж байгаа тохиолдолд 200.000.000 төгрөг өгөхийг шаардаж, 50.000.000 төгрөг авсан шинжээр нь мөн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдал”-д хамааруулж зүйлчлэх учиртай. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцагч буюу хамгаалж байгаа этгээд болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримтыг тараахаар заналхийлж эд хөрөнгө өгөхийг шаардсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал гэж үзнэ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн прокурор нь миний бие байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Эсэргүүцэл дээр нэмж хэлэх өөр тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Х.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн. Үүнд миний зүгээс сонгууль, цаг үеийн нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж байна. Прокурор, мөрдөгч нарын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үйлдлүүдийг иргэний шүүхээр нотлуулж тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа. Би уг хэрэгт гомдол гаргах гэсэн боловч шүүхийн нэр нүүрийг бодоод гомдол гаргаагүй. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулсан. Би шүүхийн хэлэлцүүлэгт цаашид миний шударга ёсны үйл хэргийг үргэлжлүүлэх боломжийг хангахыг хүссэн юм. Би 4 хүүхэд, 2 зээтэй хүн. Би Төрийн ордонд байгаа байдлыг л олон нийтэд дэлгэсэн. Хавтас хэрэгт авагдсан материалуудыг харахад Бат-Ялалт нь Эрдэнэчимэгийг дарамталж, сүрдүүлсэн гээд байдаг. Би Чинболд гэх хүнд л бичлэгийг үзүүлсэн. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэдэгт итгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Х.Бад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Тодруулбал, прокуророос Х.Бын 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” ХХК-ийн гадаах авто зогсоолд Л.Эрдэнэчимэгээс 200.000.000 төгрөг өгөхийг шаардаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, улмаар 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5014306958 дугаартай дансаар 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Х.Быг өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээд болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримтыг тараахаар заналхийлж эд хөрөнгө өгөхийг шаардсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.360.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал болон урьд сонсгосон ялыг өөрчлөхдөө бодитой хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Х.Бын үйлдсэн гэмт хэргийг “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар “ял шийтгэл оногдуулах нь гэм буруугийн зарчимд нийцнэ” гэж дүгнэсэн боловч түүний бусдад учруулсан 50.000.000 /тавин сая/ төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлын хэмжээг хэрхэн тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсгээр зүйлчилсэн талаар, мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг “няцаан үгүйсгэсэн” үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд “…шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Бад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх. …”-ээр бичсэн прокурор Б.Баярхүү, Б.Бямбадагва нарын хамтран гаргасан 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Бад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/604 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Бад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Х.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН

 

 

 

 

 

                

2020           10            8                                           2020/ДШМ/1304

 

Х.Бад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах, Б.Бямбадагва, 

шүүгдэгч Х.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,         

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/604 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Баярхүү, Б.Бямбадагва нарын хамтран гаргасан эсэргүүцлээр Х.Бад холбогдох 1902001660055 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Улаанбаатар овгийн Х.Б, 1976 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Цогц 9г байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадатын ам, 4 дүгээр гудамжны 69 тоотод оршин суудаг, /РД:ХЛ76021779/;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн

Х.Б нь 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” ХХК-ийн гадаах авто зогсоолд Л.Эрдэнэчимэгээс 200.000.000 төгрөг өгөхийг шаардаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, улмаар 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5014306958 дугаартай дансаар 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Х.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Улаанбаатар овогт Х.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээд болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримтыг тараахаар заналхийлж эд хөрөнгө өгөхийг шаардсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Х.Бад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.360.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бын цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 65 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, 12.480.000 төгрөгийг хасч, нийт биечлэн эдлэх торгуулийн ялыг 2.880.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.1, 2, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид торгох ялын хэмжээг тухайн үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, торгох ялаас шүүгдэгч Х.Б ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 2 ширхэгийг хэрэгт хавсаргаж үлдээж, Х.Бад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Баярхүү, Б.Бямбадагва нар хамтран гаргасан эсэргүүцэл болон прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзнэ.

Учир нь, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь Улсын Их Хурлын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд тамхи татсан, согтуу байдалтай байгаа бичлэгийг 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр түүнд үзүүлж “...200.000.000 төгрөг өгвөл бичлэгийг олон нийтэд ил болгож тараахгүй” гэж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэн, 50.000.000 /тавин сая/ төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт нотлогдсон гэж үзэж, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн.

Шүүх шүүгдэгч Х.Бын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар “ял шийтгэл оногдуулах нь гэм буруугийн зарчимд нийцнэ” гэж дүгнэсэн боловч түүний бусдад учруулсан 50.000.000 /тавин сая/ төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлын хэмжээг хэрхэн шийдвэрлэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсгээр зүйлчилсэн талаар дурдаагүй нь хавтас хэрэгт нэгэнт нотлогдсон үйл баримт, прокурорын дүгнэлтийг “няцаан үгүйсгэсэн” үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Мөн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзнэ.

Х.Бын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан цаг хугацаанд хамаарч байгаа. 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх” гэмт хэргийг хуульчилсан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээдэд болон тэдний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар заналхийлж эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх шаардсан үйлдэл хийсэн бол гэмт хэрэгт тооцох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт “...онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ болон оногдуулах санкцийг заажээ.

Өөрөөр хэлбэл, Х.Бын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн “үйлдлийн шинжийг хангасан” гэж шүүх дүгнэж байгаа тохиолдолд 200.000.000 төгрөг өгөхийг шаардаж, 50.000.000 төгрөг авсан шинжээр нь мөн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдал”-д хамааруулж зүйлчлэх учиртай. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцагч буюу хамгаалж байгаа этгээд болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримтыг тараахаар заналхийлж эд хөрөнгө өгөхийг шаардсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал гэж үзнэ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн прокурор нь миний бие байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Эсэргүүцэл дээр нэмж хэлэх өөр тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Х.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн. Үүнд миний зүгээс сонгууль, цаг үеийн нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж байна. Прокурор, мөрдөгч нарын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үйлдлүүдийг иргэний шүүхээр нотлуулж тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа. Би уг хэрэгт гомдол гаргах гэсэн боловч шүүхийн нэр нүүрийг бодоод гомдол гаргаагүй. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулсан. Би шүүхийн хэлэлцүүлэгт цаашид миний шударга ёсны үйл хэргийг үргэлжлүүлэх боломжийг хангахыг хүссэн юм. Би 4 хүүхэд, 2 зээтэй хүн. Би Төрийн ордонд байгаа байдлыг л олон нийтэд дэлгэсэн. Хавтас хэрэгт авагдсан материалуудыг харахад Бат-Ялалт нь Эрдэнэчимэгийг дарамталж, сүрдүүлсэн гээд байдаг. Би Чинболд гэх хүнд л бичлэгийг үзүүлсэн. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэдэгт итгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Х.Бад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Тодруулбал, прокуророос Х.Бын 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” ХХК-ийн гадаах авто зогсоолд Л.Эрдэнэчимэгээс 200.000.000 төгрөг өгөхийг шаардаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, улмаар 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5014306958 дугаартай дансаар 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Х.Быг өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээд болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримтыг тараахаар заналхийлж эд хөрөнгө өгөхийг шаардсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.360.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал болон урьд сонсгосон ялыг өөрчлөхдөө бодитой хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Х.Бын үйлдсэн гэмт хэргийг “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар “ял шийтгэл оногдуулах нь гэм буруугийн зарчимд нийцнэ” гэж дүгнэсэн боловч түүний бусдад учруулсан 50.000.000 /тавин сая/ төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлын хэмжээг хэрхэн тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсгээр зүйлчилсэн талаар, мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг “няцаан үгүйсгэсэн” үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд “…шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Бад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх. …”-ээр бичсэн прокурор Б.Баярхүү, Б.Бямбадагва нарын хамтран гаргасан 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Бад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/604 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Бад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Х.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ