Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2022/00066/И |
Дугаар | 136/шш2022/00069 |
Огноо | 2022-02-23 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 136/шш2022/00069
2022 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 136/ШШ2022/00069 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Д аймаг, Х сум, ... дүгээр багт оршин суух, Т овогт Хын Хүрэл /РД:...../,
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Оыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч: Х.Х, нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Х нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Оыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.Оыг 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Ц-Х худалдааны төвд барилгын материалын худалдагчаар ажиллуулсан.... Худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 423,815 төгрөг дутагдуулсан. Мөн гэр ахуйн барааны худалдагч Б.Бээс 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 15,000 төгрөг, Соёлын барааны худалдагч П.Эээс 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 28,200 төгрөг, Бөс бараа-ны худалдагч М.Таас 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 7,700 төгрөгийн бараа, Хүнсний бараа-ны худалдагч Ц.Оээс 20,100 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 48,100 төгрөгийн бараа авсан. Нийт худалдагч нараас зээлээр 365,500 төгрөг аваад өгөөгүй юм. Нийт 789,315 төгрөгийг С.Ооор төлүүлэх хүсэлтэй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.
Хүсэлт гаргагчаас хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Оы талаар дор дурдсанаар тодорхойлж байна:
О нь У хотын Н дүүрэгт оршин суух хаягтай гэсэн боловч одоо хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн. Нөхөр Ц нь Д аймгийн У суманд байрладаг Цэргийн ангид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэсэн, охид нь Анагаахын сургуулийн эмчилгээ болон сувилагчийн ангид суралцдаг байсан. Нэг охин нь Анагаахын сургууль төгсөөд Н дүүргийн эмнэлэгт ажиллаж байгаа гэсэн. Нэг охиных нь нэрийг Г, нөгөө охиных нь нэрийг санахгүй байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Оыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр С.Оы гараар бичсэн баталгаа /хх-5/, У хот, Н дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-6/, Н дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ........ дугаартай шүүгчийн захирамж /хх-7-8/, С.Оы тогооч мэргэжлийн үнэмлэхийн эх хувь зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Х.Х нь 789,315 төгрөгийг хариуцагч С.Ооор төлүүлэх зорилготой эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Х.Х нь С.Ооос 789,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Н дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ........ дугаартай шүүгчийн захирамжаар Н дүүрэг 1-р хороо Учид .... гудамж .... тоот гэсэн хаягаар С.Оыг дуудуулсан ба тухайн хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 7-8 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана, Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж,
мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Оыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Д аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Х.Хээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сийн О /РД:......../-ыг эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар С.Оыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Д аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.Хээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ