| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0167/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/162 |
| Огноо | 2024-09-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Б.Түвшинтөр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
шүүгдэгч Т.Ө, түүний хууль ёсны төлөөлөгч И.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Ө-д холбогдох 2416001870193 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн **** сумын *** багийн ***-р байрны *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** регистрийн дугаартай, Б овогт Т-ийн Ө.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Т.Ө нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “*******” караокед үйлчлүүлж байсан Ц.С-ын сууж байсан ширээн дээрээ тавьсан “Samsung A-14” загварын гар утсыг хулгайлан авсан болох нь:
1.Шүүгдэгч Т.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээж байна, хулгайд алдагдсан гэх эд зүйлийг буцааж өгсөн ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/
2. Хохирогч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... 2024 оны 07 дугаар сарын 02-ны орой Говь-Алтай аймгийн *** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “***” караокегоор үйлчлүүлж байгаад өөрийн эзэмшлийн “Самсунг А-14” загварын гар утсаа хулгайд алдсан. Баарын эзнээс гуйж байгаад хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд намайг ширээн дээр сууж байгаад босоход 40 гаран насны эмэгтэй хүн ирээд авч байгаа бичлэг үлдсэн байсан. Тэгээд тухайн эмэгтэйг сураглаж байгаад шөнө нь олж очоод уулзахад хэл муутай эмэгтэй хүн байсан... 2023 оны 10 дугаар сард аймгийн Мобикомын салбараас эхнэр Б.Ц-ийн нэр дээр зээлийн гэрээгээр 699,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би тухайн гар утсыг өөрөө ашигладаг...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/
3. Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 07 дугаар сарын 02-ны орой “***” караоке баарны үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад орой 22 цагийн орчимд үйлчлүүлж байсан С гэх залуу “бааранд байхдаа гар утсаа хулгайд адсан та хяналтын камераа шүүгээд өг” гэж хэлсэн. Хяналтын камер шүүж үзэхэд караокены нийтийн зааланд С гэх залуу голын ширээн дээр ганцаараа сууж байгаад босоод дуулж байхад цаад булангийн ширээнд сууж байсан Ө гэх эмэгтэй босож ирээд С-ыг ширээндээ суулгаад С-ын сууж байсан ширээн дээрээс очиж гар утсыг нь авч байгаа бичлэг тодорхой үйлдсэн байсан ... Ө гэх эмэгтэй нь хааяа өөрийн нөхөр М гэх хүнийг хайж манай бааранд орж ирдэг учир биеийн ерөнхий байдал, царайгаар нь таньсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/
4. Хохирогчийн хулгайд алдагдсан гэх “Samsung A-14” загварын гар утасны үнэлгээг 659,000 (зургаан зуун тавин есөн мянга) төгрөгөөр тогтоосон “Ашид билгүүн” ХХК-н 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-921/183 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.Ө, түүний хууль ёсны төлөөлөгч И.М нар нь өөрт Т.Ө-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С-д 659,000 (зургаан зуун тавин есөн мянга) төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хулгайд алдагдсан гэх “Samsung A-14” загварын гар утсыг хохирогчид биет байдлаар өгсөн /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, хохирогч нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт “... Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй тул хүсэлт хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлт гаргасныг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/-оор хангаж шийдвэрлэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Ө-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаагаар хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-ийн Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч Т.Ө-д хүлээлгэсүгэй.
4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Т.Ө-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА