| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0041/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/73 |
| Огноо | 2024-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/73
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгч О.*******
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн овогт *******ад холбогдох эрүүгийн 2431000200016 дугаартай, 175/2024/0041/Э хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* *******ын ******* мэргэжилтэй, ******* ******* ******* ******* ******* хэсгийн ******* ******* ******* ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн ******* сум Ган******* *дугаар баг, * дугаар хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй овогт ******* (РД:)
Холбогдсон хэргийн талаар
Яллагдагч О.******* нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй зочид буудлын гадна гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр И. гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан түлхэж унагаан эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун, зүүн бугалаг, баруун шуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч О.******* нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй зочид буудлын гадна гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр И. гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан түлхэж унагаан эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун, зүүн бугалаг, баруун шуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ын өгсөн: “...Хийсэн үйл явдалдаа буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч И. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******* гэх хүнтэй 2017 онд анх танилцан үерхэж эхлээд 2019 оноос нэг гэрт хамт амьдарч 2021 онд гэрлэлтээ батлуулж дундаасаа 1 хүүхэдтэй болсон. 2023 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед би өөрийн найз Мөнхзаяатай хамт машинтай дэлгүүр орчхоод харих *******даа 243 дугаар цэргийн ангийн харалдаа нөхөр *******ын машин явж байхыг хараад араас нь машинтай дагаад явтал түүний машин “” нэртэй зочид буудлын гадаа очиж зогсоход ******* тухайн буудал руу орчихсон. Тэгэхээр нь би машин дээр нь очиж жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлготол гэх зүс таних эмэгтэй сууж байхаар нь "чи юу хийж байгаа юм, машинаас буугаач" гэхэд "би эндээс юм авах гээд ирсэн" гэж хэлээд бид маргалдаж эхлэхэд ******* гарч ирээд нөгөө эмэгтэйгээ надаас өмөөрч миний 2 гарын шуунаас барьж хойш савж хүчтэй түлхэн газар луу унагаахад би цементэн шал мөргөж эгц хойшоогоо газар толгойгоороо унасан...2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* нь надтай муудалцаж байх үед намайг 1 удаа алгадаж байсан. Түүний өмнө 4 дүгээр сарын 15-ны өдөр ******* нь надтай муудалцах үед миний нүд толгой хэсэг рүү цохиж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9-р хуудас)
Гэрч Т. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед би өөрийн найз хамт машинтай дэлгүүр орчхоод харих гээд явж байтал “” нэртэй буудлын гадаа нөхөр *******ын эзэмшлийн ***** СББ улсын дугаартай цэнхэр өнгийн “Акуа” маркийн машин зогсож байхаар нь бид 2 ойртож хартал ******* нь тухайн буудал руу орчихсон бөгөөд машиных нь хаалгыг онгойлгож хартал урд талын суудал дээр гэх зүс таних эмэгтэй сууж байсан, арын суудал дээр Хүслэн гэх зүс таних эмэгтэй сууж байсан. Гэтэл Болорчимэг тэр эмэгтэйд хандаж "чи юу хийж байгаа юм" гэхэд тухайн гэх эмэгтэй "би эндээс юм авах гээд ирсэн" гэж хэлсэн. Тэр үед ******* гарч ирээд маргалдаж Болорчимэгийг машинаасаа түлхэж холдуулаад 2 гарын бугалга хэсгээс нь бариад цементэн шал руу түлхэж унагаасан. Тэгээд Болорчимэг толгойгоо бариад уйлаад хэвтээд байсан бөгөөд босож чадахгүй байсан.Намайг Солонгост байх үед видео каллаар ярилцаж байх үед Болорчимэг нь нөхөртөө зодуулсан гээд нэг нүд нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-р хуудас)
Гэрч А.ын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Өөрийн танил ******* руу залгаж дуудахад удалгүй манай ажлын гадаа хүрээд ирсэн. Тэгээд Хүслэн бид 2 *******ын машинд суугаад явж байтал ******* “” зочид буудлын гадаа очиж зогсоод "би орж хүнээс юм асуучхаад ирье" гэж хэлээд дотогшоо орсон. Тэгээд бид 2-ын сууж байсан машины хажууд цагаан өнгийн приус машин ирж зогсоод дотроос нь зүс таних Болорчимэг бууж ирээд Тулгаагийн машины цонхыг тогшихоор нь онгойлготол шууд над руу дайраад миний үснээс зулгаасан. Тэр үед ******* зочид буудлаас гарч ирээд эхнэрээсээ намайг өмөөрч холдуулаад цаашаа очиж хоорондоо маргалдаад зогсоод байсан. Тэгснээ Болорчимэг нь дахин над руу дайраад байсан чинь ******* намайг хааж зогсоод эхнэрээ түлхээд унагаасан тэр үед би очоогүй харин Хүслэн очсон..” гэх мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас)
Гэрч Ш. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед би ажлаа тараад гэртээ харих гээд хамт ажилладаг найз өөрийн найз ын хамт танил ******* руу залгаж дуудахад 5 минутын дараа манай ажил дээр хүрээд ирсэн. Тэгээд бид 2 *******ын машинд суугаад явж байтал ******* “” зочид буудлын гадаа очиж зогсоод “би орж хүнээс юм асуучихаад ирье” гэж хэлээд дотогшоо орсон. Гэтэл бид 2 сууж байсан машины хажууд цагаан өнгийн приус маркийн машин ирж зогсоод дотроос нь зүс таних Болорчимэг бууж ирээд Тулгаагийн машины урд сууж байсан луу дайраад “чи энд юу хийж байгаа юм бэ” гээд үснээс нь зулгаасан. Гэтэл ******* зочид буудлаас гарч ирээд эхнэрээсээ бид 2-ыг өмөөрөөд машинаас холдуулах гээд зууралдаж байгаад түлхээд унагаачих шиг болсон. Тэгээд бид 2 өөр машин олж харих гээд таксины дугаар хайгаад утсаа хараад байж байтал Болорчимэг газар уначихсан босохгүй байхаар нь очоод “хүүе ээ чи яаж байгаа юм бэ” гэхэд ******* нь “”өө харин уначихлаа” гэж байсан Тэгээд Тулгаа эхнэрээ татаж босгож байгаа харагдсан бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн. ыг өөрийн нөхөртэйгөө хардаад байдаг болохоор өмнө нь иймэрхүү байдлаар хэд хэдэн удаа харж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №27 дугаартай “...И. биед тархи доргилт, баруун, зүүн бугалаг, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт (хх-ийн 20-21-р хуудас)
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “...Сэтгэцэд учирсан гэм хорын Хоёрдугаар зэрэглэлтэй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-26 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 01-02 дугаар хуудас/,
Зөрчлийн талаар гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал /хх-ийн 100 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн И. биед үзлэг хийсэн 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 94-96 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар ******* тухай прокурорын тогтоол /хх-ийн 102-104 дүгээр/
Хохирогч И. зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар хувь /хх-ийн 38 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 45-47 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 41 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.******* нь ******* ******* ******* ХНН-ийн ******* Депод ******* машинч ажилтай гэх тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн Голомт банкин дахь дансны хуулга /хх-ийн 51-91 дүгээр хуудас/,
Хохирогч И. эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 93 дугаар хуудас/,
Хохирогчийн яаралтай тусламжийн үйлчилгээ авсан тухай баримт /94-96 дугаар хуудас/,
Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг гэмт хэргийн гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал /хх-ийн 97-99 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар ******* тухай 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2431000200016 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 102-104 дүгээр хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 115-116 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №351 дугаартай “...И. биед тархи доргилт, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал нь баруун, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралтууд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахггүй. Урьд гарсан 27 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 147-148 дугаар хуудас/,
Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, И. биед тархи доргилт, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацааг сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч О.*******ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.******* нь хохирогч И. биед халдаж, түүний 2 бугуйнаас барьж хойш түлхэж унагасан үйлдэл хийсэн уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна. Мөн шүүгдэгч нь үйлдэлдээ санаатай хандсан буюу И.Болорчимэгийг түлхсэний улмаас унаж гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан тул гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан байна.
Шүүгдэгч О.*******, хохирогч И.Болорчимэг нар нь 2021 онд гэрлэлтээ батлуулсан байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл эс үйлдэхүйг ойлгох ба О.******* нь эхнэр И. сэтгэл санаанд үйлдлээрээ дарамт учруулж улмаар үл ойлголцлын улмаас түлхэж биед нь хөнгөн хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч О.******* нь үйлдэлдээ санаатай хандсан буюу И.Болорчимэгийг түлхсэний улмаас унаж гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан тул гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч И. эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун, зүүн бугалаг, баруун шуунд цус хуралт” гэмтлүүд тогтоогдсон болох нь шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогчийн зүгээс биед учирсан гэмтлийн талаар хохирлын баримт ирүүлээгүй харин сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж байгаа талаараа мэдүүлэгт дурьдсан байна.
Хохирогч И. сэтгэцэд учирсан гэмтэл нь тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа болох нь хавтаст хэргийн 25 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүх тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгтэд үндэслэн хохирогчид учирсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000х6=3.300.000 төгрөг шүүгдэгчээс гаргуулж хохирогч И.Болорчимэгт олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх О.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч О.*******аас 3,300,000 төгрөгийг гаргуулан хохирогч И.Болорчимэгт олгож, хохирогч нь энэ гэмт гэмтлийн улмаас өөрт учирсан хохирлын талаар холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч О.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******аас 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/-н төгрөг гаргуулж хохирогч И.Болорчимэгт олгож, хохирогч энэ гэмтлийн улмаас өөрт учирсан хохирлын талаар холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
4. Шүүгдэгч О.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч О.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн *******ад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ