Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

                                 Улсын яллагч А.Дүүрэнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000134 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Мандах суманд 1993 оны 06 дугаар сарын 11-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам ‎бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр баг Шинэзууны байрны 29-31 тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, Даш овогт Галсанжавын Идэржаргал /РД: ЕЕ93061116/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч Г.Идэржаргал нь 2017 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг офицерын урд талын зам дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Идэржаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөнх-Эрдэнэ согтуугаар машин барих гээд байхаар нь буулгаж ирээд хоёр цохисон гэв.

 

Шүүгдэгч Г.Идэржаргал хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... Мөнх-Эрдэнэ надад хэлэлгүй миний унаж явсан 04-55 ДГА Приүс 10 маркийн машиныг согтуу унах гээд байхаар нь би очоод Мөнх-Эрдэнийг чи согтуу байна буу, би өөрөө барина гэсэн чинь Мөнх-Эрдэнэ би наадахыг чинь төлөөд өгчихнө бариад явчихна гэхээр нь би машинаас гаргаж ирээд гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохисон, зүүн шанаа руу нь 2 удаа цохисон, шүд нь хугарсан ... гэсэн мэдүүлэг /хх 18, 20/

 

Хохирогч Г.Мөнх-Эрдэнэ хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... Жаанаа /Идэржаргал/-ийн машинд суугаад машиныг нь хөдөлгөх гэсэн чинь Жаанаа уурлаад хэн чамайг машин унаадах гэсэн юм, яасан дураараа юм гээд уурлаж байгаад гараараа нүүр рүү цохиод авсан. Би нүүрээ дараад газар хэвтсэн байхад цаанаас Эрхэмтөр ирж Жаанааг салгасан ... гэсэн мэдүүлэг /хх 10/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.26-ны өдрийн 159 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Г.Мөнх-Эрдэнийн биед дээд зүүн 2-р шүдний хугарал, зүүн нүдний доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх 12/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 21/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Идэржаргал нь 2017 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг офицерын урд талын зам дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Г.Идэржаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөнх-Эрдэнэ согтуугаар машин барих гээд байхаар нь буулгаж ирээд хоёр цохисон гэв, шүүгдэгч Г.Идэржаргалын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... би машинаас гаргаж ирээд гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохисон, зүүн шанаа руу нь 2 удаа цохисон, шүд нь хугарсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Мөнх-Эрдэнэ хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Жаанаа уурлаад гараараа нүүр рүү цохиод авсан. Би нүүрээ дараад газар хэвтсэн байхад цаанаас Эрхэмтөр ирж Жаанааг салгасан ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.26-ны өдрийн 159 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: … Г.Мөнх-Эрдэнийн биед дээд зүүн 2-р шүдний хугарал, зүүн нүдний доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Идэржаргалыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Г.Мөнх-Эрдэнийн хэрэг бүртгэлт‎энд өгсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр сайн дураараа эвлэрсэн гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн ба хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Идэржаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Даш овогт Галсанжавын Идэржаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Идэржаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Шүүгдэгч Г.Идэржаргал нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                  

       ДАРГАЛАГЧ                                    Х.ГАНБОЛД