| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0072/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/74 |
| Огноо | 2024-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/74
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр
шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* ургийн овогтой ******* *******од холбогдох ************* дугаартай, 175/2024/0072/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны**дүгээр сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, **** настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум 03 дугаар баг 02 дугаар хэсэг 136 тоот гэх үндсэн хаягтай, одоо ************ хот, *************** дүүрэг, ************ **-*** тоотод оршин суудаг, урьд
- Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарны 03-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар 03 жил 05 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,
- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 985 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгүүлэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай ******* ургийн овогтой ******* ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар
Яллагдагч Э.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 05 дугаар баг 02 дугаар хэсэг 127 тоотод оршин суух Б.******* гэрт согтуурсан үедээ “миний картаас мөнгө аваад өгөөгүй” гэх шалтгаанаар А.******* маргалдан түүний баруун гуянд хутгаар 2 удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Э.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 05 дугаар баг 02 дугаар хэсэг 127 тоотод оршин суух Б.******* гэрт согтуурсан үедээ “миний картаас мөнгө аваад өгөөгүй” гэх шалтгаанаар А.******* маргалдан түүний баруун гуянд хутгаар 2 удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо. \
Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч А.Бат-Эрдэнийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 8 дугаар багт байх “Номин” нэртэй зочид буудалд байсан юмаа. Учир нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир буудалд байсан. Ингээд орой 20 цагийн орчим өөрийн найз болох ******* руу гар утсаараа залгаад ярьтал манай найз *******, Орхон нар хамт ******* гэрт байна гэхээр нь би буудлаасаа гараад 21 цагийн орчим ******* ********** сумын *****дугаар багт байх гэр рүү нь очсон. Би гэрт нь очоод байж байгаад архи уухаар болоод би ******* карт руу мөнгө шилжүүлээд ******* тухайн картыг нь аваад гараад 1шил архи авч орж ирсэн. Тухайн архийг Орхон, *******, бид нар хувааж уусан. Өмнө нь ******* бид нар нийлж архи ууж байх үеэр тухайн ******* миний картыг миний зөвшөөрөлгүй авч гараад вокзалд байдаг бэлэн мөнгөний машинаас 150.000, 300.000 мянган төгрөг гэсэн 2 удаагийн гүйлгээгээр 450.000 төгрөг бэлэн мөнгөөр авсан байсан юмаа. Тухайн явдлын дараагаар ******* надад мөнгөө бага багаар нь өгнө гэсэн боловч хараахан өгөөгүй байсан юмаа. Дээрх явдлын дараагаар би *******той таараагүй байсан бөгөөд хэрэг болсон тухайн үед дахин уулзсан учир би *******од дахин “Ахын дүү чи дахиад карт аваад явчихгүй биз дээ” гэж хэлж байсан юмаа. Тэгээд би дахин “Ахын дүү 2023 онд болсон асуудал яршиг тэндээ үлдэг. Харин 2024 ондоо ахын дүү гоё байна шүү” гэж хэлтэл цаанаас ******* “Хүүш наадах чинь хутгалчихсан юм биш үү” гэж хэлээд босоод ирсэн. ******* тухайн үед миний хөлийн гуя дээр гараараа дарчихсан байсан бөгөөд ******* хэлэхээр нь би гарыг нь холдуул гал ******* миний баруун хөлийн гуя хэсэг рүү ******* гэрийн хутгаар 2 удаа хатгачихсан байсан. Тэгээд л ******* уурлаад “Чи чинь ямар мэдрэл муутай юм бэ” гээд уурлаад би болохоор цусаа боогоод өөрийн найз дуудаад шууд эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10-11-р хуудас/,
Гэрч М.*******ы 2024 оны 01 дүгээр сарын 29-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би өөрийн найз болох ******* гэрт өдөр 14 цагийн орчим очсон юмаа. ******* гэрт очиход гэрт нь манай найз Орхон болон манай зүс мэдэх дүү ******* нар байсан. Гэтэл орой 19 цаг 53 минутын орчим над руу манай найз болох А.*********** залгаад “Би Номин буудалд дүү нартайгаа архи ууж байна” гээд ярьж байсан. Ингээд би ************ гэрт байгаа талаар хэлтэл А.Бат-Эрдэнэ “Найз нь яваад очъё” гэж хэлсэн. Би “Чи архи уучихсан байгаа юм бол ирээд яах юм бэ? гэж хэлтэл А.********** “Найз нь олон хоног архи уулаа. Хоол ч идсэнгүй та хэд хоол хийгээд байж байгаа ч. Би одоо очлоо” гэж хэлсэн. Ингээд би ******* гэрт байсан буузыг жигнээд байж байтал 20 цагийн орчимд А.Бат-Эрдэнэ орж ирсэн бөгөөд орж ирэхдзэ 0.75 литрийн “АгкЫ” нэртэй архи нэг шилийг аваад орж ирсэн. Ингээд тухайн архийг Орхон, А.Бат-Эрдэнэ, ******* нар хувааж уусан бөгөөд би маргааш ажилтай учир архинаас уугаагүй. Би бууз тогоонд хийчхээд хүлээж байгаад зүүрмэглэчихсэн байсан. Ингээд сэрээд иртэл А.Бат-Эрдэнийн баруун гуянд жижиг тонгорог бололтой хар өнгийн хутга зоолттой байсан. Тэгэхээр нь би “Хүүш наадах чинь юу вэ? Та нар чинь юу болоод байгаа юм” гэж хэлтэл А.Бат-Эрдэнэ харснаа “Өө *******оо би чамайг өвдөг рүү цохчихлоо гэж бодсон чинь хутгалчхаж байгаа юм уу” гэж хэлсэн. Ингээд би *******ыг А.Бат-Эрдэнийн хажуугаас холдуулаад гуяыг нь гэрт байсан футболкоор боогоод эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлгийн гадаа хүлээж байгаад А.******* өөртэй нь утсаар холбогдоход “Зүгээр хөгшөө гайгүй байна” гэхээр нь би буцаад ******* гэрт очсон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч Б.******* 2024 оны 01 дүгээр сарын 29-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ******* сумын 5-р баг 2-р хэсэг 127 тоотод өөрийн танил дүү *******той хамт байхад манай найз *******, Бат-Эрдэнэ нар манайд 21 цагийн орчимд ирж бид дөрөв хамт сууж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх болсон. Бат-Эрдэнэ гаднаас ирэхдээ 1 шил архи авчирсан тэгээд манайд ирснээсээ хойш тэр архийг нь бид нар хувааж уусан. Тэрний өмнө ******* бид хоёр 8 ширхэг том пиво уусан. Юу болсон талаар хэлэхэд тухайн үед ******* орон дээр хэвтэж байсан, тэр 2 манай гэрийн том өрөөний ширээний нэг талд нь хоёулаа зэрэгцээд сууж байсан харин би эсрэг талд нь сууж байсан. Тэгсэн чинь тэр хоёр хоорондоо нэг мөнгөний асуудал яриад байж байснаа ******* халааснаасаа хутга гаргаж ирээд Бат-Эрдэнийн гуя руу хутгалсан. Тэгээд ******* бид хоёр салгаад Бат-Эрдэнийг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тэгээд ******* араас нь би эмнэлэг орлоо гэж хэлээд манай гэрээс гараад явсан..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17-18-р хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2431000000056 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 01-04 дүгээр хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,
- Хохирогчоор А.Бат-Эрдэнийг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 03- дугаар хуудас/,
- Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаартай
- А.Бат-Эрдэнгийн биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн тус бүрийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
- Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 24-25-р хуудас/,
- Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 28-ны 499 дугаартай яаралтай тусламжийн хуудас, /баруун гуянд ил харагдах шархтай/ /хх-ийн 24-25-р хуудас/,
- Хохирогч А.Бат-Эрдэнийн 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж явсан яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/,
- Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлт, хүсэлтийг хангасан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
- Яллагдагч Э.*******ын 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
- Яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
- Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 39 дүгээр хуудас/,
- Хохирогч А.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/,
- Хохирогч А.Бат-Эрдэнийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/,
- Хохирогч А.Бат-Эрдэнийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/,
- Хохирогч А.Бат-Эрдэнийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/
- Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/
- Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/
- Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/,
- Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Э.*******ыг эрэн сурвалжилж байсан тухай мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 49-52 дугаар хуудас/,
- Шүүгдэгчийн захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/,
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
- Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх эрүүгийн хэргийн төв архиваас ирүүлсэн шүүгдэгч Э.*******ын Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-61 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Э.*******ын урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-69 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Э.*******ын урьд Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-128 дугаар хуудас/,
- Хохирогч А.Бат-Эрдэнээс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргуулан авсан хохирлын баримт /хх-ийн 129-131 дүгээр хуудас/,
- Хохирогч А.Бат-Эрдэнийн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс авсан 3.971.250 төгрөгийн үйлчилгээ авсан тухай баримт / хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
- Иргэний нэхэмжлэгчээр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даатгалын хэлтсийн дарга Ц.Дэлгэрийг томилсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 135-136 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэрийн “...тухайн хэрэгт Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тодорхойлолтод хохирогч А.Бат-Эрдэнийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор 14 удаагийн үйлчилгээгээр нийт 3,971,250 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 138-р хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 05 дугаар баг 02 дугаар хэсэг 127 тоотод оршин суух Б.******* гэрт согтуурсан үедээ “миний картаас мөнгө аваад өгөөгүй” гэх шалтгаанаар А.******* маргалдан улмаар түүний баруун гуянд хутгаар 2 удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.*******ын дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр Хохирол төлбөрийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр хохиролтой холбоотой 895.580 төгрөгийн баримт ирүүлсэн /хх-ийн 130-131 дүгээр тал/ -ийг шүүгдэгч хохирол төлбөр төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.*******оос энэхүү хохирлыг гаргуулж А.Бат-Эрдэнэд олгох үндэслэлтэй байна.
Хохирогч А.Бат-Эрдэнэ нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
А.Бат-Эрдэнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 3.971.250 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн болох нь хавтаст хэргийн 133-134 дүгээр талд авагдсан Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.*******оос 3.971.250 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.******* нь үл ялих зүйлээр шалтаглан хутга ашиглаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал, түүний улмаас А.Бат-Эрдэнийн биед учирсан гэмтэл, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр төлөөгүй нөхцөл байдал, шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн ******* суманд оршин суух бүртгэлтэй хаягтай боловч, уг хаягтаа оршин суудаггүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.*******оос 895.580 /найман зуун ерэн таван мянга таван зуун ная/ төгрөг гаргуулж хохирогч А.Бат-Эрдэнэ олгосугай.
6. Хохирогч А.Бат-Эрдэнэ нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх бол холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.*******оос 3.971.250 төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ