Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/75

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

улсын яллагч А.дэлгэр

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2315003670054 дугаартай, 175/2024/0078/Э дугаар индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.Монгол улсын иргэн 1976 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн Сэлэнгэ суманд төрсөн төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ************ аймгийн ***************** компанид харуул ажилтай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт ********** аймгийн ************* сумын ************ **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, Урьд

- ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

- Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022          оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол ургийн овгийн ******* *******, РД:*******,

Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч Б.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Үүцэг голын урд энгэрт” гэх нэршилтэй газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай, “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 355-д заасан ховор ургамлын жагсаалтад орсон “Сибирь хушны үр, идээ /самар/”-г зохих зөвшөөрөлгүйгээр 98,75 килограммыг түүж, бэлтгэн хадгалж, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс ******* аймгийн нутаг дэвгэр рүү **-**** ***** улсын дугаартай ******* ******* загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн хүргэж, байгаль экологид 9,766,375 төгрөгийн бодит хохирол, 48,831,875 төгрөгийн ургамлын санд хохирол, хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Үүцэг голын урд энгэр” гэх нэршилтэй газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай, “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 355-д заасан ховор ургамлын жагсаалтад орсон “Сибирь хушны үр, идээ /самар/”-г зохих зөвшөөрөлгүйгээр 98,75 килограммыг түүж, бэлтгэн, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс ******* аймгийн нутаг дэвгэр рүү ****** ****** улсын дугаартай ******* ******* загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн хүргэж, байгаль экологид 9,766,375 төгрөгийн бодит хохирол, 48,831,875 төгрөгийн хор уршиг учруулсан үйл баримт тогтоогдов.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 

Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би зөвшөөрөлгүй зүйл хийсэн, яг нойтон, хог ихтэй байсан, арай л их хог ачсан, түүсэн самар маань жоохон, хог овор ихтэй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.******* 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Түшиг сумын “Үүцэг гол” гэх нэртэй газар сумын төвөөс баруун зүгт 1 км орчим байдаг. Түшиг суманд 2023 онд үйлдвэрлэлтийн зориулалтаар зөвшөөрөл олгоогүй харин ахуйн зориулалтаар 15 тонн самар түүж бэлтгэх зөвшөөрөл баталсан боловч Түшиг суманд самар ургаагүй учир тухайн зөвшөөрөл иргэдэд олгоогүй. Би Орхон аймгийн Б.******* гэх иргэнийг танихгүй. Б.******* гэх 2023 онд самар түүх зөвшөөрөл аваагүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар хуудас/

 

Гэрч Б.******* 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Орхон аймгийн - сумаас 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.*******, дүүгийн эхнэр А.Шоовдорцэцэг нарын хамтаар ******* аймгийн Хангал сумын нутгаар дайрч яваад Сэлэнгэ сумын Атар багийн нутгаас хойшоогоо салж яваад самар түүх газартаа орой нь очиж хоносон ингээд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дүү болон дүүгийн эхнэр бид гурав ойгоос газар унасан хуш модны самар түүгээд 15 шуудай цайруулсан хуш модны самрыг хогтой нь цайруулж шуудайлаад 2023 оны 10 дугаар сарын 01-ны орой Орхон аймаг руу явахаар хөдөлсөн тэгээд буцаж яваад 2023 оны 10 дугаар сарын 02-ны шөнө ******* аймгийн Хангал сумын Хялганат тосгоны гүүрний постонд цагдаа шалгуулсан. Асуусан. Би самрын зөвшөөрлийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс самрын зөвшөөрөл тавигдана гэж хүнээс дуулсан тэгээд хоёр дүүгийн хамт явсан. Тэгээд бид гурав хамт явж байхад Б.******* Атар ороод байгаль хамгаалагчаас самрын зөвшөөрөл авна гэж ярьж байсан. Утсаар хүнтэй яриад байх шиг байсан тэгэхээр нь би зөвшөөрлөө авсан л байх гэж бодсон тэгээд буцаж явахдаа цагдаа шалгуулахаар нь самрын зөвшөөрөл аваагүй нь мэдсэн, түүнээс би зөвшөөрлөө авсан л байх гэж бодож явсан... Бид нарын түүсэн хуш модны самар багцаагаар нойтон, хаягдал хогтой нэг шуудайд 35-39 килограмм гэж бодохоор 450 килограмм орчим байгаа байх, гэхдээ хогийг нь цэвэрлэж, хатаавал яг хэдэн килограмм самар гарахыг нь бол мэдэхгүй байна. Бид гурав 40 кг. ийн шуудайгаар 15 шуудайтай цайруулсан хаягдал хогтой, нойтон хуш модны газар унасан самар ойгоос түүж авсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-52, 54 дүгээр  хуудас/,

Гэрч    А.******* 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“...Би Орхон аймгийн - сумаас 20ГГ-0Я&- 09 дүгээр сарын 24-ний өдөр манай нөхөр Б.******* нь өөрийн төрсөн ах Б.Дэлгэрбаатартай хамт гурвуулаа Сэлэнгэ сумын Атар 4 дүгээр баг руу самарт яваад ирье гээд хүүхдийнхээ эзэмшлийн "*******" маркийн - улсын дугаартай хар хөх өнгийн тээврийн хэрэгсэлтэй гарч яваад Хангал сумын нутгаар дайрч яваад Сэлэнгэ сумын Атар багийн нутгаас хойшоо явж самар түүх газартаа орой нь очиж хоноод 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ойгоос газар унасан хуш модны самар түүж шуудайд хийж нийт 15 шуудайд хуш модны самрыг хогтой нь цайруулж шуудайлаад 7-8 хоноод самраа уулнаас түүж дуусаад 2023 оны 10 дугаар сарын 01-ны орой Орхон аймаг руу явахаар хөдөлсөн. Тэгээд буцах замдаа 2023 оны 10 дугаар сарын 02-ны 03 цагийн үед ******* аймгийн Хангал сумын Хялганат тосгоны гүүрний постод цагдаа шалгуулсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 56-57, 60 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.-Эрдэнийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай төрсөн аав Б.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр миний - улсын дугаартай тээврийн хэрэгслийг аав нь хөдөө яваад ирье гээд түр гуйж унаад явсан. Тэгээд 8 хоногийн дараа аав нь Хялганатад цагдаад баригдсан машиныг чинь хураалгасан, яагаад баригдсан талаар асуухад “самарт яваад буцаж явахдаа баригдсан гэж надад хэлсэн... өөрийн эзэмшлийн Мицубиши пажеро маркийн - БРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, /хх-ийн -64 дүгээр хуудас/,

 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 405 дугаартай шинжээчийн “...Сибирь Хуш–Pirnus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр.

 

- Сибирь Хуш - Pirnus sibirica Du Tour-нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Мөн Ойн тухай хуулийн 3.1.12-т заасан “Ойн дагалт баялаг”-т хамаарна.

- Шинжилгээнд ирүүлсэн Сибирь Хуш - Pirnus sibirica Du Tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.

- Сибирь Хуш- Pirnus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал аль нь болохыг тогтоох боломжгүй.

- Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 22,16% байх тул нойтон байна. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой.

- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна.

- Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98,900төгрөг х 98,75кг= 9,766,375төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 9,766,375төгрөг х 3=29,299,125төгрөг байна.

- Мөн мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 9,766,375төгрөг х 5 = 48,831,875 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-70 дугаар хуудас/,

 

- Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/29-01/068/09 дугаартай улсын байцаагчийн “... 2024.01.24-ний өдрийн 405 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Амгаландэлгэрийн гаргасан дүгнэлтийг үндэслэн тооцоход ойн санд учруулсан хохирол 9.766.375*3=29.299.125 төгрөг, ургамлын санд учруулсан хохирол 9.766.375*3=48.831.876 төгрөг болж байна...” гэх акт, /хх-ийн 77-р хуудас/

 

- “ ” ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ОРА: 1001657 дугаартай “******* загварын тээврийн хэрэгсэл 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээгээр 2,200,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ, /хх-ийн 81-82-р хуудас/

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/,

- Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 02-03 дугаар хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацаа сунгах тухай /хх-ийн 05 дугаар хуудас/,

- 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 01 дүгээр баг “Үүцэг голын урд энгэрт” гэх нэршилтэй газар самар түүж бэлтгэсэн гэх хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-13-р хуудас/,

- 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 15 шуудай самарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 14-27-р хуудас/,

- 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 28-31-р хуудас/

-  Л.гийн Япон улсад үйлдвэрлэгдсэн 1 ширхэг хуучин хар хөх өнгийн “Мицүбүши” - улсын дугаартай тээврийн  хэрэгслийг Орхон аймгийн - сумын 15 дугаар багийн Рашаант 22 гудамж, 11а тоотод битүүмжилсэн тухай 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 32 дугаар хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

- Эд мөрийн баримт болох 15 шуудай хуш модны самарт үзлэг хийж, хураан авсан тухай 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

- Хэрэг бүртгэлтийн 235100367 дугаартай хэрэгт эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 90-93 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар хууран авсан самарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 94-96 дугаар хуудас/,

- Хэрэг бүртгэлтийн 235100367 дугаартай эд мөрийн баримт болох 15 шуудай цайруулсан хогтой самрыг цэвэрлэж тус тусад жигнэсэн талаар гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 97-102 дугаар хуудас/,

- Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай /хх-ийн 108-112 дугаар хуудас/,

- 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 115-123 дугаар хуудас/,

- 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн Цагдаагийн газрын Хангал сумын сум дундын цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч Б.Шинэсайханаас Б.*******т 15 шуудай бохир хогтой самрыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 124 дүгээр хуудас/,

- 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн гэх 15 шуудай хогтой самрыг №040519 дугаартай жин хэмжигчээр жинлэн хүлээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 125-133 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.*******ын ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 137 дугаар хуудас/,

- Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Мицүбүши пажеро” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 141 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 142 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.*******ын үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 143 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.*******ын гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 144 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 145 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 146 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 147 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.*******ын шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх лавлагаа /хх-ийн 148 дугаар хуудас/,

- “Ховор ургамлын жагсаалт” батлах тухай Монгол улсын Засгийн газрын 1995 8 дугаар сарын 25-ны өдрийн №153 дугаартай тогтоол /хх-ийн 149-159 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.*******ын урьд ял шийтгүүлж байсан талаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 160-1 дугаар хуудас/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №2315003670054 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 165-170 дугаар хуудас/,

- 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн даалгавар /хх-ийн 181 дүгээр хуудас/,

- Гэрч Н. 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Л. гэх хүний төрсөн хүү нв байгаа юм. Манай аав Л. нь 2023 оны 08 дугаар сард Тархины 4 дүгээр ховдлын кавернома оношоор хагалгаанд орсон болохоор одоогоор мэдүүлэг өгөх боломжгүй байна. Би эмнэлгийн бичиг баримтыг нь гарган өгье. Манай аав Л.гийн нэр дээр - улсын дугаартай Мицүбүши пажеро загварын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг боловч эзэмшдэггүй юм. Тухайн тээврийн хэрэгслийг 2013 онд 5.000.000 орчим төгрөгөөр худалдан авч байсан ямар хүнээс худалдан авч байсныг санахгүй байна. - улсын дугаартай Мицүбүши пажеро тээврийн хэрэгслийг манай аав Л. нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Г. гэх хүнд 2.000.000 төгрөгөөр худалдаж нотариатаар гэрээ байгуулсан юм. Түүнээс хойш нэр шилжүүлээгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг *******ын - гэх хүнд зарж борлуулаагүй. Би нотариатын гэрээг гаргаж өгч болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 183 дугаар хуудас/,

- Гэрч Н.Нармандахаас Л.гийн хагалгаа хийлгэсэн талаарх эмчийн бичиг, тээврийн хэрэгсэл худалдан борлуулсан тухай гэрээний хуулбар зэрэг нотлох баримтууд /хх-ийн 184-189 дүгээр хуудас/,

 - Шүүгдэгч Б.*******ын урьд ял шийтгүүлж байсан талаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 191-195 дугаар хуудас/, зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хүн, хуулийн этгээд нь эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг байгалиас түүсэн, эмийн түүхий эд болгох болон өөр бусад зорилгоор бэлтгэсэн, өөрийн болон бусдын орон байр, агуулахад эзэмшил ашиглалтад байлгасан, агаарын тээвэр, автотээвэр, галт тэрэг ашиглан нэг газраас нөгөө газарт зөөж шилжүүлсэн, боловсруулсан буюу хими, физикийн шинж чанарыг өөрчилсөн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Үүцэг голын урд энгэрт” гэх нэршилтэй газраас 98,75 килограмм самар түүж бэлтгэсэн үйл баримт тогтоогдсон. Тухайн самар нь Сибирь хушны үр, идээ /sinus sibirica Du Tour/ бөгөөд нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай, “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 355-д заасан ховор ургамлын жагсаалтад багтдаг болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна /хх-ийн 67-72 дугаар тал/

Энэхүү самарыг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Үүцэг голын урд энгэрт” гэх нэршилтэй газраас түүж бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Б.******* нь хууль бусаар бэлтгэсэн 98.75 кг самар, 213.75 кг самарын хогийг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Үүцэг голын урд энгэрт” гэх нэршилтэй газраас түүж бэлтгэн - улсын дугаартай Мицүбүши пажеро маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ******* аймгийн Хангал сум Хялганат тосгоны замын пост хүртэл тээвэрлэсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Д.-, гэрч Б.Дэлгэрбаатар, А.Шоовдорцэцэг нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Б.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Үүцэг голын урд энгэрт” гэх нэршилтэй газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай, “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 355-д заасан ховор ургамлын жагсаалтад орсон “Сибирь хушны үр, идээ /самар/”-г зохих зөвшөөрөлгүйгээр 98,75 килограммыг түүж, бэлтгэн хадгалж, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс ******* аймгийн нутаг дэвгэр рүү - улсын дугаартай ******* ******* загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн хүргэж, байгаль экологид 9,766,375 төгрөгийн бодит хохирол, ургамлын санд 48,831,875 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирол 9.766.375*3=29.299.125 төгрөг, ургамлын санд учруулсан хохирол 9.766.375*3=48.831.876 төгрөг гэж тогтоосон нь хавтаст хэргийн 77 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар шүүгдэгч Б.*******аас 48.831.876 төгрөг гаргуулан байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт илэрхийлснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Б.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, байгаль орчин уур амьсгалын санд төлөх төлбөртэй зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зохимжгүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.*******т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 01 /нэг /жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол тус ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтаар хуш модны үр самар 98.75 кг, самрын ялгасан хог гэх 213.95 кг хураагдсан ба шүүх хуралдаан болох үед жинлэхэд хуш модны үр самар 79.7 кг, самрын ялгасан хог гэх 182.25 кг болсон байв. Хавтаст хэргийн 67-70 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тус самар нь хөгц үүссэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т  шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан - улсын дугаартай Мицүбүши пажеро загварын тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, Орхон аймгийн - сумын - сумын 15 дугаар баг 22 дугаар гудамж тосгоны 11а тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Монгол овогт *******ын -д олгож тээврийн хэрэгслийн үнэ болох 2.200.000 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Учир нь тухайн тээврийн хэрэгсэл нь Д.-Эрдэнийн эзэмшлийнх болох нь гэрч Н. /хх-ийн 183/ мэдүүлгээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Монгол ургийн овгийн ******* *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Монгол ургийн овгийн ******* *******ыг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 01 /нэг/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулсугай.  

3. Шүүгдэгч Б.*******ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол тус ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар шүүгдэгч Б.*******аас 48.831.876 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5-д зааснаар - улсын дугаартай Мицүбүши пажеро загварын тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, Орхон аймгийн - сумын - сумын 15 дугаар баг ** дугаар гудамж тосгоны ***  тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Монгол овогт *******ын -д олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 2.200.000 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /шүүх хуралдаан болох үед жинлэхэд/ хуш модны үр самар 79.7 кг, самрын ялгасан хог гэх 182.25 кг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т  шилжүүлсүгэй.

 8. Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр төлөгдөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.БАЯРХҮҮ