Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2022/00060

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2022/00060

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн 54 настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг *******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1983 онд төрсөн 38 настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг *******,*******,

Хариуцагч: 1985 онд төрсөн 35 настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг *******,******* нарт холбогдох нэр төр сэргээлгэх, *******аас 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, С.Нямжав, гэрч , ,, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

Томилогдсон иргэдийн төлөөлөгчид тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д заасныг баримтлан иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******ад холбогдуулан нэр төр сэргээлгэх, 8 000 000 төгрөг гаргуулах, холбогдуулан түүний буруутай үйлдлээс сонгуульд оролцох эрхээ эдэлж чадаагүй тул хуульд заасан арга хэмжээ авч өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 11 дүгээр сарын 06-нд Зэст багийн ИНХ хуралдаж миний бие засаг даргад нэр дэвшсэн. Тухайн ИНХ нь хууль бус хурал боллоо. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09:00 цагт гэж хурлын тов зарлагдсан боловч 07:00 цагт Отгонбат гэж залуу хүч түрэнгийлэн 40 иргэн оруулж суулгасан байсан. Иргэд 08:00 цагаас 08:30-ын хооронд заал руу орж эхэлсэн. Ирсэн иргэдээс 120-иод хүнийг оруулж хаалга барьсан. Заалны гадна олон иргэд орж чадахгүй үлдэж, сонгох сонгогдох эрхээ эдэлж чадаагүй. Хурал эхлээд хурлын тэмдэглэл хөтлөх нарийн бичиг сонгоход Отгонбат томилогдсон ба энэ хүн нарийн бичгийн ажлаа хийхгүй, хурал удирдаж эхэлсэн. Хурлын дарга Ц.Дамдинсүрэнд хурал удирдах боломж олгохгүй хурлыг үймүүлэж МУЗЗНДНТУТ хуулийн 17.1.4 дэх заалтыг зөрчиж багийн ИНХ-ын дарга тэргүүлэгчид, багийн засаг дарга тайлангаа тавьж түүнд иргэд үнэлэлт дүгнэлтээ өгөх байсан боловч Отгонбат тайлан тавигүй гэж хүчээр орилон, ИНХ-ын дарга тэргүүлэгчийг сонгоно гэж дураараа аашилж байсан. Шинээр хурлын дарга сонгож, сонгогдсон хурлын дарга тамга тэмдэгээ хүлээн авсан хирнээ энэ хүнд хурал удирдах боломжийг нь олгохгүй Отгонбат удирдаад байна гээд иргэд шаардлага тавихад үл хүндэтгэсэн учир замбараагүй үймээн шуугиан үүссэн. Дараа нь засаг даргад нэр дэвших үйл явц эхэлэхэд нэр дэвшигч ******* би МУЗЗНДНТУТ хуулийн 26.6.1, 26.6.2, 26.6.3 дахь заалтын дагуу бичиг баримтаа бүлдүүлж өгөхөд Отгонбат энэ хүн хууль шүүхийн өртэй хүн байна гэж шууд гүтгэн зарлаж миний нэр хүндэд халдлаа. Энэ хурал нь иргэдийн санал өгөх, согох сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн хурал болсон. ИНХ-ыг хэн дуртай хүн удирдаж, шүүх хүчний байгууллагын нэр барьж хүнийг гүтгэн, иргэдэд зарладаг хурал биш гэж бодож байна. Ийм учраас энэ хурлыг хүчингүй гэж үзэж байна. Би нэр дэвшиж байгаа хүнийг хувьд нэр төрөө сэргээлгэж авах хүсэлттэй байна.

-Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Татварын албанаас тодорхойлолт авахаар очиход 71 748 төгрөгийн үлдэгдэл байна, энэ нь өмчлөх газартай холбоотой байгаа тул газрын албан дээр очиж шүүлгээрэй гэсний дагуу Татвараас код аваад ГХБХБ-ын газрын мэргэжилтэн С.Нямжав дээр орж хянуулж шүүлгэсэн. Тэгэхэд таны үлдэгдэл 66 000 төгрөг байна гэж 2 ширхэг нэхэмжлэл өгсөн. Таны нэр дээр газар байдаг уу гэж асуусан 2019 онд зарсан одоо газар байхгүй гэсэн. Программ дээрээсээ хараад одоо болсон гэж намайг явуулсан. Би олон жил ажилласан төрийн хариуцлагатай албан хаагч ажлаа дутуу хийнэ гэж санаагүй. Гэтэл энэ хүн 71 748 төгрөгийг 66 000 төгрөг болгож тушаалгаад 5 752 төгрөг үлдэгдэлтэй болгож түүнийгээ надад хэлэхгүй, болсон гэж гаргасан. Би энэ хүнээс төрийн үйлчилгээ аваад энэ хүний санаатай буруутай үйл ажиллагаанаас болж сонгогдох эрхийг минь хааж боогдуулсанд гомдолтой байна. Энэ хүмүүс хооронд холбоотой бөгөөд ашиг сонирхлын зөрүүтэй, үүрэг даалгавар авсан гэж хардаж байгаа тул шалгаж өгч миний гомдлыг барагдуулж өгнө үү.

2.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...******* миний бие *******ад холбогдуулан нэр төрөө сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгэсэн.Хариуцагч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны хуралд 6 дугаар бага сургуулийн заланд хуралд ирсэн 162 иргэдийн өмнө ******* хууль шүүхийн асуудалтай гэж гэмт хэрэгтэн мэт зарлан нэр хүнд, хүний эрхэнд бүдүүлгээр халдсан, хуулийн асуудалтай гэж маш олон дахин зарлан хэлж байсан.Энэ ёс зүйгүй үйлдэлд би маш их хямарч тайвширч чадахгүй, одоо би сэтгэл санаа тогтворгүй, тайван бус, сэтгэл зүйн дарамтанд орж байнга даралт хэлбэлзэж даралтны эм ууж, зарим үед тариа хийлгэж байна.Иймд миний бие сэтгэл санааны хохирол болох 8 000 000 төгрөг гаргуулж сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******* хариу тайлбартаа: 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өндөр сумын Зэст багийн ИНХ болсон юм. Хуралд миний бие Зэст багийн иргэний хувиар очиж оролцсон, өглөө 07 цаг 40 минутын үед очиход гадаа олон иргэд цугласан байсан, дотогш ороход багийн ажлын алба дотор заалны зохион байгуулалтыг Ковид-ын цар тахлын үеийн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний дүрэм, журмын дагуу тохижуулсан байсан. Гадаа сэрүүвтэр хүйтэн байсан учир иргэдийг оруулж эхэлсэн. Ковид-ын үеийн нөхцөл байдлын журмын дагуу хурал, цуглаан болох танхимыг 50% -н дүүргэлттэй байх зохицуулалтын дагуу 130 гаруй хүний сандал тавьж зассан байсан, хурал эхэлхэд 160 гаруй багийн иргэд орсон, гадаа мөн олон иргэд үлдсэн, өөр боломж байгаагүй учир нь ковидын нөхцөл байдал, хүн хоорондын зай барих, заалны дүүргэлт 50% байх, гэх мэт дүрэм журмын дагуу ажилласан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Энэ өдөр Зэст багийн хурлын хуралдааныг Багийн ИНХ-ын дарга Дамдинсүрэн гуай нээж, миний нэрийг манай багийн иргэн Багийн хурлыг удирдаж явуулах нарийн бичгийн даргад дэвшүүлсэн, мөн Батжаргал гэдэг хүнийг нэр дэвшүүлсэн, тэгээд хуралд оролцсон хүмүүсийн 92 хүний саналаар хурал удирдах нарийн бичгийн даргаар сонгогдож, тус хурлыг хурал зохион байгуулах дэг журам, дүрмийн дагуу удирдаж явуулсан, хурлын дэгээ хуралд оролцсон нийт иргэдээрээ батлуулж хурлаа явуулсан гэж ойлгож байгаа. Нэгэнт хурал удирдаж явуулах эрх олгогдсон учир хурлын процессыг дэгийн дагуу явуулж, хурлын дэг, дарааллын дагуу эхлээд Багийн ИНХ-ын даргад нэр дэвшүүлэх ажиллагаа, дараа нь ИНХ-ын Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулж, санал хураалтын үйл ажиллагаа зэрэг процесс хийгдэж багийн ИНХ-ын даргаар сонгогдсон, тухайн үед заалны чанга яригч ажиллахгүй болсон тул би хажуугаас нь тусалж, давтаж хэлж байсан нь үнэн, бөгөөд шинээр сонгогдсон Багийн ИНХ-ын дарга хурлаа удирдаж хурлын дарааллын дагуу Багийн засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж, даргалагч сонгогч иргэдэд нэр дэвшигчдийн материалыг танилцуулсан. Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын Тухай Хуулийн дагуу / Хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь заалт / Баг хорооны засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Хуулийн 26.6.1 Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, 26.6.2 шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх

26.6.3 ялгүй байх, гэсэн шаардлагыг хангасан байхаар зохицуулсан, энэхүү шаардлагыг хангасан эсэхийг хуралдаан даргалагч нэр дэвшигч бүрээр материалыг тоо ширхэгээр нь танилцуулахад нэр дэвшигч ******* нь дээрх шаардлагыг бүрэн хангаагүй, өр төлбөрийн асуудалтай байсан ба үүнийг нь материалаа хуульд нийцүүлж ирүүлсэн байх ёстой, талаар шаардлага тавьж нэгэнт бүрдүүлэх материал дутуу учир хуулийн дагуу 1 нэр дэвшигч болсон тул нэр дэвшигчийг илээр санал хураах саналыг иргэд 100% дэмжиж Багийн засаг даргаа сонгосон бөгөөд ямар нэгэн байдлаар нэр дэвшигчийн нэр төрд халдаж, гүтгэсэн зүйл болоогүй гэж үзэж байгаа бөгөөд хурлын процесстой холбоотой тэмдэглэл, протокол, холбогдох баримт бичгүүд Баян-Өндөр сумын хурлын байгууллагад байгаа болно. Зэст Багийн ИНХ-д багийн иргэн, намайг багийн иргэдийн нийтийн хурлыг удирдаж явуулах нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн, миний бие хурлыг тогтоосон дэг, журмын хүрээнд зохион байгуулсан, ямар нэг хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа болоогүй гэж үзэж байна. Татварын өртэй холбоотой асуудалд миний бие, төрийн эрх бүхий байгууллагын албан хаагчтай ямар нэг холбоогүй болно. Иймд Зэст багийн ИНХ нь хуулийн хүрээнд, хурал зохион байгуулах дэг, дараалал, дүрэм, журмын дагуу явагдсан гэж үзэж байгаа тул иргэн *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4.Хариуцагч С.Нямжав хариу тайлбартаа: Иргэн *******гийн гаргасан нэхэмлэлийн шаардлага нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Зэст багийн Иргэдийн нийтийн хурал, Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч сонгох, Засаг дарга сонгох үйл ажиллагааны талаар ямар нэг мэдээлэл авсан зүйлгүй, тэр хурал ямар байдалтай болсон талаар мэдэхгүй. Нэхэмжлэлд дурьдсан Отгонбат нэхэмжпэл гаргагч ******* нарыг би танихгүй. 2021 оны 11 сард иргэн ******* гэх хүн Татварын хэлтсээс ирлээ, газрын төлбөрийн асуудлаар явж байна гэсэн. Ингээд та хэн гэж хүн билээ, регистрийн дугаараа хэлнэ үү гээд Газрын кадастрын системийн гэрээ-ний бүртгэл хэсгээс ФА67030667 регистрээр шүүхэд иргэн Лхамсүрэнгийн Болдмаа гэж хүний нэр дээр дараах мэдээлэл гарч ирсэн. Үүнд: Орхон аймгийн Засаг даргын 2020 оны А/21 дүгээр захирамжаар эрх шилжүүлэн авсан баруун дэнжид байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 220м2 газарт 1 жилийн газрын төлбөр нь 33000 төлбөрийн ногдуулалт хийгдсэн газрын бүртгэл гарч ирсэн. Уг газраа аймгийн засаг даргын 2021 оны А/329 дугаар захирамжаар Г.Сархин- Охин гэдэг хүнд шилжүүлсэн байсан. Үүний дагуу Газрын кадастрын ногдуулалт хэсэг рүү орж нэхэмжпэхийг шалгахад тухайн газрын газар эзэмшиж байх хугацааны 2020 оны газрын төлбөр нь 1200700722528 нэхэмжпэхийн дугаартай-13200 төгрөг, 1200700722510 нэхэмжлэлийн дугаартай-19800, буюу бүгд 33 000 төррөг, 2021 оны газрын төлбөр нь 1210204933463 нэхэмжлэлийн дугаартай-13 200, 1210204933455 нэхэмжлэхийн дугаартай 19 800 төгрөг буюу бүгд 33 000 төгрөг, 2020 болон 2021 оны газрын төлбөр нийт 66 000 төгрөгийн 4 нэхэмжлэх үүсэж Татварын хэлтэст илгээгдсэн байсныг иргэн *******д танилцуулан шүүж өгсөн. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газар байгаа юу? Таны татварын ноогдуулалтын зөрүү гараад байна, миний программ сүлжээний ачааллаас үүдэн үзэх боломжгүй болчихлоо, иймд та татварын хэлтэсрүү очиж шалгуулаарай гэж хэлэхэд иргэн ******* өмчилсөн газраа хүнд шилжүүлсэн гэсэн хариулт өгсөн. Үүнээс 3-4 хоногийн дараа иргэн ******* эрэгтэй, эмэгтэй хүнтэй хамт орж ирээд газрын татварын талаар дахин асуусан. Хамт явсан 2 хүнээс нь танайх газрыг худалдаж авах гэж байгаа юм уу гэж асуухад үгүй гэж хэлсэн. Дахин Газрын кадастрын системийн татвар ногдуулалтын хэсэг дээр шүүхэд Баянбулаг баг, Баян-Өндөрийн 3-ын 273 тоот 799м2 газрын 2020 оны татвар 1201200652033 нэхэмжлэлийн дугаартай 2 876 төгрөг, 2021 оны 1210113310449 нэхэмжлэлийн дугаартай 2 876 төгрөгийн татварын нэхэмжлэл үүссэн байсан. Өмчлөх эрхтэй 2 газартай байж байгаад 1 газрыг нь шилжүүлсэн, нэг газар нь Болдмаа гэж хүний өөрийнх дээр байсан. Би нарийн учрыг нь мэдэхгүй та одоо энэ нэхэмжлэлийнхээ дагуу төлж болохгүй юм уу гэхэд хамаг юм болоод өнгөрчихлөө. Би Зэст багийн Засаг даргад нэр дэвшсэн чинь татварын өртэй гээд хасагдчихлаа гэсэн. Тэгэхээр нь би Татварын хэлтэс танд татварын нэхэмжпэх барагдаагүй байна гэж хэлээд байхад төлөөд оролцохгүй яасан юм бэ гэж хэлсэн. Мөн би таныг татварын хэлтэст очиж зөрүүгээ шалгуулаарай гэсэн шүү дээ гэж хэлсэн. Иргэн ******* 2020, 2021 оны тус бүр 33 000 төгрөг буюу нийт 66 000 төгрөгийн газрын төлбөр нь Газрын төлбөрийн тухай хуулийн 1997 оны 4 сарын 24-ний хуулиар улирал бүр, 2020, 2021 оны тус бүр 2 876 төгрөг буюу 5 752 төгрөгийг тухайн жилийн 11 сарын 15-ны дотор төлөгдөж байх хуулийн заалттай буюу иргэний хуулиар хүлээсэн үүрэг юм. Иймд хуулиар хүлээсэн үүргээ иргэн ******* биелүүлээгүй. Мөн манай байгууллагын үйл ажиллагаа цахим болсон буюу www.egazar.gov.mn цахим системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан тус системийг олон нийтэд сурталчлах ажил зохион байгуулж орон нутгийн 3 телевиз цахим сайтуудаар мэдээлэл, шторк, олны танил хүмүүсээр сурталчилгаа хийлгэж байгууллагын фэйсүүк хуудсаар boost буюу төлбөртэй сурталчилгаа хийж орон нутгийн 31000 гаруй хүн үзсэн байна. Еgazar цахим системийн танилцуулга, зааврыг хэвлэмэл байдлаар 60 автобус, 200 такси, болон иргэдэд 2000 гаруй ширхгийг тараан мэдээлэл хүргэн ажиллаж байгаа бөгөөд иргэн ******* дээрх цахим болсны дагуу өөрөө мэдээллээ цахимаар орж харах бүрэн боломжтой болсон. Би Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн албан үүргээ гүйцэтгэхдээ иргэн *******г хохироосон үйлдэл гаргаагүй болно. Иймд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5.Нэхэмжлэгчээс Сонгогдох эрхээ эдэлж чадаагүй Зэст баг-ийн иргэдийн төлөөлөл гэсэн гарчигтай 69 хүний нэр, гэрийн хаяг, утасны дугаар бүхий 2 хуудас баримт, 1 ширхэг CD, 66 000 төгрөг төлөх өр үүссэн системийн цахим баримт, Цагдаагийн Ерөнхий газрын эрүүгийн хариуцлага хүлээгээгүй гэх тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй гэх тодорхойлолт, Хаан банкны дансны хуулга, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1084 дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг БӨ 3-256 тоот гэр бүлийн хэрэгцээний 750м2 газрыг А.Баярмаад Худалдах, худалдан авах гэрээ, А.Баярмаа гэх хүний иргэний үнэмлэхний лавлагаа, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1085 дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг БӨ 3-256 тоот хаягт байрлах 68,1 м2 хувийн сууцыг Худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

6.Хариуцагч *******аас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 01 дугаартай Хуралдааны дэг батлах тухай тогтоол, хавсралт, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 02 дугаартай Багийн иргэдийн Нийтийн Хурлын Дарга сонгосон тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 03 дугаартай Багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид сонгосон тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 04 дугаартай Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тооллогын комиссын хурлын 01 дугаартай Тооллогын комиссын дарга, гишүүд сонгох тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тооллогын комиссын хурлын 02 дугаартай Санал хураалтын дүнгийн тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тооллогын комиссын хурлын 03 дугаартай Санал хураалтын дүнгийн тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тооллогын комиссын хурлын 04 дугаартай Санал хураалтын дүнгийн тухай тогтоол, редакцын комисс хавсралт, Монголын татварын албаны Зэст багийн засаг даргын сонгуульт иргэнд олгох тодорхойлолт, Цагдаагийн Ерөнхий газрын ******* эрүүгийн хариуцлага хүлээгээгүй гэх тодорхойлолт, ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй гэх тодорхойлолт, Багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулах үед коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

7.Нэхэмжлэгч *******гийн хүсэлтээр Ц.Батжаргал, Б.Уранчимэг, Ш.Цолмон нарт, хариуцагч *******ын хүсэлтээр , ,, нарт тус тус хууль сануулж шүүх гэрчээр асуусан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 8 000 000 төгрөг гаргуулах, холбогдуулан түүний буруутай үйлдлээс сонгуульд оролцох эрхээ эдэлж чадаагүй тул хуульд заасан арга хэмжээ авч өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Иргэдийн нийтийн хурал дээр хуралд ирсэн 162 иргэдийн өмнө ******* хууль шүүхийн асуудалтай гэж гүтгэж, зарлан миний нэр төрийг гутаасан тул нэр төрийг минь сэргээж, *******аас 8 000 000 төгрөг гаргуулж өгнө үү, хариуцагч С.Нямжавын хариуцлагагүй үйлдлээс болж би сонгогдох эрхээ эдэлж чадаагүй хохирсон тул хариуцлага тооцож өгнө үү гэж тодорхойлсон.

3.Хариуцагч ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн ...Зэст багийн ИНХ нь хуулийн хүрээнд, хурал зохион байгуулах дэг, дараалал, дүрэм, журмын дагуу явагдсан, би нэхэмжлэгчийн нэр төрийг гутааж, гүтгэж доромжлоогүй, залны микрофон ажиллахгүй байсан учраас хуулийн ажилтан Оюунгэрэлийн Татварын өртэй тул нэр дэвшүүлэх боломжгүй гэж хэлсэн үгийг дамжуулж хэлсэн. Иймд иргэн *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

4.Хариуцагч С.Нямжав нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд: ...миний бие албан үүргээ гүйцэтгэхдээ иргэн *******г хохироосон үйлдэл гаргаагүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 66 000 төгрөг төлөх өр үүссэн системийн цахим баримт, Монголын татварын албаны иргэнд олгох тодорхойлолт зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.Нэхэмжлэгч ******* Зэст багийн засаг даргад нэр дэвшихээр болж холбогдох баримтаа бүрдүүлэхээр 2021 оны 11 дүгээр сард Орхон аймгийн Татварын хэлтсээс өр, төлбөргүй талаархи тодорхойлолт авахаар хандахад ...таньд 71 748 төгрөгийн үлдэгдэл байна, өмчлөх эрхтэй газартай холбоотой тул Газрын албан дээр очиж уулз гэсний дагуу нэхэмжлэгч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албаны мэргэжилтэн С.Нямжавтай уулзсан, тэрээр нэхэмжлэгчийн хүсэлтээр системээс төлөх төлбөртэй эсэхийг шүүж 2 газрын нийт 66 000 төгрөгийн 4 нэхэмжлэх үүсэж Татварын хэлтэст илгээгдсэн байсныг *******д тайлбарласан байна.

Нэхэмжлэгч ******* Татварын хэлтсийн ажилтан хэлэхдээ 71 748 төгрөгийн үлдэгдэл байна гэсэн, гэтэл системээс 66 000 төгрөгийн төлбөр гарч, зөрүү гарсан. Хариуцагч С.Нямжав Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газар байгаа юу? таны татварын ноогдуулалтын зөрүү гараад байна, программ сүлжээний ачааллаас үүдэн үзэх боломжгүй болчихлоо, иймд та татварын хэлтэст очиж шалгуулаарай гэж хэлсэн талаархи үйл баримт тогтоогдож байна.

7. Зохигчдын тайлбар, гэрч , ,, нарын мэдүүлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 01 дугаартай Хуралдааны дэг батлах тухай тогтоол, хавсралт, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 02 дугаартай Багийн иргэдийн Нийтийн Хурлын Дарга сонгосон тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 03 дугаартай Багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид сонгосон тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 04 дугаартай Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тооллогын комиссын хурлын 01 дугаартай Тооллогын комиссын дарга, гишүүд сонгох тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тооллогын комиссын хурлын 02 дугаартай Санал хураалтын дүнгийн тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тооллогын комиссын хурлын 03 дугаартай Санал хураалтын дүнгийн тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тооллогын комиссын хурлын 04 дугаартай Санал хураалтын дүнгийн тухай тогтоол, редакцын комисс хавсралт, Монголын татварын албаны Зэст багийн засаг даргын сонгуульт иргэнд олгох тодорхойлолт, Цагдаагийн Ерөнхий газрын ******* эрүүгийн хариуцлага хүлээгээгүй гэх тодорхойлолт, ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй гэх тодорхойлолт зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

8.2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн ИНХ хуралдаж *******, н.Батжаргал нарыг хурлын нарийн бичгийн даргаар нэр дэвшүүлсэн, хуралд оролцсон хүмүүсийн 92 хүний саналаар хурал удирдах нарийн бичгийн даргаар ******* сонгогдож хурлыг удирдан явуулсан, ИНХ-ын даргаар сонгогдсон, дараа нь засаг даргад нэр дэвшигчдийн буюу *******, нарын материалыг хянах явцад нэр дэвшигч ******* газрын төлбөрийн үлдэгдэл 5 752 төгрөг төлөөгүй үндэслэл тогтоогдсон тул Баян-Өндөр сумын хуулийн мэргэжилтэн холбогдох хүмүүстэй утсаар ярьсны дараа *******г газрын татварын өртэй тул нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэж хэлсэн, тухайн үед хурлын залны чанга яригч / микрофон / ажиллахгүй байснаас ******* ...залны дунд байрлах чанга яригчаар нэр дэвшигч *******г Татварын өр, төлбөртэй тул нэр дэвших боломжгүй гэж хэлсэн үйл баримт тогтоогдож байна.

9.Нэхэмжлэгч ******* ...******* намайг олон нийтийн өмнө ...хууль шүүхийн асуудалтай, өртэй хүн гэж зарлан, нэр төрийг минь гутаасан гэж, хариуцагч ******* ...******* газрын төлбөрөө төлөөгүй, үлдэгдэлтэй байгаагаас нэр дэвшигчийг бүртгэх боломжгүйг хэлсэн. *******г гүтгэсэн, доромжилсон асуудал байхгүй гэж, хариуцагч С.Нямжав ...би албан үүргээ гүйцэтгэхдээ иргэн *******г хохироосон үйлдэл гаргаагүй болно гэж маргаж байгаа.

10.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, 21.3.Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ, 511 дүгээр зүйлийн 511.1.Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заасан.

11.Нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрч Ц.Батжаргал, Б.Уранчимэг, Ш.Цолмон нар ...******* гарч ирээд *******г энэ хүн хууль, шүүхийн асуудалтай, өртэй хүн гэж зарласан гэсэн, хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрч , ,, нар ...*******г татварын үлдэгдэл төлбөртэй гэж хэлсэн гэсэн мэдүүлэг тус тус өгсөн, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй боловч хэрэгт нотлох баримтаар авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Монголын татварын албаны иргэнд олгох тодорхойлолт, хариуцагч С.Нямжавын тайлбар, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай Санал хураалтын дүнгийн тухай тогтоол / тогтоолд багийн даргад Х.Отгонжаргал, ******* нарыг нэр дэвшүүлэв.Нэр дэвшигчдийн материалыг үзэж бүрдэлтэнд хяналт тавив.Нэр дэвшигч иргэн ******* нь газрын албанд газрын үл хөдлөх хөрөнгийн албан татварын 5 752 / таван мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийн дутуу төлөлттэй тул нэр дэвшигч ыг ил санал хураалт хийж 61,4% батлагдсныг Баян-Өндөр сумын засаг даргад томилуулахаар уламжлав гэжээ/, татварын албаны иргэнд олгох тодорхойлолт нэхэмжлэгч ******* үл хөдлөх хөрөнгийн газрын татварын үлдэгдэл 5 752 төгрөг төлөөгүй байсан нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 750м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг 2020 оны 05 дугаар сард А.Баярмаад худалдсан гэсэн тайлбараа нотолсон баримтыг ирүүлсэн боловч, Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багт байрлах 3-273 тоотод байрлах газрыг худалдсан, бусдад шилжүүлсэн, энэ газрын төлбөрийг би төлөх ёсгүй байсан гэсэн тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

12.Газрын албаны мэргэжилтэн С.Нямжав нэхэмжлэгч *******д ...татварын ноогдуулалтын зөрүү гарч байна, программ сүлжээний ачааллаас үүдэн үзэх боломжгүй байна, та татварын хэлтэст очиж шалгуулаарай гэж хэлсээр байхад тэрээр Газрын төлбөрийн тухай хуульд заасан хугацааны дотор төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.

13.Нэхэмжлэгч ******* үл хөдлөх хөрөнгийн газрын татварын үлдэгдэл 5 752 төгрөг төлөөгүй байсан нь тогтоогдсон, дээрхи үйлдэлд нь хариуцагч *******, С.Нямжав нарын буруутай үйлдэл тогтоогдохгүй байх тул *******гийн хариуцагч *******, С.Нямжав нарт холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэж, *******аас сэтгэл санааны хохиролд 8 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14.Түүнчлэн нэхэмжлэгч ******* хариуцагч холбогдуулан ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулхад ...би энэ хүнийг ажлын хариуцлага алдсан гэж бодож байна. Дахиж битгий ийм алдаа гаргаасай гэж хүсэж байна. гэсэн тайлбар гаргасан, мөн сэтгэл санааны хохирол 8 000 000 төгрөгийг юу үндэслэн тодорхойлсон нь тодорхойгүй байх ба шүүх хуралдаанд ...Би ажилгүй, өрх толгойлсон эмэгтэй...би өөрөө бодож байгаад нэхэмжилсэн юм гэсэн тайлбар гаргасныг тус тус дурьдах нь зүйтэй.

15.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******, С.Нямжав нарт холбогдуулан гаргасан нэр төр сэргээж, сэтгэл санааны хохиролд *******аас 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 213 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА

ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ

Б.ХИШИГДАВАА