| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/01010/И |
| Дугаар | 142/ШШ2021/00863 |
| Огноо | 2021-09-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2021/00863
| 2021 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 142/ШШ2021/00863 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1981 оны 07 сарын 12-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг******* тоотод оршин суух, *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1988 оны 06 сарын 14-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоотод оршин суух, *******-д холбогдох
хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 08 сарын 30-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2013 оны 08 сард *******тай танилцаж, бидний дундаас 2015 оны 09 сарын 12-нд охин төрсөн бөгөөд бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. ******* нь охиныг 1 нас хүртэл хамт амьдарч байгаад охин бид хоёрыг орхиж явсан. Энэ хугацаанд хүүхдээ огт эргэж тойрч харж хандаагүй бөгөөд миний охин ******* нь энэ жил 6 настай 1-р ангид орж байгаа тул охиныхоо ирээдүйг бодон төлбөртэй сургуульд оруулж байна. Иймд охиндоо эцгээс нь хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2010 хэдэн онд танилцаад албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Хамтран амьдарч байгаад тусдаа амьдрах болсон. Охиныгоо харж хандаагүй, орхиж явсан гэдэг нь ор үндэсгүй худлаа зүйл бичсэн байна. Би салсныхаа дараа хөдөө охиноо эргэж тойрч очдог байсан. Өөрөө хар нялхаас нь охиноо хөдөө дагуулж явдаг байсан. Ар гэрийнхэн нь ах дүү нар нь бид хоёрын дундуур орж хэрүүл маргаан хийдэг байсан. Энэ нь бид хоёрын салах шалтгаан болсон. Тэгээд******* өөрөө охиноо дагуулаад намайг орхиод явсан. Охиныхоо ирээдүйг бодоод төлбөртэй сургуульд оруулж байгаад татгалзах зүйл байхгүй. Эцгийнхээ үүргийг биелүүлж тэтгэмж төлөхөд татгалзах зүйл байхгүй. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.******* өөрөө охиноо аваад явсан байгаа гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч *******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч*******т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй байх ба тэрээр Орхон аймгаас өөр газар явж байгаа, шүүх хуралдаанд онлайнаар холбогдож оролцохоор болсон боловч тоног төхөөрөмжөө мэдэхгүй, холбогдож чадахгүй байх тул хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд ******* нь охиныг 1 нас хүртэл хамт амьдарч байгаад охин бид хоёрыг орхиж явсан. Охин ******* нь энэ жил 6 настай 1-р ангид орж байгаа тул охиныхоо ирээдүйг бодон төлбөртэй сургуульд оруулж байна. Иймд охиндоо эцгээс нь хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг төлнө... гэх тайлбарыг гаргасан байна.
Б.Нямбаяр, ******* нар нь 2013 онд танилцаж, тэдний дундаас 2015 оны 09 сарын 12-нд охин Н.******* төрсөн ба төрснөөс хойш эх*******ын асрамжид амьдарч байгаа,*******, ******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй амьдарч байгаад 2016 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн ******* тоот регистртэй, 6101001739 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Н.*******г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хэдий ч хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан төлөхөөр тогтоосон ба 2015 оны 09 сарын 12-нд төрсөн охин Н.******* /РД:*******/-г Орхон аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ болох 213000 төгрөгийн 50 хувь буюу 106500 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт сар бүр хариуцагч ******* төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар сар бүр хүү Н.*******д төлөх тэтгэлэг 106500 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1278000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 35337 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 09 сарын 12-нд төрсөн охин Н.******* /РД:*******/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг эцэг ******* -аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 35337 /гучин таван мянга гурван зуун гучин долоо/ төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ