Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/77

 

  Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

хохирогч Б.*******,

хохирогчийн өмгөөлөгч Б.Содболд,

шүүгдэгч В.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ургийн овогт *******т холбогдох эрүүгийн 2331000380273 дугаартай, 175/2024/0081/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт ******* хот ******* дүүрэг ******* дүгээр хороо ******* задгайд тоотод оршин суух, урьд

            - Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан,

            - ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан 02 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, -Сум дундын 23 шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1,152,000 төгрөгийн торгох ял оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай, ургийн овогт ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч В.******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн сумын гэх хөдөө газар Л.*******тай маргалдаж модоор түүний хэвлий тус газар цохиж хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал цоорол, нарийн гэдэсний чацархайн няцрал, урагдал, мухар гэдэс, бүдүүн гэдэс, 3 хэлбэрийн гэдэсний гадна бүрхүүл буюу сероз давхаргын урагдал язрал, нарийн гэдэсний наалдац түгжрэл, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч В.******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын гэх газарт Л.*******тай маргалдаж модоор түүний хэвлий тус газар цохиж хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал цоорол, нарийн гэдэсний чацархайн няцрал, урагдал, мухар гэдэс, бүдүүн гэдэс, 3 хэлбэрийн гэдэсний гадна бүрхүүл буюу сероз давхаргын урагдал язрал, нарийн гэдэсний наалдац түгжрэл, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдов.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.*******ийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.*******ын өгсөн: “...Тухайн үед би самар түүгээд найзуудтайгаа явж байсан. *******тэй өмнө нь 2, 3 удаа таарч байсан. Тухайн үед уулнаас доошоо буух болоод хоол ундаа хийж бөөндөө ууж, идээд сууж байсан. Гэтэл ******* дахин дахин манай үүдэнд ирээд байсан. Тэгээд манай хэд яах гээд байгаа юм цаашаа яваач гэхээр нь би өмнө нь ганц нэг удаа уулзаж байсан болохоор яах вэ ганцаараа отог дотроо хүмүүстэй таарахгүй байгаа юм байлгүй, оруулчих гайгүй залуу байна лээ гээд оруулсан. Манай отогт ороод би хөзөр тоглож байгаад *******ийг миний модыг аваад ганц нэг тогло гээд тоглож байгаад миний нойр хүрээд байхаар нь унтах гээд байж байсан. Намайг унтах гээд байж байтал том том юм яриад байхаар нь би унтах гээд байна чимээгүй болчих гэтэл ******* намайг “ чи дуугүй бай банди минь” гэж хэлсэн. Манай нэг ах хүүтэй маргалдаж байсан учраас яагаад байгаа юм зүгээр бай гэж хэлсэн. Тэгээд би өндийж босох гэтэл ширээн дээр хутга байхаар нь энэ яаж ч магадгүй гээд нөгөө хутгийг авах гэж байтал “ чи намайг хутгалах гэж оролдлоо” гэсэн. Би хутгалах гэсэн зүйл алга байна гээд нөгөө хутгийг аваад шкафны тийшээ шидсэн. Тэгээд ******* босож ирээд намайг 2-3 удаа цохихоор нь би гараад зугтчихсан. Гараад зугтаж доод хоол хүнс зардаг дэлгүүрт 1 цаг гаран байж байтал машин дугарахаар нь машинд суугаад явах гэж байтал ******* эгчтэйгээ болон дөрвүүлээ намайг хараад ирж барьж аваад надтай ноцолдоод байж байтал миний шүд рүү цохиод амнаас цус гараад тэгээд тэд нар дээшээ яваад өгсөн. Миний уур хүрээд шаралхаад отог дээр нь очтол бөөндөө сууцгааж байсан. Би *******ийг гараад ир гэтэл ******* гарч ирэхгүй эгч нь гээд нэг эгч үүдэндээ зогсчхоод чи цаашаа яв, чиний шүдийг хугалсан гэдгийг мэдэж байна. Цаашаа зүгээр яв гэхээр нь би дүүтэй чинь яримаар байна. Хүний шүдийг цохичхоод уучлалт гуйхгүй ямар муухай юм гэтэл чи яв гээд барьж байсан жижигхэн, богинохон модоороо цохиод байсан учраас би яваад өгсөн. Яваад нэлээд байж байгаад миний цус тогтохгүй байсан учраас буцаж очсон. Би хөдөө ууланд явах учраас нэг жижиг тонгорогтой байнга явдаг байсан. Түүгээрээ гарч ирэхгүй байхаар нь пилонкыг нь зүсчихсэн. Тэгээд эгч нь дахиж гарч ирээд намайг яв гээд байж байтал цаанаас нь намайг шургаагаар цохиод унагаасан. Тэгээд манай найз хүрч ирээд намайг аваад салгаад явсан. Тэгээд намайг дотогшоо оруулж байхад отгийн үүдэнд байсан янданд 2 хүн дамжилж оруулж байгаад цээжээ түлсэн байсан.Тэгээд би шууд хэвтсэн. Тэгээд шөнө шээх гэсэн шээс гарахгүй, үүрээр шээтэл цустай шээс гараад бөглөрөх гээд өглөө хүртэл машин ирэхийг хүлээж гүрийсэн. Тэгээд өглөө хүмүүс яасан бэ гэх мэт яриад ******* хөлдүү шургаагаар цохисон гээд тэнд байсан хүмүүс намайг худлаа баашилж байна гэж байсан. Надад баашилсан зүйл байгаагүй, би цусаар шээсэн. Өдөр машин ирээд би машины дээшээ гарах гэж байхдаа хүнд муугаа үзүүлээд яах вэ гэж бодоод жолоочийн талаар өөрөө хөмхийгөө зуун дээшээ гарч хүмүүсийн голд хэвтээд явж байсан. 2 хүний дунд 1 шил архи өгсөн. Монгол алт гэх газрын тэнд очоод машин зогссон. Батсүх гэж хүн дээшээ гарч ирээд энэ хүүр ачаад явж байгаа юм биш биз дээ, хаана байна гүйцээгээд алаад хаячихъя гээд миний дээр өвдөглөж суугаад намайг 3, 4 удаа цохисон. Тэгээд тэнд байсан 2 эгч байгаагүй бол намайг аваад шидээд алчих байсан байх, сайн мэдэхгүй байна. Тэр 2 эгч байсан тулдаа намайг салгаад авчирсан. Тэгээд тэр машинаас буухдаа ямар ч тэнхэлгүй болсон манай найзууд дамжилж буулгаад ийн эмнэлэгт авчирсан. Шуурхайгаар намайг шууд Дарханд аваачаад хагалгаанд оруулсан. Энэ хүн надтай огт холбоогүй байж байгаад сүүлийн хагалгаанд орсны дараахан ирсэн. Нэг хүн над руу залгаад *******ийн ах нь байна чамтай уулзана гэхээр нь би хэрэг ийм шатанд байхад яагаад уулзъя гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд ирж уулзаад шүүх хурлын өмнөхөн л уулзсан. Тухайн үед мөчир цохидог мод гэдэг чинь өөр мод. Бүдүүн мөчрийг цохидог тусдаа муна гээд хөлдүү том шургааг байдаг. Тэрүүгээр л намайг цохиж унагаасан. мод  гээд байгаа юм гээ над дээр шүүх хуралдааны өмнөхөн уулзаад байж байсан. жил гаран стонтой байсан, би 1 жил гаран зовсон, үнэхээр хэцүү байсан. Би ээжтэй, ах дүүтэй тулдаа л гайгүй байсан. Хүний заяа түшнэ гэж тийм учраас л би босоод ирсэндээ баяртай байна. Хагалгаа маань амжилттай таараад гам сайн барьж байгаа  тулдаа  ингээд явж байна гэв. гэх мэдүүлэг,

Хохирогч Л.*******ын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн сумын вокзал гэх газар хамт самар явсан 6 залуугийн хамт уулнаас буух гээд 1 хоносон юм. Тэгээд тус өдрийн орой буюу 2022 оны 12 дугаар сарын 25-ны орой отогчин 5 залуугийн хамт таван гар сууж дундаа 1 шил архи ууж байсан. Тэгээд тоглоод дундаа тавьсан 1 шил архиа хуваагаад ууж байтал нөгөө отгийн үл таних залуу орж ирээд хамт сууж байсан. гэдэг ахтай маргалдаад эхэлсэн. Би тэр хоёрыг маргалдаж байхыг харж байгаад ширээн дээр байсан хутгыг нуух гээд автал гаднаас орж ирсэн залуу “чи наад хутгаараа намайг хутгалах гэж байсан гээд над руу дайраад. Бид зууралдаж байхад манай отгийн хэд салгасан. Би отгоосоо гараад зугтаад айлын отог дотор ороод хэсэг суусан. Удалгүй би өөрийн отог дээрээ ирэхэд муудалцаж байсан залуу байхгүй байсан. Гадаа ачааны машин суугаад хамт явах гээд хартал нөгөө машин зөрөөд явчихсан. Тэгээд 31 машины замын хувиар гарч байсан. 3 залуу, 1 эмэгтэй гарч ирээд “нөгөө отог дотор муудалцаж байсан залуу намайг хараад уурлаад миний үүдэн шүд рүү 2 удаа цохисон, шүд хугалчихаад яваад өгсөн.” Миний шүдийг хугалчихаад нөгөө залуу өөрийн отог руугаа явчихсан. Тэгээд би залууд цохиулсандаа шаралхаад халаасандаа байсан жижиг тонгоргоор нөгөө отгийн байр, сууцыг хэрчээд, гараад ир гээд орилоход отгоос үүдэнд эмэгтэй гарч ирээд чи цаашаа яв гээд жижиг модоор цохисон. Тэгээд гарч ирэхгүй болохоор нь отгийг нь хутгаар ураад хаячихсан. Тэгээд чи гараад ир л дээ цохисон шигээ бай л даа гэхэд нөгөө залуу дунд зэргийн шургаагаар миний гэдсэнд тус газар 1 удаа хатгах шиг болсон. Би цохиулаад хойшоо ухаан алдаад уначихсан. Тэгэхэд манай отгийн цуг явсан залуу намайг босгоод отог руу хүргэж өгсөн. Тэгээд би отогтоо ороод тэр чигтээ хэвтээд өгсөн. Маргааш өглөө нь буюу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би өвдөөд орноосоо босож чадахгүй, хоол унд идэж чадахгүй байсан. Орой Батсүх гэдэг хүн 31 маркийн машинтай бид хэдийг уулнаас буулгахаар ирсэн байсан. Батсүх гэх залуу отгийнхоо хүмүүстэй хамт уулнаас 31 маркийн машинтай буугаад 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03:00 цагт Сэлэнгэ аймгийн суманд ирээд, миний бие өвдөөд байхаар нь ийн эмнэлэг рүү хүргүүлсэн. ийн эмч нар яаралтай харьяаллын дагуу хүргүүлэн эмчлүүлэх шаардлагатай гээд Дархан руу явуулсан. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 цагт Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд нарийн шулуун гэдэс цооролттой өтгөндөө холилдсон, 20-25 см өтгөндөө хордсон гэх оноштой шулуун гэдэсний хагалгаанд орж цэвэрлэгээ хийсэн. Тэр залуу өндөр махлаг, шар царайтай, сахалтай залуу байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 21-22 дугаар хуудас/,  

Хохирогч Л.*******ын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ зарим нэг зүйлийг дутуу дулимаг мэдүүлсэн байна аа. Тухайн үедээ миний бие тааруухан өвчин шаналал ихтэй бүтэн наркозтой хоёр удаа хагалгаад орчихсон байсан болохоор зарим нэг зүйлээ мартаж санасан байна. Нэмж тодруулж ярихад ******* бид хоёр эхлээд ******* эгчийн отог дотор маргалдаад ******* миний толгой орчим руу 2-3 удаа гараараа цохиод тэгээд тэр отог дотор байсан , нар салгаж аваад би тэр ******* эгчийн отгоос гараад *******ээс зугтаагаад доод отог буюу ******* эгчийн төрсөн эгч болох Жагаа гэдэг эгчийн отог дотор цаг гаран юм ярьж сууж байгаад уулын амнаас Зил-131 машины дуу гарахаар нь тэр зүг рүү ганцаараа явж байтал модон доторх машины зам дээр ******* түүний төрсөн эгч мөн хүргэн ах нь гээд 4-5 уулаа явж байсан ба ******* намайг харснаа өө энэ намайг хутгалах гэж байсан нөхөр байна гэж хэлээд би өөдөөс нь юу яриад байгаа юм бэ гэтэл ******* гэнэт л над руу дайраад намайг газар унагаж байгаад толгой руу нүүр лүү гар хөлөөрөө цохиод тэгээд *******тэй хамт явсан эгч ах дүү нар нь надаас *******ийг салгаж байх хооронд ******* миний ам руу гараараа нэг удаа цохиод миний амнаас цус гараад шүд хөдлөөд унасан юм аа. Яг ингээд байж байтал , Шинээ, гээд надтай хамт байсан залуучууд ирээд тэд нараас намайг салгаж авсан юм аа. Тэгээд би амнаас гарсан цус нөжөө ******* эгчийн доор очоод цэвэрлээд шүд хуга цохиод хаячихсан байна гээд тэнд хүмүүст үзүүлээд тэгээд шарандаа *******ийн байрлаж байсан отог дээр очоод чи миний шүдийг унагачихлаа эр хүн шиг уулзъя гэж хэлэх гээд очтол отгынх нь үүдэнд *******ийн эгч гэх авгай зогсчхоод намайг оруулахгүй байсан юм аа. *******ийн эгч тухайн үед отгийнхоо үүдэнд нэг жижиг саваа мод барьчихсан чи зүгээр цаашаа яваа шүдийг чинь хуга цохисныг чинь мэдэж байна аа гэж хэлээд тэр жижиг модоороо миний мөр цээж рүү цохиод байсан юм аа. Тэгээд би эгчид нь надаас уучлалт гуйчих энэ тэр гээд ярилцаад байж байтал ******* эгчийнхээ хажуугаар отгийнхоо хаалгаар гарч ирэнгүүтээ гартаа барьсан нэг модоор миний хэвлий рүү нэг удаа аймаар хүчтэй цохиод би хойшоогоо саваад ухаан алдаад унахад дахиад цохих гэж байхад нь гээд надтай хамт явсан залуу гарч ирж болиулаад 2-3 минут намайг амьсгалж чадахгүй байхад хажууд харж суугаад арай гайгүй болох үед , нар намайг өргөөд ******* эгчийн отог руу оруулсан юм аа. Ингэж өргөж явж байхдаа тэд нар миний хүзүүг халуун янданд түлчихсэн юм аа. Ингээд би тэр шөнөө ******* эгчийн отгийн нааран дээр тарчилж өвдөж ёолж хоносон юм аа. Тэгээд маргааш өглөө нь намайг ******* эгчийн отог дотор байхад *******тэй хамт байсан хүмүүс болох Отгонбаатар, мөн *******ийн эгч гэх хүмүүс орж ирээд надаас бие чинь яаж байна гайгүй энэ тэр гээд ярьж байснаа алд хэрийн нойтон шургааг модоор цохичихсон юм аа. Гайтай юм аа энэ тэр гээд ярьсан тэр үед нь би зүгээр л гарч ирээд эр хүн шиг хог барихгүйгээр цохихгүй хог барьж цохиод байхдаа яах вэ дээ гэж хэлж байсан юм аа. Тэгээд тэр өдрийнхөө орой Батсүх гэдэг хүн Зил-131 машинтай ирээд тэнд байсан хүмүүсийг авч явахад нь би тэр машины тэвш рүү өөрөө авирч гараад машины тэвшний гол хэсэгт хэвтсэн юм аа. Тэгтэл Батсүх гэдэг хүн тэр машин дээр байсан хүмүүст хоёр хүний дунд нэг шил архи гээд өгөөд байх шиг байсан юм аа. Тэгээд Монгол алтны орчим ирээд машин зогсоход Батсүх машинаас кабинаас бууж ирснээ Шинээ, Улаанаа, , ахын дүү бид нар хүүр ачаад явж байгаа юм биш биз дээ уулын юм ууландаа үлдэнэ шүү гэж хэлсэн тэгээд машины тэвшин дээр гарч ирээд нөгөө хүүр чинь хаана байна гэж асуугаад шууд миний цээжин дээр ирж өвдөглөж суугаад нэг мөсөн гүйцээгээд алаад хаячихъя гэж хэлээд цээж, хэвлий рүү гараараа 4-5 удаа цохиход нь тэнд байсан хүмүүс болиоч энэ тэр гэж байж салгасан юм аа. Тухайн үед ******* эгч Батсүх рүү орилоод хүн аллаа ш дээ би ах дүү нартай шүү энд буугаад ах дүү нараа дуудчихъя гэхэд нь Батсүхтэй хамт явсан 3ил-131 машины жолооч болиулаад тэр газраас хөдөлж явсан юм аа...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 26-28, 31-33, 35-р хуудас/

Гэрч    Б.*******ын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19-20 цагийн үед шиг санаж байна. Намайг сумын Баянцагаан 2 дугаар багийн зүүн Моностой гэх газарт хуш модны самар түүсэн иргэдэд зориулан худалдаа, цайны газар ажиллуулдаг гэртээ , , , , *******, , нарын хамт хоол идээд байж байтал гаднаас согтуу гэдэг нэртэй залуу орж ирсэн юм тэгэхээр нь би тэр гэдэг залууг байх ёстой газраа байцгаа манайхаас гар гээд хөөсөн юм тэгтэл тэр гэдэг залуу би яасын яах үгүй ш дээ отгынхоо хэдэд жаахан уурлаад агсам тавьчихлаа гэж хэлсэн юм аа. Тэгтэл манай гэрт байсан одоо бэртчихээд байгаа ******* гэдэг залуу маань наад залуу чинь байж л байг л дээ дажгүй залуу байна ш дээ гэж хэлээд тэр гэдэг залууг гэрт үлдээсэн юм аа. Тэгтэл гаднаас дахиад нэг танихгүй согтуу хүн орж ирээд тэрийг би заазуур шидэж айлгаж байгаад гэрээсээ хөөж гаргаад гэрийнхээ хаалгыг дотроос цоожилсон юм аа. Тэгээд манай гэрт байсан залуучууд архи ууж эхэлсэн юм аа. Тэгээд тэнд байсан хүмүүс бөөнөөрөө архи уугаад дуулаад сууж байгаад би орон дээрээ унтаад өгсөн нэг сэрэхэд миний хажуугаар одоо бэртчихээд байгаа ******* ба хэвтэж байсан ба гаднаас нөгөө отогт агсам тавиад байсан гэдэг залуу орж ирээд намайг хөгшөөн гээд дуудчихсан юм тэгтэл миний хажууд хэвтэж байсан ******* тэр гэдэг залууг чи одоо өөрөөс эгч хүнийг юу гээд байгаа юм гээд хэлтэл тэр гэдэг залуу нь май муу банди минь гэснээ *******ын ам руу цохичихсон юм аа. Тэгтэл *******ын амнаас цус гарч эхэлсэн юм аа. Тэгээд хэрүүл маргаан үүсээд *******ыг зодсон гэдэг залуу нь манай гэрээс гарч гүйгээд өөрийнхөө отог руу ороод тэнд байсан хүмүүсээ дагуулж манай гэрт орж ирээд хэрүүл хийж байгаад гэрээс гараад явсан юм аа. Тэгсний дараа ******* хүний шүд цохиж унагачхаад уучлалт гуйсангүй гээд гэрээс гарч яваад удалгүй гадаах отгийн хүмүүс орилолдоод хэрүүл зодоон болоод байх шиг байсан би бол гэрээсээ гараагүй тэгээд удаагүй байж байтал ******* гаднаас орж ирээд жоохон эвгүй болоод байна гээд нааран дээр гараад хэвтээд өгсөн юм аа. Тэрнээс хойш дахиж хэрүүл зодоон болоогүй ээ. *******ыг хэн хаашаа нь юугаар цохисныг нь би хараагүй ээ. Тэр өдөр манай гэрт , , , , *******, , нар бүгдээрээ хоносон юм аа. Тэгээд өглөө нь босоход ******* босож чадахгүй гэдсээр хэвлийгээр хатгуулж өвдөөд байна амьсгаа авахаар цээж хөндүүрлэж өвдөөд байна гэж хэлсэн юм аа. тэгээд ******* босохгүй хэвтсээр байгаад машин дээр гарсан машин дээр гараад ч хэвтээд л яваад байсан юм аа. *******ыг эхлээд тэр гэдэг залуу цохиж шүдийг нь хугалсан юм тэрний дараа гадаа хэрүүл зодоон болоод дараа нь гэрт орж ирэхдээ ******* элэг рүү цохичхов уу яачхав эвгүй болоод байна аа гээд гэдсээ дараад нааран дээр гарч хэвтсэн юм аа. Маргааш нь би хажуу отгийн хүмүүс дээр ороод та нар хүнийг ийм болгочихлоо гээд хэлж байж уучлалт гуйлгуулсан юм аа. Гэхдээ тэр хүмүүс *******ыг хутга барьж орж ирээд отгийн пилонк зүссэн энэ тэр гээд яриад байсан юм аа. *******ыг манай гэрт байхад нь тэр гэдэг залуу нүүр лүү гараараа цохиод *******ын шүдийг нь хугалсан тухайн гэдэг залууд цохиулаад *******ын амнаас нь цус гарч байсан юм аа. тэгээд цохиулсандаа шаралхаж ******* гэрээс гараад хажуу отгийн хүмүүстэй хэрүүл хийж байгаад буцаад гэрт орж ирэхдээ бол гэдсээ дарчихсан миний элэг рүү цохичих шиг боллоо дотор муухайраад бөөлжих гээд байх шиг байна гэж байсан юм аа. Гэрийн гадаа *******ын гэдэс хэвлий рүү нь хэн юугаар цохисныг би хараагүй ээ. *******ыг эхэлж зодсон гэдэг хажуу отгийн залуугийн овог нэрийг нь би сайн мэдэхгүй ээ. Тэр залуу сахал Батсүх гэдэг хүн уул руу самарт гаргасан юм байна лээ тэр сахал Батсүх гэдэг хүн сайн мэдэж байгаа байх. Тэр гэдэг залуу өөрийнхөө төрсөн эгч хүргэн ах нарын хамт явж байсан ба эгч нь 45 орчим насны бор царайтай эгч байсан юм аа. Би тэр хүмүүсийн талаар сайн мэдэхгүй бүгд Дархан-Уул аймгийн харьяат хүмүүс байгаа юм аа. Одоо бол надтай цуг нь байна. ******* бол тухайн үедээ их согтуу байгаагүй гэхдээ архи уучихсан байсан юм аа. Миний хувьд 8-уулаа 3-н шил 0.75 литрийн шилтэй Хараа архинаас хуваалцаж уучихаад хэсэг унтаад архи гараад сэргэчихсэн хэвтэж байсан юм аа. Тухайн үед манай гэрт , , , , *******, нар байсан юм аа. *******ыг хажуу отгийн хүмүүстэй хэрүүл маргаан хийж байхад би гэртээ ганцаараа байсан ба бусад хүмүүс бүгд гэрийн гадаа *******ын хажууд байсан юм аа. Тэр хүмүүс *******ын гэдэс рүү хэн цохисныг харсан байж магадгүй ээ нь 180 сантиметр орчим өндөр нуруутай, махлаг ногтон сахалтай, шар царайтай, 35 орчим насны залуу байсан юм аа. Ямар ч л байсан тэр гэдэг залуугийн нүүр ил харагдах биед нь ямар нэгэн шарх сорви, шивээс гэх зүйл байгаагүй ээ. ******* гаднаас орж ирэхдээ тэрэнд цохиулчихлаа гэж огт яриагүй зүгээр элэг рүү цохичихлоо гэх шиг болсон юм аа. Тэгээд би маргааш өглөө нь *******ын цамцыг нь сөхөөд үзэхэд яг хүйсийнх нь доод талд хэсэгхэн газарт улаачихсан байснаас өөр ямар нэгэн шарх сорви цус нөж гарсан зүйл байгаагүй ээ. эр гэдэг залуу манай гэрийн хажуу талын отогт 24-ний өдөр ирээд л архи ууцгааж эхэлсэн байх. Тэгээд манай гэрт бид нарыг хоолоо идээд байж байхад орж ирсэн юм аа. Орж ирэхээсээ өмнө отгийнхоо хүмүүст агсам тавиад орилж хашгираад байсан юм аа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

Гэрч Б.*******ын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дахин мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... сумын гэх газарт хуш модны самар түүхээр гараад л тэнд танилцсан юм аа. Л.*******тай би ямар нэгэн ах дүү төрөл садан, найз нөхдийн харилцаа хамаарал байхгүй ээ. Манай самар түүх бригадын хүн болохоор надаас хоол хүнсээ авдаг түүсэн самраа надад тушаадаг байсан юм аа. Хамгийн эхлээд ******* гэдэг залуу манай отог руу согтуу байн байн орж ирээд байсан юм аа. ******* гэдэг залуу нь *******т чи энэ эгчтэй явдаг юм бишү ү тэгээд унт унт гээд хардаад харамлаад байгаа юм уу гэж хэрүүл өдөж эхэлсэн юм аа. Тэр үед нь ******* намайг өмөөрөөд чи манай эгчийг юу гээд доромжлоод байгаа юм гэж хэрүүл хийгээд тэгээд ******* нь *******ыг гараараа цохиод тэгээд хоорондоо зууралдаад тэнд байсан хүмүүс салгасан юм аа. Тэгээд *******ийг гар гар гээд манай отогт байсан хүмүүс отгоосоо хөөгөөд гаргачихаад байж байтал уулын амнаас Зил-131 маркийн машины ирж байгаа дуу гарахад ******* би явлаа гэж хэлээд цүнхтэй хувцсаа аваад отгоос гарсан юм аа. Тэгээд удаа ч үгүй отог дотроо ******* орж ирснээ миний шүдийг цөм цохичихлоо гэж хэлээд цүнхтэй хувцсаа отгийн гадаа хаяад *******ийн отгийн хаалгыг татаад онгойлгохгүй байна гээд хэрүүл болоод байсан. Тэгээд намайг отог дотроо байж байтал гэдэг залуу нь эгчээ гээд намайг дуудсан юмаа тэгэхээр нь би отгийн хаалгыг онгойлгоод харахад ******* гэр налаад гэдсээ дараад доошоо тонгойгоод сууж байсан юм аа. Тэгэхээр нь би д аваад ороод ирээч гэж хэлтэл тэр хоёр удалгүй манай отогт орж ирсэн юм аа. Тэгэхээр нь би *******аас асуухад ******* юу ч ярьж чадахгүй харин надад модоор гэдэс рүү нь цохичихлоо ш дээ гэж хэлсэн юм аа. Тэгээд ******* нааран дээр гарч огт хөдөлгөөнгүй хэвтээд хоносон өглөө болоод ч аниа би хөдөлж чадахгүй байна хөдлөхөөр гэдэс халуу оргиж өвдөөд байна гэж хэлээд босож бие засахгүй цай унд ус ч уухгүй хэвтээд байсан юм аа. Тэгсээр байгаад тэр өдрийнхөө орой Батсүхийн авчирсан машинтай манай отгийн хүмүүс болон ******* бид нар хамт буусан юм аа. Машин дээр гараад сууж байхад Батсүх 2 хүний дунд 1 шил архи гээд 9-н шил 0.75 литрийн шилтэй Хараа нэртэй архи тараасан юм аа. Тэгээд машин дээр байсан хүмүүс архи ууцгааж эхэлсэн юм аа. Тэгээд сумын төв рүү явж байгаад Монгол алт гэх газрын ойролцоо машин зогсоод Батсүх машины тэвшин дээр гарч ирээд бид нар амьд үхдэл ачиж яваад байгаа юм уу уулын юм ууландаа үлддэг шүү гэж хэлээд *******ын толгой, цээж рүү нь гараараа цохиод байсан юм аа. Тэгэхэд нь би Батсүх рүү ууланд ч гэсэн хууль үйлчилнэ шүү та нар юу гэж бодоод байгаа юм бэ болохгүй бол би бууж үлдээд ах дүүгээ дуудлаа шүү гэхэд тухайн машины жолооч Баагий гэдэг залуу за за явцгаая гэж хэлээд тэгээд машин явсаар үүрээр 06 цагийн үед сумын төвд орж ирээд би *******ыг аваад эмнэлэг дээр очоод үзүүлээд эмнэлэг яаралтайгаар *******ыг Дархан руу авч явсан юм аа. , , Улаанаа, , ******* энэ хэд самар түүх нэг бригад болж манай отог дээр ирсэн юм аа. Эд нарын хоол хүнсийг нь би хангаад тэдгээр хүмүүс түүсэн самраа надад тушааж байсан юм аа. *******ыг яг гэдэс рүүгээ цохиулах үед , хоёр байсан гэсэн. Харин , Улаанаа гэх ах дүү хоёр Батсүхийн хүмүүстэй архи уугаад өөр газар луу явчихсан байсан юм аа. , нарын албан ёсны нэр хаягийг нь ******* өөрөө сайн мэдэж байгаа байхаа. Батсүх гэдэг хүн *******ыг машин дээр хөдөлж чадахгүй хэвтэж байхад нь толгой цээж мөр хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохиод авсан юм аа. Тэрнээс гэдэс хэвлий рүү нь цохисон эсэхийг нь би мэдэхгүй байна. *******ын хувьд Батсүх гэдэг хүнд цохиулахаас бараг 24 цагийн өмнөөс гэдэс өвдөөд байна хөдлөхөөр халуу дүүгээд хатгуулж өвдөөд байна гээд юу ч идэж уухгүй, бие засах ч чадваргүй хэвтэж байсан хүн юм аа. *******, ******* нарыг хэрүүл маргаан хийж байх үед бол тэнд байсан хүмүүс бүгдээрээ л архи уучихсан байсан юм аа. Бүгд л уулнаас буулаа хаалтаа хийлээ гээд архи уучихсан байсан юм аа. ******* ч согтуу, ******* гэдэг тэр залуу ч гэсэн их согтуу байсан юм аа. ******* гэдэс хэвлийдээ гэмтэл авахаас өмнө ганцхан ******* гэдэг залуутай л хэрүүл маргаан хийсэн юм аа. Яг гэдсээ дарж манай отогт орж ирэхээсээ өмнө ******* гэдэг залууг шүдээ цөм цохиулчихлаа гэж орж ирээд тэгээд манай отгоос гараад *******ийн байсан отгийн хаалгыг нүдээд орилоод байсан юм аа. Тэгээд тэнд хүмүүс орилолдоод хэрүүл маргаан болоод байсан юм аа. Тэгээд нэг их удалгүй л 10-20 минутын дараа л ******* гэдэс рүүгээ модоор цохиулчихлаа гэж манай отогт орж ирээд орон дээр хөдөлгөөнгүй хэвтсэн юм аа. Би тухайн үедээ ******* ******* гэдэг залуутай маргаад байсан тэр ******* гэдэг залуу нь *******ын гэдэс рүү модоор цохичихсон байна гэж ойлгосон юм аа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40-42 дугаар хуудас/,

Гэрч Х.Амаржаргалсайханы “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орой сумын зүүн Моностой гэх газарт хуш модны самар түүсэн иргэдийн худалдаа хийдэг вокзал дээр байдаг эгчийн гэрт хамт нэг бригад болж самар түүсэн *******, Улаанаа, Шинээ, Тулгаа нарын хамт очоод тэндээс машин ирэхээр түүсэн самраа тушаагаад буух гэж байсан юм аа. Тэгээд эгчээр хоол хийлгээд архи ууцгаасан юм аа. Тэгээд нэлээн найрлаж дуул хуурдаад байж байтал гэрийн наарын зүүн тал руу ******* эгч хэвтээд түүний урдуур манай найз ******* хэвтээд байж байсан гэнэт л түс няс болоод нэг нь нэгнийгээ цохисон тэгээд хартал манай найз *******ыг хажуу отгийн гэдэг залуу нүүр лүү нь цохиод *******ын амнаас нь цус гарсан байсан юм аа. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгдээрээ босоод юу болж байна яаж байна гээд салгасан юм аа. Тэгтэл манай найз *******ын шүд нь хугараад уначихсан байна гээд хэлсэн юм аа. Тэгээд хэрүүл маргаан үүсээд *******ыг зодсон гэдэг залуу нь манай гэрээс гарч гүйгээд өөрийнхөө отог руу ороод тэнд байсан хүмүүсээ дагуулж эгчийн гэрт орж ирээд хэрүүл хийж байгаад гэрээс гараад өөрсдийнхөө отог руу ороод хаалгаа тайлахгүй дотроосоо цоожилчихсон юмаа Тэгтэл манай найз ******* уурлаад ******* эгчийн гэрээс ороод хоол хийдэг хутгыг нь аваад хажуу отгийн пилонкийг нь зүссэн юм аа. Тэгтэл *******ын гараас бид нар болохгүй гээд хутгийг нь булаагаад авсан юм аа. Тэгээд нөгөө отгийн хүмүүс гарч ирээд гэдэг залуу нь манай найз *******тай муудалцаад зодолдох гэж байтал тэр гэдэг залуугийн эгч йь болох 45 орчим насны бор царайтай махлаг эмэгтэй манай найз *******ын гэдэс рүү метр гаран урттай хүрзний иш шиг бүдүүн модоор нэг удаа цохиод авсан юм аа. Тэгтэл манай найз ******* тэр эгчид гэдэс рүүгээ цохиулсныхаа дараа миний бие эвгүй болчихлоо гэж хэлээд ******* эгчийн гэрт ороод нааран дээр хэвтээд өгсөн юм аа. Тэрнээс хойш дахиж босож ирэхгүй байсаар байгаад суманд ирсэн юм аа. *******ыг манай гэрт байхад нь тэр гэдэг залуу нүүр лүү араараа цохиод *******ын шүдийг нь хугалсан тухайн гэдэг залууд цохиулаад *******ын амнаас нь цус гарч байсан юм аа. тэгээд цохиулсандаа шаралхаж ******* гэрээс гараад хажуу отгийн хүмүүстэй хэрүүл хийж байтал. Манай найз *******ыг гэрт байхад нүүр лүү цохидог гэдэг залуугийн эгч гэх 45 орчим насны бор царайтай эгч манай найз *******ын гэдэс рүү метр аран урттай хүрзний иш шиг бүдүүн модоор нэг удаа цохиод авсан юм аа. Тухайн үед *******ын эгчийн гэрт ******* эгч, , , , *******, бид нар байсан юм аа. *******ыг хажуу отгийн хүмүүстэй хэрүүл маргаан хийж байхад би яг хараад найзуудынхаа хамт байсан юм аа. Тэр гэдэг залуугийн эгч манай найз *******ын гэдэс рүү модоор цохихыг манай найз Шинээ, Улаанаа нар бүгдээрээ харсан гэж байна лээ. ******* тэр эгчид цохиулснаа өөрөө мэдэж байгаа байхаа. Тэгээд би маргааш өглөө нь ******* эгч манай найз *******ын цамцыг нь сөхөөд үзэхэд яг хийснийх нь доод талд хэсэгхэн газарт улайчихсан байснаас өөр ямар эгэн шарх сорви цус нөж гарсан зүйл байгаагүй ээ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 45-47-р хуудас/,

Гэрч В.Баасанжавын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орой би сумын зүүн Моностой гэх газарт хуш модны самар түүсэн иргэдийн худалдаа хийдэг вокзал дээр байдаг Догоо гэдэг эмээгийн гэрт хөлөө дулаацуулаад сууж байтал отгийн гадаа манай дүү ******* нь Нааб Нааб гээд дуудсан юмаа тэгэхээр нь би юу болсон юм бол гээд Догоо эмээгийн гэрээс гарч ирээд асуухад манай дүү ******* энэ отгийн залуусын нэг нь намайг суран тэлээ гартаа ороож байгаад цохилоо, нэг нь хутга барьж дайрлаа гэчихсэн зогсож байсан юм аа тэгэхээр нь би дүүгээсээ чамайг хутгалчихаагүй биз дээ гэхэд үгүй гэсэн юм аа. Тэгээд би нөхөр дүү хоёрыгоо дагуулаад өөрсдийнхөө байрлаж байсан отог руу ороод хоол ундаа идээд сууж байтал доор Зил-131 маркийн машин ирж байна гээд манай дүү *******, манай нөхөр Наранбаатар хоёр явсан юм тэгээд буцаад ирэхдээ машин биш байна нөгөө хутгална барина гээд байсан нөхөр хөнжил пүүгээ үүрчихсэн доошоо явж байна гэж хэлсэн юм аа. Тэгэхээр нь би за за ашгүй хэл амгүй яваг гэж хэлж байсан юм аа. Тэгээд манай отогт байсан хүмүүс хөзөр тоглоод сууж байхад нь гадаа тэр Оогий гэдэг залуу манай отгийн гадаа ирээд хутгаар зүсээд гараад ир гээд манай дүүг дуудаад баахан агсарсан юм аа. Би тэр залууг орж ирэх гэхээр нь чи миний дүү согтуу байна болохгүй гээд отог руу оруулахгүй байсан юм аа. Тэгээд манай отогт байсан хүмүүс бүгдээрээ л гартаа жижиг мод барьчихсан зогсож байсан юм аа. Тэгээд тэр залууг отогтоо оруулаагүй байж байгаад тэр залуутай хамт явсан хүмүүс нь аваад явсан байх. Тэгээд тэр залуу намжсан байх. Тэгээд би маргааш өглөө тэр залуугийн отог руу нь ороход тэр Оогий гэдэг залуу нааран дээр халуун жин тавьчихсан гэдсээр өвдөөд байна гэнээ гээд хэвтэж байсан юм аа. Тэгэхэд тэр отогт эмэгтэй Оогий, Урнаа гэх хоёр эмэгтэй тэр гэмтсэн залуугийн бригад болох Дарханы 5 гээд архи уудаг залуучууд мөн дээр нь 2 залуу нийт 7 эрэгтэй, 2 эмэгтэй байсан юм аа. Манай дүү ******* нөхөр Наранбаатар хоёр хоол идчихээд доор  Зил-131 машины дуу гараад байна Батсүх ах ирж байна гээд тэр машин дуугарсан газар луу явсан юм аа. Тэгээд би тэр хоёрыг яваад хэсэг хугацаа өнгөрөхөөр нь гайхаад араас нь явтал манай нөхөр Наранбаатар, дүү ******* хоёр миний өөдөөс ирж байсан юм аа. тэгээд би тэр хоёроос та хоёр яасан бэ гэхэд манай дүү ******* нөгөө намайг хутгална гээд байсан согтуу нөхөр чинь доошоо явж байна сая тааралдаад маргалдсан юм аа гэж надад хэлсэн юм аа. Тэгээд манай нөхөр, дүү бид гурав отогтоо ороод удаагүй байж байтал тэр залуу отгийн гадаа ирж агсарч отгийн пилонк урж тасдаж эхэлсэн юм аа. Миний хувьд тэр залуугийн хэвлий гэдэс рүү нь ямар нэгэн байдлаар модоор хатгаж цохиогүй ээ. Яаж би хутга барьсан хүний өөдөөс зориглож очихын тэр ******* гэдэг залуу чинь хэнийг ч хамаагүй хутгална шөвөгдөнө ална гээд л орилоод байсан юм аа. Манай дүү ******* архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан юм аа. Манай отогт байсан хүмүүс огт архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Тухайн отогт манай нөхөр дүү бид гурав дээр танихгүй 7 эрэгтэй хүн байсан тэгээд бид нар 10-уулаа байсан юм аа. Тэр 7-н хүмүүсийг огт танихгүй нэр усыг нь ч сайн мэдэхгүй тэд нар нэг нэгнийгээ Лхагваа, Төвшөө, Оогий энэ тэр гээд л дуудаад байсан шиг санаж байна. Манай отогт хамт байсан хүмүүсээс архи уусан хоорондоо маргалдаж хэрэлдсэн зүйл огт байхгүй ээ. Тэр ******* гэдэг залууг манай отгийн пилонкийг хутгаар урж байхад тэр 7-н хүний маань хэн нь ч дуугарч өөдөөс нь хэрэлдээгүй ээ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Гэрч Н.Наранбаатарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орой би сумын зүүн Моностой гэх газарт хуш модны самар түүсэн иргэдийн худалдаа хийдэг вокзал дээр отог дотор сууж байтал отгийн гадаа манай хадам дүү болох ******* нь Нааб Нааб гээд дуудсан юмаа тэгэхээр нь би юу болсон юм бол гээд гарахад отгийн гадаа хүн байгаагүй болохоор хажуу отог руу яваад ороход манай хадам дүү ******* надад энэ отгийн залуус намайг алах гэж байна нэг нь намайг суран тэлээ гартаа ороож байгаад цохилоо, нэг нь хутга барьж дайрлаа гэчихсэн байж байсан би тэр отогт олон хүн байсан хутга барьж дайрсан гэх ******* гэдэг залууг нэг танихгүй залуу араас нь тэврээд наарны хажууд хэвтэж байсан ба би тэд нартай хэрүүл хийлгүй за больцгоо больцгоо гээд хадам дүү *******ийг дагуулаад тэдний отгоос гараад өөрсдийнхөө байрлаж байсан отог руу орсон юм аа. Тэгээд бид нар өөрсдийнхөө байрлаж байсан отогт хоол ундаа идээд сууж байтал доор 3ил-131 маркийн машин ирж байгаа чимээ гарсан тэгэхээр нь бид нарыг самарт гаргасан Батсүх ах ирж байна гэж бодоод хадам дүү *******ийн хамт танихгүй хүмүүсийн хамт алхаад тэр машин дээр очиход Батсүхийн ахын машин биш байсан юм аа. Тэгээд ******* бид хоёр буцаад отог руугаа өгсөөд явж байтал манай хадам дүү бие засна гээд үлдсэн юм аа. Тэгэхээр нь би дүүг орхичхоод цаашаа ганцаараа өгсөөд явж байтал миний хажуугаар нэг залуу зөрөөд доошоо өнгөрсөн юм аа. Тэгээд л манай дүү дээр у очоод хэрэлдэж маргалдаад дээр доороо ороод ноцолдож эхлэхээр нь би тэр хоёрыг салгахад ******* энэ залуу хутгатай байна хутгыг нь булааж авъя гээд ноцолдсон юм байна лээ тэгээд надаас гадна баахан танихгүй хүмүүс ирээд тэр залууг салгаж аваад явсан харин ******* бид хоёр отогтоо очоод тэнд байсан хүмүүс хөзөр тоглоод сууж байхад нь гадаа тэр Оогий гэдэг залуу манай отгийн гадаа ирээд хутгаар зүсээд гараад ир гээд манай дүү *******ийг дуудаад баахан агсарсан юм аа. Тэгээд манай отогт байсан хүмүүс бүгдээрээ л гартаа жижиг мод барьчихсан зогсож байсан юм аа. Тэгээд сүүлдээ отогт байсан хүмүүс бүгдээрээ гараад тэр залуугийн отгийн хүмүүс ч гараад ирсэн гадаа бараг 20 гаруй хүн байсан байх тэр үед ******* гартаа нэг мод барьчихсан тэр залуугийн хутгатай гар луу нь цохиод хутгыг нь булааж авна гэж байсан юм аа. Тэр залуу бол байнга л гартаа хутгаа барьчихсан гараа савчаад л ална л гээд байсан юм аа, тэр хүн рүү чинь ойртох хүн байгаагүй ээ. Тэгээд нэг мэдэхэд л тэнд байсан хүмүүс Отог отог руугаа орцгоосон юм аа...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 57-58-р хуудас/

Гэрч Д.Батсүхийн “...Лхагваа, Төгсөө, Алтай, Уртнасан, *******, Отгонбаатар, *******ийн ах гээд залуу, бас эгч нь гэх эмэгтэй, Мөнхбат гэсэн 9 хүнийг гаргасан юм аа. Би эдгээр хүмүүсийнхээ бүтэн овог нэр гэрийн хаягийг нь мэдэхгүй э Одоо энэ хүмүүсийг олоод ир гэвэл би Алтай, Төгсөө, Лхагваа, Отгонбаатар нарыг байгаа газраас нь олоод ирж чадна. Бусад хүмүүсийг нь бол мэдэхгүй байна. Би тэр хэвлийдээ бэртэл гэмтэл авсан залууг хэн зодож цохисныг мэдэхгүй ээ. Самарын хүмүүс ачсан машин уулны модноос гараад сумын Монгол алт гэдэг газарт ирж зогсоход нь би машинаас бууж бие засаад машины •эвш рүү авираад гараараа харанхуйд нэг санаандгүй дартал нэг эмэгтэй хүн наана чинь хүн хэвтэж байна та дараад байна гэхээр нь би өө уучлаарай гээд тэр ларж байсан газраасаа гараа аваад тэвшин дээр сууж байсан өөрийнхөө хүмүүсээс та нар зүгээр үү даарч байна уу гэхэд тэнд байсан хүмүүс зүгээрээ *айгүй гэж хэлсэн юм аа. Тэрний дараа би тэвшин дээр байсан хүмүүсээс ямар хүмүүс хоорондоо муудалцсан юм бэ гэж асуухад миний өөдөөс хэн ч дуугараагүй тэгэхээр нь би залуу хүмүүс хоорондоо эв зүйгээ ололцоорой гэж хэлчхээд машины тэвшин дээрээс буугаад кабин руу суугаад тэгээд машин хөдөлж сумын төвд орж ирсэн юм аа. Би тэр машины тэвшин дээр гарч хэн нэгний биед халдаж дэвсэж цохисон үйлдэл огт гаргаагүй ээ. Би машины тэвшин дээр бэртэл авсан хүн явж байгааг нь ч хараагүй ээ. Тэр эрэгтэй, эмэгтэй ******* гэх хүмүүс яагаад тэгж яриад байгааг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 61-63-р хуудас/,

            Гэрч    Г.Лхагвасүрэнгийн 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* нь хэвлийгээр өвчтэй өвдөж халуурсан зовуурь шаналал ихтэй биеийн байдал хүнд ирсэн. Түүнд яаралтай журмаар хэвлий нээж шалгах хагалгаа хийгдсэн. Хэвлийгээр нь маш өвчтэй, хордлого ихтэй байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 69-70-р хуудас/,

            Гэрч    Б. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Дархан-Уул аймагт амьдардаг. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум руу самар түүхээр найз , түүний дүү Мөнхбаяр, найз Амарсайханжаргал, ******* нарын хамт 5-лаа явсан юм. сумын ууланд самар түүгээд 16,17 хоног болсон. Надтай хамт явсан ******* гэх залуу хүнд зодуулдаг өдрийн өмнөх өдөр нь бид нар бүгд "Хараа" нэртэй архи ууцгаасан. Маргааш өглөө нь унтаж байхад найз *******, ууланд байсан ******* гэдэг залуутай маргалдсан юм шиг байгаа юм. Үүнийг намайг унтаж байхад Нараа гэж дууддаг /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ ах хүрч ирээд найз *******ыг чинь зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би отгоосоо , Мөнхбаяр, Эрдэнэшан нарын хамт гүйгээд очсон. Мөнхбаяр маань саяхан нас барсан. ******* дээр очтол шүдээ цохиулсан байдалтай цус гарсан байдалтай байсан. Хажууд нь *******, түүний эгч, хадам ах нар нь байсан. Тэгээд бид хэд *******ыг босгоод отог руугаа дагуулаад явсан. Отгон дээр ирээд *******ыг нааран дээр унтуулсан. Бид нарын байрлаж байсан отгийн хажууд ******* гэдэг залуу эгч, хадам ах мөн Дархан-Уул аймгийн Шарын голын хэдэн танихгүй ах нартай хамт мөн отгонд байрлаж байсан. *******ыг би унтуулах гээд оролдсон боловч унтахгүй *******тэй маргалдаад отог руу нь гүйж очоод байсан. Би араас нь гарахад ******* жижиг тонгорог гаргаж ирээд отгийг нь сийчээд хаячихсан байсан. Тэгэхээр нь би ******* болон түүнтэй маргалдаад байсан хүмүүст "одоо больцгоо яах гэж хэрэлддэг юм адилхан эрчүүд байж" гэж хэлсэн. Тухайн үед би *******ийн байсан отгон дотор орчихсон байсан. Гадаа нь *******, ******* гэдэг залууг гараад ир гээд орилоод байсан. Отгон дотор надтай хамт 7-8 хүн байсан ба *******тай маргалдаад байсан ******* гэгч залуу, түүний эгч нэрийг нь мэдэхгүй байна, хадам ах, эгчийнх нь нөхөр мөн Шарын голд амьдардаг зүс таних 2-3 залуу байсан. Уг хүмүүс бүгд отгоос гарахгүй галын ойролцоо суугаад байсан. Энэ үед ******* гэдэг залуу газраас үзүүр нь хэсэгт нь бариул хийсэн самрыг модноос унагаахад цохидог бэлдэц бүхий 1 метр орчим урттай өргөн модыг аваад отгийн дотор талаас гадна талд зогсож байсан *******ыг цохих гээд чичлээд байсан. Тэгэхээр нь би ******* гэдэг залууд "чи болиоч хүн амьтан гэмтээчихвэл яана" гэж хэлэхэд ******* "наадах чинь намайг алчихвал яах юм" гэж хэлсэн. Тэгээд би отгон дотор байсан *******ийн хүргэн ах гэдэг залуутай юм ярьж байхад гадаа ******* орилоод явчихсан. Би гайхаад гараад хартал ******* бөөрөнхий гэрийн хаяанд газарт уначихсан хажууд нь ******* гэдэг залуу гартаа нөгөө модоо барьчихсан зогсож байсан. Тэгээд би ******* гэдэг залууд уурлаад "чи яаж байгаа юм бэ?" гэхэд наадах чинь намайг алчихвал яах юм гэж хэлэхээр нь зайл писда минь гэж хэлсэн. Энэ үед суманд амьдардаг ******* гэдэг эмэгтэй отгоосоо гараад ирсэн. Би түүнтэй хамт *******ыг хамт өргөөд отог руугаа оруулсан. Уг үйл явдал болсноос хойш ******* 1 хоног хиртээ юу ч идэхгүй босож чадахгүй, юм идэхээрээ бөөлжиж гаргаад байсан. Мөн түүний гэдэс аймар хөөчихсөн байсан. Удалгүй Зил 131 машинтай Батсүх гэдэг хүн ирж бид нарыг буулгахаар болсон. Тэгээд бид нар сууцгаасан. *******ыг машины тэвшин дээр хэвтүүлээд ******* эгч тэврээд явсан. Урд кабин дотор жолооч, Батсүх ах, мөн нэг хүн байсан. Тэр гурав дотор явсан. Машины тэвшин дээр ойролцоогоор 20-оод тооны хүн байсан. ******* эгч *******ыг дааруулахгүй гээд биеийг нь дээл, куртикээр ороосон байсан. Замдаа явж байгаад машин зогсоод бөөндөө бие засацгаасан. Тэгээд цааш хөдлөөд сумын төв ороод хэсгийн төлөөлөгчид болсон үйл явдлын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 72-74-р хуудас/,

            Гэрч Э. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг эмнэлэг дээр очиход ******* хагалгаанд орсон байсан. Хагалгааны дараа ямар нэгэн ухаан байхгүй сэхээнд байсан ба;энэ хугацаа-с эмнэлгийн эмч Эрдэнэбулган гэх эмч дахин хагалгаад орохгүй бол амь насанд аюултай гээд дахин хагалгаанд орсон. Уг хагалгаанд орсон хүмүүс ихэнхдээ үхдэг гэж эмч нар нь ар гэрийн хүмүүст хэлж байсан. Хагалгааны дараа ******* залуу хүн тулдаа амь үлдлээ гэж хэлсэн. Улмаар *******тай хагалгаанд орсных маргааш уулзахад юм хэлж ярьж чадахгүй байсан. Биеийн байдал сайжраад ярьж хэлдэг болсны дараа ******* нь надад *******, Батсүх нарт зодуулсан гэж хэлж байсан. Батсүх гэх хүн нь ачааны машин дээр явж байхад дээр нь суугаад цохисон гэж хэлсэн. Яг хаашаа цохисон талаар хэлээгүй. ******* гэх залууг болохоор муна гэх модоор цохисон гэж хэлсэн. Тэхдээ хаашаа цохисон талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 80-81-р хуудас/

            Гэрч Л.Алтангэрэлийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэж санаж байна. Би Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрээс буугаад байж байтал над руу төрсөн өдөр *******ын эхнэр гар утсаар залгаад танай дүү самарт яваад зодуулсан байна гэж хэлсэн. Би шууд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт очиход бүдүүн нарийн гэдэс нь тасарчихсан дотуур гэмтэлтэй цус алдалт ихтэй шүү шууд найдваргүй гэж хэлж байсан. Тухайн үед дүү маань ухаангүй байсан. Эмнэлэг дээр мөн дүүгийн маань найзууд байсан ба бид хэд хоорондоо ярилцаж байгаад ******* явахгүй эндээ эмчилгээ хийлгэж хагалгаанд оруулахаар болсон. Дүүгийн маань биеийн байдал аягүй муухан байдалтай 4 цаг хагалгаанд орж эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн. Би дүүгээ эмнэлэг дээр сахиад байж байхад эмнэлгийн гадаа шөнө 3 хүн ирсэн ба хоорондоо хараад таних юм уу гэж хэлэх үү гэх зэргээр яриа өгүүлэмжтэй байсан чинь уг 3 залуу дээшээ гараад явчихсан. Уг залуучууд миний байсан өрөөний хаалгыг татаад сахиур нь байгаа уу ямар хүн байгаа юм бол гээд ярьцгаагаад байсан. Би тухайн үед өрөөний хаалгаа түгжсэн байсан ба хэдэн минутын дараа хаалгаа онгойлгоод сувилагчаас асуухад Отгонбарын найзууд байна гэж хэлсэн байсан. Хэсэг хугацааны дараа уг залуучууд эмнэлгийн урд талын хаалган дээр очсон. Уг залуучууд нэлээд хэдэн цаг эмнэлгийн гадаа байснаа явцгаасан. Маргааш өглөө нь дүүгийн биеийн байдал сайжирч дүүд хэлэхэд суманд байсан хүмүүс байна гэж хэлсэн. Тэр өдрөө *******ын найз эмэгтэй ирээд манай төрсөн дүүгийн нүүр лүү нь 2-3 удаа цохиод баашлаад байгаа юм уу гэж хэлсэн. Мөн манай дүүг зил 131 тээврийн хэрэгслийн тэвшин дээр хэвтэж байхад дээр нь гишгэх шахуу гарсан гэж хэлж байсан. Дараа нь Батсүх эмнэлэг дээр ирэхэд би түүнээс юу болсон талаар асуухад би танай дүүг цохиж зодсон зүйл байхгүй гэж хэлж байсан. Тэнд байсан хүмүүст архи дарс өгсөн нь үнэн гэж хэлж байсан. Машин дээр байхад нь яагаад баашлаад байгаа юм бэ гээд нүүр лүү нь 2-3 удаа цохисон гэж хэлсэн. Биеийн өөр аль нэг хэсэгт цохисон, зодсон талаар хэлээгүй. Сэлэнгэ аймгийн суманд самар түүж байхдаа хамт байсан хүнд шүдээ цохиулсан. Тэр үед би шүдээ цохиулсандаа уурлаад цохисон нөхөртэйгөө алалцана гэж хэлээд ардаас нь дагаж яваад отгийн гадаа мунаас гэдэс рүүгээ цохиулсан гэж хэлж байсан. Би дүүгээ 4-5 хоног эмнэлэг дэх асарсан.Тухайн үед эхнэр 3 нялх хүүхэдтэй байсан тул асарч хамт байж чадаагүй. Миний дүү бага насны 3 хүүхэдтэй...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 83-84-р хуудас/,

            Хохирогч Л.*******ын эмчилгээ хийлгэсэн талаарх баримт, /хх-ийн 147-197-р хуудас/,

            Хохирогч Л.*******ын хохирол нэхэмжилсэн баримт, “нийт 9,801,969 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримт” /хх-ийн 199-250-р хуудас, 2-р хх-ийн 1-11-р хуудас

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 16 дугаар хуудас/,

            Шүүгдэгч В.*******ийн жолоочийн үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 85 дугаар хуудас/,

Шинжээч томилуулах тухай Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 44/1-149 албан тоот /1 дүгээр хх-ийн 88 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №22 дугаартай “...В.*******ийн биед сарвуу 2-р хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. В.*******ийн биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.5-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 92-93 дугаар хуудас/, 

            Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 138 дугаартай дүгнэлтэд: “Л.*******ын биед хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал цоорол, нарийн гэдэсний чацархайн няцрал, урагдал, мухар гэдэс, бүдүүн гэдэс, 3 хэлбэрийн гэдэсний гадна бүрхүүл буюу сероз давхаргын урагдал язрал, нарийн гэдэсний наалдац түгжрэл, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл, эдгээрээс шалтгаалсан биеийн ерөнхий хордлого, хүзүүний зүүн хэсгийн 2-р зэргийн түлэгдэл, нэг шүдний үгүй байдал тогтоогдлоо. Л.*******ын биед тогтоогдсон хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал цоорол, нарийн гэдэсний чацархайн няцрал, урагдал, мухар гэдэс, бүдүүн гэдэс, 3 хэлбэрийн гэдэсний гадна бүрхүүл буюу сероз давхаргын урагдал язрал, нарийн гэдэсний наалдац түгжрэл, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл, нэг шүдний үгүй байдал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг хэвлийн битүү гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Л.*******ын биед тогтоогдсон нэг шүдний үгүй байдал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 5%-иар алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Л.*******ын биед тогтоогдсон хүзүүний зүүн хэсгийн 2-р зэргийн түлэгдлийн гэмтэл нь халуун дулааны нөлөөгөөр үүсгэгдэх боломжтой бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Л.*******ын биед тогтоогдсон хэвлийн битүү гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 100-101-р хуудас/,

            Шинжээч эмч Д.Туяагийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн дүгнэлтийг гаргахдаа өөрөө тус хүнтэй биеийг нь үзэж дүгнэлт гаргасан. Тухайн хүн хэрэг болсноос 20 хоногийн дараа үзүүлсэн. Тэгээд би тухайн хүний биеийг үзэж дүгнэлтээ гаргасан. Миний өмнө хэлсэнчлэн тухайн хүн хэрэг болсны дараагаар 20 орчим хоногийн дараагаар үзүүлсэн бөгөөд намайг үзэх үед хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн байсан учир яг хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтойг тогтоох боломжгүй байсан. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр буюу хүчтэй цохилтын улмаас үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн хүний биед хөлөөрөө өшиглөх эсхүл ямар нэгэн зүйлээр цохих, мөн ирмэгтэй хашаан дээр хүчтэй унах үед дээрх гэмтэл үүсэх боломжтой. Гэвч гараар цохих үед дээрх гэмтэл үүсэх боломж бага байдаг юм. Эсхүл хэд хэдэн удаагийн үйлчлэл байх боломжтой. Тухайн хүн гэмтэл аваад эмчилгээ хийлгээд 20 орчим хоног болсон байсан учир нарийн тогтоох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 104-105-р хуудас/,

            Эд зүйл баримт бичиг хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хх*ийн 108 дугаар хуудас/,

            Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №04 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн куртик, куртикэнд үүссэн гэмтлүүд нь шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шинжилгээний шаардлага хангаж, тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн куртикны баруун ханцуйны хэсэгт 2 ширхэг шинэ зүсэгдэлт, арын хэсэгт хуучин урагдалт тус тус үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн куртикны баруун ханцуйны хэсэгт ир, үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн 2 ширхэг шинэ зүсэгдэлт, арын хэсэгт татаж чангаах хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин урагдалт тус тус үүссэн байна. Шинжилгээний явцад тавьсан асуултанд дурьдагдаагүй шинэ нөхцөл байдал илрээгүй болно....” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 112-114 дүгээр хуудас/,

            Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №04 дугаартай шинжээчийн дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 115-116 дугаар хуудас/,

            Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүгдэгч В.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа талаарх лавлагаа авах тухай 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 44/1-4565 дугаартай албан тоот /1 дүгээр хх-ийн 119 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч В.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /1 дүгээр хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч В.*******ийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 123 дугаар хуудас/,

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 124 дүгээр хуудас/,

            Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн  лавлагаа /1 дүгээр хх-ийн 125 дугаар хуудас/,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай  лавлагаа /1 дүгээр хх-ийн 126 дугаар хуудас/,

Шүүгдэгч В.*******ийн урьд ******* дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 129-132 дугаар хуудас/,

Шүүгдэгч В.*******ийн урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 133-138 дугаар хуудас/,

Шүүгдэгч В.*******ийн захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 139-140 дүгээр хуудас/,

Шүүгдэгч В.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 141 дүгээр хуудас/,

Хохирогч Л.******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 526.400 төгрөгийн тусламж авсан тухай Сэлэнгэ аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 27/61 дугаартай албан тоот /1 дүгээр хх-ийн 143 дугаар хуудас/,

Хохирогч Л.******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 258.000 төгрөгийн тусламж авсан тухай Сэлэнгэ аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 27/62 дугаартай албан тоот /1 дүгээр хх-ийн 144 дүгээр хуудас/,

Хохирогч Л.*******ын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламж авсан тухай  хуудас /1 дүгээр хх-ийн 147-197/

Хохирогч Л.*******ын эмчилгээний зардлын баримтууд /1 дүгээр хх-ийн 199-250, 2 дугаар хх-ийн 01-11 дүгээр хуудас/,

Яллагдагч В.*******ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 26 дугаар хуудас/,

Хохирогчийн өмгөөлөгчөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулах тухай хүсэлт /2 дугаар хх-ийн 38 дугаар хуудас/,

Хүсэлтийг бүрэн хангах тухай прокурорын тогтоол /2 дугаар хх-ийн 39 дүгээр хуудас/,

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №02 дугаартай “Шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоол /2 дугаар хх-ийн 41-43 дугаар хуудас/,

Мөрдөгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол /2 дугаар хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Эрүүгийн 2331000380273 дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан идэвхитэй үйлдэл байх ба энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч В.******* нь хохирогч Л.*******ын хэвлий тус газарт модоор цохиж хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал цоорол, нарийн гэдэсний чацархайн няцрал, урагдал, мухар гэдэс, бүдүүн гэдэс, 3 хэлбэрийн гэдэсний гадна бүрхүүл буюу сероз давхаргын урагдал язрал, нарийн гэдэсний наалдац түгжрэл, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл бүхий хүнд гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч В.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч нараас “...энэ хэрэгт Д.Батсүхийн үйлдэл оролцоо байгаа эсэх...” талаар анхаарч үзнэ үү гэх байр суурийг илэрхийлсэн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд Д.Батсүхийн үйлдлээс шалтгаалж хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан болох нь хангалттай тогтоогдоогүй болно. Харин түүний үйлдэл өөр гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхийг шалган тогтоох нь прокурорын эрх хэмжээнд хамаарна.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мод нь муна мод байсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэв. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хуульчилсан тайлбарт “...зэвсгийн чанартай зүйл...” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэжээ. Муна гэх зүйл нь модон хийцлэлтэй бөгөөд самарыг модноос салгах зориулалттай засаж бэлтгэсэн мод байсан талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн. Энэ нь хүний биед болон эд хөрөнгөд хохирол учруулахаар бэлтгэгдсэн эд зүйл биш тул зэвсгийн чанартай зүйл гэж үзэхгүй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.*******ын эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал цоорол, нарийн гэдэсний чацархайн няцрал, урагдал, мухар гэдэс, бүдүүн гэдэс, 3 хэлбэрийн гэдэсний гадна бүрхүүл буюу сероз давхаргын урагдал язрал, нарийн гэдэсний наалдац түгжрэл, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл бүхий хүнд хохирол учирсан.

Тэрээр эмчилгээний зардалд 10.404.248 төгрөг баримтаар нэхэмжилсэн. Үүнээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан баримтаас эмчилгээтэй хамааралгүй 10.000 төгрөгийн баримтыг хасч үлдэгдэл 10.394.248 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 10,400,000 төгрөг төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №02 дугаартай “Шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоолоор хохирогчийн сэтгэцэд учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон ба шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлээгүй, хэзээ гарах нь тодорхойгүй байна. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэмтэл нь гэм хорын хохиролд хамаарах тул хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруу хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж, хохирогч Л.******* нь сэтгэцийн гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв. Шинжээч томилсон эрхийн актын биелэлтийг хангаж ажиллахыг прокурорт сануулах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч В.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч В.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, ажил хөдөлмөр эрхэлдэг талаар хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бодит хохирлыг төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч В.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 18 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч В.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ургийн овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ургийн овогт *******т арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял  оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.*******т шүүхээс оногдуулсан торгох ялыг 18 /арван найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан В.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Л.******* нь цаашид энэ гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч В.*******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шүүгдэгч В.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.БАЯРХҮҮ