Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2021/00958

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2021/00958

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 1987 оны 04 сарын 09-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум,*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1986 оны 05 сарын 23-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 15-р хороолол *******,******* холбогдох

 

хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 08 сарын 27-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тай 2014 онд танилцаж албан ёсоор гэр бүл болоогүй ч бидний дундаас 2016 оны 02 сарын 07-ны өдөр охин ******* төрсөн. Охин төрснөөс хойш бид хоорондоо таарч тохирохгүй болсон тул охин *******г өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тэй 2014 онд танилцсан. Бидний дундаас 2016 онд охин Б.******* төрсөн. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ *******тай 2014 онд танилцаж албан ёсоор гэр бүл болоогүй ч бидний дундаас 2016 оны 02 сарын 07-ны өдөр охин Б.******* төрсөн. Охин төрснөөс хойш бид хоорондоо таарч тохирохгүй болсон тул охин *******г өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг төлнө... гэх тайлбарыг гаргасан байна.

 

*******, ******* нар нь 2014 онд танилцаж, тэдний дундаас 2016 оны 02 сарын 07-ны өдөр охин Б.******* төрсөн ба төрснөөс хойш эх Б.Оюун-Эрдэний асрамжид амьдарч байгаа, *******, ******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй амьдарч байгаад хүүхэд төрснөөс хойш тусдаа амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн ******* тоот регистртэй, 1119000480 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Б.*******г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хэдий ч хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.

 

Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 02 сарын 07-ны өдөр төрсөн охин ******* /РД:*******/-г Орхон аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ болох 213.000 төгрөгийн 50 хувь буюу 106.500 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт сар бүр хариуцагч ******* төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар сар бүр охин Б.*******д төлөх тэтгэлэг 106.500 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1.278.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөгийг хариуцагч *******ас гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 02 сарын 07-ны өдөр охин Төмөр овогт Баттулгын ******* /РД:*******/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Төмөр овогт Зоригоогийн Баттулга /РД:*******/ -аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамж 35.337 /гучин таван мянга гурван зуун гучин долоо/ төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ