| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0061/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/98 |
| Огноо | 2024-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/98
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч А.дэлгэр
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* ургийн овогт ******* *******т холбогдох 2231002240009 дугаартай, 175/2024/0061/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* ******* ХХК-ний ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт хот, - дүүргийн ***** дүгээр хороо, ***** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ******* ургийн овогт ******* ******* РД: *******
Холбогдсон хэргийн талаар
.Яллагдагч Б.******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 27- 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй баарны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ц.******* зүүн чихийг хазаж зүүн чихний дэлбэнгийн 4.1-ийн тасрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 27- 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй баарны гадна таарамжгүй харилцааны улмаас иргэн Ц.******* зүүн чихийг хазаж зүүн чихний дэлбэнгийн 4.1-ийн тасрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Ц.********** 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...- миний уруул руу цохиход үргэлжлүүлээд *******, нар надтай барьцалдаад авсан. Тэгэх хооронд миний чихийг хазсан байсан. Миний хувьд *******т хазуулсан гэж бодож байна. Яг тухайн үед нь *******ыг хазчихлаа гээд би түүн дээр очоод “чи чих хазчихлаа” гэхэд ******* “чи өөрөө түрүүлж цохио биз дээ” гэж байсан. Тэгээд *******тай маргалдаж байхад нь “чиний чихийг би хазсан” гээд өөрөө надад хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад нь байсан юм байхдаа гэж бодож эргэлзсэн юм. Түүнээс яг тухайн үед надтай маргалдсан хүн нь ******* байсан. Чих хазсан хүнийг ******* гэж бодож байна” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 26-27, 29-р хуудас/
Гэрч А. 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр 2022 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цаг орчимд , ******* нартай хамт “” нэртэй бааранд очсон. Бааранд ороод хүн тус бүр 0.5 литрийн пиво захиалаад, уугаад ярилцаад сууж байсан. Тэгээд би ангийнхан руугаа утсаар ярьж эхэлсэн бөгөөд Ууганбаатартай ярихад “ажилтай явж байна, амжвал тараад очно” гэж байсан. Тэгээд 01 цаг 00 минут өнгөрч байхад манай ангийн Ц.Ууганбаатар, бас нэг эмэгтэй нартай бааранд ирсэн. Тэгээд бид нар 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи захиалаад ууж байгаад 2 давхарт шилэн хаалттай хэсэгт хүмүүсээс зайдуу суусан. Бид нар авсан архиа ууж байгаад талдаа орж байхад бүжийн талбай руу гарч бүжиглэсэн. Бид нар бүжиглэж байхад Ц.Ууганбаатарыг нэг нүдний шилтэй залуу түлхээд өдөөд байсан. тэр залуу 2 ихэр гэж нэрлэгддэг зүс таних залуу байсан. Тэгээд бид баар хаах гэж байхад 01 цаг 30 минутын орчим баарнаас гарсан. Тэгэхэд гадагшаа гарахад манай ангийн охин нөгөө залуучуудын нэг залуутай юм яриад зогсож байхад Ууганбаатар нь ыг явах уу гэхэд цаана нь байсан залуу “чи өөрөө яв” гэсэн. Тэгэхэд Ууганбаатар тэр хоёр дээр очоод “чи ангийн хүүхэд хүргээд өгөх юм уу” гэх зүйл яриад тэр залуутай ам зөрсөн. Тэгэхээр нь бид нар явж очоод Ууганбаатарыг машинд суулгаад явах гэхэд бааранд байсан 2 ихэр залуугийн том биетэй зүс таних залуу машин дээр ирээд Ууганбаатартай хэрэлдээд, машинаасаа буугаад ир гэсээр байгаад машинаас буулгасан юм. Тэгэхэд 2 ихэр залуугийн том биетэй нь ******* хажуу талд байсан бас ыг явуулахгүй байсан залуу нар хамт зогсож байхад цаанаас саравчтай малгай буруу харуулаад өмссөн хантаазтай залуу гүйж ирээд ******* хажуугаас баруун шанаа руу нь цохиод өөдөөс нь хараад зогсож байсан тай анх ярилцаж байсан залуу урдаас нь нүүр лүү нь цохисон. Тэгэхэд Ууганбаатар өөдөөс нь цохиод барилцаад авахад хажууд байсан 2 ихрийн ягаан өнгийн цамцтай том биетэй залуу нь зүүн чихнээс нь хазсан. Тэр үед анх цохисон залууг бариад авсан. Би болохоор анх тай ярьсан залууг татаж авсан. Тэгэхэд ******* ам чихнээс цус гараад байсан. Би хоёр ихрийн том биетэй зүс таних залууд “чи бүүр чихийг нь тасдсан байна ш дээ” гэхэд “яадгийн би хазсан гээд байсан” тэгээд бид нар цагдаа дуудсан. Жижиг биетэй бараан өнгийн хантаазтай залуу гүйж ирээд ******* нүүр орчим цохисон. Яг аль хэсэгт цохисон болохыг хараагүй. Мөн тай яриад байсан залуу гараараа ******* нүүр лүү цохисон. Энэ хоёрын хэний үйлдлээс болж ******* уруулд гэмтэл учирсныг би мэдэхгүй. Ууганбаатар өөрөө мэдэж байгаа байх. Үүнээс гадна би ******* чихийг яа тэр хоёр ихрийн том биетэй ын хазаж байхыг хараагүй. Харин Ууганбаатарыг чихээ хазуулсны дараа дээр бид хоёр очоод “чи чихийг нь хазсан юм биш үү” гэхэд “тийм би чихийг нь хазсан” гэж хэлсэн. Тийм болохоор би ыг ******* чихнээс хазсан юм байна гэж ойлгож мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 33-35 дугаар хуудас/
Гэрч Б.ын 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “*******тай Ууганбаатар хамгийн анх маргалдсан. тай нь хэрүүл маргаан үүсгээгүй. Гэхдээ *******, Ууганбаатар, гурав ойрхон байсан, хажууд нь бас байсан. Бусад нь арай зайтай байсан” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 37, 39-р хуудас/,
Гэрч Л.ын 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ууганбаатар, ******* хоёр өөд өөдөөсөө харчихсан маргалдаж байсан. нь яг миний хажууд зогсож байсан. Тэгээд тэр хантаазтай залуу гүйж ирээд цохих үед би түүнийг арагш татаад холдуулаад эргээд харахад ******* чих болон уруулаас цус гарчихсан байсан. Яг маргалдаж байсан хүн нь *******, ын хувьд найзынхаа хажууд л зогсож л байсан” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 41-42-р хуудас, 44-р хуудас/
Гэрч Н.Ганболдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ууганбаатартай хамгийн ойр нь ******* байсан. *******ын өмсөж явсан юүдэнтэй саарал цамцны урд хэсэгт цус болсон байсан. ******* хувьд ******* луу “наадах чих хазчихлаа ямар нохой биш дээ гээд дайраад байсан. Сүүлд нь бичлэгээ үзэхэд Ууганбаатар *******ыг “чи чих хазчихлаа” гэхээр ******* “чи эхлээд цохисон биз дээ” гээд байсан. Энэ нь нэг талаараа хазсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн үг юм шиг санагдсан. ... *******, Ууганбаатар нарын зодооныг салгасан. Түүнээс Ууганбаатартай хэрүүл маргаан хийгээгүй, цохиж зодоогүй, бас хүний чих хазахаар хүн биш. Ууганбаатар, ******* нар хоорондоо хэрүүл хийгээд нэг нэг рүүгээ дайраад маргаад салахгүй байсан” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 46, 48-49-р хуудас/,
Гэрч М. 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэр залуучуудын нэг нь болох хар өнгийн хантааз өмссөн бусдаасаа арай биеэр жижиг залуу Ууганаа ах руу гүйж очоод нүүр рүү нь цохиод бөөн зодоон, бужигнаан болж ямартай ч Ууганаа ах Зулаа эгчтэй уулзаж байсан залуутай барьцалдаад авсан байсан ба төд удаагүй байхад Ууганаа ах “яая чих хазчихлаа” гээд орилоод байсан. ....миний санаж байгаа зүйл бол ******* чих гэмтсэний дараа би такси ирэхийн яг өмнө тай хамт зогсож байхад “за аягүй олон жилийн дараа аягүй онцгүй тааралдчихлаа” гэхээр нь би “за чи наадуулынхаа учрыг олоорой, би явлаа” гэхэд цааш эргэж явахдаа “за ядаж би хазчихсан гэж хэлээд энэ маргааныг зогсоохоос” гэж хэлээд явсан би ч таксиндаа суугаад явсан. Тэгэхээр би ыг тэд нарын маргааныг дуусгах гэсэн санаагаар тэгж хэлсэн байх гэж бодож байна. ын хувьд намайг такси ирээд авах хүртэл миний хажууд зогсож байсан, хүн амьтан зодсон шинжгүй тайван байсан” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 51, 53-р хуудас/,
Гэрч Т.Баттулгын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний ард *******, Ц.Ууганбаатар нар маргалдаад зогсож байхад хар хөх хантааз өмссөн жижигхэн биетэй залуу машин тойрч гүйж очоод Ц.******* нүүрэн тус газар цохисон. Тэгээд бөөн бужигнаан болсон. Ямартай ч нэг харахад *******, Ууганбаатар барьцалдчихсан байсан. Тэд нарыг салгах гэж байх хооронд Ууганбаатар “яая чих” гэж орилохоор нь харахад түүний амнаас болон зүүн чихнээс цус гарсан байсан” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 60-61-р хуудас/,
Гэрч Б. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* чихнээс нь цус гарчихсан, чихээ дарчихсан ******* ойролцоо байсан. Намайг харахад *******ын ам нь цустай, цамцны урд хэсэгт жижиг хэмжээний цусны толбо болсон байсан” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 67-р хуудас/,
Гэрч Н.ын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би баарны гадна ******* гэх залуутай таарсан. Ууганбаатар баарнаас гарч ирээд *******тай маргалдсан. *******тай зодолдоод бөөн бужигнаан болж байхад “миний чихийг хазчихлаа” гээд орилоход зүүн чихнээс цус гарч байсан. *******аас чи чих хазсан уу гэж асуухад би юу гэж хазах вий дээ гэсэн. тай мэнд мэдсэн. би хазсан гэж хэлээд маргааныг зогсоохоос доо гэж хэлээд цаашаа явсан. Ууганбаатар *******ыг хазчихлаа гээд байсан. ******* их согтоогүй байсан. ******* ойролцоо ******* байсан. *******, Ууганбаатар хоёр маргалдсан болохоор *******ын хазсан юм бол уу гэж бодсон. маргааныг зогсоох гээд санаатайгаар тэгж хэлсэн байх” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 55, 58-р хуудас/,
Гэрч Б. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* зүүн чихний үзүүр хэсэг нь тасарчихсан цус шанааг дагаад урсаж байсан. ******* хувьд цайвар өнгийн пүүзтэй махлаг залуу руу дайраад байсан. Тэр залууг онцлоод дайраад байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 65-р хуудас/,
- Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Насанжаргалын 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдөр гаргасан №211 дугаартай
Ц.******* зүүн чихний дэлбэнгийн 4 хуваасны 1 тасрал шарх, доод уруулын дотор салст шарх, зүүн чих, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүснэ. Ц.******* биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ц.******* биед учирсан доод уруулын дотор салстад үүссэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, /1 дүгээр хх-ийн 91-82 дугаар хуудас/
-Яаралтай тусламжийн хуудас /1 дүгээр хх-ийн 95-96 дугаар хуудас/,
-Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдөр гаргасан №223 дугаартай
Б.*******ын биед уруул, өвдгөнд няцарсан шархтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. /1 дүгээр хх-ийн 101-102 дугаар хуудас/
-Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Насанжаргалын 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан №01 дугаартай
Б.ын дээд шүднүүд болон буйл сувгын гэмтэлтэй, доод шүднүүд паалангийн гэмтэлтэй байна. Б.ын дээд баруун 2-р шүд, зүүн 4, 6-р шүд хиймэл, Б.ын шүдний гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй, хиймэл шүднүүд нь буйланд суугаагүй, тагнайтай салгаж цэвэрлэдэг шүд....” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 105-106 дугаар хуудас/
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 21-23 дугаар хуудас/,
-2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 86-89 дүгээр хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 209-212 дугаар хуудас/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 213-218, 220-221 дугаар хуудас/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 222-227 дугаар хуудас/,
- Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 249-250, 2 дугаар хх-ийн 1-17 дугаар хуудас/,
- Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай прокурорын тогтоол /2 дугаар хх-ийн 27 дугаар хуудас/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 37-40 дүгээр хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Б.******* нь гэм буруу зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 27- 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй баарны гадна таарамжгүй харилцааны улмаас иргэн Ц.******* зүүн чихийг хазаж зүүн чихний дэлбэнгийн 4.1-ийн тасрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.*******ын дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд цаашид энэ гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.*******т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хорих ялын нэг хоногоор ял солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Ц.Ууганбаатар нь цаашид энэ гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх бол холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт хадгалан үлдээсүгэй.
8.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ