Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/134

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* ургийн овогтой ******* *******т холбогдох 2431000000124 дугаартай, 175/2024/0136/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ***-ны өдөр ******* аймгийн ****** суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, ********** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг ******* сум 3 дугаар баг, ******* 3 дугаар хэсэг 178 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт ******* *******,  Регистрийн дугааp: *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг 1 дүгээр хэсэг оршин суух Л.******* гэрт согтуурсан үедээ үл ялих зүйлээс маргалдан улмаар Э. биед цээжний зүүн хэсэгт 1 удаа, зүүн гарын булчин хэсэгт 1 удаа тус тус хутгалж биед зүүн бугалга, зүүн хөхний дээр зүүн сарвуунд шарх, баруун нүдний доод зовхи зүүн бугалгад цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон.   

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг 1 дүгээр хэсэг оршин суух Л.******* гэрт согтуурсан үедээ үл ялих зүйлээс маргалдан улмаар Э. биед цээжний зүүн хэсэгт 1 удаа, зүүн гарын булчин хэсэгт 1 удаа тус тус хутгалж биед зүүн бугалга, зүүн хөхний дээр зүүн сарвуунд шарх, баруун нүдний доод зовхи зүүн бугалгад цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

Хохирогч Э. 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг 1 дүгээр хэсэг 137 тоотод ээж хоёр дүүгийн хамт амьдардаг юм. 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр орой 18 цагийн үед би 60 айлын гудманд танил ах тэй 1 шил архи уугаад сууж байхад ах утсаараа нэг хүн рүү залгаад дуудсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа зүс таних Лхагва, Тонтого ах нар хүрээд ирсэн. ах ирсэн даруйдаа бид хоёрт "За би нэг шил архи авч өгье тэгээд хэдүүлээ гийн гэрт ороод хуваагаад уучих уу" гэж хэлээд бид нар ахын гэр рүү явсан. Явах замд ах өөр замаар яваад дэлгүүр орж 1 шил архи авсан юм шиг байсан. Тэгээд гийн гэрийн гадна талд ахтай уулзаад бид дөрөв хамт ахын гэрт орсон. ахын гэрт ороход гэрт нь ах сэрүүн, ******* харин унтаж байсан.

Бид дөрөв ахын гэрт ороод авч очсон архиа уух гэж байхад ******* босож ирээд бид нартай хамт архи уусан. Архи ууж байх явцдаа би ахтай "манай гэрийн тогийг тасалсан" гэх шалтгаанаар маргалдаад түр тар хийгээд байж байгаад гэрээс нь би гараад явсан. Тэгээд би гэрээс нь гарч байх явцдаа "хөгшин хүнтэй маргалдаад муухай юм даа" гэж бодоод буцаж ороод ахаас уучлалт гуйгаад сандал дээр сууж байсан чинь ******* гэнэт л миний өөдөөс дайраад гартаа хутга барьж байгаа хутгаараа миний цээжний зүүн хэсэгт 1 удаа, зүүн гарын булчин хэсэгт тус бүр нэг удаа хутгаараа зүсчихсэн тэгээд би цусаа хараад айж сандарсандаа сандлын хажууд байсан шилэн аягыг аваад *******ын толгой хэсэгт нь 1 удаа цохиод авсан. Тэгтэл ах ах хоёр *******ыг аваад ахын гэрээс гараад гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд би ахын утсыг гуйж аваад эмнэлэгт дуудлага өгөөд эмнэлэг ирэхийг хүлээж байх зуур ******* гэртээ очсон чинь эхнэр нь оруулахгүй байна гээд буцаад хүрээд ирсэн юм. Ингээд эмнэлэг ирээд намайг үзээд эмнэлэг рүү дагуулаад явсан. Эмнэлэг дээр очоод байж байхад цагдаа нар *******ыг аваад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Гэрч П. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө нэгдсэн эмнэлгийн 103 тоот дугаарын утсанд мэдээлэл хүлээн авагчаар үүрэг гүйцэтгэж байхад үл таних хүн 00 цаг 44 минутад 103 тоот дугаарт залгаад "би хүнд хутгалуулсан" гэсэн утгатай дуудлага ирсэн. Үүнийхэн дагуу би тухайн өдрийн эмчээр үүрэг гүйцэтгэж байсан Бадамцэцэг эмч рүү дуудлагыг нь шилжүүлэн өгч байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р хуудас/

Гэрч Г.н 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03- нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмчээр 24 цагаар Үүрэг гүйцэтгээд ******* сумын 5-р багт байрлах дуудлагаас гараад явж байтал 00 цаг 50 минутад ******* сумын 6 дугаар багт "хүн хутгалуулсан байна" гэсэн дуудлага ирсний дагуу тухайн газарт очиход хашааны гадна талд 2 иргэн байсны нэг иргэн нь хутгалуулсан байдалтай байж байсан. Миний хувьд гэр орон руу нь бол ороогүй үүднээс нь л хутгалуулсан хүнээ аваад явсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 26- 27-р хуудас/

Гэрч Л.******* 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ингээд бид нар авч ирсэн архийг нь хувааж ууж дуусгаад тарцгаах гэхэд Баттулга гээд залуу манай гэрээс явахгүй гээд хамт ирсэн 3-н залуу нь яваад өгсөн. Тэгээд гэрт *******, Баттулга бид гурав үлдээд би унтах гээд хэвтэж байх үед хажуу талд тэр хоёр зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би босоод тэр хоёрыг салгаад царай зүсийг нь харахад цус нөжтэйгөө холилдсон байхаар нь *******ыг гэр рүү нь хөөж явуулаад Баттулгыг гэртээ авч үлдээд эмнэлэг дуудаж өгсөн. Эмнэлэг цагдаа хоёр бараг зэрэг ирээд эмнэлэг Баттулгыг авч яваад цагдаа нар манай гэрт үзлэг шалгалт хийсэн" гэх мэдүүлэг, 29-31-p хуудас/

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний 347 дугаартай:

  1. Ч.*******ын биед хамарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хээрг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 39-43 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 45-46 дугаар хуудас/

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 348 дугаартай:

1. Э.Баттулга-н биед зүүн бугалга, зүүн хөхний дээр, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх, баруун нүдний доод зовхи, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй, болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 52-53 дугаар хуудас /

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 55-57 дугаар хуудас/

Ч.*******ын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эхнэр Оюунбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаад гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад гадуур архи ууж явж байгаад Ганболд ахын гэрт очоод унтсан. Унтаж байх үед 60-н айлын Тонтого, , Баттулга нар ирчихсэн архи уугаад сууж байсан. Ингээд би тэд нартай хамт суугаад ууж байсан архийг нь дуустал уусан чинь Ганболд ах Тонтого, , Баттулга гурвыг орой болсон байна унтаж амрах гээд байна харьцгаа гээд хэлсэн чинь , Тонтого хоёр гарч явсан Харин Баттулга явахгүй энд унтана гээд байсан. Ганболд ах Баттулгатай хэсэг зууралдаж байгаад унтахаар хэвтсэн тэгэхээр нь би Баттулга гээд залуу дээр очоод "яв гэртээ харь энэ тэр" гэж хэлсэн чинь тэр залуу миний өөдөөс уурлаад тэгээд бид хоёр барьцалдаж аваад зодолдсон зодолдож байх үед тэр намайг аягаар цохисон хариуд нь би ойр байсан хутга бариад түүнийг зүссэн тэгтэл Ганболд ах босож ирээд бид хоёрын голоор орж салгаад хоёр тийш болгоод намайг "Гэртээ харьж амар" гэж хэлээд явуулсан. Би гэртээ харьсан чинь манай эхнэр Оюунбаяр "чи архи уусан байна чамайг оруулахгүй" гэж хэлээд гэртээ оруулахгүй байхаар нь би буцаад Ганболд ахын гэрийн гадна талд очсон чинь Баттулга, Ганболд ах хоёр зогсож байхаар нь эхнэр оруулахгүй байна гэж хэлээд Ганболд ахын гэрт ороод унтаж байхад цагдаа нар орж ирээд намайг эмнэлэг рүү явуулаад Ганболд ахын гэрийн зураг хөргийг дараад байсан. Тэгээд би эмнэлэг дээр очиж үзүүлчхээд цагдаа дээр ирээд нүүр амаа угаагаад Ганболд ахын гэрт очиж унтсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн ******* сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 68 дугаар хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр хуудас/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 72-75 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар хуудас/

Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг 1 дүгээр хэсэг оршин суух Л.******* гэрт согтуурсан үедээ үл ялих зүйлээс маргалдан улмаар Э. биед цээжний зүүн хэсэгт 1 удаа, зүүн гарын булчин хэсэгт 1 удаа тус тус хутгалж биед зүүн бугалга, зүүн хөхний дээр зүүн сарвуунд шарх, баруун нүдний доод зовхи зүүн бугалгад цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хэрэгт хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ч.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 144.900 төгрөгийг нөхөн төлсөн болно.

Хохирогч Э.Баттулга нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун манган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хагархай аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүл мэндийн даатгалын санд 144.900 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ч.*******аас 144.900 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогтой ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******т шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Э.Баттулга нь цаашид энэ гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх бол холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хагархай аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

8. Шүүгдэгч Ч.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 144.900 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдаж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Р.БАЯРХҮҮ