Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2021/01150

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2021/01150

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 1987 оны 03 сарын 21-ний өдөр төрсөн, 34 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* суух, Боржигон овогт ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1975 оны 11 сарын 05-нд төрсөн, 46 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* суух, *******-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 оны 08 сард гэр бүл болон 2007 онд охин , 2012 онд хүү 0.Төгсбилэг, 2014 онд охин нар төрсөн. Амьдарч байх хугацаандаа ын хувийн зан байдал болон ар гэрийнхнээс нь үүдэн хэрүүл маргаан үүсэж намайг дарамтлан гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан бөгөөд Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09-р сарын 14-ний захирамжаар баривчлах шийтгэл авч байсан. Энэ мэтчилэн миний бие олон удаагийн хүчирхийлэл зодуурыг тэсэж чадаагүйн улмаас салахаар шийдэж одоо бид тусдаа амьдардаг тул гэрлэлтийн баталгааг салгаж, 3 хүүхдээ асрамжиндаа авч, тэтгэлэг тогтоолгож, 3 хүүхэдтэйгээ амьдрах гэр орон шаардлагатай тул бидний дундын өмч болох орон сууцаа нэхэмжилж байгааг минь хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2006 оны 08 сард гэр бүл болж 2007 онд охин Ану, 2012 онд хүү Төгсбилэг, 2014 онд охин Солонго нар төрсөн. Амьдарч байх хугацаандаа ын зан байдал өөрчлөгдөж байнга зодож бэртээн гэмтээх болсон. Түүний ээж Цэцэгээ нь энэхүү байдлыг дэмжин оролцож гэр бүлээрээ хүчирхийлдэг болсон. Намайг охин Анугаа төрүүлэх гээд 7 сартай байхад минь зодож гэмтээн цус алдуулж, ээж Цэцэгээтэйгээ нийлэн нуун дарагдуулж, цаг алдаж хэтэрхий хүнд байдалд орсны дараа эмнэлэгт хандан хүргэсэн байдаг. Энэ байдлаас хэвтрийн дэглэмд маш хүндрэлтэй төрсөн. Иймэрхүү байдлаас болж 2009 онд шүүхээр салах үед нь өөрийн нэр дээр байсан Оюут баг 2-25-48 тоот орон сууцыг аав Бавуудоржийн нэрэн дээр шилжүүлснийг Бүрэнбүст баг ******* тоот орон сууцыг авах үед мэдсэн. Тухайн үед би ганц охинтой байсан учраас хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн. Одоо би 3 хүүхэдтэй тул эд хөрөнгийн маргааныг хийхгүй байж чадахгүй. ын ээж Цэцэгээ нь хүү аар 30.000.000 төгрөгийн зээл авахуулж, аав ээждээ хашаа байшин бий болгосон гэж мөн л ямар ч нотлох баримтгүйгээр аав ээжийн минь болоод миний нэрийг сэвтээж байгаад гомдолтой төдийгүй энэ талаар тусад нь шалгуулж үнэн мөнийг тогтоох хүсэлтэй байна. 2011 оны 08 сарын 07-ны өдөр Бүрэнбүст баг ******* тоот орон сууцыг ын хамтаар Голомт банк ХХК-ийн зээлээр хамтран зээлдэгч, үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зурж, худалдан авсан өр зээлийг нь даралцан барагдуулсан. Тухайн үед намайг хамтран эзэмшигчээр нотариатын хүн бүртгэх гэсэн боловч түүний ээж дүү нар нь эсэргүүцсэн. Орон сууцыг худалдан авсан цагаас миний бие ээж аавын хамтаар олон удаа засвар үйлчилгээг хийж тавилга эд материал худалдан авч гэр бүл үр хүүхдийнхээ тав тухыг хангасан. Иймд Бүрэнбүст баг ******* тоот орон сууцыг хамтран өмчлөх эд хөрөнгөөр тогтоож, 3 хүүхэд бид 4-т оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нэхэмжлэгч ******* нь 2011 оноос 2021 он хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү хэмээн хүсч байна. Мөн ын нэр дээр байгаа зуслангийн газрыг бид авч хашаа худалдан авч барьж байсан. Уг газар нь Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Ар булаг б5-5 гудамж 5 тоотод байршилтай 578 м2 газрыг зах зээлийн дундаж үнэ буюу 7.000.000 төгрөгөөр үнэлж тавин хувь буюу 3.500.000 төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот амьдарч байх хугацаандаа тохижуулсан тавилга эд зүйлийн үнэлгээний тавин хувь буюу 4.200.000 төгрөгийг тус тус аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний бие ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг эсэргүүцэж байна. нь хүү , охин нарыг өөрийн асрамжинд авч зөв хүмүүжүүлэх хүсэлтэй гэжээ. Би хүү охин хоёрын хэнийг нь ч ялгаварлан гардуурхаж буруу хүмүүжүүлээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаас эхлэн нь хүү эгч дүүгээс нь салган авч өөр дээрээ болон 2 талд зөөх болсон. өдрийн 8 цагаар ажилладаг тул хүү гэрт нь хараа хяналтгүйгээр орхиж утас тоглуулах, зурагт үзүүлэх, гадна талбайд Ковид-19 өвчний үед тоглуулах байдлаар байлгасаар байгаа. Хүүгээ ээж дээрээ ирэх үед хичээлийг нь хийлгэхэд нилээн хоцорч, хичээлдээ маш сонирхолгүй болсон нь ажиглагдсан. Энэ талаар т ч удаа дараа хэлсэн ч тоогоогүй. Хүү маань аав дээрээ байвал хичээл хийхгүй утсаар тоглож зурагт үзэн хүссэн үедээ гадаа талбайд гарч тоглоно хэмээн ээжээсээ хөндийрч байна. Миний хүү охин 2 маань насны хувьд ой 7 сарын зөрүүтэй учир ихэр хүүхдүүд шиг дотно бүх цагийг хамтдаа өнгөрөөдөг. 8 цагийн ажилтай байдаг байсан, 3 хүүхдээ миний бие сургууль цэцэрлэгт нь байнга зөөж авдаг. Энэ хүүхдүүдийн хувьд илүү их оролцоотойгоор хамтдаа байдаг. нь эд хөрөнгө, хүүхдийн тэтгэмжийн асуудлаас болж том охин гийн сэтгэлийг сэвтээх, гомдоох сэтгэлзүйд нь сөргөөр нөлөөлж эхэлсэн. Энэ үйлдэл нь улам даамжирч хүү , охин нарыг хамруулан Шүүхээр асуумж асуулгах Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинжээчээр хүүхдүүдийг дүгнүүлнэ гэдэг хүсэлтээ гаргасаар байна. Миний бие энэ байдлыг эсэргүүцэж хүүхдүүдийг тайван байлгаж сэтгэл санааг нь элдэв зүйлээр гэмтээх асуудлыг зогсоож өгөхийг шүүгчээс хүсье. Мөн хүү ээр ээжтэйгээ хамт байна гэдэг үгийг хүчээр хэлүүлсэн юм шигээр дурьдсан байсан. Хүү өөрийн бодлоо тухайн үедээ хэлсэн. Хэлэхдээ хэн ч надад ийм үг заагаагүй гэдэг. Олон гэрч ч хамт байлцсан. Бүх зүйл тодорхой байхад ахин дахин хүүхдүүдийг оролцуулж, сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлөх үйлдлийг гарган Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинжээчийг томилох шаардлагагүй гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл шүүхийн нэхэмжлэлийн хугацаанд миний бие хэн хэний сэтгэлзүй, эрхэд халдсан тайлбарыг гаргаж байгаагүй. ын гурван хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх эрх нь байсаар байтал, хүүхдүүдийг хүчээр ялган салгах, эд хөрөнгөнөөс болж өөртөө ашигтайгаар олзлон харах, сурлага болон сэтгэл санаанд нь нөлөөлөх, ялгаварлан гадуурхахыг оролдож байгааг нь миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Үр хүүхдээ эрүүл саруулаар амьдрах, орчин нөхцөл, гэр орон ч бэлдэж өгөх нь эцэг, эх хүний үүрэг. Үүргээ биелүүлээгүй орон гэрт нь эзэрхэн орж суучихаад хүүхдүүдийн эрх зөрчихөө та болино уу? Хоёрын хоёр охин хүүхэд чинь гэр хорооллоос хичээл сургуульдаа явах нь , ******* төлөөлөгч та хоёрын нүдээр аюулгүй, эрүүл саруул орчин нөхцөл мөн үү. Миний 3 хүүхэд бүрэн бүтэн хамтдаа өсөх эрхтэй. Хэн нэгийг нь салгах бодол надад алга. 3 хүүхдийнхээ хэнийг нь ч т өгөхгүй. Харин хүүхдүүдтэй эн тэнцүүлэн харьцахыг хүсье. Энэн 3 хүүхэд 3-уулаа аав дээрээ ч, ээж дээрээ ч байх эрхтэй. Сугалаа сугалж байгаа юм шиг хандаад байх хэрэггүй. Хүү , нарыг ын асран хамгаалалтад өгөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 3 хүүхэддээ тэтгэмж тогтоолгох, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот орон сууцыг дундын өмчөөр тогтоолгох, оногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эцэг эхийн үүрэг нь үр хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх, амьдрах байраар нь хангах юм. бид хоёр 2005 онд танилцсан. Би тухайн үед 10 жилээ төгссөн 18 настай хүүхэд байсан. тухайн үед 30 настай залуу байсан. Тухайн үед бид хоёр үерхэж нөхөрлөж яваад 2006 онд би жирэмсэн болж охин маань 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Бид хоёрын хоорондын үл ойлголцол маргаанаас үүдэлтэй бид хөндийрч эхэлсэн. зарим үед архи хэтрүүлэн хэрэглэдэг. Архи хэтрүүлэн хэрэглээгүй ч гэсэн энэ хүний зан ааш их доголдолтой. 02-25-48 тоотод бид хоёрыг анх тусад нь гаргахдаа шинээр авсан эд зүйл байгаагүй, засваргүй байранд амьдарч байсан. Тиймээс үр хүүхэдтэй болох юм чинь гээд тухайн байранд засвар хийж, зарим нэг зүйлийг шинэчлэн авсан байдаг. Тухайн үед шинээр авсан эд зүйлийг цонхоор гаргаад шидчихдэг байсан. Иймэрхүү асуудлаас шалтгаалан бид хоёр салсан. 2007 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Яагаад гэвэл тухайн үед үйлчилгээний төвд манайх лангуу ажиллуулдаг байсан. 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би лангуун дээрээ зогсож байхдаа мах аваад гэртээ хариад байж байгаарай гэж хэлээд явуулсан. Гэтэл би орой лангуугаа хаагаад очиход гэртээ ирээгүй байсан. Яагаад гэртээ ирээгүй юм бэ? гээд холбогдоход орой архи уучихсан ирсэн, бид хоёрын хооронд маргаан үүсэж намайг зодож цохиж гэмтээсэн учраас гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн оройноос цус алдаж би гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болсон. Тухайн үед намайг сахиж байсан, тухайн үед ирж байсан хүмүүс болон эмч, сувилагч нар жирэмсэн эмэгтэйг ингэж зодож эмнэлэгт хэвтүүлж байдаг гэх мэт гадны дарамт, шахалт их байсан учраас тухайн дарамт шахалтыг тэсэж чадаагүй намайг тухайн гэмтлийн эмнэлэгт орхиод явсан. Би гэмтлийн эмнэлгээс эмэгтэйчүүдийн тасаг руу шилжиж бүтэн сарын турш эмчилгээ хийлгэж байгаад 2 сард эмнэлгээс гарсан байдаг. 2006 оны намар надаар зээл авахуулсан. Энэ зээлийн мөнгийг ******* өөрөө зарцуулсан гэх мэдээллийг өгдөг. Тухайн үед жирэмсэн байсан, бүтэн сарын хугацаанд эмнэлэгт хэвтэж гараад гам бариад дахин эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн. Тиймээс төрөхөөсөө өмнө болон төрсний дараа хэвтсэн хугацаа 20 гаруй хоног болсон. Эмнэлгээс гарсан ч цус багадалттай ээжээс цус багадалттай хүүхэд төрсөн. Тиймээс эмчилгээ хийлгэж байсан. Үүнээс шалтгаалан тухайн орлогод оролцох шаардлага надад байгаагүй. 18 настай охин 30 настай залууг чангаагаад хүүхэдтэй болоод луйвардъя гэсэн бодолтой байсан гээд 38 хуудастай тайлбарт бичсэн байсан. Би үргэлжийн мөнх дарамт шахалтанд байсан учраас гэр бүлээ 2009 онд шүүхээр орж цуцлуулж байсан. Бид хоёр үр хүүхдээ бодож эвлэрэх хэрэгтэй гээд 2011 онд эргээд нийлж амьдарсан. 2009 онд бид хоёр шүүхийн шийдвэрээр салсан боловч Иргэний бүртгэлийн байгууллагад шүүхийн шийдвэрээ барьж очоод салсан гэдгээ бүртгүүлээгүй. Яагаад гэвэл бид хоёр хоорондоо ярилцаад эвлэрч амьдарч байгаа учраас Монгол улсад данстай гэр бүл байх нь зүйтэй гэж бодсон учраас бүртгүүлээгүй. 2011 оноос нийлж амьдрах хугацаандаа 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бид хоёр 20.000.000 төгрөгийн урьдчилгаа төлөөд 25.000.000 төгрөгийн зээлийг Голомт банкнаас гаргуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот орон сууцыг худалдаж авсан. Тухайн орон сууцанд 2012 онд хүү төрсөн. Тухайн үед охин маань 4 настай байсан, 1-р цэцэрлэгт явдаг байсан. 2014 онд охин төрсөн. 2016 онд Бүгд Найрамдах Солонгос улс руу 3 сарын хугацаатай ажиллахаар явсан. Гэхдээ дараагийн визээ гаргуулахын тулд 3 сар болохгүйгээр 2 сараа гаргаад ирдэг байсан. ээлжийн амралтаа аваад нэмж 21 хоногийн цалингүй чөлөө аваад явсан. Амралтын мөнгөө тухайн визний зардалдаа зарцуулдаг, 2, 3 сар цалингүй ажиллаж байгаа учраас тухайн зээлийг төлөх шаардлага гарсан. 2019 оныг хүртэл амьдарч байгаад гэрээсээ өөрийн юмаа аваад явсан. 2021 оны 04, 05 сард надтай холбогдсон. Бид нар тухайн үед гэр хороололд ногоо тариад хэдэн төгрөг олчих санаатай, хүүхдүүдтэйгээ агаар салхинд байж байсан. Тэгсэн аав маань хөөгөөд хэцүү байна, эргээд байрандаа орох шаардлагатай байна гэсний улмаас бид нар байрандаа амьдрахгүй байгаа, чи байрандаа амьдарч байгаад намар 9 сард хүүхдүүд сургуульдаа орох үеэр буцаагаад чөлөөлж өгөөрэй гэсэн яриаг бид хоёр хийсэн. Гэтэл чи холоос үр хүүхдүүдээ зөөж байгаа юм чинь яаж явган явах вэ?, машин ав гэсэн саналыг тавьсан. Тухайн саналын дагуу автомашиныг миний нэр дээр шилжүүлсэн байдаг. Тиймээс Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот 2 өрөө орон сууцыг дундын өмчөөр тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. бид хоёр 2017 онд Ар булагт 577м2 зуслангийн газар авч, тухайн газар 500.000 төгрөгөөр хашааг нь Говил багаас худалдаж авч барьсан. Орон сууцыг тухайн гэр бүлийн гишүүдийн дундын өмч болохыг тогтоож өгнө үү. Тухайн орон сууцанд би 8.400.000 төгрөгийн тавилга, эд хөрөнгийг худалдаж авсан байгаа. Тиймээс үүний 50 хувийг аас гаргуулж өгнө үү. Ар булагт байрлах зуслангийн газрын 50 хувийг гаргуулж өгнө үү. Тухайн газарт хашаа авахаар гаргасан 500.000 төгрөгийг миний бие дэлгүүр ажиллуулж байгаад төлбөрийг нь хийсэн байдаг. цалингийн зээл, байрны зээл авсан гэж байна. Гэхдээ энэ хүнээс цалин гэж илүү гардаггүй. Сардаа 150.000-200.000 төгрөг илүү гардаг. Урьдчилгаа гэж 150.000 төгрөг гардаг байсан. Эдгээр мөнгийг өөрөө аваад тухайн үедээ над руу мөнгө шилжүүлдэг байсан. Сүүлийн үед мөнгө шилжүүлэхээ больсон. Намайг дэлгүүр нээхэд цалингийн зээл авч өгсөн учраас дэлгүүрийнхээ орлогоор үр хүүхэд, аж амьдралаа болгох хэрэгтэй гэсэн шаардлагын дагуу би дэлгүүрийн орлогоор 3 хүүхдээ хооллож, ундалж, хувцаслаж, тухайн байранд хэрэгцээтэй зүйлийг авч амьдарч байсан. цалингийн зөрүү мөнгийг өөрөө авч, давхар таксинд явдаг байсан. Юуны төлөө ингэж их хөдөлмөрлөж байсан юм, мэдэхгүй. Манай ээжийг тэтгэвэрт гарахын тулд Ануг үрчилж авсан гэдэг зүйлийг ярьж байна. Манай аав, ээж 2 улсад ажилласан жилтэй. Шүүхээр ороод тэтгэврээ тогтоолгочихсон. Ану яагаад Чинбат гэсэн овогтой байсан бэ? гэвэл тухайн үеийн бид хоёрын харилцаатай холбоотой байсан юм. Ану өөрөө гэх өөрийн төрсөн эцгээр овогломоор байна гэсэн санал хүсэлтийг 1-р ангид орсон цагаасаа эхэлж надад тавьсан. Бага анги, дунд ангийг нь төгсөхөөс өмнө гээд яваад байсан. Гэтэл тухайн хүүхэд өөрөө 14 нас хүрснээр өөрийнхөө овог болоод нэрийнхээ өөрчлөлтийг солиулах эрх нь үүсдэг юм байна лээ. Одоо овогоо өөрчлүүлэхгүй бол надад өөрчлөх боломж байхгүй гэсний үндсэн дээр овгийг нь өөрчилсөн байгаа. Тэтгэлгийн асуудал болон эд хөрөнгийн асуудалтай холбоотой хүүхдийн овог өөрчилсөн гэдгээ болих хэрэгтэй. 14, 15 настай шилжилтийн насны хүүхдэд иймэрхүү байдлаар нөлөөлөхөө болих хэрэгтэй. Ануг өөрийн хүүхэд биш мэтээр яагаад шүүх хурал дээр хасуулна гэж байгаа юм. Өнөөдрийг хүртэл бид хоёртой хамт амьдарч ирсэн хүүхдийг яагаад ялгаварлан гадуурхаж байна вэ? гэдгийг хэлмээр байна. Шүүх гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрийн эх хувийг Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ, иргэн гэрлэлт цуцлуулсан эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр гэрлэлт цуцлалт хүчин төгөлдөр болно гэсэн хуультай юм байна лээ. Шүүхээс бүртгүүлээгүй, бид нар ч бүртгүүлээгүй. Гэрлэлт нь хүчин төгөлдөр явж байсан. Солонгос улс руу 2, 3 удаа явахдаа би гэр бүлтэй хүн, 3 хүүхэдтэй гээд бүх тодорхойлолтыг нь гаргуулаад явж байсан. Иймэрхүү байдлаар ашиглахдаа гэр бүл гэж хэлчихээд бусад шаардлагагүй үед би энэ хүнтэй гэр бүл биш гэдгээ болих хэрэгтэй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ******* нь аас 3 хүүхэддээ тэтгэлэг гаргуулах, 3 хүүхдийн асрамжийг өөр дээрээ үлдээх, хамтран амьдрах хугацаанд бий болсон хамтын өмчөөр тодорхой хөрөнгүүдийг нэхэмжилсэн. Энэ нь хавтаст хэргийн 181 дүгээр хуудсанд авагдсан нэмэгдүүлсэн шаардлагаа байгаа. 8.100.000 төгрөгийн гэрийн эд хогшил байгаа юм. Үүний 50 хувь болох 4.050.000 төгрөгийг аас гаргуулж өгнө үү. Газрын 50 хувь буюу 3.500.000 төгрөг, энэ нь Ар булагийн б5-5 тоот гудамж юм. Нэхэмжлэлийн шаардлагаа хавтаст хэргийн 173 дугаар хуудсанд 08 дугаар сарын 30-ны өдөр өөрчилж гаргасан байдаг. Орон сууцыг гаргуулж өгнө үү гэдгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоож өгнө үү гэсэн байдаг. Энэ хөрөнгөд оногдох хэсгийг хүүхдүүд болон надад гаргуулж өгнө үү гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. , ******* нар нь хууль ёсоор гэр бүлээ бүртгүүлж амьдарч байгаад 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан байдаг. Шүүхээс гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрийг Улсын бүртгэлийн хэлтэс буюу иргэний гэр бүлийн байдлыг бүртгэдэг газар руу явуулаагүй. Тухайн үед нэхэмжлэгч, хариуцагч нар маань өөрсдөө гэрлэлт цуцлалтыг бүртгэх талаар ямар нэгэн санал, санаачилга гаргаж хандаагүй. 2011 онд энэ хоёр хүмүүс хамтран амьдарсан байдаг. Тэгэхэд энэ хоёрын дунд 2007 онд төрсөн охин байсан. 2009 оны шүүхийн шийдвэрээр охин г ээжийнх нь асрамжинд үлдээж, аав нь тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэсэн байдаг. 2011 оноос эдгээр хүмүүс нь эргэж хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоотод амьдарч хүү Төгсбилэг, охин Солонго нар төрж өсөн хүмүүжсэн. Эдгээр 2 хүүхэдтэй хамт төрсөн эгч мөн энэ гэр бүлд өсөж торинож байсан байдаг. Хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийнхээ эрэлт хэрэгцээг хангах журмаар нэхэмжлэгч, хариуцагч нар эдийн засгийн асуудлаа хамтдаа шийдвэрлээд явж байсан нь тогтоогдож байгаа юм. 2020 оны эхээр цар тахал гарсан, хичээл сургууль эхлэхгүй, каринтинд орсон учраас тусдаа амьдарна гээд юмаа аваад явчихсан байхад нь ******* хүүхдүүдтэйгээ хороололд байсан. Энэ үеэс би байрандаа байя, чи хүүхдүүдээ зөөхдөө машинтай байх хэрэгтэй гээд машинаа өгсөн байдаг. Машинаа өгч байгаа асуудал нь энэ хоёр хүний хоорондоо амаар хийсэн хэлцлийн үр дүнд шийдсэн байна гэж үзэж байна. Машин нь хамтран амьдрах хугацаанд бий болсон. Машин хэрхэн бий болсон талаар нэхэмжлэгч бичгээр гаргасан тайлбартаа тодорхой бичсэн байгаа, өөрөө ч мөн шүүх хурал дээр тайлбарласан. Гэрлэлт дуусгавар болсон гэдгээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй, эргээд хамтын амьдралаа эхлүүлсэн гэдгээр талууд ярилцаад явж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2021 оны 11 сарын эхээр гэрлэлт дуусгавар боллоо гэсэн бүртгэл хийгдсэн байгаа. 2021 оны 11 сарыг хүртэл энэ хүмүүсийн гэрлэлт дуусгавар болоогүй гээд улсын бүртгэлд бүртгэгдээгүй явж байсан. Тиймээс хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгийг хамт амьдарч байсан 3 хүүхэд болон өөрсдийн хамтдаа өмчлөх хөрөнгө гэж үзэж хамтын өмчлөлийн хөрөнгөөр тогтоож өгнө үү, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот байрнаас өөрт оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэж байгаа юм. Оногдох хэсэг нь тухайн үед авсан байрны үнийн дүнгээр оногдох хэсгийг нь гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан юм. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэсний үндсэн дээр ******* ******* тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр хүүхдүүд болон өөрийгөө тогтоолгох шаардлагыг гаргаж байна гэж ойлгосон, энэ шаардлагыг нь дэмжиж байна. *******, нар нь эргэж хамтдаа амьдаръя, хүүхдүүдээ бодъё гээд хүсэл зоригоо нэгтгээд амьдарч байсан нь маш тодорхой байдаг. Хоёрдугаарт *******, нарын дундаас төрсөн , , о нарын эцэг, эх нь энэ хоёр хүн байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж заасан. Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх, үүрэг хүлээнэ. 2009 онд төрчихсөн, 4 настай байсан. Тухайн үеийн шүүхийн шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, 2011 оныг хүртэл аав нь хүүхдийн тэтгэлэг төлөөд явж байсан. 2011 онд энэ хоёр хүн нь хамт амьдарсан, үр хүүхдээ хамтдаа хүмүүжүүлээд явж байсан учраас тэтгэлгийг зогсоосон байдаг. 2011 оноос 2020 оныг хүртэл энэ хүмүүсийн хамтын амьдрал үргэлжилж байгаад тусдаа амьдрах болсон. Тиймээс шинэ харилцаа үүсэж байгаа юм. 2009 онд үйлчилж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, 2017 онд шинэчлэн найруулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль асар өөр зохицуулалттай болж байгаа юм. 2017 оноос үйлчилж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 2011 оноос аавтай нь хамт амьдрахаар болсон, тиймээс тэтгэлэг авахыг зогсооё гэх ажиллагаан дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа хийх боломжгүй болж байна. Тухайн үед үйлчилж байсан хууль нь хүчингүй болж, шинэ хууль гарч ирсэн юм. ын төлөөлөгчийн хэлж байгаагаар шүүхийн шийдвэрээр ээжийнхээ асрамжинд очоод аав нь тэтгэлэг төлж байсан шүүхийн шийдвэр байгаа гэж хэлж байна. Гэхдээ энэ шүүхийн шийдвэрийг өнөөдөр хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа юм. Тиймээс 3 хүүхдээ өөрийн асрамжинд авъя гэдэг. гийн хувьд шилжилтийн насандаа явж байгаа. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар эцэг үр хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэж байгаа учраас эцгээрээ тэжээн тэтгүүлэх эрх нээлттэй болж байна. Иймд гийн хувьд тэтгэлэг гаргуулах хууль зүйн үндэслэл гарч ирж байна гэж үзэж байна. Гэрлэлтийг шүүхийн шийдвэрээр цуцалснаас хойш төрсөн хүүхдүүдийн хувьд гэрлэлт бүртгүүлэхэд төрсөн тай адил хүүхдийн эрх үүргийг эдлэх зохицуулалт байгаа учраас хүүхдийн тэтгэлгийг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна. Яагаад ******* асрамжийг өөртөө авахыг хүсэж байна вэ? гэхээр нь 8 цагийн ажилтай, хариуцагчийн төлөөлөгчийн хэлж байгаагаар тархины наалдангитай, мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг юм байна. Эдгээр 3 хүүхэд нь ээжтэйгээ хамт нэг газар амьдарч байгаа. Ээж нь аавтайгаа уулзах болон өсөж торнисон гэртээ очихыг нь хязгаарладаггүй. ГОК нь хөдөлмөрийн маш хатуу журамтай. Гэрчээр оролцсон багшийн мэдүүлгийг харахад хүүхдийнх нь хичээл 8 цаг 45 минутаас 11 цаг 45 минут хүртэл ордог. Тиймээс ажлын 8 цагаар ажилладаг хүн хүүхдээ хүргэж өгөөд авч чадах уу?. хүүхдүүдээ хүргэж өгөөд авч бай гэсний үндсэн дээр өөрөө сайн дураараа *******т машинаа шилжүүлж өгсөн байдаг. Тэгэхээр уг машин нь хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө юм. Хамт амьдарч байсан хүмүүсийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагыг хангасан нөхцөл байдал байдаг. Иймээс ын хувьд ажил хийдэг, орлоготой гэдэг байдлаар хүүхдийг асрамжиндаа авах давуу байдал харагдахгүй байна. Хүүхдүүд цугтаа байгаад ээнэгшин дассан. гийн хувьд ахлах ангид орсон, бага хоёр хүүхдийнх нь хувьд ойролцоо насны хүүхдүүд байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаад хүүхдүүдийг *******ийн асрамжинд үлдээж өгнө үү. Шинжээчийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаас давуу нотлох баримт биш юм. Шинжээчийн дүгнэлт нь ямар эх сурвалж, баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй. Шинжээч нар нь хүүхдийн асуудлын талаар дүгнэлт гаргах эрхтэй эсэх байдлыг тогтоосон зүйл байхгүй. Тиймээс энэ нь нотлох баримтыг шаардлага хангасан нотлох баримт болж чадахгүй байна. Бадамханд, Уянга гэдэг хүмүүс үүнд оролцсон байна. Бадамханд, Уянга нар нь хүүхдийн талаар дүгнэлт гаргах тусгай сургалтанд хамрагдсан эсэх нь тодорхой бус байна. Дүгнэлтээс харахад ын талд давамгай байдал гарсан байдаг. *******ийг үнэн сэтгэлээсээ ханддаггүй, зайлсхийдэг гэсэн байна. Яагаад ийм дүгнэлтийг хийсэн гэдэг нь тодорхойгүй байна. Хүүхдийг харж хандах асуудал нэгдүгээрт тавигдаж байна. Хол зайнд явж байгаа. Өнөөдрийн хувьд илүү цаг гаргаж анхаарал тавьж байгаа нь Оюунчимэг байна. Эдгээр байдлыг харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. Нийцүүлэн дүгнэх боломжтой гэж үзэж байна. Тухайн байранд хоёр бага хүүхэд нь өсөж торинож байсан. Үндсэн хуулийн заалттай холбоотой оногдох хувийг ******* тоотод байрлах байрнаас гаргуулж өгнө үү. Оролцоо хувь нэмэр нь явж байсан учраас энэ нь 108-д заасан хөрөнгө юм. Шилжүүлэх хүсэл зорилго байсан бол төлөх боломжтой байсан. Шүүх хуралдаанд орж ирсэн гэрч нь Оюунчимэг болон түүний аав, ээжтэй таарамжгүй харилцаатай байдаг юм байна гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хөтөлийн 24-18 гэсэн шаардлагыг хариуцагч талаас гаргаагүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдөр хөндөгдөн шийдэгдэхгүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмэгдүүлсэн шаардлага буюу приус 41 машиныг шилжүүлж гаргах үндэслэлгүй. Үйл баримт нь хамт амьдарч байсан хугацаанд бий болсон хөрөнгө байна. Зээлийг төлөөд дуусчихсан. Хамтран амьдарч байсан ******* тоотод байр нь дундын өмч үүснэ гэсэн ойлголт байхгүй. 28-14 тоот нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Охин , хүү , охин нараас хүүхдийн тэтгэмж тогтоолгох шаардлагын хувьд охин г хадам аав Чинбатад үрчлүүлсэн тул хүүхдийн асрамж тэтгэлгийн асуудал яригдахгүй. Харин би хүү өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байгаа. Охин ог мөн өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа боловч бага насны хүүхэд тул эхийн асрамжинд байлгах байх гэж би бодож байна. аас гэрлэлт цуцлуулах тухай шаардлагын хувьд бид хоёр 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхээр гэрлэлтээ цуцлуулчихсан тул нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул дахин гэрлэлт цуцлах гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр бид хоёр гэр бүл биш учир гэрлэлт цуцлах дундын эд хөрөнгө хуваах гэсэн ойлголт бол байхгүй. Энэ амьдарч байгаа байр нь анхнаасаа миний аавын, миний өөрийн байр тул *******т ямар ч хамааралгүй байр юм. Харин миний машиныг саяхан ******* өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан тэр машинаа буцааж авна. Бусад нэхэмжилж авах зүйл байгаа тэр бүгдийгээ дэлгэрэнгүй байдлаар сөрөг нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ. Иймд *******ийн гэрлэлт цуцлуулах, охин д асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүү , охин нарын асрамж тэтгэлгийн маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ******* бид хоёр 2021 хүртэл хамт амьдраагүй ба 2018 он хүртэл хамт амьдарсан. Миний нэр дээр байгаа газрыг бид хоёр худалдаж аваагүй. Улсаас олгодог газар буюу би өөрийнхөө эрхийн дагуу улсаас үнэгүй газрыг авсан. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр авсан. Би энэ газрыг 2021 онд хүнд зарчихсан, энэ нь миний өөрийн өмч хөрөнгө тул *******ээс зөвшөөрөл авах шаардлагагүй тул зарсан. Би газраа нэхэмжлэлийн шаардлага гаргахаас өмнө зарсан тул өөр хүний нэр дээр шилжиж очсон, худалдагдсан газрын тавин хувийг *******т өгөх боломжгүй. Ер нь бол энэ газар *******т ямар ч хамааралгүй, иргэн бүрт үнэгүй олгогдож байгаа газар, ******* нь надтай гэр бүлийн гишүүн биш, түүнд хамааралгүй тул шаардлага нь үндэслэлгүй. Гэрийн доторх тавилгын хувьд ******* нь хэтэрхий их өндөр үнээр бичжээ. Хөргөгчийг 6 жилийн өмнө би цалингаараа 1.100.000 төгрөгөөр авсан. Зурагт нь эвдэрсэн буюу хүү маань нүүрийг нь цохиод хагалсан. Би сүүлд *******ээс салж тусдаа амьдарч байхдаа дахин нэг зурагт авсан. Буйданг би цалингаасаа 5-6 жилийн өмнө 900.000 төгрөгөөр авч байсан. Гал тогооны өрөөний тавилгыг би 13 дахь цалингаараа 2016 онд хийлгүүлсэн ба 800.000 төгрөгөөр хийсэн. Плиткаг харин ******* авсан байж магадгүй тул өгч болно. Стенк 500.000 төгрөгөөр хийлгүүлсэн. Мөн үүдний шкафыг би өөрөө тавилгын хүнээр хийлгүүлсэн. Болор абжурыг ******* өөрөө аваад Үйлчилгээний төвийн лангуунд тавьсан. Иймд эдгээр тавилга нь миний цалингаар худалдаж авсан хөрөнгө тул *******т хамааралгүй, ганцхан плитка авна биз. Түүнээс гадна гэрийн тавилгыг олон жилийн өмнө авсан, бүгд хуучирч элэгдсэн, дээрээс нь өмчлөх эрхтэй хүн нь би тул *******ийн гаргасан шаардлага нь үндэслэлгүй. ******* бид хоёрын дунд цуцлах гэрлэлт байхгүй. Учир нь бид хоёрын гэрлэлтийг цуцалсан. Орхон аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 577 дугаартай хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Тиймээс *******ийн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага нь нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараад баталгаажсан. Уг шийдвэрт гомдол гаргаагүй, дахин бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй тул хууль зүйн үндэслэлгүй шаардлага байх тул хэрэгсэхгүй болгоно уу. 3 хүүхдийг өөрийн асрамжинд үлдээж тэтгэлэг тогтоолгох шаардлага нь охин гийн хувьд хадам аав Чинбатад үрчлүүлсэн байсан ба уг үрчлэлтийг шүүхээр хүчингүйд тооцуулж эх *******ийн асрамжинд шилжүүлсэн байсан. Би энэ талаар юу ч мэдэхгүй байж байгаад уг шийдвэр хавтаст хэрэгт авагдсаны дараа мэдсэн. Хүүхдийн үрчлэлт гэдэг нь хуулиар нарийн зохицуулагдсан асуудал. Гэтэл охин Ч.Ануг анх *******ийн ээж Д.Лхагвасүрэнг тэтгэвэрт гаргахын тулд үрчлүүлсэн ба энэ дагуу Д.Лхагвасүрэн тэтгэвэртээ гарсан. Хэрэв үрчлэлт хүчингүйд тооцож байгаа бол Д.Лхагвасүрэн нь хүчингүй үрчлэлтээр улсаас олон жил тэтгэвэр авсан болох нь тогтоогдож байна. Эндээс харахад *******, Д.Лхагвасүрэн нар нь гэмт үйлдлийн шинжтэй үйлдлийг гаргасан байж болзошгүй юм. Мөн ******* зөвхөн надаас тэтгэлэг аваха, хөрөнгө авах гэх мэт зорилгоор үрчлүүлсэн хүүхдээ буцааж авсанд шүүх дүгнэлтээ хийх байх. Мөн шүүхэд анхны нэхэмжлэл гаргах үед Ч.Ану нь Чинбатаар овоглож байсан ба ******* нь баримт өгөхдөө Ч.Анугийн төрсний гэрчилгээг биш төрсний бүртгэлийг өгч шүүхэд хуурамч гэж хэлж болохоор шаардлага, нотлох баримтыг гаргасныг харгалзан үзнэ үү. Яагаад хуурамч гэж үзэж байгаа юм бэ гэхээр төрсөн охин тул тэтгэлэг авна, байр авна гэж нэхэмжлэлдээ бичсэн боловч тухайн үед Чинбатаар овоглож байсан юм. Иймээс 3 хүүхдийн тэтгэлэг биш 2 хүүхдийн асрамж тэтгэлэг яригдах ба би өөрөө хүү , охин нараа асрамжиндаа авна. Яагаад гэвэл ******* нь орлогогүй, ажилгүй тул хүүхдүүдээ асрамжлах чадваргүй. Мөн оюутан болсон тул хүүхдүүдэд анхаарал халамж тавьж чадахгүй. Үйлчилгээний төвд байрлах лангуугаа татан буулгаж тодорхой орлогогүй болсон. ******* нь Төрийн байгууллагад худал баримт гаргаж, хууль бус үйлдэл хийж байгаа нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Ер нь бол үрчлэлт хүчингүй болгосон шүүхийн шийдвэрт Ч.Анугийн асрамжийг эх *******т өгсөн нь хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх нэгэнт шийдсэн гэж үзэх тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдсэн зүйлийг дахин шийдвэрлэх нь үндэслэлгүй юм. Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот орон сууцыг хамтран өмчлөх эд хөрөнгөөр тогтоолгож 3 хүүхэд бид дөрөвт оногдох хэсгийг гаргуулах шаардлагын хувьд ******* бид хоёр 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөр гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т Гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэжээ. Мөн зүйлийн 3.1.4-т Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэжээ. Тэгэхээр ******* бид 2 гэр бүл, гэр бүлийн гишүүд бол биш юм. Гэр бүлийн гишүүд л гэрлэлтээ цуцлуулахад дундын хөрөнгө, хамтран өмчлөх хөрөнгийн тухай маргаан үүсдэг. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш буюу би өөрийнхөө цалингийн зээлээр авсан орон сууцнаас яагаад *******т өгөх ёстой гэж. Энэ байрыг би өөрийн эцэг эхийн хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-7-55 тоот байрыг 1991 оны 10 дугаар сарын 04-нд аав, ээжтэйгээ хамтран өмчилж байсан ба уг байраа 4-22-12, 4-7-55 тоот, 2-24-75, 2-25-48 тоот зэрэг байраар сольж, арилжиж, худалдаж авах зэргээр сайжруулан сольж явсаар хамгийн сүүлд ******* тоот байраа авсан тул энэ байр *******т ямар ч хамаагүй. Банкны хамтран зээлдэгч нь тухайн байрны хамтран өмчлөгч болно гэсэн үг биш. Хамтран зээлдэгч нь банкны шаардлага хангасан бол найз нөхөд, ах дүү, аав ээж хэн ч байж болдог. Ингэлээ гээд хамтран зээлдэгч нар тэр хүний байрыг авна гээд байдаггүй биз дээ. Түүнчлэн ******* нь миний өмч хөрөнгөнд халдах хуулиар олгогдсон эрхтэй этгээд биш гэдгийг дахин хэлье. Иймд *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй, бусдын эд хөрөнгөнд хууль бусаар халдаж авах гэсэн зорилгоор баримтууд бүрдүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: би *******тэй 2006 оны 08 дугаар 12-нд гэр бүл болж гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 577 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж охин г эх *******ийн асрамжинд үлдээж сар бүр хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон. ******* бид хоёрын гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа, өөрийнхөө хүч хөдөлмөр, орлогоор өнөөдөр бий болгосон өмч хөрөнгөө *******ээс нэхэмжилж авах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал би 2016 онд Солонгос улсад ажиллаж байгаад Монголд ирээд Приус 20 загварын машин 9.500.000 төгрөгөөр худалдаж авсан, энэ машинаа зөрүү тооцохоор тохирч 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Приус 20 загварын автомашиныг 12.000.000 төгрөгөөр худалдаж авч унаж байгаад дахин машинаа сайжруулах зорилгоор машины наймаа хийдэг хамаатны дүү П.Жамъянгаас 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Приус 41 загварын авто машиныг хуучин машинаа 11.500.000 төгрөгөөр тооцож, зөрүү мөнгөнд 7.000.000 төгрөг өгөхөөр тохиролцож нийт 18.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ машин миний нэр дээр байсан, миний өмч хөрөнгө ба ******* надаас салахаар болж шүүхэд өргөдөл өгсөн. Тэгэхэд энэ машинаа миний нэр дээр шилжүүлчих, би машиныг чинь авъя, чи байраа ав гээд байхаар нь ******* намайг хуурч байгааг нь мэдээгүй, сүүлд ийм хор уршигтай зүйл болохыг төсөөлөөгүй учир түүний нэр дээр шилжүүлчихсэн юм. Энэ машиныг би өөрийнхөө хөрөнгөөр худалдаж авсан, миний хуваарьт өмч хөрөнгө, энэ машиныг авахад ******* ямар нэгэн хөрөнгө нийлүүлээгүй, би Солонгос улсад очиж ажил хийж, тэр ажлын цалин хөлс бусад орлогоос машинаа анх авч байсан ба уг машиныг зарж сайжруулсаар сүүлийн энэ машиныг авсан юм. Одоо би өөрөө машины зээлийн үлдэгдлээ төлөөд явж байгаа, одоо ч үлдэгдэл зээл төлбөр нь байгаа. ******* бид хоёр эхлээд 3-17 дугаар байранд байдаг нотариат дээр очиж машиныг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх гэсэн боловч нотариатч та хоёр эхнэр, нөхөр юм бол бэлэглэлийн гэрээ хэрэггүй шууд тээвэр зохицуулалтын газарт очоод шилжүүлчих гэсний дагуу Орхон аймгийн Тээвэр зохицуулалтын газарт очоод *******ийн нэр дээр шилжүүлсэн юм. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Тэгэхээр ******* зохих журмын дагуу шаардлага тавиагүй, нэгэнт гэр бүлийн гишүүн биш тул миний машиныг өөрийн нэр дээр үнэ төлбөргүй шилжүүлж авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. ******* миний машиныг өөрийн нэр дээр үнэ төлбөргүй шилжүүлж авснаар машиныг худалдаж авсан 18.500.000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж би үзэж байна. ******* нь 18.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий авто машиныг ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр өөрийн нэр дээр болгож шилжүүлж авсан нь хууль зүйн үндэслэлгүй. Би урд нь аквариум хэрэгсэл, загасны наймаа хийдэг байсан, сүүлд нь Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-т ажилтнаар орсон. Наймаа хийж олсон орлого, миний цалингийн зээл зэрэг орлогоо нийлүүлж байж Үйлчилгээний төвд бичиг хэргийн лангуу түрээсэлж тэр лангуун дээрээ одоо ******* ажиллаж байгаа. Энэ лангууны бараа, түүнээс олсон орлого зэрэг нь ******* бид хоёрын хөрөнгө, ажлын үр шимээс бүрдсэн хамтын хөрөнгө юм. Тиймээс би *******ээс лангууны барааны тал хувьтай тэнцэх мөнгийг гаргуулмаар байна. Миний тооцоогоор энэ лангуун дээр 20.000.000 төгрөг орчим төгрөгийн бараа байгаа тэгэхээр түүний 50 хувийг би эзэмших эрхтэй гэж үзэж байгаа тул түүнээс 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тухайн үед миний төрсөн дүү Б.Цэцэгдолгор Улаанбаатар хотод бичиг хэрэг, тоглоомын дэлгүүр ажиллуулдаг байсан болохоор бид хоёр дүүдээ Эрдэнэтэд танайх шиг лангуу ажиллуулмаар байна гэдгээ хэлж Голомт банкнаас 11.000.000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр авч лангууныхаа барааг Б.Цэцэгдолгорын тусламжтайгаар, түүний харилцагч нартай танилцаж, Бээжин хүртэл хамт явж авсан юм. Би тавилгын цех ажиллуулдаг найзаасаа лангууны материалыг зүсүүлж бэлдэцийг нь өөрсдөө угсарч өгсөн, мөн зээл авч загасны дэлгүүрээ зарж, энэ лангуунд хөрөнгө оруулалт хийсэн юм. Мөн бичиг хэргийн дэлгүүр ажиллуулдаг байсан Хүрэлбаатар гэдэг найзаасаа мөн үлдэгдэл барааг нь хямд үнээр авч төлбөрийг нь бараагаа зарагдахаар өгөхөөр тохирсон боловч төлбөр нь гүйцэд төлөгдөж дуусаагүй байгаа. Би Хүрэлбаатарт 500.000 төгрөгийн ажил хийж өгч өрөө дарж байсан. Мөн би *******тэй хамтран Голомт банкнаас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуучин үлдэгдэл 10.137.237 төгрөг дээр нэмж 16.000.000 төгрөгийн зээл буюу нийт 26.137.237 төгрөгийн цалингийн зээл авч сар бүр графикийн дагуу төлөлтөө хийж өнөөдрийн байдлаар 16.919.640 төгрөгийн үлдэгдэл зээлтэй байгаа. Энэ зээлийн 50 хувь 8.459.820 төгрөгийг хамтран зээлдэгч болох *******ээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Энэ зээлийг машинаа сайжруулах, үйлчилгээний төвийн лангууны барааг авахын тулд авсан ба би өөрийн цалингаас төлдөг. ******* лангуунаас олсон орлогоос зээл төлдөггүй миний цалингийн барьцаат зээл болохоор би төлсөөр ирсэн юм. Мөн бид хоёр 2015 оны үед байх Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөлийн 27-13 тоотод 1 хүний газар худалдаж авсан ба газрын гэрчилгээг *******ийн нэр дээр гаргуулсан, энэ газрыг авах хөрөнгө мөнгөний эх үүсвэр нь ******* бид хоёрын орлого, цалингаас бүрдсэн юм. Тэгээд мөн төрөөс олгодог үнэгүй газрыг авахаар хөөцөлдөөд гэрчилгээ гарах болохоор би өөрийнхөө хүсэлтээр хүү тийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан. Энэ газарт ******* бид хоёр 10*10 харьцаатай өвлийн байшинг өөрсдийн мөнгө хөрөнгөөр барьж босгосон боловч гэрлэлт цуцлуулах өргөдөл өгөхийн өмнө надад аавын нэр дээр болгож байгаад татвараас буцаан олголт авмаар байна гэж худал хэлж хууран уг хашаа байшинг ******* өөрийнхөө аав Чинбатын нэр дээр болгочихсон. Би энэ газар, байшингийн гэрчилгээг авах гэсэн боловч өөр хүний нэр дээр бүртгэлтэй тул Улсын бүртгэлийн хэлтэс баримтыг гаргаж өгөхгүй байна. Бид хоёр 1 хүний газрыг анх худалдаж авахдаа 800.000 төгрөгөөр авч байсан. Энэ газар хашаа байшинг би одоогийн зах зээлийн ханшаар 25.000.000 төгрөгөөр үнэлж байна тиймээс энэ хашаа байшин газраас өөрт оногдох хэсгээ буюу 12.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. ******* нь бид хоёрын хамтдаа бий болгосон өмч хөрөнгийг ээлж дараатай урдаас төлөвлөсөн байдлаар өөрийнхөө болон бусдын нэр дээр шилжүүлж авч эхэлсэн нь миний өмч хөрөнгийг бүгдийг өөртөө шилжүүлж авах гэсэн санаа байсан нь тодорхой болж байна. Тэгсэн мөртлөө миний хуваарьт хөрөнгө болох ааваас минь өвлөгдөж ирсэн 1991 оноос эхлэн бий болсон орон сууцыг авна гээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тиймээс Приус 41 загварын 40-50 ОРХ улсын дугаартай авто машиныг *******ийн эзэмшлээс гаргуулж, надад олгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах Үйлчилгээний төв-д түрээсэлдэг бичиг хэргийн лангууны барааны 50 хувийг буюу 10.000.000 төгрөгийг гаргуулах, Голомт банкнаас хамтран зээлдэж авсан зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувь буюу 8.459.820 төгрөгийг ******* төлөх үүрэгтэй болохыг тогтоож, түүнээс дээрх төлбөрийг гаргуулж, Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөлийн 27-13 тоот 2 хүний газар, хашаа байшингийн тал хувь болох 12.500.000 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: би *******тэй 2006 оны 08 сарын 22-нд гэр бүл болж гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2009 оны 06 сарын 08-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 577 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж охин г эх *******ийн асрамжинд үлдээж сар бүр хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон. ******* бид хоёр гэрлэлтээ цуцлуулсны дараа гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр дахин хамтран амьдарч 2012 оны 10 сарын 31-ний өдөр хүү , 2014 оны 05 сарын 03-ны өдөр охин о нар төрсөн. Би хүү , охин о нарыг өөрийнхөө асрамжинд авч зөв хүмүүжил, хүсэл сонирхолтой, сайн хүн болгон хүмүүжүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. , ******* нарын гэр бүл цуцалсан талаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 577 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр байсаар байхад нэхэмжлэгч ******* Бүрэнбүст багийн ******* тоот байрыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Уг шийдвэрт гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй талаар дурьдсан. Мөн ******* эд хөрөнгийн маргаан байхгүй талаараа нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой дурьдсан байгаа. Гэр бүл цуцлуулснаас хойш , ******* нар хамтран амьдарч байх хугацаандаа ******* нь ын зөөлөн даруу занг ашиглан түүний нэр дээрх эд хөрөнгөнүүдийг нэг нэгээр нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан ба төөрөгдүүлж, худлаа ярьж хуурсаар зээлээ төлүүлсээр ирсэн болох нь шүүхэд өгсөн баримтуудаар тогтоогдож байна. нь *******ийн хувийн бизнесийг нь дэмжих зорилгоор Голомт банкнаас 11.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цалингийн зээл авч өгсөн боловч энэ зээлийг ******* төлөөгүй одоо болтол цалингаасаа төлж байгаа. ын одоо амьдарч байгаа Бүрэнбүст багийн ******* тоот 2 өрөө байрыг авахад ******* нь нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй ба нь *******тэй гэр бүл болоогүй байхдаа өөрийн байртай байсан ба түүний аав ээж нь өвлүүлж үлдээсэн түүний хуваарьт өмч учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. нь одоо хүү тийн хамт амьдарч байгаа ба хүү нь өөрөө аавтайгаа цаашид хамт амьдрах санал хүсэлттэй байгаа зэргийг харгалзан үзэж хүү тийг эцэг Ч.Одбаярын асрамжинд үлдээж өгнө үү. нь *******тэй хамт амьдарч байсан, мөн үр хүүхдээ бодож түүний нэхсэн болгоныг нь хүлээн зөвшөөрч хөрөнгөө түүний нэр дээр шилжүүлж байсан нь буруу юм байна гэж үзэн өөрийн хөрөнгүүдээ буцаан авахаар сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэл бүхий байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ******* нь ын хувийн өмч болох 2 өрөө орон сууцыг булаан авч Улаанбаатар хотод байр авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа талаар бусад хүмүүсээс сонссон ба үүнд маш их эмзэглэж байгаа, тиймээс хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж, *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж хүү О.Төгсбилигтийг аав ын асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

 

******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь *******тэй 2006 оны 8 сарын 22-ны өдөр гэр бүл болж амьдраад гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж 2009 оны 6-р сарын 28-ны Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 577 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, тухайн үед охин г эх *******ийн асрамжинд үлдээж, сар бүр тэтгэлэг төлөхөөр шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.3-т гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг, 3.1.4-д гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ гэж заасан. *******, нарын гэрлэлтээ цуцлуулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Энэ талаар Монгол улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот зөвлөмжинд тодорхой тайлбарласан байдаг. Уг зөвлөмжинд гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчдын дундын өмчлөлийн тухай маргаанд Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлийн зохицуулалтууд ямар ч тохиолдолд хамаарахгүй, Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хуулийг төсөөтэй хэрэглэх зарчим үүнд үйлчлэхгүй болно. Учир нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэж заасан. Иргэний хуулийн 108 дугаар зүйлд хамтран амьдрагчдын дундын эд хөрөнгийн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байгаа болно. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно гэж заасан тул гэрлэлтээс үүссэн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ гэрлэлтээ бүртгүүлээгүй буюу гэрлэлт үүсээгүй харилцаанд Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэж болохгүй гэж тайлбарласан байдаг. Үүнээс үзэхэд *******ийн нэхэмжлэлийн шаардлага буюу ******* тоот орон сууцнаас оногдох хэсгийг гаргуулах, дундын эд хөрөнгөөр тогтоолгох гэх шаардлагыг хангах боломжгүй гэдэг нь Монгол улсын Дээд шүүхийн тайлбараас харагдаж байна. Энэ хоёр хүний гэрлэлт дуусгавар болсон. Энэ нь Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2013 оны 12 дугаар сарын 23-ны гэр бүлийн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлуудын талаар зөвлөмжүүд заасан байна. Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалснаар гэрлэлтийн харилцааг дуусгавар болгохын зэрэгцээ өөр эрх зүйн харилцааг шинээр үүсгэнэ гэж заасан. 2009 онд гэрлэлтээ цуцласнаар , ******* нарын гэрлэлтийн харилцаа дуусгавар болсон гэж үзэж байна. Маргаад байгаа байрыг 2011 онд худалдаж авсан. ын нэр дээр байгаа Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот орон сууцны анхны эх үүсвэр нь 1991 оноос эхлэн ын эцэг Бавуудорж, нарын нэр дээр бүртгэлтэй 04-07-55 тоот байрыг анх авсан. 1999 оны 10 дугаар сарын 6-ны өдөр энэ байраа зараад 04-22-12 тоот байрыг авсан. 2002 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 02-24-75 тоот байрыг аваад нэг давхарт нь загасны дэлгүүр ажиллуулах зорилгоор 2-25-48 тоот орон сууцаар сольсон. Сүүлд 2011 онд нэг өрөө байраа 2 өрөө болгох зорилгоор цалингийн зээл авч одоо маргаж байгаа Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот байрыг авсан. 1991 оноос үүсэлтэй ын эцэг Бавуудорж, эх , эгч Ундрахцэцэг нарын 4 хүний өмч байж байгаад эцгээс нь өвлөгдөж ирсэн хөрөнгө байгаа юм. Тиймээс энэ өвлөгдсөн хөрөнгөнөөс нэхэмжлэгч ******* нь хамтран эзэмших журмаар хүний эд хөрөнгийг авах нь хууль эрх зүйн үүднээс боломжгүй гэж харж байна. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа. ******* 2009 онд салсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцалсан шийдвэрийг гэрлэгчид өөрсдөө аваачиж Улсын бүртгэлд бүртгүүлдэггүй юм. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүх уг шийдвэрийг 3 хоногийн дотор Улсын бүртгэлийн хэлтэст явуулдаг. Шүүх шийдвэрийг явуулснаар улсын бүртгэлийн хэлтэс цуцлах шийдвэрийг гаргадаг. Энэ нь төрийн байгууллагын ажил юм. Солонгос явж тодорхой хэмжээний орлого олсон гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Автомашины хувьд хүүхдүүдээ зөөх зорилгоор эхнэр *******ийн нэр дээр шилжүүлж өгснийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байх шиг байна. Гурван хүүхдийн асрамжийн талаар энд яригдах боломжгүй юм. Яагаад гэвэл охин г *******ийн эцэг Чинбатад өргүүлсэн болохыг саяхан мэдсэн. Нэхэмжлэл гаргах үедээ Чинбатад шилжүүлсэн байсан. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд хандаад үрчлэлтийг хүчингүй болгуулсан байдаг. т мэдэгдэхгүйгээр үрчлэлтийг хүчингүй болгосон. Нэхэмжлэл гаргахаасаа өмнө үрчлэлтийг хүчингүй болгож болох байсан. Гэтэл нэхэмжлэл гаргасны дараа үрчлэлтийг хүчингүй болгуулсан нь тэтгэлэг авах зорилгоор юм уу төрийн байгууллагаар тоглож байна. Хүүхдийг анх яагаад үрчлүүлсэн бэ? гэвэл *******ийн эх тэтгэвэрт гарах зорилгоор үрчлүүлсэн. 4, 5 жил *******ийн ээж нь хуурамчаар тэтгэвэр авсан байна. Гэтэл Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар үрчлэлтийг хүчингүй болгосон. Тиймээс 3 хүүхдийн асрамжийн асуудалд гийн асуудал яригдахгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл энэ асуудлыг шийдвэрлэхээс өмнө үрчлэлтийг хүчингүйд тооцож Ануг эх *******ийн асрамжинд үлдээсүгэй гээд шийдвэр гарчихсан байна. Цалингаас нь 150.000-200.000 төгрөг гардаг гэж ярьж байна. Байрны зээл болон банкны зээлээ төлөөд өөрт нь бараг мөнгө үлдэхгүй шахуу байдаг. Тиймээс аас мөнгө гарах боломжгүй, бүх зээлийг өөрөө хариуцаж төлдөг гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбараас тодорхой байна. Таксинд хүртэл явдаг байсан, юуны төлөө ажилладаг нь ойлгомжгүй гэж хэлж байна. Гэр бүлийнхээ төлөө хоол хүнс, хувцсыг нь авах зорилгоор ажиллаж байгаа юм. Иймд *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот байр ын өөрийн эзэмшлийн байр нь тодорхой харагдаж байна. Хоёр хүүхдийн асрамжийн талаар бид сөрөг нэхэмжлэл гаргасан. Говил багийн Ар булагт байрлах газар нь ын өөрийн нэр дээр улсаас нэг удаа иргэнд үнэгүй өмчилдөг газар байгаа юм. Энэ газрыг хөөцөлдөж авахдаа ын төрсөн эх хөөцөлдсөн байдаг. Уг газрыг өөрөө худалдсан. Яагаад гэвэл өөрөө машин авахдаа ээжээсээ 6.000.000 төгрөгийг зээлж авсан. 6.000.000 төгрөгийн өрөө дарахын тулд газраа зарсан. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр худалдсан. Худалдах, худалдан авах гэрээг шүүхэд өгсөн. Энэ газар нь *******ийн нэр дээр байсан хөрөнгө биш. т улсаас олгосон хөрөнгө юм гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг гэрлэлт цуцлуулах, 3 хүүхдийг өөрийн асрамжиндаа авах, 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот орон сууцыг хамтран өмчлөх эд хөрөнгөөр тогтоож, 3 хүүхэд болон өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай болгон өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Ар булаг б5-5 гудамж 5 тоотод байршилтай 578 м2 газрын зах зээлийн дундаж үнэ буюу 7.000.000 төгрөгөөр үнэлж тавин хувь буюу 3.500.000 төгрөг гаргуулах тухай, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот амьдарч байх хугацаандаа тохижуулсан тавилга эд зүйлийн үнэлгээ болох 8400000 төгрөгийн тавин хувь буюу 4.200.000 төгрөгийг гаргуулах тухай болгож нэмэгдүүлсэн.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг гаргаж, нэхэмжлэгч *******ээс Приус-41 маркийн 40-50 ОРХ улсын дугаартай авто машиныг гаргуулах тухай, бичиг хэргийн лангууны барааны үнийн 50 хувь буюу 10.000.000 төгрөг гаргуулах тухай, Голомт банкнаас хамтран зээлдэж авсан зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувь буюу 8.459.820 төгрөг гаргуулах тухай, Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөлийн 27-13 тоот 2 хүний газар, хашаа байшингийн үнийн тал хувь болох 12.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүү , охин о нарыг өөрийн асрамжинд авах тухай шаардлага гаргаж нэмэгдүүлснийг нэхэмжлэгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч нар нь 2006 оны 08 дугаар сарын 22-нд гэр бүл болж тэдний дундаас 2007 оны 3 сарын 06-нд охин төрсөн бөгөөд хоорондын таарамжгүй харилцааны улмаас ******* нь шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 577 дугаартай шийдвэрээр *******, нарын гэрлэлтийг цуцалж, охин г эх *******ийн асрамжинд үлдээж, эцэг аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх ба шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хэргийн 24-25-р тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурьдсан үйл баримт...-ын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа...бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байх тул нэхэмжлэгч *******ийн хариуцагч т холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, охин гийн асрамж шийдвэрлүүлэх, охин д тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч нар нь гэрлэлтээ цуцлуулсны дараа гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр 2011 онд эргэж нийлэн, хамтран амьдарч тэдний дундаас 2012 оны 10 дугаар сарын 31-нд хүү , 2014 оны 5 дугаар сарын 03-нд охин о нар төрсөн бөгөөд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2019 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигч хүү , охин о нарыг өөр, өөрсдийнхөө асрамжид авах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцсэн ба шүүх хүү ийн санал, хүүхдүүдийн насны байдал, эцэг эхийн ажил төрөл эрхэлдэг байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлт зэрэгт үндэслэн хүүхдүүдийг эх *******ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэж, хариуцагч ын нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан хүү , охин о нарыг өөрийнхөө асрамжид авах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүүхдүүдийг эх *******ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн тул хүү , охин о нарт эцэг аас хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байх хугацаанд бий болсон эд хөрөнгүүдээс оногдох хэсгийг гаргуулах үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчдын дундын өмчийн талаарх маргаанд Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлийн зохицуулалт хамаарахгүй бөгөөд Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан зохицуулалт хамаарах юм.

 

1. Нэхэмжлэгч *******ийн хариуцагч т холбогдуулан гаргасан Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот орон сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоож, 3 хүүхэд болон өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагад ...би өөрийн эцэг эхийн хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-7-55 тоот байрыг 1991 оны 10 дугаар сарын 04-нд аав, ээжтэйгээ хамтран өмчилж байсан ба уг байраа 4-22-12, 4-7-55 тоот, 2-24-75, 2-25-48 тоот зэрэг байраар сольж, арилжиж, худалдаж авах зэргээр сайжруулан сольж явсаар хамгийн сүүлд Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот байрыг банкны зээлээр худалдаж авсан, байрны зээлийн төлбөрийг би өөрөө цалингаасаа төлдөг, уг байрыг авахад *******ийн оролцоо байгаагүй.. гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал хэрэгт нотлох баримтаар авагдсан уг орон сууцны Ү-2101004131 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, хариуцагч ын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, түүний аав Н.Бавуудоржийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, орон сууцны зээлийн гэрээ, гэрч гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд уг орон сууцыг худалдаж авахад нэхэмжлэгч ямар хөрөнгө оруулсан болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

2. Нэхэмжлэгч *******ийн хариуцагч т холбогдуулан гаргасан Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Ар булаг б5-5 гудамж 5 тоотод байршилтай 578 м2 газрын зах зээлийн дундаж үнэ буюу 7.000.000 төгрөгөөр үнэлж тавин хувь буюу 3.500.000 төгрөг гаргуулах шаардлагыг мөн хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргасан ба хэрэгт авагдсан ын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, 2021 оны 07 сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, гэрч гийн мэдүүлэг зэргээр уг газар нь ын өмчлөлд байж байгаад өөр хүнд шилжсэн болох нь тогтоогдож байгаа ба газрыг худалдаж авахад нэхэмжлэгч ямар хөрөнгө оруулсан болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

3. Нэхэмжлэгч *******ийн хариуцагч т холбогдуулан гаргасан Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот орон сууцанд амьдарч байх хугацаандаа тохижуулсан тавилга эд зүйлийн үнэлгээ болох 8400000 төгрөгийн тавин хувь буюу 4.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, уг орон сууцанд ямар ямар тавилга байгаа эсэх, тавилгуудыг авахад нэхэмжлэгч ямар хөрөнгө оруулсан, тавилгууд нь ямар үнэлгээтэй болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан өөрийн шаардлагын үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд цуглуулж, гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

4. Хариуцагч ын нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан Приус-41 маркийн 40-50 ОРХ улсын дугаартай авто машиныг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч ... энэ машиныг би өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон мөнгөөр авсан ба ******* нь чи байраа ав би машинаа авъя гэж хэлэхээр нь зөвшөөрөөд түүний нэр дээр шилжүүлсэн... гэж тайлбарласан ба уг машиныг 2019 оны 11 сарын 08-нд худалдан авч унаж байгаад 2020 оны 07 сарын 06-нд нэхэмжлэгч *******ийн нэр дээр шилжүүлэн өгсөн болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Одоо уг машины өмчлөгч нь ******* байх ба хариуцагч өөрөө хүсч бусдын эзэмшилд машинаа шилжүүлсэн байх тул уг автомашиныг нэхэмжлэгч хууль бусаар өмчлөлдөө шилжүүлэн авсан гэж үзэх боломжгүй байх тул уг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

5. Хариуцагч ын нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан Үйлчилгээний төвд байрлах бичиг хэргийн лангууны барааны үнийн 50 хувь болох 10.000.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагчийн хүсэлтээр шүүгчийн захирамжаар томилогдсон Халиун капитал ХХК Хүрэнбулаг багийн Үйлчилгээний төвд байрлах лангууны барааны зах зээлийн үнэлгээг 4477000 төгрөгөөр тогтоосон бөгөөд уг лангууг нэхэмжлэгч ******* хариуцан ажиллуулдаг байсан, уг лангууг нээхэд хөрөнгө оруулсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримтгүй байна.

 

6. Мөн хариуцагч нь Голомт банкнаас 2014 оноос эхлэн зээл авч байсан талаарх зээл болон барьцааны гэрээ, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг баримтуудаар 16921536 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байгаа хэдий ч уг зээлүүдийг хариуцагч Б.Оюунчимэг хамтран авч хэрэглэж, зарцуулсан болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

7. Хариуцагч нь нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөлийн 27-13 тоот 2 хүний газар, хашаа байшингийн тал хувь болох 12.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2015 оны үед байх Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөлийн 27-13 тоотод 1 хүний газар худалдаж авсан ба газрын гэрчилгээг *******ийн нэр дээр гаргуулсан, энэ газрыг авах хөрөнгө мөнгөний эх үүсвэр нь ******* бид хоёрын орлого, цалингаас бүрдсэн юм. Тэгээд мөн төрөөс олгодог үнэгүй газрыг авахаар хөөцөлдөөд гэрчилгээ гарах болохоор би өөрийнхөө хүсэлтээр хүү тийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан. Энэ газарт ******* бид хоёр 10*10 харьцаатай өвлийн байшинг өөрсдийн мөнгө хөрөнгөөр барьж босгосон боловч гэрлэлт цуцлуулах өргөдөл өгөхийн өмнө надад аавын нэр дээр болгож байгаад татвараас буцаан олголт авмаар байна гэж худал хэлж хууран уг хашаа байшинг ******* өөрийнхөө аав Чинбатын нэр дээр болгосон... гэж тайлбарласан боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22-р баг, Яргуйт Хөтөл 28-р гудамж 18 тоотод байрлах 725 м2 талбайтай газар өмчлөх эрхийн гэрчилгээ нь2018 оны 05 сарын 17-нд Одбаярын Төгсбилэгийн нэр дээр байж байгаад дараа нь 2021 оны 02 сарын 03-нд Содномжамцын Чинбатын нэр дээр шилжиж газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагад заасан Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөлийн 27-13 тоот 2 хүний газартай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан өөрийн сөрөг шаардлагын үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд цуглуулж, гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 834.100 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70674 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475.449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч т холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, охин гийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн хүү /РД:/, 2014 оны 05 сарын 03-ны өдөр төрсөн охин /РД:/ нарыг эх ******* /РД:*******/-ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн хүү /РД:/, 2014 оны 05 сарын 03-ны өдөр төрсөн /РД:/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг *******-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч т холбогдуулан гаргасан Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоот орон сууцыг хамтран өмчлөх эд хөрөнгөөр тогтоож, 3 хүүхэд бид 4-т оногдох хэсгийг гаргуулах тухай, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Арбулаг б5-5 гудамж 5 тоотод байршилтай 578 м2 газрын үнээс 3.500.000 төгрөг гаргуулах тухай, тавилга эд зүйлийн үнээс 4.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч ын нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан Приус-41 маркийн 40-50 ОРХ улсын дугаартай автомашиныг гаргуулах тухай, бичиг хэргийн лангууны барааны үнээс 10.000.000 төгрөг гаргуулах тухай, зээлийн үлдэгдэл төлбөрийн 8.459.820 төгрөг гаргуулах тухай, Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөлийн 27-13 тоот 2 хүний газар, хашаа байшингийн тал хувь болох 12.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 834.100 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70674 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475.449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ