Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 140/ШШ2020/00031

 

 

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 140/ШШ2020/00031

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, *******гийн нэхэмжлэлтэй ******* хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын *******т багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд нэхэмжлэлдээ: Миний бие 2018 онд *******той үерхэж байгаад 2019 оны 02 сарын 11-нд хүү ыг төрүүлсэн. ******* нь намайг төрсөн өдрөөс хойш хөндийрөөд холбоо барихаа байгаад хүүхдийн эцэг гэдгээ зөвшөөрөхгүй байгаа учраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 онд *******той танилцаад үерхэж эхлэсэн. Манай хүүхэд 2019 онд төрсөн. Бид хоёр 1 жил гаруй хугацаанд үерхсэн. ******* одоо Завхан аймгийн ******* сумын ын гол гэдэг газар мал маллаж амьдардаг. ******* хүүгээ төрснөөс хойш эргэж ирдэг байсан. Тэгээд ирэхээ байсан. *******ийн ээж нь хүүхэд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэнэ гээд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж байсан. *******ийн ээж нь надад дургүй учраас эргэж нийлж амьдрах боломжгүй гэв.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын багийн иргэн овогт ийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *******гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд энэ хүүхдийг эцэг тогтоолгох шинжилгээг хийлгэж өгнө үү. Хэрэв эцэг тогтоолгох шинжилгээгээр миний өөрийн хүүхэд болох нь тогтоогдвол өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ******* ...энэ хүүхдийг эцэг тогтоолгох шинжилгээг хийлгэж өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд гаргасныг хүлээн авч хариуцагч *******ийг хүү ын эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11-р сарын 14-ний өдрийн 5498 тоот шинжээчийн дүгнэлтэд Хүний аутосомын хромсомын D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, Penta D, Vwa, D8S1179, TPOX, FGA, локусын аллелиар ******* нь ын биологийн эцэг байх боломжтой байна. ******* нь ын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна гэжээ.

Шинжилгээгээр *******ийг ын биологийн эцэг байх магадлал 99,99%-тай гарсан учир *******ийг ын биологийн эцэг мөн гэж үзэж Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг ******* тэтгэлэг гаргуулж хүү Д.ыг тэжээн тэтгүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 02-р сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг *******оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.564 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

4. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзаж байхыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ