Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: Н.Цогням

Шүүгдэгч:******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалтай хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000223 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* ургийн овогтой *******, регистрийн дугаар: *******,

Үйлдсэн хэргийн талаар

 Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шөнийн 00-01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг, ******* дүгээр байрны ******* тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******тай үл ялих зүйлээс бол маргалдаж, улмаар түүнийг гараараа нэг удаа, сандлаар нэг удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт, духны баруун төвгөрт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд

 

  Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“....Би өчигдөр найз *******ы хамт 2 ширхэг пиво уучихаад байж байтал нөхөр ор засаад өгөхөөр нь унтах гээд хэвтэж байгаад би нөхрөөсөө хэрүүл өдөөд нөхөртэй маргасан. Тэгээд нөхөр уурлаад миний дух хэсэг рүү гараараа цохьсон. Тэгээд нөхөр надаас уучлалт гуйхаар нь би уурандаа гэрээс гараад гадаа жаахан байгаад орж ирье гэж бодоод гадаа байж байтал цагдаа хүрээд ирсэн. Нөхөр******* нь гараараа дух руу нэг удаа цохиж, хуванцар сандал шидсэн чинь сандлын үзүүр миний нүдний дээд талаар шүргээд зүсчихсэн. Нөхөр огт согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Үүрэг гүйцэтгээд амьчуулын тойрог чигтээ явж байхад нэг эмэгтэй хүн нүүр нь цус болсон байдалтай таарахаар нь тухайн хүнээс юу болсон талаар асуухад “би өөрөөсөө болоод нөхөртөө цохиулчихлаа гэсэн. Тэгээд би авч яваад эмнэлэгт үзүүлнэ гэсэн чинь явахгүй байсан, гэрийн хаягийг асуусан чинь зааж өгөхгүй байсан. Тэгээд хэсэг байж байгаад тухайн эмэгтэйг би ажил дээрээ авч ирсэн. Тухайн эмэгтэй согтуу байсан, дух нь хавдсан, зүүн нүд нь хавдсан, нүүр нь цус болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч Б.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн орой 21:00 цагийн үед*******гийн гэрт очсон чинь******* эхнэр хүүхдийн хамт байж байсан. Тэгээд бид хоёр том бор савтай 1 ширхэг пиво хувааж уучхаад******* надад ор засаад өгөхөөр нь би унтчихсан. Нэг мэдсэн шөнө намайг дуудахаар нь би босоод харсан чиньын нүүр хавдсан байсан, нөхөр бид хоёр жаахан маргалдаад ийм болчихлоо гэхээр нь би нүүрэнд хүйтэн жин тавиад унтацгаасан...гэх мэдүүлэг/хх-ийн  20-21/,

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 358 дугаартай шинжээчийн

1.*******ын биед дух, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт, духны баруун төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 31-33/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 04/, шүүгдэгч*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41/,  депозит дансны хуулгууд /хх-ийн 44/-46,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны шөнө 00- 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн ******* дүгээр байрны ******* тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******тай үл ялих зүйлээс бол маргалдаж, улмаар түүнийг гараараа нэг удаа, сандлаар нэг удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт, духны баруун төвгөрт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь

Шүүгдэгч*******гийн... ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Хохирогч *******ын...нөхөр уурлаад миний дух хэсэг рүү гараараа цохиж, хуванцар сандал шидсэн чинь сандлын үзүүр миний нүдний дээд талаар шүргээд зүсчихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

Гэрч ийн“...Үүрэг гүйцэтгээд амьчуулын тойрог чигтээ явж байхад нэг эмэгтэй хүн нүүр нь цус болсон байдалтай байсан, дух нь хавдсан, зүүн нүд нь хавдсан, нүүр нь цус болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч Б.*******ы...ын нүүр хавдсан байсан, нөхөр бид хоёр жаахан маргалдаад ийм болчихлоо гэхээр нь би нүүрэнд хүйтэн жин тавиад унтацгаасан...гэх мэдүүлэг/хх-ийн  20-21/,

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 358 дугаартай шинжээчийн...*******ын биед дух, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт, духны баруун төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/, болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Шүүгдэгч******* нь хохирогч *******ын биед  дух, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт, духны баруун төвгөрт зулгаралт бүхий гэмтэл учруулсан...гэх дүгнэлт /хх-ийн 24-25/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

  Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.

Шүүгдэгч*******, хохирогч ******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.

Иймд шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.

Шүүгдэгч ******* нь хохирогч  *******ын бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн зүй бус буруутай үйлдэл  нөлөөлсөн байна.

Шүүгдэгч******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч ******* нь шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас учирсан хохиролд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-т зааснаар ...1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах... дүгнэлтийг

Шүүгдэгч ******* ... буруугаа ойлгож байна,  торгох шийтгэл оногдуулж өгнө үү... гэх дүгнэлтийг гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч*******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал,  шүүгдэгч******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал /хувьд ноогдох хөрөнгөтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, өдрийн 30000-40000 төгрөгийн орлоготой/, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, хохирогчийн зүй бус буруутай үйлдлийн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т... Энэ хуулийн *******0.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Б.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж,

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ******* ургийн овогт *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай

6. Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Ч.БАЙГАЛМАА