Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2021/01168

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2021/01168

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 1998 оны 03 сарын 30-ны өдөр төрсөн, 23 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг *******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1992 оны 05 сарын 29-нд төрсөн, 29 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг *******,*******-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 09 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 онд *******тай танилцаж 2017 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2018 оны 03 сарын 03-нд охин ******* төрсөн. ******* нь архи уудаг, намайг зоддог, байнгын айдас түгшүүртэй байгаа тул гэрлэлтээ цуцлуулж охиноо өөрийн асрамжинд авч эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Би 2016 онд *******тай танилцаж 2017 онд гэр бүл болсон. 2020 онд гэрлэлтээ батлуулсан, 4 жил хамт амьдарч байна. Бидний дундаас 2018 оны 03 сарын 03-нд охин ******* төрсөн. ******* нь архи уудаг, агсан тавьдаг, огцом ууртай, нэг биш удаа зодуулж байсан. Мөрийтэй тоглоомонд их донтдог болсон. Тиймээс энэ хүнтэй цаашид хамт амьдрах боломжгүй байна. Би нөхрийгөө энэ байдлаасаа гарах байх гээд нэлээн хүлээлттэй байсан. Бид хоёр дундаасаа хүүхэдтэй болсон тул хүүхдээ эцэггүй болгоод яах вэ? гэж бодоод цагдаа шүүхийн байгууллагад хандаж байсан удаагүй. Намайг хэл амаар доромжилдог, би хүүхдээ төрүүлээд хэдхэн сартай байхад намайг зодож байсан. ******* 14 хоног ажиллаад 7 хоног амардаг. Амарч байх хугацаандаа гэр бүл, үр хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй. Ажлаасаа ирчихээд найзуудтайгаа уулзах нэрийдлээр архи ууж, архи уух болгондоо дандаа агсан согтуу тавьдаг байсан. Мөрийтэй тоглоом тоглодог, архи уух болгондоо агсан согтуу тавьдаг хүнтэй уулзах болгондоо байнгын айдас түгшүүртэй байдаг. Иймд маш их сэтгэлийн дарамттай байна. ******* их огцом ууртай, ааштай, миний аав, ээжийг хүндлэхгүй, элдвээр хэлдэг. Аавыг маань их доромжилсон байгаа. Манай гэр бүлийн зүгээс айдас, түгшүүртэй их хэцүү байна. Тиймээс *******аас гэр бүлээ цуцлуулах, охин *******аа өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Сүүлийн үед ******* нь амиа хорлоно, үхнэ гэж сүрдүүлдэг болсон. Энэ нь надад маш их түгшүүртэй, сэтгэлийн дарамт учруулж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь нөхөр Б.Учралаас гэрлэлтээ цуцлуулах, өөрийн охин *******ыг өөрийн асрамжиндаа авч тэтгэлэг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хариуцагчийн хариу тайлбар, нотлох баримт, шүүх хуралдаан дээр өгч байгаа тайлбар зэргийг нь сонссон. Дүгнэж үзэхэд хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулахад татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна. Иймд *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцалж охин *******ыг нэхэмжлэгч *******ын асрамжинд үлдээж, эцэг *******аас гэр бүлийн тухай хуульд зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулан авах хууль зүйн үндэслэлтэй байна. Зохигчдын хариу тайлбаруудыг сонслоо, хэрэгт авагдсан баримт дээр ч байдаг. *******ын зүгээс хадам аавыгаа буруутгасан асуудал гардаг. Энэ нь хувийн таарамжгүй нөхцөл байдалтай нь холбоотой гэж үзэж байна. *******ыг зоддог, цохидог асуудлын талаар ярьдаг ч энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байж болно. Үүн дээр хариуцагч няцаасан тайлбар хэлэхгүй байна. Энэ нөхцөл байдал нь *******ын аав, ээжид хүндээр тусч байгаа гэдгийг ойлгох ёстой. Хариуцагч өөрөө энэ байдалдаа дүгнэлт хийх ёстой гэж ойлгож байна. Дараагийн асуудал нь ******* намайг ойлгосонгүй гэж хэлж байна. Гэхдээ хариуцагч өөрөө *******ыг ойлгох байдлаар хандаж байсан уу?, *******ыг ойлгох ямар үйлдэл хийсэн юм бэ? гэдэг асуудал байна. Хоёрдугаарт эмэгтэй хүн айдас, түгшүүртэй байна гэж байна. Цаашид эвлэрүүлэх хугацаа өгөх боломж байхгүй. Мөн хариуцагч үхэх, амиа хорлох талаар бодол сэдлүүд төрдөг талаар нэхэмжлэгчид хэлдэг, үүгээрээ түрүү барьж айлгаж сүрдүүлдэг асуудал гаргасан байна. Энэ нь хэрэгт авагдсан мессежний нотлох баримтаар тодорхойлогдож байна. Энэ нь өөрөө гэр бүлийн хүчирхийллийн нэг шинж тэмдэг болдог юм. Хүнд харагдахуйц хэлбэрээр цус нөжтэй нь хольж зодож байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл, бусад нь биш гэж ойлгож болохгүй. Амиа хорлоно гэж хэлж байгаа үг нь хүртэл дарамт байдаг. Мөн *******ын аавыг хэлэх, хэлэхгүй үгээр доромжилдог гэсэн асуудал гарч байна. *******ын зүгээс ч мөн аавтай нь уулзмаар байна гэж хэлж байна. Энэ хоёр хүнийг *******ын аав гэр бүл болгоогүй байх гэж бодож байна. Салж байгаа асуудлын хувьд хариуцагч хадам аавыгаа буруутгадаг. Эцэг эхийг нь хүндлэхгүй, ойлгохгүй байгаа нь нөгөө талд би энэ хүнтэй яаж амьдрах вэ? гэдэг асуудал гаргадаг. Харилцаа харилцаанаас ургаж гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд гэрлэлтийг цуцалж, 3 настай охин *******ыг эхийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг тогтоолгох бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв. *******ын хувьд хүүхэдтэйгээ уулзах асуудал нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар нээлттэй. Хүүхэдтэйгээ уулзах, харилцах тал дээр ******* ямар нэгэн саад, бэрхшээл учруулахгүй байх үүрэгтэй гэв.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******тай ажилгүй байх хугацаандаа танилцаж байсан. 2019 оны 07 сард бид хоёр манайд амьдарч байсан. Тухайн үед бид хоёр байрны урьдчилгаа хийж, тусдаа гаръя гэж ярилцдаг байсан. *******ын гэрт их асуудал байдаг байсан. Аав, ээж хоёр нь мөнгөний асуудлаар их ярьдаг байсан. Би сайн санаж байрны урьдчилгаанд хадгалж байсан мөнгөө зээлсэн. Энэ үеэс мөнгөний асуудал яригдаж эхэлсэн. Би урагшаа явж ажилладаг байсан. Зугаа цэнгэл хөөж яваагүй, жилд 230-аас дээш хоног уурхайд байж ажилладаг байсан. Эхэндээ бид хоёрын харилцаа сайхан байсан. Сүүлдээ надад янз бүрийн дарамт шахалт их ирэх болсон. Би цалингийн зээлтэй, амьдралд миний цалин хүрэлцэхгүй болсон. Тиймээс бид хоёрын хооронд мөнгөний асуудал гарч эхэлсэн. Би нэгдүгээрт эхнэр хүүхдээ тавьж, бүх шаардлага бололцоогоор нь хангасан. Гэр хороололд амьдруулаагүй, дулаан байранд амьдруулж байсан, унах унааг нь авч өгсөн. Салах асуудал дээр ******* болон түүний ар гэр намайг 100 хувь буруутгаж байгаа. Би жаргаж яваагүй, эхнэр хүүхдээ маш их санадаг байсан. Эхнэр хүүхдээ чадах боломжоороо авч явъя гэсэн үүднээс энэ ажлыг сонгосон. Хадам аав бидний амьдралд маш ихээр оролцсон, би маш их гомдолтой байгаа. Хүүхдийн тэтгэлгийн асуудлын хувьд өнөөдрийн байдлаар боломжгүй. Одоогоор би өртэй, банкны зээлтэй, үүнийгээ нотолж чадна. Би хадам ааваасаа авсан мөнгөө хүүтэй нь төлөөд дуусгасан. Би өөрийн чадах чинээгээрээ тусалъя гэсэн үүднээс мөнгө зээлсэн. Энэ хүмүүс буруу ойлгоод байна. Машин авах гээд мөнгө үрээд байсан асуудал байхгүй. Бид хоёрын харилцаа мөнгөнөөс болж хөндийрсөн. Надтай чиний буруу гэсэн байдлаар хандаж 2, 3 жилийг өнгөрөөсөн. Хүргэнийхээ эгчийн дансыг шүүлгэж явдаг хадам аавыг би мэдэхгүй. Тиймээс би миний амьдралд их оролцсон гэж хэлж байгаа юм. Сүй хадагаа тавьчихсан, хуримаа хийх талаар ярьж байсан. Гэтэл мөнгөний асуудалд орлоо гэж ярингуут охиноо надаас салгасан, хэл амаар доромжилсон. Энэ бүхнийг тэвчиж би гэр бүлээ авч үлдэхийг хичээсэн. *******тай уулзахаар гэрт нь очиход хаалгаа тайлаагүй, аав, ээж хоёртой нь ярихад мэдэхгүй, бидний асуудал биш гэж байсан. Тиймээс *******аас чин сэтгэлээсээ салж гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг , асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч ******* гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн звшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

Гэр бүлийн тухай хуульд гэрлэгчид харилцан зөвшөөрөлцсөнөөр гэрлэж болно гэж заасан байх ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2016 онд танилцан 2020 оны 01 сарын 12-нд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2018 оны 03 сарын 03-ны өдөр охин ******* төрсөн болох нь зохигчийн тайлбар, *******ын РД:ФА18230325 тоот регистртэй төрсний гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн 6101000021 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 5-6-р тал/

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* нь архи уудаг, агсам тавьдаг, огцом ууртай, нэг биш удаа зодуулж байсан. ******* 14 хоног ажиллаад 7 хоног амардаг. Амарч байх хугацаандаа гэр бүл, үр хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй. Ажлаасаа ирчихээд найзуудтайгаа уулзах нэрийдлээр архи ууж, архи уух болгондоо дандаа агсам согтуу тавьдаг, мөрийтэй тоглоом тоглодог. ******* их огцом ууртай, ааштай, миний аав, ээжийг хүндлэхгүй, элдвээр хэлдэг. Гэрлэлт цуцлуулна гэдгийг мэдээд амиа хорлоно гэж айлгаж сүрдүүлдэг болсон. Манай гэр бүлийн зүгээс айдас, түгшүүртэй их хэцүү байна. гэж, хариуцагч ******* Би нэгдүгээрт эхнэр хүүхдээ тавьж, бүх шаардлага бололцоогоор нь хангасан. Гэр хороололд амьдруулаагүй, дулаан байранд амьдруулж байсан, унах унааг нь авч өгсөн. Салах асуудал дээр ******* болон түүний ар гэр намайг 100 хувь буруутгаж байгаа. Би жаргаж яваагүй, эхнэр хүүхдээ маш их санадаг байсан. Эхнэр хүүхдээ чадах боломжоороо авч явъя гэсэн үүднээс энэ ажлыг сонгосон. Хадам аав бидний амьдралд маш ихээр оролцсон, би маш их гомдолтой байгаа. Бид хоёрын харилцаа мөнгөнөөс болж хөндийрсөн. *******аас чин сэтгэлээсээ салж гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна... гэх тайлбарыг гаргасан.

 

Тус шүүхийн орон тооны эвлэрүүлэн зуучлагч *******, ******* нарын гэрлэлт цуцлах маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргалгүй хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын эцэг, эхтэй таарамжгүй харилцаатай, гэрлэлт цуцлуулах маргаанаас болж амиа хорлох талаар ярьж, хэлж байгаа зэрэг нь гэрлэгчид эвлэрэх боломжгүйг харуулж байх тул тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч охин *******ыг өөрийн асрамжинд авна гэж, харин хариуцагч охин *******ыг нэхэмжлэгч *******ын асрамжинд үлдээхийг зөвшөөрч байгаа тул охин *******ыг эх *******ын асрамжид үлдээж, эцэг *******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч ******* нь одоогоор хүүхдийн тэтгэлэгийг өр зээлтэй учир төлж чадахгүй гэж тайлбар гаргаж байгаа ч энэ нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хүүхдийн тэтгэлэг гаргуулахад ногдох улсын тэмдэгтийн хураамж 35337 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан*******,******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 03 сарын 03-ны өдөр төрсөн охин Сад овогт Учралын Бүжинлхам /РД:ФА18230325/-ыг эх *******ын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 03 сарын 03-ны өдөр төрсөн Сад овогт Учралын Бүжинлхамыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-ээр сар бүр эцэг*******-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, 35337 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ