| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 136/2017/0064/э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2017-05-09 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
Улсын яллагч С.Энхням
Хохирогч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;
Эрүүгийн .... дугаарт хэргийн шүүгдэгч:
М.М-т холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цэцэг өвчний постон дээр үүрэг гүйцэтгэж байхдаа хохирогч Ж.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ныг босоод гал түл гэхэд би амарлаа гээд босоогүй. Би даараад байна гэхэд Бочиж гал түлсэн. Би бөөлжих гээд босоод гарч чадалгүй замдаа бөөлжсөн. Би Ныг дуудаад бөөлжис цэвэрлэчих гэхэд би чамаас ах хүн байна цэвэрлэж чадахгүй гэсэн бид хоёр жаахан маргалдаад би Ныг та унт гэж хэлсэн. Би орон дээр суухад миний баруун талд ирж суучихаад үгээр идээд байсан. Би босоод хоолойн тус газар өшиглөсөн. Ныг Зүүнбаянгийн эмнэлэг рүү аваад явсан гэв.
Хохирогч Ж.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: М хөнжил татаад босч гал түл гэхээр нь гал түлчихээд архинаас нь хоёр татаад буцаад хэвтсэн чинь М бөөлжис цэвэрлэ гэсэн ах нь яахаараа чиний бөөлжисыг цэвэрлэдэг юм гээд харьцааны зөрчил гарсан. М босч ирээд миний хүзүү рүү өшиглөж төвөнх цааш нь хийсэн. Одоо гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй, бид хоорондоо эвлэрсэн миний эмчилгээний бүх төлбөр мөнгийг даасан гэв.
Шүүгдэгч М.М хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... би постын гэрт гарч амжилгүй бөөлжсөн. Ныг чи босоод миний бөөлжисыг цэвэрлэ гэсэн чинь би яахаараа чиний бөөлжисыг цэвэрлэдэг юм гээд хэрүүл хийхээр нь за за согтуу хүн байна унт гээд хэвтүүлсэн. Тэгсэн миний хажууд хүрч ирээд хүүхдээ миний хүү гэх мэтээр үгээр идээд байсан орон дээрээ өөрөө очсон тэгэхээр нь араас нь очоод баруун хөлөөрөө хоолойны хэсэгт нь өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг /хх 24/,
Хохирогч Ж.Н хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... М татаад би бөөлжчихлөө миний бөөлжисыг цэвэрлэ гэхээр нь би яахаараа чиний бөөлжисыг цэвэрлэдэг юм гэж хэлээд буцаад орон дээрээ очоод сууж байсан чинь М миний хоолойн тус газар нэг удаа өшиглөсөн, намайг дээрээс дараад миний өмсөж байсан цамцыг урсан байсан. ... миний хоолой бачуураад амьсгалж болохгүй хэцүү байсан би төвөнхнөөсөө өөрөө зөндөө удаа татсан ... гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Бхэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... Ныг орон дээрээ сууж байхад нь М Нын урдуур нь босоод эргэх шиг болсон тэгсэн Н миний хоолой эвгүй болчихлоо, эмч дууд гэж хэлэхээр нь би Мыг чи Ныг яасан юм бэ гэж хэлсэн чинь би хоолойн тус газар нь өшиглөчихсөн юм гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх 10/,
Гэрч Г.Бхэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... М гэрт бөөлжөөд тэгээд Ныг дуудаад миний бөөлжисыг цэвэрлэ гэсэн чинь Н би постон дээр гарах гэж ирсэн болохоос чиний бөөлжисыг цэвэрлэх гэж ирээгүй гээд хоорондоо маргалдсан. М Ныг баруун хөлөөрөө өшиглөх шиг болсон ... удалгүй түргэн ирээд Ныг нэг тариа хийж аваад явсан ... гэсэн мэдүүлэг /хх 11/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 25/ зэрэг болно.
Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цэцэг өвчний постон дээр үүрэг гүйцэтгэж байхдаа хохирогч Ж.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний төвөнх рүү өшиглөж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... Би орон дээр суухад Н миний баруун талд ирж суучихаад үгээр идээд байсан. Би босоод хоолойн тус газар өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... М бөөлжис цэвэрлэ гэсэн ах нь яахаараа чиний бөөлжисыг цэвэрлэдэг юм гээд харьцааны зөрчил гарсан. М босч ирээд миний хүзүү рүү өшиглөж төвөнх цааш нь хийсэн ... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч М.М хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... Ныг миний хажууд хүрч ирээд хүүхдээ миний хүү гэх мэтээр үгээр идээд байсан орон дээрээ өөрөө очсон тэгэхээр нь араас нь очоод баруун хөлөөрөө хоолойны хэсэгт нь өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Н хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... М миний хоолойн тус газар нэг удаа өшиглөсөн ... миний хоолой бачуураад амьсгалж болохгүй хэцүү байсан би төвөнхнөөсөө өөрөө зөндөө удаа татсан ... гэсэн мэдүүлэг, гэрч С.Бхэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... Ныг орон дээрээ сууж байхад нь М Нын урдуур нь босоод эргэх шиг болсон ... би Мыг чи Ныг яасан юм бэ гэж хэлсэн чинь би хоолойн тус газар нь өшиглөчихсөн юм гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Бхэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... М Ныг баруун хөлөөрөө өшиглөх шиг болсон ... удалгүй түргэн ирээд Ныг нэг тариа хийж аваад явсан ... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... Ж.Нын биед хүзүү, төвөнх орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэжээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Мыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Нын шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр сайн дураараа эвлэрсэн гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн ба хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Мыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД