Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2020/ДШМ/068

 

М.Э, Э.С, С.М

С.Х, Б.М, Д.Б,

өсвөр насны шүүгдэгч Г.Б

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаа, Л.Золжаргал, Г.Дуламсүрэн

Шүүгдэгч С.М , С.Х , Б.М ,

 Нарийн бичгийн даргаар Д.Номингоо  нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Цэцэгээ, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШТ/29 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлээр  М.Э , Э.С , С.М , С.Х , Б.М , Д.Б , өсвөр насны шүүгдэгч Г.Б нарт холбогдох эрүүгийн 1814003370166 дугаар, 11 хавтас бүхий хэргийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч  Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, овогт М.Э , 1999 оны 8 дугаар сарын 10-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-7, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, овогт Б.М , 1998 оны 4 дүгээр сарын 13-нд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, овогт Э.С , 2001 оны 11 дүгээр сарын 26-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, овогт Г.Б , 2004 оны 3 дугаар сарын 20-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эцэг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, овогт Д.Б , 2001 оны 5 дугаар сарын 25-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эмээ, ээж, ах, дүү нарын Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, овогт М.М , 2000 оны 6 дугаар сарын 27-нд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-7, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, овогт С.Х, 2000 оны 4 дүгээр сарын 08-нд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, ээж, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 3 дугаар баг, 45-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2017 оны 7 дугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан.

1. Шүүгдэгч Б.М  нь өсвөр насны шүүгдэгч Г.Б тэй бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Бумбат гэх газарт оршин суух иргэн О.Б ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлан 2 ширхэг хөөрөг хулгайлан 310.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан,

Мөн шүүгдэгч М.Э , Э.С , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн 2018 оны 06 сарын 08-09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 9 тоот хашаанд И.С гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.537.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Э.С  нь М.Э , Б.М , өсвөр насны шүүгдэгч  Г.Б нартай бүлэглэн 2018 оны 06 сарын 08-09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 9 тоот хашаанд И.С гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.537.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч М.Э , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 46А дугаар гудамжны 01 тоотод худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах Д.Хишигсүрэнгийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах болох “Арвижин дэлгэрэх” нэртэй хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 401.400 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч М.Э , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутагт байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах болох “Дэлгэрэх” нэртэй хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.Оюунд 1.290.980 төгрөгийн хохирол учируулсан,

мөн шүүгдэгч М.Э , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 47 дугаар гудамжны 1 тоот хашаанд байх Ж.Бямбасүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан Ж.Бямбасүрэнд 90000 төгрөгийн, П.Цэцэгмаад 330000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч М.Э , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 29-ний 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........... тоот хашаанд байх Ч.Мөнхтуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1 250 000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Өсвөр насны шүүгдэгч Г.Б нь шүүгдэгч Б.М тэй бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Бумбат гэх газарт оршин суух иргэн О.Б ын гэрээс 2 ширхэг хөөрөг хулгайлан 310.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан,

Мөн шүүгдэгч Э.С , М.Э , Б.М  нартай бүлэглэн 2018 оны 06 сарын 08-09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 9 тоот хашаанд И.С гийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.537.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Э.С , М.Э  нартай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 46А дугаар гудамжны 01 тоотод худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах Д.Хишигсүрэнгийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах болох Арвижин дэлгэрэх нэртэй хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 401.400 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Э.С , М.Э  нартай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Дэлгэрэх” нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.Оюунд 1.290.980 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Э.С , М.Э  нартай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............ тоот хашаанд байх Ж.Бямбасүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан Ж.Бямбасүрэнд 90.000 төгрөгийн, П.Цэцэгмаад 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Э.С , М.Э  нартай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 29-ний 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............ тоот хашаанд байх Ч.Мөнхтуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч М.М , М.Э , Д.Б , С.Х  нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт Есөн-Эрдэнэ зах дээр үйл ажиллагаа явуулах А.Соронзонболдын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр агуулах буюу хүнсний дэлгүүрт 2018 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 334.100 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч М.М , М.Э , Д.Б , С.Х  нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт Есөн-Эрдэнэ зах дээр үйл ажиллагаа явуулах Д.Цэцэгмаагийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу чингэлэгт 2018 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч Д.Цэцэгмаад 389.000 төгрөгийн, Ц.Заяатад 423.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч  М.Э тэй бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг 2-29а-01 тоотод үйл ажиллагаа явуулах Б.Ууганцэцэгийн эзэмшлийн ” Арвилах хур “ нэртэй хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч бэлэн 290.000 төгрөг, 274.500 төгрөгийн эд зүйл хулгайлж нийт 564500 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр 9-1-42 тоот хашаанд байсан иргэн Э.Эрдэнэбатын эзэмшлийн 2 ширхэг унадаг дугуйг 2019 оны 04 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж Э.Эрдэнэбатад 540.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч  М.Э  нь Э.С , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 9 тоот хашаанд И.С гийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.537.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Э.С , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 46А дугаар гудамжны 01 тоотод худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах Д.Хишигсүрэнгийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах болох “Арвижин дэлгэрэх” нэртэй хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 401.400 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Э.С , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутагг үйл ажиллагаа явуулах “Дэлгэрэх” нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.Оюунд 1.290.980 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Э.С , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 47 дугаар гудамжны 1 тоот хашаанд байх Ж.Бямбасүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан Ж.Бямбасүрэнд 90.000 төгрөгийн, П.Цэцэгмаад 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Э.С , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 29-ний 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 3 дугаар гудамжны 21 тоот хашаанд байх Ч.Мөнхтуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Д.Б , С.Х , М.М  нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг халуун усны байранд байрлах “Мазаахай” нэртэй дэлгүүрт 2018 оны 05 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч М.Бямбасүрэнд 205.300 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч М.М , Д.Б , С.Х , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт Есөн-Эрдэнэ зах дээр үйл ажиллагаа явуулах А.Соронзонболдын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу хүнсний дэлгүүрт 2018 оны 06 дугаар сарын 02-03- нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 334.100 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч М.М , Д.Б , С.Х , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт Есөн-Эрдэнэ зах дээр үйл ажиллагаа явуулах Д.Цэцэгмаагийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу чингэлэгт 2018 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч Д.Цэцэгмаад 389000 төгрөгийн, Ц.Заяатад 423.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн өсвөр насны шүүгдэгч Г.Б тэй бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .......... тоотод үйл ажиллагаа явуулах Б.Ууганцэцэгийн эзэмшлийн “Арвилах хур “нэртэй хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч бэлэн 290.000 төгрөг, 274.500 төгрөгийн эд зүйл хулгайлж нийт 564.500 төгрөгийн хохирол учруулсан,

5. Шүүгдэгч С.Х  нь шүүгдэгч Д.Б , М.М , М.Э  нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг халуун усны байранд байрлах “Мазаахай нэртэй”  дэлгүүрт 2018 оны 05 сарын 28-29-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч М.Бямбасүрэнд 205.300 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч М.М , М.Э , Д.Б , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт Есөн-Эрдэнэ зах дээр үйл ажиллагаа явуулах А.Соронзонболдын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу хүнсний дэлгүүрт 2018 оны 06 дугаар сарын 02-03- нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 334.100 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч М.Э , Д.Б , М.М , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт “Есөн-Эрдэнэ” зах дээр үйл ажиллагаа явуулах Д.Цэцэгмаагийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу чингэлэгт 2018 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч Д.Цэцэгмаад 389.000 төгрөгийн, Ц.Заяатад 423.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Д.Б тэй бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............. тоотод оршин суух иргэн Ц.Баттөрийн эзэмшлийн “Алтанбулаг “ нэртэй хүнсний дэлгүүрт 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр хууль буусаар нэвтэрч эд зүйл хулгайлан Ц.Баттөрд 387.900 төгрөгийн хохирол учруулсан,

6. шүүгдэгч Д.Б  нь шүүгдэгч С.Х , М.М , М.Э  нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг халуун усны байранд байрлах “Мазаахай” нэртэй дэлгүүрт 2018 оны 05 сарын 28-29-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч М.Бямбасүрэнд 205.300 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч М.М , М.Э , С.Х , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт Есөн-Эрдэнэ зах дээр үйл ажиллагаа явуулах А.Соронзонболдын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу хүнсний дэлгүүрт 2018 оны 06 дугаар сарын 02-03- нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 334.100 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч М.Э , С.Х , М.М , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт Есөн-Эрдэнэ зах дээр үйл ажиллагаа явуулах Д.Цэцэгмаагийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу чингэлэгт 2018 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч Д.Цэцэгмаад 389.000 төгрөгийн, Ц.Заяатад 423.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч С.Х тай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 2-29-15 тоотод оршин суух иргэн Ц.Баттөрийн эзэмшлийн “Алтанбулаг” нэртэй хүнсний дэлгүүрт 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр хууль буусаар нэвтэрч эд зүйл хулгайлан Ц.Баттөрд 387.900 төгрөгийн хохирол учруулсан,

7. Шүүгдэгч М.М  нь шүүгдэгч М.Э , Д.Б , С.Х , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт Есөн-Эрдэнэ зах дээр үйл ажиллагаа явуулах А.Соронзонболдын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу хүнсний дэлгүүрт 2018 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 334.100 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч М.Э , Д.Б , С.Х , өсвөр насны шүүгдэгч Г.Б нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт Есөн-Эрдэнэ зах дээр үйл ажиллагаа явуулах Д.Цэцэгмаагийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу чингэлэгт 2018 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч Д.Цэцэгмаад 389.000 төгрөгийн, Ц.Заяатад 423.000 төгрөгийн хохирол учруулсан

Мөн шүүгдэгч С.Х , Д.Б , М.Э  нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг халуун усны байранд байрлах “Мазаахай”  нэртэй дэлгүүрт 2018 оны 05 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч М.Бямбасүрэнд 205.300 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Д.Б , С.Х , М.М  нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт Есөн-Эрдэнэ зах дээр 2018 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих М.Э ийг бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар, М.Э , Э.С , С.М , С.Х , Д.Б . өсвөр насны шүүгдэгч Г.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар, С.М , С.Х , Д.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Э , Б.М , Э.С , Г.Б , С.Х , Д.Б , М.М  нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэмэлт ажиллагааг хийлгэх дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов.

 ....Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Б гийн ...би хулгай хийгээгүй гэсэн чинь Насанжаргал гэх цагдаа намайг хулгай хийсэн гэх дэлгүүрийн гадаа дагуулж очоод зураг авсан... хулгай хийгээгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Намайг хорино гэж айлган сүрдүүлсэн ... гэх мэдүүлэг.

шүүгдэгч С.Х ын...М.М , Д.Б  М.Э , Г.Б гэх хүүхдүүдтэй уулзалдаагүй, нийлж хулгай хийгээгүй,... Энхмөнхийн гарын нь пивоны лаазаар зүсээгүй, цохиж зодоогүй ... гэх мэдүүлэг

Шүүгдэгч М.М гийн... С.Х , Д.Б , М.Э , Г.Б гэх хүмүүстэй огт уулзаагүй, хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, М.Э ийг зодож цохиогүй ... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Б , С.Х , М.М  нар нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг хэзээ хаана гарсан, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тогтоогоогүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэт нотлон тогтоогоогүй.

Түүнчлэн тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №24 дугаар шүүхийн тогтоолд заагдсан ажиллагаа биелэгдээгүй,

2/ Шүүгдэгч Э.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ... ам бүл 4, аав, ээж, охины хамт Улаанбаатар хот БЗД 11 дүгээр хороо Чулуутын 1-1тоотод оршин суудаг талаар... мэдүүлсэн боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т заасан байдлыг нотлоогүй/ шүүгдэгч Э.С гийн хувийн байдлыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

3/ хохирогч Энхмөнхийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт...'.. С.Х  миний гарыг бариад тэнд байсан пивоны лаазаар шууны дотор талд 3 удаа зүссэн,...Д.Б  миний гарыг 10 удаа зүссэн.... гэх зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх тул мэдүүлгийн зөрүүг арилгах, үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч М.Э , Э.С  Д.Б , С.Х , М.М , Б.М , өсвөр насны шүүгдэгч Г.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулгын тус шүүхэд гаргасан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар эсэргүүцэлд: Шүүхийн тогтоол нь үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн тогтоолд нь дээрх шаардлагыг хангаагүй байна. Уг тогтоолд өмнөх шүүхийн тогтоолын заалтыг биелүүлээгүй байна гэсэн байх боловч яг ямар заалтыг биелүүлээгүй болохыг дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хуульд заасан бусад нөхцөл байдлыг тогтоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг зөрчсөн гэх мэтээр ойлгомжгүй байдлаар бичигдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлын талаар нотлох үүрэг хүлээхгүй.”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Шүүгдэгч Д.Б , С.Х , М.М  нар нь гэмт хэрэг үйлдээгүй, Энхмөнх, Г.Б нартай уулзаагүй гэж мэдүүлдэг бөгөөд үүнийгээ өөрөөр үгүйсгэж нотолж чаддаггүй. Харин шүүгдэгч М.Э , өсвөр насны яллагдагч Г.Б нар нь үйлдсэн гэмт хэргийн талаар цаг хугацаа болон хэзээ хаанаас юу авсан болох, хэн хэн явсан болох талаар хэрэгт тогтвортойгоор мэдүүлдэг. Мөн Г.Б , М.Э  нарын хулгай хийсэн гэх газруудаас ямар эд зүйл алдагдсан болох, хэдэн төгрөгийн хохирол учирсан болох зэрэг нь хохирогч нарын мэдүүлгээр мөн тогтоогддог. Иймд шүүхээс Д.Б , С.Х , М.М  нарын мэдүүлгийг үнэлээд М.Э , Г.Б нарын мэдүүлгийг үнэлж байгаа нь буруу юм. Дээрх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг бүрэн нотолж тогтоосон болно.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг өмнө нь анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан бөгөөд уг тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийсэн. Анхан шатны шүүхээс дээрх тогтоолд заасан ажиллагааг хийгээгүй гэсэн байх боловч яг ямар заалтыг яаж биелүүлээгүй талаар зааж өгөөгүй байна.

Шүүгдэгч Э.С  нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмээгийн хамт Баянхонгор аймагт оршин сууж байсан бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсний дараа эмээ нь нас барсан тул Улаанбаатар хотод очиж аав, ээжийн хамт амьдрах болсон тул энэ талаарх баримт буюу хаана оршин сууж байгаа болох талаар шүүхийн шатанд бүрдүүлэх боломжтой.

Шүүгдэгч М.Э , Г.Б нар нь хулгай хийхгүй гэхэд Д.Б , С.Х , М.М  нар нь хүч хэрэглэж М.Э ийн гарыг пивоны лаазаар зүссэн талаар удаа дараа мэдүүлдэг бөгөөд М.Э ийн гарт зүсэгдсэн шарх байсан энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Гэтэл энэ байдлыг шүүхээс үгүйсгэж мэдүүлгийн зөрүүг гарга гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн хавтас хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болно.

Иймд эрүүгийн 1814003370166 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх  хэргийг үндэслэл муутай буцаасан тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэв.

Өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй, хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж байгаа тал анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Өмгөөлөгч Л.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүхийн тогтоолд заасан ажиллагаануудыг хийх шаардлагатай, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Өмгөөлөгч Г.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд тусгайлан гаргах саналгүй гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор  Э.Гантулгын  бичсэн эсэргүүцэлд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын тус шүүхэд бичсэн эсэргүүцлийн үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад:   Баянхонгор аймгийн Прокурорын газраас

1. Шүүгдэгч Б.М , өсвөр насны шүүгдэгч Г.Б нар бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Бумбат гэх газарт оршин суух иргэн О.Б ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлан 2 ширхэг хөөрөг хулгайлан 310.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан,

2. Шүүгдэгч Б.М , Э.С , М.Э ,  өсвөр насны шүүгдэгч  Г.Б нар бүлэглэн 2018 оны 06 сарын 08-09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 9 тоот хашаанд И.С гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.537.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Э.С , М.Э , өсвөр насны шүүгдэгч Г.Б нар бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 46А дугаар гудамжны 01 тоотод худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах Д.Хишигсүрэнгийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах болох “Арвижин дэлгэрэх” нэртэй хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 401.400 төгрөгийн хохирол учруулсан,

4. шүүгдэгч  Э.С ,М.Э , өсвөр насны шүүгдэгч Г.Б нар бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутагт байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах болох “Дэлгэрэх” нэртэй хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.Оюунд 1.290.980 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн  2018 оны 07 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 47 дугаар гудамжны 1 тоот хашаанд байх Ж.Бямбасүрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан Ж.Бямбасүрэнд 90000 төгрөгийн, П.Цэцэгмаад 330000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн  2018 оны 6 дугаар сарын 29-ний 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 3 дугаар гудамжны 21 тоот хашаанд байх Ч.Мөнхтуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1 250 000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Шүүгдэгч Г.Б , М.М , М.Э , Д.Б , С.Х  нар бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт Есөн-Эрдэнэ зах дээр үйл ажиллагаа явуулах А.Соронзонболдын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр агуулах буюу хүнсний дэлгүүрт 2018 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 334.100 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт Есөн-Эрдэнэ зах дээр үйл ажиллагаа явуулах Д.Цэцэгмаагийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу чингэлэгт 2018 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч Д.Цэцэгмаад 389.000 төгрөгийн, Ц.Заяатад 423.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Шүүгдэгч Г.Б ,  М.Э  нар  бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг 2-29а-01 тоотод үйл ажиллагаа явуулах Б.Ууганцэцэгийн эзэмшлийн ” Арвилах хур “ нэртэй хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч бэлэн 290.000 төгрөг, 274.500 төгрөгийн эд зүйл хулгайлж нийт 564500 төгрөгийн хохирол учруулсан,

7.Шүүгдэгч Г.Б нь  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр 9-1-42 тоот хашаанд байсан иргэн Э.Эрдэнэбатын эзэмшлийн 2 ширхэг унадаг дугуйг 2019 оны 04 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж Э.Эрдэнэбатад 540.000 төгрөгийн хохирол учруулсан,

             8.  Шүүгдэгч М.Э , Д.Б , С.Х , М.М  нар бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг халуун усны байранд байрлах “Мазаахай” нэртэй дэлгүүрт 2018 оны 05 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч М.Бямбасүрэнд 205.300 төгрөгийн хохирол учруулсан,

9. Шүүгдэгч С.Х , Д.Б  нар бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 2-29-15 тоотод оршин суух иргэн Ц.Баттөрийн эзэмшлийн “Алтанбулаг “ нэртэй хүнсний дэлгүүрт 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр хууль буусаар нэвтэрч эд зүйл хулгайлан Ц.Баттөрд 387.900 төгрөгийн хохирол учруулсан,

10. Шүүгдэгч  Д.Б , С.Х , М.М  нар  бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт Есөн-Эрдэнэ зах дээр 2018 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих М.Э ийг бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан   шүүгдэгч Б.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, шүүгдэгч   М.Э , Э.С , С.М , С.Х , Д.Б , өсвөр насны  Г.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар, С.М , С.Х , Д.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  тус тус зааснаар   тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  тал бүрээс  нь харьцуулан судалж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүгдийг шалган тогтоосон  байх тул   шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн    хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт  болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал буюу  гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг    хэрэгт  цугларсан нотлох баримтуудыг  шинжлэн хэлэлцүүлж талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн нотлох баримтуудад тал бүрээс нь үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр зөвхөн шүүгдэгч нарын шүүх  хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгт  үндэслэн хэргийг  буцаахдаа “...мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг хэзээ хаана гарсан, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тогтоогоогүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэт нотлон тогтоогоогүй...” гэж   дүгнэн, Эрүүгийн хуульд заасан бусад ямар байдал нь тогтоогдоогүй болохыг  хэт ерөнхий бөгөөд тодорхойгүй  байдлаар бичиж,  шүүхийн тогтоол  гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй  байна.

Мөн шүүхийн   тогтоолд “...хохирогч Ц.Баттөрд шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэргийн материалыг танилцуулаагүй,   шүүгдэгч Г.Б ы хувийн байдлыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй...” гэх боловч    5 дугаар хавтаст хэргийн 182 ,8  дугаар хавтаст хэргийн  68-69, 9 дүгээр хавтаст хэргийн  75-96 талд энэ талаарх баримтууд авагдсан байна.

Мөн шүүгдэгч Э.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн  түр оршин сууж буй хаягаа мэдүүлжээ.

Иймд анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь  шинжлэн судлаагүй, хэргийн нөхцөл байдалд  зөв дүгнэлт хийлгүйгээр, үндэслэл муутай дүгнэлтээр хэргийг прокурорт буцаасан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг  бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШТ/29 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

 Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл хугацаагаар шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ  авч  шийдвэрлэв.

                              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн   31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн 1.3-т   тус тус заасныг  удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШТ/29 дүгээр шүүхийн тогтоолын бүхэлд нь хүчингүй болгож, 1814003370166 дугаартай, 11 хавтастай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг  анхан шатны шүүхэд  очтол шүүгдэгч М.Э , Э.С , С.М , С.Х , Б.М , Д.Б ,  Г.Б нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

Л.НЯМДОРЖ