Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2021/01227

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2021/01227

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Peace tower, 7-р давхар, *******,*******

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, *******,*******-д холбогдох

Зээлийн гэрээний төлбөрт 129.499.314 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч -ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ББСБ нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр -ийн гүйцэтгэх захирал ******* компанийнхаа эрхэлдэг үйл ажиллагаа болох хүнсний бүтээгдэхүүний эргэлтийн хөрөнгөнд зориулж, Орхон аймгийн Хүрэнбулаг баг, Урт цагааны "Оюу төвд байршилтай үл хөдлөх хөрөнгө болох Павильоныг газрын хамт, мөн 00-42 ОРО улсын дугаартай Benz Sprinter 211 CDI маркийн сувдан цагаан өнгийн 2006 онд үйлдвэрлэгдсэн 2015 оны 07 дугаар сарын 08-нд Монгол улсад орж ирсэн микробус суудлын зориулалттай автомашиныг тус тус барьцаалан 1 жилийн хугацаатай 40,000,000 /дөчин сая/ төгрөг зээлдүүлэхийг хүссэн. Судалж үзэхэд -ны гүйцэтгэх захирал ******* нь 2015 онд манай ББСБ-аас 30,000,000 төгрөгийг мөн эргэлтийн хөрөнгөндөө зориулан зээлж, зээлийг гэрээний хугацаанд нь төлж барагдуулсан байсан тул бид -ийн гүйцэтгэх захирал *******д зээл олгохыг зөвшөөрсөн бөгөөд ******* /үндсэн зээлдэгч/, хамтран зээлдэгч У.Мөнх-Од нарт 40,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4,0 хувийн хүүтэй зээлийг Орхон аймгийн Хүрэнбулаг баг, Урт цагааны Оюу төвд байршилтай үл хөдлөх хөрөнгө болох Павильоныг газрын хамт, мөн 00-42 ОРО улсын дугаартай Benz Sprinter 211 CDI маркийн микробус суудлын зориулалттай автомашиныг тус тус барьцаалан, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №032/16 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл олгосон. Зээлийн хугацаа 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусах ёстой байсан. Зээлийн болон барьцааны гэрээнүүдийг зохих хууль журамд нийцүүлэн, талуудын тэгш эрхийн үндсэн дээр, харилцан тохиролцож байгуулан, нотариатаар батлуулан, барьцааны гэрээг /үл хөдлөх хөрөнгийн/ хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээл олгосноос хойш зээлдэгчид нь нийт 9,450,020 төгрөгний хүү төлсөн, үндсэн зээл төлөөгүй. Зээлийн хугацаа дуусахаас өмнө, мөн зээлийн хугацаа дууссаны дараа ч зээлдэгч нар руу манай байгууллагын зүгээс удаа дараа ярьж, биечлэн уулзаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж, мэдэгдэл өгөх зэргээр шүүхийн бус замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрэлгүй өдий хүрч байгаа тул гэрээнд заасны дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №032/16 тоот барьцаат зээлийн гэрээнд зааснаар -ийн гүйцэтгэх захирал *******, хамтран зээлдэгч У.Мөнх-Од нарын барьцааны үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Урт цагааны Оюу төвд байршилтай үл хөдлөх хөрөнгө болох 2638665 регистрийн дугаартай, Ү-2101009500 үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай Павильон, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Галерей дотор байршилтай нэгж талбарын 18430433544318 дугаартай газар, 00-42 улсын дугаартай Benz Sprinter 211 CDI маркийн микробус суудлын зориулалттай автомашины буюу барьцааны эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс зээлийн гэрээний үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 13,803,313 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 944,000 төгрөг нийт 54,747,313 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №032/16 тоот зээлийн гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №032/16 тоот барьцааны гэрээний үндсэн дээр 40,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4,0 хувийн хүүтэй зээл авсан. Зээл олгосноос хойш зээлдэгч нь нийт 9,450,020 төгрөгний хүү төлсөн, үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. ББСБ нь 2017 оны 10-р сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш цаг хугацаа өнгөрсөөр 284 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацааны үндсэн хүү 15,146,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,029,333 төгрөг, нийт 18,176,000 төгрөгийг үндсэн нэхэмжлэл дээрээ нэмж нэхэмжилж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг Уртцагааны Оюу төвд байршилтай, 58 метр кв талбайтай Ү-2101009500 үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай Павильон, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг Галерей доор байршилтай, нэгж талбарын 18430433544318 дугаартай газар болох барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Хоёр мөнхзул ХХК нь 2016 оны 08 сарын 01-ний өдөр байгуулсан №032/16 тоот ээлийн гэрээ, 2016 оны 08 сарын 01-ний өдрийн №032/16 тоот барьцааны гэрээний үндсэн дээр 40,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4,0 хувийн хүүтэй зээл авсан. Зээл олгосноос хойш зээлдэгч нь нийт 9,450,020 төгрөгний хүү төлсөн, үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. ББСБ нь 2017 оны 10-р сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан, 2018 оны 07-р сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 18,176,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн ч хариуцагч зээл, хүүний төлбөрөө төлөөгүй, нэхэмжлэл гаргаснаас хойш цаг хугацаа өнгөрсөөр 2 жил 5 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Иймээс энэ хугацааны үндсэн хүү 47,146,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9429,333 төгрөг, нийт 56,576,000 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжилж байна. Зээлийн үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, зээлийн хүү 76,096,647 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,402,667 төгрөг, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт төлбөр 129,499,314 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Уртцагаан Оюу төвд байршилтай 58 метр кв талбайтай Ү-2101009500 үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай Павильон, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг Галерей доор байршилтай, нэгж талбарын 18430433544318 дугаартай 58 метр кв талбайтай газар болох барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүх хуралд дэлгэрэнгүй тайлбарыг өгөх болно. Шүүх хуралд Цогзол Финанс ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би биечлэн оролцох болно гэжээ.

Нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие Банк бус санхүүгийн байгууллагыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэ хуралд оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Хоёр Мөнхзул ХХК нь 2016 оны 08 сарын 01-ний өдөр байгуулсан 0216 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн 032/16 тоот барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 40.000.000 төгрөг, 2017 оны 01 сарын 28-наас 2020 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 76.096.047 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.402.665 төгрөг, нийт 129.499.314 төгрөгийг гаргуулж ХХК-д олгож өгнө үү. Хариуцагч нь тухайн төлбөрийг сайн дураараа төлөхгүй тохиолдолд 2016 оны 08 сарын 01-ний өдөр байгуулсан 032/16 тоот барьцааны гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хоёр Мөнхзул компанийн захирал Мөнхтуяа надтай утсаар холбогдоод манай компани 40.000.000 төгрөгийн зээл авах хэрэгцээ шаардлагатай байна. Өмнө нь 30.000.000 төгрөгийн зээл авахдаа тавьж байсан барьцаа хөрөнгийг тавина гэж хэлээд холбогдсон. Би энэ талаар захиралдаа танилцуулаад зөвшилцсөний үндсэн дээр манай компани барьцаа хөрөнгөө нэмбэл 40.000.000 төгрөгийн зээл олгож болно, эсвэл 30.000.000 төгрөгийн зээл олгож болно гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг Мөнхтуяа захиралд утсаар мэдэгдсэн. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Мөнхтуяа захирал манай компани дээр ирээд 40.000.000 төгрөгийн зээл авах шаардлагатай байна. Өмнөх 30.000.000 төгрөгийг авахад тавьсан барьцаа хөрөнгийг барьцаална, нэмээд 0042 ОРО улсын дугаартай машиныг барьцаална гэсэн хүсэлтийг гаргасан. Би Мөнхтуяа захирлаас машины эзэмшигчээс машиныг барьцаанд тавих зөвшөөрөл авсан уу? гэж асуухад тийм бичиг аваагүй, би машины эзэмшигчийг дагуулаад ирсэн гээд Мөнх-Одыг надад танилцуулсан. Би Отгонхүү гэдэг хүнийг танихгүй. Тэгээд манайх Мөнх-Одыг хамтран зээлдэгчээр оролцуулаад -тай зээлийн гэрээ хийж, өмнөх зээлийн гэрээгээ цуцалж гэрчилгээгээ аваагүй байсан учраас өмнөх зээлийн гэрээг цуцалсан бичиг хийж өгөөд шинээр авч байгаа зээлийн гэрээг бүртгүүлэх албан бичиг өгөөд явуулсан. Үүний дагуу барьцаа хөрөнгө болох павильон, газар хоёрыг улсын бүртгэлд бүртгүүлж машиныг Авто тээврийн газарт бүртгүүлээд 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манай Улаанбаатар хотын оффис дээр ирсэн. Тухайн үед өдрийн 15 цаг болж байсан байх. Манайх мөнгийг Төрийн банкнаас таны данс руу шилжүүлнэ, та Төрийн банкны дансгүй бол энэ гүйлгээ маргааш буюу 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр орно гэж хэлсэн. Тэгэхэд Мөнхтуяа захирал хүү нь хэзээнээс бодогдох вэ? гэж асуусан. Тэгэхээр нь манай байгууллагаас зээл авсан өдрөөс эхэлж бодогдоно гэж хэлсэн. Тэгсэн Мөнхтуяа захирал зээлээ бэлнээр авъя, Нарантуул ороод бараа аваад өнөөдөр Эрдэнэт рүү буцмаар байна гэж хэлсэн. Манай ажлын байрны ойролцоо Төрийн банкны 2-3 салбар байдаг. Төрийн банкнаас 2000000 төгрөгөөс дээш мөнгө авахын тулд өмнө нь заавал захиалга өгсөн байх ёстой байдаг. Ийм захиалга өгөөгүй учраас би Төрийн банкны төв салбар руу явж 40.000.000 төгрөгийг авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхэд Мөнхтуяа захирал Мөнх-Од унаатай явж байгаа, хамт яваад аваад ирээрэй, би хүлээж байя гэж хэлсэн. Тэгээд би Мөнх-Одтой хамт Төрийн банкны төв салбар руу очиж 40.000.000 төгрөгийг авч ирсэн. Мөнхтуяа захирал, Мөнх-Од бид нар хамт оффис руу орсон. Би кассын бэлэн мөнгөний баримтыг 2 хувь үйлдсэн. Тэгээд 40.000.000 төгрөгийг тоолж аваад баримт дээр гарын үсгээ зураад тамга дараарай гэж хэлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Манай байгууллага харилцагчийн тавьсан шаардлагын дагуу зээл олгосон. Зээлийн эхний 4 сарын хүүг төлсөн, үүнээс хойш нэхүүлж байж төлсөн. Нийт 9.450.020 төгрөгийн хүү төлсөн. Энэ хугацаанд Мөнх-Од, Отгонхүү гэдэг хүмүүстэй холбогдож байгаагүй. Мөнхтуяа захирал өөрөө надтай байнга холбогддог, утсаар ярьдаг, зээлийн гэрээгээ гэртээ орхичихсон байна, чи над руу мессежээр дансны дугаар, үнийн дүнг явуулчих гэж байнга өөрөө холбогддог байсан. Хоёр Мөнхзул ХХК-ийн захирал нь манай байгууллагатай барьцааны болон зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг. Зээлийг дансаар олгоогүй гэж маргадаг. Банк бус санхүүгийн байгууллага нь санхүүгийн зохицуулах хорооны хяналтанд үйл ажиллагаагаа явуулдаг. Санхүүгийн зохицуулах хороо нь Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрмийг дагаж журмыг баталж хэрэгжүүлдэг. Банк бус санхүүгийн байгууллагууд нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг дагаж мөрддөг. Энэ хуулийн 4.1.10-т "банк бус санхүүгийн байгууллагын актив, пассив, өөрийн хөрөнгө" гэж олон улсын жишигт нийцүүлэн Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсныг ойлгоно гэж заасан бөгөөд нягтлан бодох хуулийг үндэслэн санхүүгийн зохицуулах хороо 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор банк санхүүгийн бүртгэлийг хөтлөх зааврыг баталж гаргасан. Энэ зааврын дагуу 130202 гэсэн дансыг нээгээд Хоёр Мөнхзул ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд энэ дансаа тусгасан байгаа. Энэ данснаасаа манайх бэлэн мөнгө олгосон талаарх баримтаа хэрэгт хавсаргасан байгаа. Мөнх-Од, Отгонхүү гэдэг хүмүүс манай байгууллагаас зээл авч байгаагүй гэдгийг нотлохын тулд 2016, 2017 онд санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгсөн, зээлдэгчийн жагсаалтыг гаргаж өгдөг, энэ жагсаалтаа манайх хэрэгт өгсөн. Энэ жагсаалтаас харахад Мөнх-Од, Отгонхүү гэсэн зээлдэгч нар байхгүй. -д зээл олгосон байна. Мөнх-Од, Отгонхүү гэдэг хүмүүсийг таньдаг гэж ярьж байгаа нь худлаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ******* өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлтийг дэмжиж байна. Талууд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барьцааны болон зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлдэгч нь барьцааны болон зээлийн гэрээний хуудас бүрт, мөн зээлийн эргэн төлөлт, бэлэн мөнгө хүлээж авсан баримт дээр, шимтгэл төлсөн баримт дээр хариуцагч Мөнхтуяа гарын үсэг зурж, Хоёр Мөнхзул ХХК-ийн тамгыг дарсан байдаг. Худалдаа наймаа эрхэлдэг компанийг удирдаж байгаа хүний хувьд эдгээр нь ямар үр дагаварт хүргэж болох вэ? гэдгийг хангалттай тодорхой мэдсэн байгаа. Өмнө нь зохигч нар харилцаж байсан, зээлийн гэрээний харилцаатай байсан байдаг. 2015 онд зээлийн гэрээ байгуулж 1 жилийн хугацаатай 30.000.000 төгрөгийг авсан байдаг. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж, энэ зээлийн хугацааг 6 сараар сунгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2015 онд байгуулсан 30.000.000 төгрөгийн зээлийг сунгасан баримт байдаг. Өмнө нь харилцаж байсныг үндсэн дээр эргэлтийн хөрөнгөөр зээл хүссэн байдаг. Энэ нь нотлох баримт буюу тухайн үед хийж байсан бичгийн нотлох баримт байна. Зээл хүсэж өргөдөл гаргаж байсан, анкетуудаа бөглөж байсан ба зээлийн гэрээнүүдийг байгуулж байсан. Эдгээр нь үр дагавар бүхий бодит үйл явдал болж байна. Нэхэмжлэлийг шүүхэд өгөөд 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. Гэрээг байгуулсан гэдэг дээр маргадаггүй хэр нь зээлийг би аваагүй гэж маргадаг. Зээлийн гэрээ байгуулж байгаа нь зээл авч байгаа талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, иргэний эрх зүйн факт мөн гэж үзэж байна. Дараагаар нь бэлэн мөнгөний шимтгэл авахад дуудаж оруулж ирээд гарын үсэг зурсан гээд байгаа нь бэлэн мөнгө хүлээж авч байгааг тодорхой харуулж байгаа баримт нотолгоо юм. Данс тооцооны асуудал дээр хариуцлагатай хандах л ёстой. Хариуцагчийн хийж байгаа тайлбар бол нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийг хариу няцааж байгаа үйлдэл гэж харагдахгүй байна. Өөр хэрэг дээр асууж байгаа гэрчийн мэдүүлгийг ярьж байна. Гэрч нь 2016 онд 40.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй Мөнхтуяагаас авч байсан гэж ярьж байна. Буцаагаад 9.000.000 төгрөгийг нь өөрийнх нь дансанд хийж байсан гэдэг. Энэ мөнгийг хаанаас авсан гэдгийг мэдэхгүй, гэхдээ сүүлд -иас авч байсан гэдэг утга агуулга бүхий гэрчийн мэдүүлэг өгч байна. Хамгийн сүүлд 2016 онд Мөнхтуяагаас 40.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр авсан гээд ярьсан. Энэ хүн зээлийн гэрээ байгуулаад барьцаалбараа хийсэн, бэлэн мөнгө авсан, гэхдээ энэ хүн эргэлтэндээ зарцуулах эсвэл дамжуулаад зээлсэн байх нь энэ хүний эрхийн асуудал юм. Харин -иас хэн ирээд зээл авсан бэ?, бэлэн мөнгийг хэн хүлээж авсан бэ? гэдэг дээр л ярих ёстой. Гэтэл хариуцагч өнөөдөр би аваагүй, хараагүй гэж хэлээд байгаа хэр нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хар торонд хийгээд аваад гарсан гэж хэлээд байгаа тайлбар нь тууштай биш, хэргийн үйл баримтын талаар 2 өөр тайлбар хийгээд байгаа нь харагдаж байна. Мөн хууль ёсны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ хэрэг нь анхан шатны шүүхээр 2 удаа шийдвэрлэгдэж байгаа. Өмнө нь Бямбасүрэн шүүгч шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрийг дээд шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д бэлэн ба бэлэн бус хэлбэрээр төлбөр, тооцоо хийнэ гээд заасан. Бэлнээр гүйлгээ хийсэн нь -ийн буруутай үйл ажиллагаа биш юм. Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 241.3-т заасан хамтран үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн хэн алинаас нь үүргийг хэсгээр нь буюу бүхлээр нь шаардах эрхтэй гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэлээ гаргасан ба Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 241.3-т зааснаар нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлтэй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч нь шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Миний бие 2018 оны 03 сард Мөнх-Одын нэр дээрх машиныг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. 2017 оны 10 сард машиныг битүүмжлүүлэх хүсэлтийг Мөнхтуяа буюу хариуцагчаас гаргасан. Яагаад эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бэ? гэвэл 2017 оны 11 сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Мөнх-Одоос татгалзсан хүсэлт гаргасан боловч үүнийг 2017 оны 12 сарын 28-ны өдөр шүүх 97 тоот захирамжаар татгалзлыг хүлээж аваагүй. Тиймээс эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. 2018 оны 12 сард татгалзлыг хүлээж аваагүй захирамж илтэд хууль бус байна, захирамжаа хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Хариуцагч талаас нэхэмжлэлийг няцаах буюу энэ зээлийн гэрээ, мөнгө хүлээж авсан баримтуудыг няцаах хангалттай нотлох баримтуудыг гаргаж ирүүлж чадахгүй байна. Хариуцагчийн гаргаж байгаа тайлбар нь нэхэмжлэлийг няцаах үндэслэл болж чадахгүй байна. Энэ нь өөр нотлох баримт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хууль зүйн үндэслэлтэй. Иймд зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд үүнийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй гэсэн нотлох баримт байхгүй. Мөн зээлийн гэрээнд тавьсан барьцааны гэрээг суллуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна. 2017 оны 11 сарын 10-ны өдөр тайлбар гаргаж өгөхдөө Мөнхтуяа миний бие Мөнх-Одтой хамтарч -иас 40.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж уг зээлийн барьцаанд -ийн дэлгүүр болон Мөнх-Одын Герман улсад үйлдвэрлэсэн 8 хүний суудалтай автобусыг тус тус тавьсан болно гэсэн байдаг. Үүнээс харахад барьцаа хөрөнгийг тавьсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Мөн мөнгө хүлээж авсан баримт дээр гарын үсэг зурснаа хэрхэн, яаж няцааж байгаа юм бэ?, няцааж чадахгүй байна гэж үзэж байна. Мөн -ийн санхүүгийн баримт эх хувиараа ирсэн байдаг. Энэ баримтуудыг ямар нотлох баримтаар хэрхэн яаж няцааж байна вэ?, зөвхөн тайлбар гаргадаг. Энэ тайлбар нь өмнөх тайлбараасаа эрс зөрүүтэй байдаг. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй. Сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д тус тус заасныг үндэслэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан нэг талаас , нөгөө талаас -ийн хоорондын зээлийн гэрээний асуудал яригдаж байгаа юм. нь -иас 40.000.000 төгрөгийн зээлийг 2016 оны 08 сарын 01-ний өдөр авсан гэдэг нь хэрэгт авагдсан 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ болон -иас -иас зээл хүссэн өргөдөл, хавтаст хэргийн 13-17 дугаар хуудсанд авагдсан мөнгө тушаасан баримт, бэлэн мөнгө хүлээн авсан -ийн захирал Мөнхтуяагийн гарын үсэг бүхий баримт, зээл авахад бүрдүүлэх анкет болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хэдийгээр Мөнхтуяа гэдэг хүн -иас зээл аваагүй, харин Отгонхүү, Мөнх-Од нарт зээл авч өгсөн гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийнх нь ярьж байгаагаар -иас 40.000.000 төгрөгийг өөрийн компаниар дамжуулан авч бусдад буюу Отгонхүү, Мөнх-Од нарт дамжуулан өгсөн байхыг үгүйсгэхгүй. Зээл авсан этгээд хүнсний бүтээгдэхүүний зориулалтаар зээл аваад үүнийг бусдад яаж, ямар хэлбэрээр захиран зарцуулах нь -ийн захирал Мөнхтуяагийн өөрийнх нь эрхийн асуудал юм. -ийн үндсэн үйл ажиллагаа Эрдэнэт хотын үйлчилгээний төвд хүнсний лангуу ажиллуулдаг, иргэн Отгонхүүгээр бараа татуулдаг ба түүнд 40.000.000 төгрөгийг өгөөд магадгүй харамсалтай үйлдлээр Отгонхүүгийн машин нь шатсан гэх асуудлаас болоод Отгонхүү болон -ийн захирал Мөнхтуяа нар хохирсон байхыг үгүйсгэхгүй. Мөнхтуяа гэдэг хүн шүүхэд тайлбар өгөхдөө худал мэдүүлэг өгөөд байгаа юм. Шүүхэд тайлбар өгөхдөө нэхэмжлэгч, хариуцагч нар нь үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. Худал тайлбар өгч байгаа нь хэд, хэдэн удаагийн мэдүүлгээс харагдаж байна. Би мөнгө аваагүй гээд тайлбарладаг хэр нь хар торонд мөнгө хийгээд авч байхыг харсан гэж ярьдаг. Хоёрдугаарт би Отгонхүү гэдэг хүнтэй уулзаагүй, надаас нэлээн мөнгө аваад явсан гэдэг боловч Улаанбаатар хотод Жамъян гэдэг өмгөөлөгч надтай байнга уулзаж байгаа гэж Отгонхүү ярьсан гээд иймэрхүү зөрүүтэй мэдүүлэг өгөөд байгаа юм. Хуулийн үндэслэлийн хувьд банк, эрх бүхий этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийгдэх мөнгөн хадгаламж, зээл, харилцах дансны орлого, зарлагын гүйлгээ нь бэлэн болон бэлэн бус хэлбэрээр байж болно гэж заасан. Энэ нь тухайн үеийн нөхцөл байдал маргааш нь мөнгө гардаг ба банкнаас их хэмжээгээр мөнгө гардаггүй гэх шалтгааны улмаас харилцагч -ийн хүсэлтээр Төрийн банкнаас 40.000.000 төгрөгийг бэлнээр -ийн захирал Мөнхтуяад хүлээлгэж өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан мөнгө хүлээлгэж өгсөн баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнийг хариуцагч тайлбарлахдаа заавал дансаар гүйлгээ хийгдэх ёстой байтал бэлнээр мөнгө өгсөн гэж тайлбар хийгээд байгаа юм. Мөн хуулийн 21 дүгээр зүйлд зээл олгох үйл ажиллагаа гэж байгаа. 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч тал тайлбарласан. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд зээлдэгчийн үүргийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Гэрээндээ зээлийг хугацаандаа төлнө, хэрэв хугацаандаа төлж чадахгүйд хүрвэл барьцааны хөрөнгийг хуулийн дагуу хураана гэж заасан байгаа. Гэтэл -ийн захирал Мөнхтуяа тайлбарлахдаа надад зээлийн гэрээний нэг тал байх хүсэл зорилго байгаагүй гэдэг боловч шүүх бодит байдал дээр үнэлэлт дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээнд заасан 2 ширхэг үл хөдлөх хөрөнгө байдаг. Нэг нь 80.000.000 төгрөгийн үнэтэй, нөгөөдөх нь 35.000.000 төгрөгийн үнэтэй, нийлүүлээд 40.000.000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгөө барьцаалаад зээл авсан. Энэ нь хүнд тус болох гэсэн сэтгэлээр авч өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Иймд гэрээнд болон хуульд заасны дагуу нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч -ийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 08 сарын 01-ний өдөр Нацагдорж овогтой Мөнхтуяа миний бие Ундрах овогтой Мөнх-Одтой хамтарч ББСБ-тай 40,0 сая төгрөгийг /Дөчин сая/ сарын 4,0 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн барьцаанд миний "Хоёрмөнх зул" ХХК-ний хүнсний дэлгүүр, У.Мөнх-Од нь Герман улсад үйлдвэрлэсэн шинэ 8-н хүний суудалтай микро автобусыг тус тус тавьсан болно. Уг зээлийн гэрээнд хэдийгээр би хамтран зээлдэгчээр орлцсон боловч У.Мөнх-Од, н.Отгонхүү нар цуг ирж зээлсэн мөнгийг бүгдийг нь буюу 40,0 сая төгрөгийг ББСБ-ын байранд тухайн өдөр нь эдийн засагч М,Мөнхцэцэгийн дэргэд тоолж торонд хийгээд аваад гарсан юм. Тухайн зээлийг намайг барьцаа хөрөнгөтэй болохоор У.Мөнх-Од, н.Отгонхүү нар удаа дараа гуйгаад байхаар нь зөвшөөрч зээлдэгчээр орж өгсөн болно. Өмнө нь 2015-2016 онуудад У.Мөнх-Од, Н.Отгонхүү нар нь миний барьцааг мөн тавиулж 30,0 сая / гучин сая/ төгрөгийг 4,0 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай, ББСБ-аас зээлж аваад ямар ч маргаангүй төлж дуусгасан байсан учир би итгэж дахин зээл авахад нь тусалсан юм. Эдгээр хүмүүс нь зээлээ хугацаанд нь төлж яваад машинаа бараатай нь Улаанбаатар хот 61-ийн гарам дээр шатаасан гэж 2017 оны 03-р сард намайг Улаанбаатар хотод дуудаж бид хамт тус байгууллагын эдийн засагч *******, гүйцэтгэх захирал н.Баярмаа нар дээр очиж У.Мөнх-Од, н.Отгонхүү нар нь зээлийн гэрээгээ цуцалж эвлэрэлийн гэрээ байгуулж өгөөч, *******г ингэж холоос явуулах хэрэггүй, бид ямар ч маргаангүй зээлээ төлж дуусгана гэж ярилцаж тохиролцсон. Ингээд зээлийн асуудал шийдэгдсэн учраас түүнээс хойш ББСБ болон У.Мөнх-Од, н.Отгонхүү нарын хэнтэй нь ч огт уулзаагүй байсан. Намайг ганц ч төгрөг аваагүйг ББСБ-ын эдийн засагч ******* сайн мэдэж байгаа. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* нь У.Мөнх-Од, н.Отгонхүү 2 зээлээ төлөхгүй байна, тэгээд би ийм мессэж бичиж явууллаа гээд над руу тэр мессэжээ илгээсэн байсан, тэр өдрөөс хойш У.Мөнх-Од, н.Отгонхүү хоёрыг хайж байгаад 9-н сард н.Отгонхүүтэй холбогдоход үндсэн зээл болон хүүгээ төлж бараг дуусаж байгаа жаахан хүүний үлдэгдэл тооцоотой, удахгүй түүнийгээ цэгцлээд чиний барьцааг чөлөөлж авч өгнө гэж хэлсэн. Тийм учраас 54,747,313 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. У.Мөнх-Од, н.Отгонхүү нарт зээлийн төлбөрийн баримтууд нь байгаа гэж ойлгож байгаа учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь У.Мөнх-Одын өмчлөлийн шинэ Герман микро автобусны зах зээлийн үнэ нь 50,0 сая төгрөг болох учир У.Мөнх-Одын автомашинаар зээлийн төлбөрийг бүрэн хаах боломжтой юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч -ийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:  Цогзол Финанс ББСБ нь 40 сая төгрөгний зээлийн гэрээ хийж эдийн засагч ******* нь У.Мөнх-Од, Г.Отгонхүү нарын RAV-4 маркийн 44-44 ОРО дугаартай автомашинаар хамт явж уг мөнгийг өгсөн. Тухайн үед би Цогзол Финанс ББСБ-ын байрны үүдэнд хүлээгээд зогсож байсан ба тэдгээрийг аль банк орсон, ямар дэвсгэртээр мөнгө авсныг мэдээгүй. Уг зээлийн гэрээг Цогзол Финанс ББСБ нь У.Мөнх-Од болон надтай байгуулсан боловч тухайн мөнгийг миний болон -ийн дансанд шилжүүлж хийгээгүй ба хамтран зээлдэгч У.Мөнх-Од болон Г.Отгонхүү нарт өгсөн. О.Мөнх-Од, Г.Отгонхүү нар нь ББСБ-аас 40 сая төгрөгний зээлийг миний эд хөрөнгийг барьцаалж зээл авч ашигласан мөртлөө хариуцлагаас зугтаж түүгээр зогсохгүй 200 гаруй сая төгрөгний хохирлыг надад учруулсан болно. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 58 минутанд ББСБ-ын эдийн засагч ******* нь өөрийн 99061798 дугаартай утаснаас У.Мөнх-Од, Г.Отгонхүү нар зээлээ төлөхгүй байна. Тэд нарт /Сайн байцгаана уу. ББСБ-ын ажилтан байна. ******* эгчийн нэрээр авсан зээлээ хэзээ төлөх вэ?.../ гэх утга бүхий мессэж явууллаа гээд над руу тэр хүмүүс рүү явуулсан мессэжээ явуулсан байсан. ББСБ-ын эдийн засагч ******* нь надруу 2017 оны 09 дүгээр сард утсаар ярьсан ба тухайн үед /У.Мөнх-Од Япон улсруу явсан, Г.Отгонхүү зээлийн барьцаанд тавьсан 00-42 ОРО дугаартай Герман микро автобусыг өгөх буюу эсвэл эвлэрлийн гэрээ байгуулж төлмөөр байна гэж удаа дараа ирж уулзсан, хариуд нь ББСБ-ын эдийн засагч ******* нь та У.Мөнх-Одоос шүүхэд төлөөлөх итгэмжлэл хийлгээд хүрээд ир гэж тохирсон/ талаар утсаар над руу ярьж байсан. У.Мөнх-Од нь хамтран зээлдэгч бөгөөд ББСБ-аас зээлсэн гэх 40 сая төгрөгийг авч Г.Отгонхүүгийн хамт ашиглан зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй онц их хэмжээний хохиролд оруулж Япон улс руу явсан байна. Миний зээлээгүй мөнгийг ББСБ нь надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд хамтран зээлдэгч У.Мөнх-Одыг шүүх хуралдаанд оролцуулж ББСБ-ын зээлийн барьцаанд тавьсан У.Мөнх-Одын 00-42 ОРО дугаартай Бенз маркийн sprinter 211 CDI модельтэй, WDB90671315116897 бүхээгний дугаартай, сувдан цагаан өнгийн 2015 онд үйлдвэрлэгдсэн 2015 оны 07 дугаар сарын 08-нд Монголд улсад орж ирсэн микро автобус суудлын автомашинаар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, бүрэн хангах боломжтой байхад дан ганц надаас уг мөнгийг нэхэмжилж байгаа хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч -ийн гүйцэтгэх захирал ******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжилж буй зээлийн гэрээнд хэдийгээр манай компани хамтран зээлдэгчээр оролцсон боловч У.Мөнх-Од, Г.Отгонхүү нар цуг ирж зээлсэн мөнгө бүгдийг нь буюу 40 сая төгрөгийг ББСБ-ын эдийн засагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн дэргэд тоолж торонд хийгээд аваад гарсан юм. Тухайн зээлэнд намайг барьцаа хөрөнгөтэй болохоор У.Мөнх-Од, Г.Отгонхүү нар удаа дараа гуйгаад байхаар нь би зөвшөөрч зээлдэгчээр орж өгсөн болно. Намайг ганц ч төгрөг аваагүйг ББСБ-ын эдийн засагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сайн мэдэж байгаа. Гэтэл 2017 оны 06 сарын 28-ны өдөр ******* нь над руу У.Мөнх-Од, Г.Отгонхүү хоёр зээлээ төлөхгүй байна, тэгээд би тэр хоёр луу мессэж илгээлээ гээд над руу мессэж явуулсан. У.Мөнх-Од, Г.Отгонхүү нартай холбогдоход үндсэн зээл болон хүүгээ төлж бараг дуусаж байгаа, жаахан хүүний үлдэгдэл тооцоотой, удахгүй түүнийгээ цэгцлээд чиний барьцааг чөлөөлж авч өгнө гэж хэлсэн. Мөн У.Мөнх-Од, Г.Отгонхүү нарт зээлийн төлбөрийн баримтууд нь байгаа гэж ойлгож байгаа учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч -ийн гүйцэтгэх захирал ******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний бие мөнгө хүлээн авсан баримтанд гарын үсэг зурсан нь үнэн боловч уг мөнгийг хариуцагч У.Мөнх-Одод ББСБ-ын эдийн засагч ******* хүлээлгэсэн өгсөн. Миний бие энэ зээлийн мөнгийг өөрөө гардаж аваагүй, миний нэр дээр зээлийн данс нээгээгүй, зээлийн дансанд гүйлгээ хийгдээгүй, зээлийн гэрээнд зээл олгох хэлбэрийг тохиролцоогүй, миний эзэмшлийн ямар нэгэн харилцах дансанд уг мөнгийг шилжүүлээгүй учир зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус гэрээг байгуулах эрх *******т ББСБ-ыг төлөөлөх эрхгүй. Мөн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 032/16 дугаартай зээлийн гэрээ болон зээлдэгчээр миний бие, У.Мөнх-Од нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний надтай байгуулсан хэсэг нь хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч -ийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ББСБ нь зээлийн гэрээ байгуулахдаа *******т итгэмжлэл олгосноо нотлохоор хэргийн 7 дугаар талд итгэмжлэл хавсаргаж өгсөн байх ба уг итгэмжлэлд ББСБ-ын захирал гарын үсэг зураагүй, уг итгэмжлэл нь хууль зөрчиж хийгдсэнийг олж мэдлээ. Тодруулбал итгэмжлэлд тухайн байгууллагын эрх баригч нь гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тэмдгийг дарсан байхыг шаардах ба уг итгэмжлэлд зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч байгууллагын захирал ын гарын үсэг биш харин түүний охин гэгдэх Баярмаагийн гарын үсэг байна. Баярмаа нь Улаанбаатар хотын Сонгинохайхан дүүргийн 1-р хорооллын замын урд Төрийн банкны Өнөр хороололд салбарын захирал хийж байсан тул өөрийн нэрээр банк бус санхүүгийн байгууллага байгуулаагүй, ээжийнхээ нэрээр байгуулсан, ээж нь Архангай аймагт байнга оршин суудаг гэдэг ба тус итгэмжлэлд зурагдсан гарын үсэг ын гарын үсэг биш байх тул *******т олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй байна. Иймээс 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн /РД: АЮ52020563/-оос *******т олгосон итгэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Уг итгэмжлэл нь хэргийн 7-р талд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хавсралтаар нэхэмжлэгч гаргаж өгсөн болно. Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Цогзол Финанс ББСБ-ыг төлөөлж ******* болон -ийг төлөөлж захирал ******* нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 032/16 дугаартай зээлийн гэрээний -тай байгуулсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компани нь 1999 онд үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016 оноос өмнө ББСБ-аас зээл авч байсан нь үнэн. Авсан зээлээ компанийн үйл ажиллагаандаа зарцуулж, эргэн төлөлтийн хугацаандаа гэрээний үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлж ирсэн. Үүнийг миний найз байсан Н.Отгонхүү, У.Мөнх-Од нар нь мэдэх бөгөөд тэрээр ББСБ-аас өөрөө зээл авах гэсэн боловч барьцаанд заавал үл хөдлөх хөрөнгө нэмж тавь гэж байна гэж хэлсэн. Үүний дагуу ББСБ дээр очиж Н.Отгонхүү, У.Мөнх-Од нар зээл авах хүсэлтэй байгааг хэлээд улмаар манай компанийг зээлийн түүх сайтай болохоор зээлийг манай нэрээр гэрээ хийж болно гэж зөвшөөрсөн. Ингээд 2016 оны 08 дугаар 01-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, ББСБ-ын доод давхарт үйл ажиллагаа явуулдаг нотариатч Д.Оюунбилэг гэдэг хүн дээр орж гэрчлүүлээд, Орхон аймаг руу гарч, улмаар 2016 оны 08 дугаар сарын 03-ны өглөө улсын бүртгэлд өмнөх гэрээний үүрэг биелсэн тухай ББСБ-ын албан бичгийг өгч барьцаа хөрөнгөө чөлөөлөөд дараагийн гэрээг бүртгүүлсэн. Ингээд буцаад Улаанбаатар хот орж зээлээр олгох мөнгийг авахаар очиж, уг мөнгийг У.Мөнх-Од хүлээн аваад надаар мөнгө хүлээн авсан гэх баримтанд гарын үсэг зуруулж компанийн тамгыг даруулсан. Түүнээс манай компанийн хувьд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зээл авах хүсэл зориг, хэрэгцээ, шаардлага байгаагүй, өөрийн үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн эх үүсвэртэй байсан. Мөн манай компани өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй өөрийн санхүүгийн эх үүсвэртэй байсныг ББСБ болон Н.Отгонхүү, У.Мөнх-Од нар сайн мэддэг. Зээлээр олгосон мөнгийг миний бие хүлээн аваагүй, харин тус мөнгийг ББСБ-ын ажилтан ******* нь У.Мөнх-Од, түүний эхнэр Мядагбадам нарын хамт ...Төрийн банкнаас зээлэх мөнгийг авна... гэж явсан. Энэ үед зээл авахыг хүссэн жинхэнэ зээлдэгч болох хариуцагч У.Мөнх-Одын хадамж ээж Н.Отгонхүүгийн хамт миний бие ББСБ-ын үүдэнд хүлээж байсан. Ийнхүү зээлээр олгогдох мөнгийг ******* авч ирээд У.Мөнх-Одод хүлээлгэн өгөөд надаар бэлэн мөнгө авсан гэх баримтанд гарын үсэг зуруулсан. Миний бие -ийн гүйцэтгэх захирлын хувьд болон иргэн *******гийн хувьд ч тус зээлээр олгосон мөнгийг хүлээн аваагүй болно. Хэдийгээр зээлийн гэрээ байгуулсан боловч уг зээлийн гэрээг байгуулах хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага надад болон манай компанид байгаагүй, харин Н.Отгонхүү, түүний хүргэн У.Мөнх-Од нарт зээл авах хэрэгцээ шаардлага байсан боловч тэдний барьцаа хангалтгүй байсан тул манай компани зээл авч байгаа мэтээр зээлийн гэрээ байгуулж, улмаар жинхэнэ зээлдэгч болох Н.Отгонхүүгийн хүргэн У.Мөнх-Од зээлийн гэрээнд гарын үсэг зурж, өөрийн эзэмшлийн benz sprinter маркийн 00-42 ОРО улсын дугаартай суудлын автомашинаа барьцаалсан. Уг зээлийг манай компанийг авах хүсэл зориггүй, хэрэгцээ шаардлага байхгүйг, мөн Н.Отгонхүү болон түүний хүргэн У.Мөнх-Од нар уг зээлийг авах хүсэлтэй байгааг ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* мэдэж байсан төдийгүй, ******* нь өөрийн үүрэн холбооны 9906-1798 дугаартай гар утаснаасаа Н.Отгонхүүд 2017 оны 06 дугаар сарын 28-ны лхагва гаригт Сайн байцгаана уу ББСБ-ын ажилтан байна, Мөнхтуяа эгчийн нэрээр авсан зээлээ хэзээ төлөх вэ? хугацаа нь дуусахад 1 сар үдлээ, ирж уулзахгүй утсаа авахгүй мессэжинд хариу өгөхгүй ингэж байж болохгүй шүү дээ. Хэзээ ирж уулзах вэ? Машин тэрэг зараад төлөх юм ярьж байсан машин нь зарагдахаар байна уу. Зарах арга хэмжээ авч байгаа юу? аль 2 сард уулзсан машин тэрэг зарагдах хангалттай хугацаа өнгөрсөн байна гэж илгээж байсан байдаг. *******ийг миний утсанд ийм мессэж явуулангуут би Мөнхцэцэг рүү залгаж зээлийн талаар Отгонхүү, Мөнх-Од нар нь дутуу төлөлт хийгээд байгааг мэдэж Мөнх-Од, Отгонхүү нартай Улаанбаатар хот руу явж очиж уулзаж тэр хоёрыг дагуулж ын байранд Мөнхцэцэгтэй очиж уулзаж Отгонхүү, Мөнх-Од нар нь автомашинаа өгч зээлээ дуусгах, эсвэл эвлэрлийн гэрээгээр шүүхээр орж төлье гэж Отгонхүү, Мөнх-Од нар гуйж Мөнхтуяа зээлийг аваагүй учир битгий тэр холоос дуудаарай, бид 2 төлж дуусгана гэж ярихад Мөнхцэцэг манай захирал Өнөр хорооллын Төрийн банкны захирал Баярмаа гэж хүн байгаа, утас нь 99028658, та нар очиж уулз гэсэн учир Отгонхүү, Мөнх-Од бид нар Баярмаатай очиж уулзаж Отгонхүү, Мөнх-Од нар нь тохиролцоонд хүрсэн. Тийм учир Мөнх-Од, Отгонхүү нар зээлээ төлж дууссан гэж бодож байна. Энэ нь -д зээл өгөөгүй, зөвхөн нэрийг нь ашигласан болохоо нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөн гэрээ байгуулсан, одоо шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ******* нь мэдэж байгаа атлаа шүүхэд худал тайлбар гаргасаар байна. Надад зээл авах хэрэгцээ шаардлага байгаагүй байхад зээл авсан мэтээр баримт үйлдэж хууль зөрчсөн хэлцэл хийж, мөн манай компанийг зээл авсан мэтээр Мөнх-Одтой хийсэн гэрээгээ халхавчилж, дүр үзүүлж гэрээ хийсэн. Мөн ******* нь өөрөө уг гэрээг байгуулах эрхийг хуульд заасны дагуу аваагүй байхдаа болон зохих эрх баригчийнх нь зөвшөөрөлгүйгээр, хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэж уг хэлцлийг хийсэн. Гэрээ хийсний дараа уг зээлийн мөнгийг авсан У.Мөнх-Од, Н.Отгонхүү нар эргүүлэн төлж байсан, ийнхүү төлөхдөө миний нэр, компанийн нэр, утасны дугаар бичиж байсан боловч уг төлөлтийг миний бие, манай компани огт төлж байгаагүй, ББСБ төлөхийг манайхаас шаардаж байгаагүй, тэр ч бүү хэл ын ажилтан Мөнхтуяа эгчийн нэрээр авсан зээлээ төл... гэж н.Отгонхүү, У.Мөнх-Од нараас шаардаж байсан, мөн тэдний барьцаалсан машиныг худалдан борлуулах санал гаргаж, энэ талаар тэд тохиролцож байсан ба Отгонхүү нь 2020 оны 02-р сарын 13-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр оролцохдоо одоогийн ын өмгөөлөгч Жамъянг асуухад Цогзол финнас ББСБ-аас 2016 оны 08-р сарын 01-ний өдөр хүү Мөнх-Одын автомашиныг барьцаалж 40 сая төгрөг авсан, төлсөн баримт байгаа гэж ярьж байсан нь уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг улам л баталдаг. ББСБ болон -ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №032/16 дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10-д тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. Гурав. Цогзол Финанс ББСБ болон -ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хучин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл: Манай компани нь зээл авах хүсэл зориг, хэрэгцээ, шаардлага байгаагүй бөгөөд өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хүчин төгөлдөр бус итгэмжлэл, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэн байгуулсан барьцааны гэрээ юм. Уг барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах бус харин зээл авах хэрэгцээ шаардлага үүссэн байсан Н.Отгонхүү, түүний хүргэн У.Мөнх-Од нарын хэрэгцээнд үндэслэсэн, мөн ББСБ-ыг төлөөлөх эрхгүй этгээд уг гэрээг хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10 тус тус зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч -ийн гүйцэтгэх захирал ******* шүүх хурлдаанд гаргасан тайлбартаа: Миний бие банк бус санхүүгийн байгууллагаас 2015 онд 30.000.000 төгрөгийн зээл авсан, уг зээлийн барьцаанд тавьсан барьцаа хөрөнгийг авах гэж 2016 оны 08 сарын 01-ний өдөр очсон. Тэгэхэд Мөнх-Од, Г.Отгонхүү нар тухайн банк бус санхүүгийн байгууллагаас зээл хүссэн байсан. Тэгээд надад хандаад бид хоёр энэ банк бус санхүүгийн байгууллагаас 40.000.000 төгрөгийн зээл авах хэрэгтэй байна, барьцаанд нь үл хөдлөх хөрөнгөө тавиад өгөөч, бид нар давхар машинаа тавъя гэж байсан. Тэгээд би тухайн үед хөрөнгөө барьцаанд нь тавьж өгсөн, мөнгийг аваагүй. Тухайн өдөр манай барьцаа хөрөнгийг суллаж өгсөн баримт байгаа. Тухайн өдөр надаар хүсэлт бичүүлж аваад гэрээг хийсэн. Мөнхцэцэг тухайн мөнгийг Мөнх-Од, түүний эхнэр Мядагбадам нарт өгсөн. Би гадаа зогсож байсан, тортой мөнгө авсан байсан. Мөнхцэцэг хаалга шагайж намайг дуудаад та энэ дээр гарын үсгээ зурчих гээд хоосон баримт өгч зуруулсан. Тухайн өдрийн зээлийн гэрээ надад байхгүй, Мөнх-Од үүнээс хойш зээлээ төлөөд явж байгаа гэж байсан. Барьцааны болон зээлийн гэрээг надад өгөөгүй. Гэтэл 2017 он гарсны дараа Мөнхцэцэг над руу залгаад энэ хүмүүс зээлээ төлөхгүй байна, та энэ хүмүүст хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь би Мөнх-Од, Отгонхүү хоёртой холбоо барьж уулзаад, бид нар банк бус санхүүгийн байгууллага дээр очсон. Уулзаад ярилцахад бид нар ачааны машинаа шатаачихсан, хэцүү байдалд орчихсон, зээлээ төлж чадахгүй байна гэсэн. Тэгсэн Мөнхцэцэг та нар чадахаараа төлөөрэй гэсэн. Мөнх-Од, Отгонхүү хоёр тухайн үед Мөнхцэцэгтэй уулзаад бид нарт эвлэрлийн гэрээ хийгээд, графикаар төлөхөөр болгоод өгөөч, Мөнхтуяа энэ зээлийг аваагүй юм чинь дахин нааш, цааш явуулаад яах вэ?, эгч нь машинаа зараад энэ зээлийг төлнө, барьцаанд тавьсан машин байгаа гэж хэлсэн. Тэгэхэд Мөнхцэцэг та манай захиралтай очиж уулзаарай, Төрийн банкны захирал хийдэг Баярмаа гэдэг хүн байгаа гэж хэлсэн. Отгонхүү, Мөнх-Од, бид гурав гараад Баярмаатай очиж уулзсан. Баярмаа гэдэг хүн машиныг бид нар зарах боломж байхгүй. Та нар өөрсдөө машинаа зараад зээлээ төлчих гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Од, Отгонхүү хоёр зээлээ төлнө гээд үлдсэн. Би наашаа Эрдэнэт рүү ирсэн. Хэдэн сарын дараа Мөнхцэцэг над руу нөгөө хүмүүс чинь зээлээ төлөхгүй байна, машин зарах чинь юу болсон бэ?, нөгөө хүмүүс рүү чинь мессеж бичээд хариу өгөхгүй байна, та энэ хүмүүстэйгээ холбоо бариачээ гэж хэлсэн. Тэгээд би хөөцөлдөөд олдохгүй болохоор нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн цагдаад өгсөн. Тэгсэн Мөнх-Од тухайн үед Япон руу гарчихсан, Отгонхүү мэдүүлэг өгсөн. Отгонхүү мэдүүлэг өгөхдөө би Цогзол Финанс ББСБ ХХК-д хүүхдийнхээ машиныг тавьж зээл авсан нь үнэн, гэхдээ Мөнхтуяаг дэлгүүр болон эд хөрөнгөө барьцаанд тавьсан гэдэгт итгэхгүй байна, би хараагүй гэж хэлсэн. Цогзол Финанс ББСБ ХХК-ийн ажилтан намайг зээлээ боломжоороо төл гэж хэлсэн. Тиймээс би зээлээ боломжоороо төлж байгаа. Мөнхтуяа намайг дарамталж худлаа яриад байна гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Чингэлтэй дүүргийн цагдаа дээр хэрэг шалгагдаад нэлээн удаан явсан. Отгонхүү удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чинчулуун гэдэг мөрдөн байцаагч Отгонхүүгээс мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлэг авахад -ийн эдийн засагчтай уулзсан, эдийн засагч нь намайг чадахаараа төлж байгаарай, манайх ашгийн байгууллага, шүүхэд хандах боломжгүй гэж хэлсэн. Гэтэл Мөнхтуяа гэдэг хүн намайг дарамтлаад байна. Би хүүхдийнхээ 60.000.000 төгрөгийн үнэтэй герман микро автобусыг барьцаанд тавьсан, машиныг зараад төлнө гэж тохирсон, энэ нь Мөнхтуяад хамаагүй гэж хэлсэн байдаг. Тухайн үед Отгонхүү зээлийн мөнгөнөөс төлж байсан байдаг. Энэ талаарх баримтаа эрүүгийн хэрэгт хавсаргасан байсан. Би Мөнхцэцэгийг тухайн хүмүүстэй холбоо бариарай гэж хэлсэн боловч нэг ч удаа очоогүй. Цагдаагийн газраас Мөнх-Од, Отгонхүү нар нь зээл авсан байна, зээлийн хүүгээ төлж байна, тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна гэсэн. Би шүүхэд эд хөрөнгө битүүмжлэх хүсэлт гаргасан. Тухайн машиныг хаана байгааг мэдэхгүй байна. Энэ хүмүүс зээлийн барьцаанд машинаа өгчихсөн, Мөнхтуяа худлаа яриад ашиг хонжоо харж байна гэж боддог. Би нэг ч төгрөг аваагүй, нэг ч төгрөг өгөөгүй. Ямартай ч мөнгийг Мөнх-Одод өгсөн, хэдэн төгрөг байсныг мэдэхгүй. Утган дээр нь Хоёр Мөнхзул компани гэж бичээрэй гээд Мөнхцэцэг энэ хүмүүст зааж өгсөн байдаг. Гүйлгээний утга дээр нь Хоёрмөнх зул гэж бичиж байсан. Мөнгө төлсөн хүмүүс нь өөрсдийн утасны дугаараа бичиж байсан. Тиймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би өөрөө хохирч байна. Надад мөнгө өгсөн, намайг зээл авах гэж байсан мэтээр ярьж байна. Надад зээл авах ямар ч хүсэл сонирхол байгаагүй. Би зөвхөн өмнөх зээлийн барьцаагаа суллах гэж -д очсон. Би 40.000.000 төгрөгийн зээл хүсэж хүсэлт бичээгүй, Мөнхцэцэг өөрөө бичээд надад өгсөн. Өмнө нь Мөнх-Од -иас байраа барьцаалж зээл авч байсан гэсэн. Мөнх-Од зээл авч өөрөө мөнгийг гардаж авсан, би барьцаа хөрөнгөө тавьсан. Мөнх-Од мөнгийг гардаж авсан гэдгийг Отгонхүү удаа дараа шүүх, цагдаад мэдүүлэг өгөхдөө хэлж байна. Мөнхтуяа -д барьцаа хөрөнгийг аваачиж тавихыг хараагүй гэж эдгээр хүмүүс хэлдэг. Мөнх-Од, Отгонхүү гэх хүмүүс намайг гүтгэж байгаа ч зарим талдаа бодит зүйлийг ярьж байна гэж ойлгож байна. Энэ компани мөнгө угааж байна гэж ойлгож байна. Энэ компаниас нэг ч удаа бичиг ирж байгаагүй. Шуудангаар гэсэн бичиг ирсэн. Шуудангийн хүн намайг хүлээж авсан гээд гарын үсэг зурах ёстой гэсэн учраас би зурсан. Энэ зээлийг төлөх боломж байсан, хүү нь зээлийг төлөх талаар дээр очиж уулзсан гэсэн. Отгонхүү мэдүүлэг өгөхдөө Мөнхтуяа үүнд хамаагүй, харин надаас мөнгө авах гэж ингээд байна гэдэг. Отгонхүү энэ зээлийг авсан гэсэн бичлэг нь хэрэгт СD-ээр авагдсан байгаа. Мөнхцэцэг Сайн байцгаана уу?, -ийн ажилтан байна, Мөнхтуяа эгчийн нэрээр авсан зээлээ хэзээ төлөх вэ?, хугацаа нь дуусахад нэг сар үлдлээ, ирж уулзахгүй, утсаа авахгүй, мессежид хариу өгөхгүй байж болохгүй, хэзээ ирж уулзах вэ?, машин, тэргээ зараад төлөх юм ярьж байсан, яасан бэ?, машин чинь зарагдахаар байна уу?, зарах арга хэмжээ авч байгаа юу?, та 2 сард ирж уулзсан, уулзах хугацаа өнгөрчхөөд байна гэсэн мессежийг Мөнх-Од, Отгонхүү гэх хүмүүс рүү явуулсан байдаг. Тиймээс энэ хүмүүсийг Мөнхцэцэг таньдаг, ийм байдлаар харьцаж байсан, 99061798 гэсэн утас эдний утас мөн, энэ дугаарыг нэхэмжлэл гаргахдаа бичсэн байна. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 25 минутад бичсэн байна. Би үнэхээр хохирч байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Энэ хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлээ товчхон хэлье гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох дараах хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Мөнхтуяа гэдэг хүн -иас зээл хүсч зээлийн гэрээ байгуулж, барьцааны гэрээг байгуулсан гэдэг нь тогтоогдож байгаа. Гэхдээ энэ хүн ганцаараа байгуулаагүй, Мөнх-од гэдэг хүн хамтран зээлдэгчээр орсон. Мөнх-Одын эзэмшлийн автомашин барьцааны хөрөнгөөр орсон байгаатай маргадаггүй юм. Мөнх-Одыг хамт оруулсан гэдэг дээр нөгөө тал маргахгүй байгаа гэдгийг хэлье. Энэ зээлийг Мөнх-Од авч хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Нөгөө талаас Мөнх-Од хэрэглэсэн, Мөнхтуяа хэрэглэсэн гэдэг дээр маргахгүй байгаа юм. Банк бус санхүүгийн байгууллага нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд зээл олгохоосоо өмнө тухайн хүнд зээл авах хэрэгцээ шаардлага байна уу?, төлбөрийн чадвартай юу?, татвар төлөгч мөн үү? гэдгийг судалж үздэг юм. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар хуульчлагдсан банк бус санхүүгийн байгууллагын үүргийн тухай асуудал юм. Маргаж байгаа асуудал нь Мөнхтуяа нь зээл авсан гэдэг дээр маргадаггүй, харин би өөрөө авч хэрэглээгүй гэдэг юм. Мөнх-Од зээл авсан хэрэгцээ шаардлага тогтоогдож байгаа юм. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээл, мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж заасныг банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаанд хамааруулж ойлгох юм. Нэгдүгээрт мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэлээр шилжүүлнэ гэж байгаа юм. Хуульд заасан үндэслэл нь тусгайлсан хууль болох Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Хоёрдугаарт энэ зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлийн гэрээний зориулалтын дагуу хэрэглээд буцаагаад төлөх асуудал нь авч хэрэглэсэн бол төлөх үүрэг нь байна. Бэлэн мөнгийг авсан гээд гарын үсэг зурах нь нэг асуудал юм. Харин бэлэн мөнгийг хүлээж авсан эсэх нь нэг асуудал юм. Мөнхтуяа гэдэг хүн энэ мөнгийг авсан гэж ойлгохгүй юм. Харин энэ мөнгийг Мөнх-Од авсан гэдэг нь тогтоогдож байгаа юм. Энэ талаар Г.Отгонхүү гэрч болон Мөнх-Одын зээлийн эргэн төлөлт хийж байгаа нөхцөл байдал хэлж байна. Анхнаасаа Мөнх-Одыг энэ зээлийн хамтран зээлдэгчээр оруулсан нөхцөл байдлаар тогтоогдож байна. Банк бус санхүүгийн байгууллагын зохицуулалт нь зээлийн гэрээг сунгаагүй байсан ч хүү тооцогддог асуудал байгаа юм. Гэхдээ зээл олгохдоо нарийн бодитой судлаарай гэж хуульчилсан байдаг юм. Банк бус санхүүгийн байгууллага нь мөнгө хүүлж ашиг олох зорилготой. Энэ зорилгод чиглэсэн үндсэн үйл ажиллагаагаа явуулахын тулд хууль мөрдөх ёстой юм. Мөрдөх ёстой хууль нь Банк, эрх бүхий этгээд, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагдаж байна. Энэ хуульд зээлийн хүсэлтийг зээлдэгч бүрээр авна гэсэн байдаг. Зээлдэгч бүрээр гэж хэлж байгаагийн утга нь тухайн үед Хоёрмөнх зул компани зээл хүсэж өргөдөл гаргасан байна, ингэхдээ өөр хүний эд хөрөнгийг барьцаалъя гэж хүсэлт гаргасан байхад нэхэмжлэгч тал зөвшөөрсөн нь сонин байгаа юм. Хоёрдугаарт Мөнх-Одод зээл авах ямар хүсэл шаардлага байсан юм бэ?, Мөнх-Од яагаад хамтран зээлдэгчээр орж ирсэн юм, ямар хэрэгцээ шаардлагын улмаас Мөнх-Од зээл авах гэж байгааг нь асууж тэмдэглэж аваагүй байж яагаад зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулж байна вэ?. Эргэлтийн хөрөнгийг санхүүгийн утгын хувьд авч үзэхэд аваад дансанд хадгалж байгаа мөнгийг эргэлтийн хөрөнгөд зориулсан гэж үзнэ, зээл аваад бизнесийнхээ үйл ажиллагаанд зориулж байгааг мөн эргэлтийн хөрөнгөд зориулсан гэж үзнэ. Ус, цахилгааны мөнгийг төлж байгааг тогтмол зардлын эргэлтийн хөрөнгө гэж үздэг. Зээл олгож байгаа үндэслэл нь үүнээс хазайж эхэлж байгаа юм. Эргэлтийн хөрөнгийн зээл байдаг юм. Зээл аваад хэрхэн зарцуулах гэж байгаагаа тайлбарласан нь зээлдэгч тус бүрээр байхгүй байна. Зээлийг юунд зарцуулах гэж байгааг тодруулахын тулд нөгөө өргөдлийг нь харах ёстой юм. Мөнх-Одын нэртэй зээл хүссэн хүсэлт байдаггүй хэр нь түүнд зээл олгосон тухай гэрээ баримт нь байна. Зээл авах хүсэл зориг нь хэрхэн илэрхийлэгдсэн юм бэ? гэдгийг анхаарах ёстой. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд маш тодорхой байдаг. Хувийн хэрэг нээх ёстой гэсэн байдаг, гэвч энэ зээлд хувийн хэрэг нээгээгүй. Түүний өргөдөл, анкет, зээлийн гэрээнүүд ирдэг юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан. Үүнтэй төсөөтэй асуудал нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд иргэд хоорондын зээлийн гэрээний асуудал байдаг юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Үүнээс харахад иргэд хоорондын зээлийн гэрээний асуудал байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгож байгаа зээлийг хэзээ олгогдсонд тооцох юм бэ? гэхээр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэсэн байгаа. Зээлийн данс нээсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байгаа ч энэ зээлийн дансны хуулга нь хэрэгт ирдэггүй, ийм данс нээгдээгүй юм байна лээ. Энэ зээлийн дансыг нээнэ гэж бодоод гэрээн дээр бичсэн юм шиг байна лээ. Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж байгаа нь нэгдүгээрт бэлэн бусаар тооцоо хийх асуудал яригдана, хоёрдугаарт тухайн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр тухайн зээл олгогдсонд тооцох юм. Гэвч энэ нь нотлогдохгүй байхад иргэд хоорондын мөнгө өгч авалцсан баримтаар зээл олгосонд тооцохгүй юм. Дээд шүүхийн тогтоол дээр бичээд байгаа бэлэн мөнгө олгосон баримтын талаар шийдвэрлэсэн хэд, хэдэн удаагийн тогтоол байна. Дээд шүүх ямар хэрэг дээр бэлэн мөнгө өгсөн баримтыг үгүйсгээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа юм бэ? гэдэг нь сонин байгаа юм. Онол арга зүйн хувьд хэрэг болгон дээр өөр, өөр байж болохгүй. Яагаад гэвэл Монголд нэг хууль байгаа, энэ хуульд зааснаар шийдвэрлэж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас мөнгө өгсөн баримтыг нэхэмжлэгч талаас өгснөөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэж үзэх үндэслэл хуульд зааснаар байхгүй юм. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний тухайд банк бус санхүүгийн байгууллага зээл олгочхоод олгосон зээлээ буцаагаад шалгах ёстой байдаг юм. Тиймээс банк, эрх бүхий хуулийн этгээдийн олгож буй зээлийн үйл ажиллагаа дээр тусгайлан хяналт шалгалт явуулаарай гээд хяналтын зардлыг санхүүгийн зохицуулах хороо өөр дээрээ төвлөрүүлж, сан байгуулж тухайн зээлдэгчийн зээлийг хянах үүргийг өгчихсөн байдаг юм. Энэ нь банк бус санхүүгийн байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээ байгаа юм. Энэ эрх хэмжээ нь хэзээ үүрэг болж хэрэгжих вэ? гэхээр тухайн зээл нь зориулалтын дагуу хэрэгжээгүй байх юм бол тухайн зээлийн гэрээг цуцалж зээлээ буцаан шаардах эрхтэй. Тиймээс 2017 оны эхээр зээлийн үүргийг биелүүлээгүй үед буюу Мөнхтуяа гуай очиж уулзаж байх үед зээлээ буцаан дуудаад хүүгээ зогсоож шүүхэд хандах ёстой байсан юм. 40.000.000 төгрөгийн зээлийг 129.000.000 төгрөг болтол өсгөх хэмжээний нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал өөрөө хүргэсэн. Энэ байгууллага өөрөө мэдсэн хэр нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй Тиймээс ийм их хэмжээний үндсэн зээлийг аваагүй ба ийм их хэмжээний хүү төлөх асуудал яригдахгүй юм. Хоёрдугаарт Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгчид гэсэн асуудал байдаг. Хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд тухайн зээлийг авах хүсэл сонирхол байгаа эсэхээр шууд холбогддог асуудал байдаг. Тухайн хүнд зээлийг авах бодит хэрэгцээ шаардлага байсан эсэхээс хамаараад тухайн гэрээний хүсэл зорилго хэрхэн бий болсон юм. Гэрээ хүчин төгөлдөр бус байх шаардлага дээр 242.1, 242.3-т заасныг шууд үндэслэдэг. Г.Отгонхүү, Мөнх-Од нар нь олдохгүй байгаа юм. Мөнх-Од Япон яваад ирсэн гэдэг. Мөнхтуяа гэдэг хүнийг яагаад заавал ганцааранг нь оруулж, Мөнх-Од гэдэг хүнийг болчихъё гэсэн хүсэл зориг юунд байна вэ? гэхээр тухайн хүний барьцаа хөрөнгийн чанар нэлээн буурсан юм шиг байна лээ. Мөнхтуяагийн анх барьцаалсан үл хөдлөхийн чанар буураагүй юм шиг байна лээ. Мөнх-Од гэдэг хүн Монголд орж ирчхээд байхад түүнийг эрэн сурвалжлах хүсэлт гаргаж, хариуцагчаар оролцуулахгүй байгаагийн зорилго нь банк бус санхүүгийн байгууллага нь барьцаа хөрөнгөтэй хүнийг олж аваад тухайн зээлийг зориулалтаар нь зарцуулсан эсэх нь хамаагүй, өөрсдийг нь хуурсан эсэх нь хамаагүй үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн бодол байдаг юм байна. Энэ бодлыг хэрэгжүүлж болохгүй, яагаад гэвэл хуульчид бид нар шударга ёсны төлөө явдаг болохоос биш мөнгөтэй газар очиж үйлчлэх зорилгыг агуулдаггүй юм. 40.000.000 төгрөгийн зээл аваад 20.000.000 төгрөгийг Мөнхтуяа, 20.000.000 төгрөгийг Мөнх-Од хэрэглэсэн нь тогтоогдож байвал зээл хүүгийн асуудал яриад явах нь шударга ёсонд нийцнэ. Тиймээс үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт миний үйлчлүүлэгч энэ зээлийг анхнаасаа авч хэрэглээгүй гэж маргаж байгаа боловч үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтад үүрэг биелэхгүй нь нэгдүгээрт тодорхой болчихсон, өөрөөр хэлбэл 2016 оны 08 дугаар сард авсан зээл нь он дуустал төлөгдөөд явж байгаад 2017 оны 01 сараас төлөгдөхөө больсон байдаг. Энэ үеэс шууд гэрээг цуцалж зээл буцаан татаагүйгээс болж энэ хэрэг удаан явж байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу энэ эрхээ алдсан байх гэж үзэж байна. Шүүх үүнийг анхаарах нь зүйтэй гэсэн саналтай байна. Зээлийн гэрээний хэд, хэдэн нотлох баримтыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Зээлийн гэрээг банк бус санхүүгийн байгууллагыг төлөөлж гүйцэтгэх захирал нь байгуулах ёстой гэж ойлгосон. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь Цэрэндолгор гэдэг хүнийг төлөөлж Мөнхцэцэг гарын үсэг зурсан байгаа юм. Зээлийн болон барьцааны гэрээний хуудас болгон дээр зурсан байгаа гарын үсэг нь Цэрэндолгорынх биш Мөнхцэцэгийн гарын үсэг байгаа юм. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд компанийг төлөөлөх эрхтэй хүн нь гүйцэтгэх захирал нь байдаг юм байна лээ. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр мөн үү? гэдэг асуудлын хувьд энэ асуудал яригдах ёстой юм. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр мөн эсэхийг дүгнэж байж нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх асуудал яригдана. Зээлийг аваагүй болох нь хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан байгаа зээлийн гэрээ, барьцааны гэрээ/хх-ийн 27/, Мөнхцэцэгийн хариуцагч Мөнх-Од, түүний ээж Отгонхүү нарт явуулж байсан мессеж/хх-ийн 61/, хариуцагчийн төлөөлөгч болох Мөнхтуяагийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнхцэцэгийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Анхнаасаа судалж үзсэн бол энэ зээл олгогдох боломжгүй байсан юм. Банк бус санхүүгийн байгууллагын хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийн дансанд гүйлгээ хийгдээгүй, зээлийг үндсэн зээлдэгч гэж шаардаад байгаа -д олгоогүй зэрэг нөхцөл байдлуудаас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэлээн хэдэн заалт дээр үндэслэж гарсан байгаа. Шинжээчээр гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор явуулсан байна. Шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг мөн гэж гарсан байна. Мөнхцэцэг гэдэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл нь энэ хэрэгт шаардлагагүй юм байна гэсэн үндэслэл нь үгүйсгэгдсэн. Яагаад гэвэл Цэрэндолгор гэдэг хүний гарын үсэг мөн байна гэдэг. Харин зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд зурагдсан байгаа гарын үсэг нь Цэрэндолгор гэх банк бус санхүүгийн байгууллагын захирлын гарын үсэг гэдгийг нотолсон нэг нотлох баримт байхгүй. Миний өмнө нь дурдсан нөхцөл байдлууд нь банк бус санхүүгийн байгууллага Банк, эрх бүхий хуулийн этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчиж зээл олгосныг нотолж байна. Энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь өөрт холбогдох буюу -д холбогдох зээлийн гэрээ болон барьцааны хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргасан байдаг юм. Мөнх-Одтой холбоотой тухайн хүний хүсэл зориг юу байгааг хараагүй юм. Нэгдүгээрт зээлийн гэрээг дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байна. Нэгдүгээрт хууль зөрчиж хийсэн гэрээ байгаа юм. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэл байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл нь Мөнх-Одод зээл авах хэрэгцээ шаардлага байсан. -д зээл авах хэрэгцээ шаардлага байгаагүй. Энэ талаар хариуцагч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш ярьж байгаа юм. Барьцаа хөрөнгийн хувьд зээлдэгч болчхоод байгаа нөхцөл байдлыг банк бус санхүүгийн байгууллага өөрөө бий болгосон гэж үзэж байна. Мөнхцэцэг итгэмжлэгдсэн төлөөлөгч 30.000.000 төгрөгийн зээл авчихаад 40.000.000 төгрөгийн зээл авах шаардлагатай боллоо гэхээр нь барьцаа хөрөнгөө нэм гэж хэлсэн чинь Мөнх-Од гэдэг хүнийг авч ирсэн гэдэг. Банк бус санхүүгийн байгууллага нь барьцаа хөрөнгө нэмж шаардлагатай боллоо гэхээр нь нэг зээлдэгч хайдаг юм байна. Мөнхцэцэгийн тайлбар нь Мөнхтуяагийн хэлж байгаа тайлбарыг нотолж байгаа юм. Г.Отгонхүүтэй байгуулах гэрээг Мөнхтуяагийн Хоёр Мөнхзул компанийг оруулж ирж хийснээр энэ нь амархан шийдэгдэх боломж үүсэж байна. Г.Отгонхүүтэй байгуулах хэлцлээ өөр хэлцлээр халхавчилж буюу Мөнхтуяатай хийж байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл байна гэж харж байна. Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж байдаг. Үүнийг яагаад хамааралтай гэж үзэж байна вэ? гэхээр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд тусгайлан заасан шаардлагуудыг биелүүлэхгүй байгаа юм. Зээл олгох хэрэгцээ шаардлага байна уу? гэдгийг судалж үзэж байгаад зээл олгох боломжгүй гэдгээ илэрхийлээд татгалзах боломжтой байсан. Гэтэл энэ нөхцөл байдлыг огт шалгаагүй, 2015 онд авсан зээл шигээ байгаа гэж үзээд ямар ч хувийн хэрэг бүрдүүлээгүй зээл олгосон. Хувийн хэрэгт нь 2015 онд авсан зээл, зээл олгохыг хүссэн анкет л байдаг. Тиймээс хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Манай хууль Германы Иргэний хуульд үндэслэж гаргасан байдаг. Германы Иргэний хуульд урьдчилсан нөхцөлийг заавал ярьдаг. Урьдчилсан нөхцөл нь хүсэл зоригийн илэрхийллээс гадна тусгайлан заавал хийхээр бүрдүүлэх материалуудыг заасан байдаг. Бүрдүүлэх материалуудыг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн гэрээ ирээгүй юм. Тиймээс 2016 оны 08 сарын 01-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээг хүчингүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 56.1.10-д заасан үндэслэл байна. Зээлийн гэрээ хийж байх үедээ зээлдэгч барьцаа хөрөнгийн чадвартай үгүйг судлах ёстой. Барьцаатай байгаа зээлээ хаахаар Мөнхтуяа очсон. Тэгэхэд ямар эх үүсвэрээр энэ зээлийг хаах гэж байгаа юм бэ? гэдгийг судлах ёстой байсан. Гэвч энэ талаар судлаагүй. Барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаад байгаа хөрөнгө нь 2016 оны 08 сарын 01-ний өдөр энэ гэрээг хийж байх үед барьцааны үүрэгтэй байсан. Барьцааны үүрэгтэй байсан хөрөнгийг барьцаалаад гэрээ хийсэн юм. Тиймээс үүнийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10-д заасан үндэслэлээр энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Нэгдүгээрт барьцааны эд хөрөнгө нь барьцаанд байсан учраас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан барьцааны гэрээний Мөнхтуяад холбогдох хэсэг нь хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа юм. Хоёрдугаарт энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл учраас үүн дээр үндэслэж хийгдсэн барьцааны эрх нь салшгүй хэсэг байдаг. Энэ гэрээ хүчингүй болсноор тухайн барьцааны гэрээ хүчингүй болох ёстой. Иргэний хуулийн ерөнхий ангийн 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Тиймээс барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна гэв.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч болон У.Мөнх-Од нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 54.747.313 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь У.Мөнх-Одыг хариуцагчаар татахаас татгалзаж, хариуцагч -д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг 2 удаа нэмэгдүүлж зээлийн гэрээний үүрэгт 129.499.314 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч -ийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхтуяа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, -д холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай оос *******т олгосон гэрээ хэлцэлд төлөөлөх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, болон -ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 032/16 дугаартай зээлийн гэрээ, 032/16 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

1.    Зээлийн гэрээний үүрэгт 129.499.314 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч  нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болон У.Мөнх-Од нартай 032/16 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40000000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх ба талууд зээлийн гэрээ байгуулсан болон зээлийн гэрээний төлбөрт нийт 9.450.020 төгрөгийн хүү төлсөн талаар маргахгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...У.Мөнх-Одын гуйлт, хүсэлтийн үндсэн дээр ББСБ-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь У.Мөнх-Одод 40 сая төгрөгийг бэлнээр өгсөн, би 40 сая төгрөгнөөс нэг ч төгрөг аваагүй, манай компанийн дансанд болон миний дансанд ББСБ-аас нэг ч төгрөг шилжиж орж ирээгүй, надад болон манай компанид зээл авах хэрэгцээ, шаардлага байгаагүй, зээлийг У.Мөнх-Од болон түүний ээж Г.Отгонхүү нар авсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* мэдэж байсан, тэднээс зээлийн төлбөрийг шаардаж байсан, Мөнх-Од зээлийн төлбөрийг төлж байсан... гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа зээлдэгч болон хамтран зээлдэгч У.Мөнх-Од нарыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч У.Мөнх-Од нь гадаад улс руу явсан шалтгаанаар У.Мөнх-Одыг хариуцагчаар татахаас татгалзсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ., 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасантай нийцсэн байна.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь тухайн үед хүчинтэй үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэсний дагуу 40 000 000 төгрөгийг -д зээлийн данс нээж, дансаар шилжүүлээгүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагч нь үндсэн зээл 40 000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь нэхэмжлэгч байгууллагын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Кассын бэлэн мөнгөний зарлагын баримт-аар тогтоогдож байгаа ба уг баримтанд хариуцагч -ийн захирал ******* гарын үсэг зурж, компанийн тамгыг дарсан байна.

Нөгөөтэйгүүр зээлдэгч буюу нэхэмжлэгч нь хариуцагчид зээлсэн 40000000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийгдэх мөнгөн хадгаламж, зээл, харилцах дансны орлого, зарлагын гүйлгээ нь бэлэн болон бэлэн бус хэлбэрээр байж болно. гэж заасныг зөрчөөгүй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ, гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэж, хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй байх тул хариуцагч -иас 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 032/16 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40000000 төгрөг, үндсэн хүүнд 76096647 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13402667 төгрөг, нийт 129499314 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.    Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч  нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болон У.Мөнх-Од нартай 032/16 дугаартай барьцааны гэрээ байгуулан, зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Урт цагаан Оюу төвд байршилтай Павильоны зориулалттай 58 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101009500 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг Галерей доор байршилтай худалдааны зориулалттай 58 м2 талбайтай, нэгж талбарын 18430433544318 дугаартай газар, 00-42 ОРО улсын дугаартай, Benz маркийн Sprinter 211 CDI модельтой, WDB9067131S116897 бүхээгний дугаартай, сувдан цагаан өнгийн 2006 онд үйлдвэрлэгдсэн 2015 оны 07 сарын 08-нд Монгол улсад орж ирсэн микробус суудлын автомашиныг тус тус барьцаалж, барьцааны гэрээг хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар, барьцааны гэрээгээр нотлогдож байна.

Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Иймд талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.  

3.    Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч нь нэхэмжлэгч -д холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай оос *******т олгосон гэрээ хэлцэлд төлөөлөх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, болон -ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 032/16 дугаартай зээлийн гэрээ, 032/16 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Эхний шаардлагын үндэслэлээ хариуцагч 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай оос *******т олгосон гэрээ хэлцэлд төлөөлөх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-ийг зөрчиж хийсэн, хэлцэлд зурагдсан гарын үсэг ын гарын үсэг биш байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж тодорхойлсон боловч Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 965 дугаартай шинжээчийн дүгнэлтээр уг итгэмжлэлд зурагдсан гарын үсэг ын гарын үсэгтэй тохирно гэсэн дүгнэлт гарсан тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай нэхэмжлэгч ХХК-ийн захирал оос *******т олгосон гэрээ хэлцэлд төлөөлөх итгэмжлэлд зурагдсан гарын үсэг ын гарын үсэг мөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, уг итгэмжлэл хуулийн шаардлага хангасан, итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн дагуу ******* нь -аас олгох зээл болон барьцааны гэрээнд компанийг төлөөлж гарын үсэг зурсан байх тул болон -ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 032/16 дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусд, болон -ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 032/16 дугаартай барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй байна.

Мөн болон -ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 032/16 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдийг хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэсэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд нотлох баримтаар нотлогдохгүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1191547 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч -с улсын тэмдэгтийн хураамжид 1191547 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч -аас зээлийн гэрээний үүрэгт 129.499.314 /нэг зуун хорин есөн сая дөрвөн зуун ерэн есөн мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10-т заасныг баримтлан хариуцагч -ийн нэхэмжлэгч -д холбогдуулан гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай оос *******т олгосон гэрээ хэлцэлд төлөөлөх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, болон -ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 032/16 дугаартай зээлийн гэрээ, 032/16 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Урт цагаан Оюу төвд байршилтай Павильоны зориулалттай 58 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-2101009500 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг Галерей доор байршилтай худалдааны зориулалттай 58 м2 талбайтай, нэгж талбарын 18430433544318 дугаартай газар, 00-42 ОРО улсын дугаартай, Benz маркийн Sprinter 211 CDI модельтой, WDB9067131S116897 бүхээгний дугаартай, сувдан цагаан өнгийн 2006 онд үйлдвэрлэгдсэн 2015 оны 07 сарын 08-нд Монгол улсад орж ирсэн микробус суудлын автомашиныг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.191.547 төгрөг, хариуцагч -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч -аас улсын тэмдэгтийн хураамж 1.191.547 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ