Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 140/ШШ2020/00110

 

 

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 140/ШШ2020/00110

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргалыг суулцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, ******* нэхэмжлэлтэй А.*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн *******сумын ******* багт оршрин суух ******* овогт ийн ******* шүүхэд нэхэмжлэлдээ: Би 2016 оны 9 сард Говь-Алтай аймгаас Завхан аймаг дахь Эдийн засгийн сургуульд суралцахаар ******* хотод ирсэн. ******* 2017 оны 04 сард анх танилцсан. 2018 оны хавраас эхлэн манай дотуур байранд надтай хамт амьдарсан. Ингээд бидний дундаас 2019.02.07-ны өдөр ******* охин маань төрсөн. Анх уулздаг болсноос хойш А.******* нь намайг хүч хэрэглэн зоддог болсон. Хамгийн сүүлд 2019.10.17-ны өдөр архи уусан байхдаа өөрийнхөө гэрт аваачин охин бид хоёрыг зодсон. Охины зүүн шанаа хавдаж одоо байнга уйлагнадаг, миний толгой руу өшиглөсний улмаас зүүн чих юм сонсохгүй байна. Иймд би хүүхдийн болон өөрийн аюулгүй байдлаа бодож цаашид түүнтэй хамт амьдрах боломжгүй тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Завхан аймгийн *******сумын ******* багт оршрин суух ******* овогт ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Говь-Алтай аймагт оршин сууж байгаа бөгөөд Завхан аймагт болох шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын багийн иргэн овогт н ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* нь *******гийн нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг өгч байна. Охин миний охин мөн тул охиндоо тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Отгон суманд оршин суудаг бөгөөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэг, 100.5 дахь хэсгүүдэд зааснаар зохигчдыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн миний бие ******* нь *******гийн нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг өгч байна. Охин миний охин мөн тул охиндоо тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч А.*******гаас тэтгэлэг гаргуулж охин *******ийг тэжээн тэтгүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 02-р сарын 07-ны өдөр төрсөн охин *******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг А.*******гаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.182 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******гаас 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

4. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзаж байхыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ