| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 136/2017/0071/э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2017-05-16 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга
Улсын яллагч А.Дүүрэнбилэг
Хохирогч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;
Эрүүгийн ... дугаарт хэргийн шүүгдэгч:
Б.Г
Д.Ө нарт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд хохирогч М.Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.М нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд хохирогч М.Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр би хотоос шанд руу явж байгаа хүмүүсийг тосч уулзаж гаргаж өгчихөөд гэрт ирсэн чинь М.Г, М, Тнар муудалцсан байсан. Гэхдээ Тцаана нь тасраад унтсан, энэ хоёр маргалдаад байж байсан. Тэгээд би гэр оронд муудлаа гээд Одын нүүрэнд өшиглөсөн . Миний өшиглөлтөөс болж Гын хамар хугарсан байх гэв.
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 3 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед Таас 20000 төгрөг зээлье гэсэн чинь Гтой хамт явж байна хүрээд ир гэсэн. Орой 20000 төгрөг зээлээд 0,5 литрийн Сархад архи аваад Гын гэрт очоод Од ахтай таарамжгүй харьцаад нүүрэнд нь цохьчихсон. Тэгэхэд хиймэл 2шүд өөр 1 шүд гээд 3 шүд нь унасан гэв.
Хохирогч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 3 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчим М бид нар маргалдсаны улмаас нүүрэндээ цохиулсан. Гын гэрт цус гарчихсан байсан болохоор уурлаад намайг яв гээд галт тогооны өрөө рүү чирж ороод нүүрэнд өшиглөсөн. Энэ хоёр хохирол барагдуулсан. Надад гомдол байхгүй, эвлэрсэн гэв.
Шүүгдэгч Б.Г хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2016 оны 03 сарын 16-ны орой 20 цагийн орчимд гэртээ иртэл манай гэрт М, М.Г нар хоорондоо муудалцаад зодолдсон байдалтай М.Гын амнаас цус гарчихсан сууж байсан. Тэгээд би тухайн үед уур хүрээд хүний орон гэрт архи ууцгаагаад, дээрээс нь гэрийн эд хогшил бусинуулсан байсан учир, М.Гыг наашаа гараад ир гээд гал тогооруугаа оруулаад нүүр нь тус газарт нь нэг удаа өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг /хх 44-46/,
Шүүгдэгч Д.М хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... 0,5 л Сархад архиа хувааж уугаад сууж байтал М.Г ахлагч танай 2 хүүхэд чинь хоорондоо шаалцаад байдаг биз дээ, би танай гэрийг энэ өвөл махаар хангаа биз дээ гэж хэлсэн. Би М.Гтой маргалдаж байтал М.Г намайг цохих гээд босоод ирэхээр нь зүүн гараараа нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон ... гэсэн мэдүүлэг /41-43/,
Хохирогч М.Г хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... 0,5 л Сархад архи аваад Т, М бид 3 хувааж уусан.Тэгээд ууж байхдаа би Мд эхнэрийнхээ амыг захирч яв, гадуур хүмүүст элдэв юм яриад, танай 2 хүүхдийн талаар хүмүүст яриад байна гэж хэлэхэд М гэнэт уурлаад миний нүүрэн тус газарт нэг удаа цохиж гэмтэл учруулсан ... гаднаас Б.Г орж ирээд та нар гэрт зодолдлоо гэж уурлаад намайг гал тогооны өрөө рүүгээ чирч оруулаад миний нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг /хх 17-19/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47-48/ зэрэг болно.
Шүүхээс Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд хохирогч М.Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөж тархи доргилт, хамар ясны далд хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.М нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд хохирогч М.Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохиж дээд уруулын дотор талын язарсан шарх , хиймэл 2 шүд унагасан зэрэг хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... гэрт ирсэн чинь М.Г, М хоёр маргалдаад байж байсан. Тэгээд би гэр оронд муудлаа гээд Одын нүүрэнд өшиглөсөн гэв, шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... Гын гэрт очоод Од ахтай таарамжгүй харьцаад нүүрэнд нь цохьчихсон ... гэв, хохирогч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 3 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчим М бид нар маргалдсаны улмаас нүүрэндээ цохиулсан. Гын гэрт цус гарчихсан байсан болохоор уурлаад намайг яв гээд галт тогооны өрөө рүү чирж ороод нүүрэнд өшиглөсөн гэв, шүүгдэгч Б.Г хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... тухайн үед уур хүрээд би М.Гыг гал тогооруугаа оруулаад нүүр нь тус газарт нь нэг удаа өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.М хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... М.Гыг зүүн гараараа нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон ... гэсэн мэдүүлэг, хохирогч М.Г хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... М гэнэт уурлаад миний нүүрэн тус газарт нэг удаа цохиж гэмтэл учруулсан ... гаднаас Б.Г орж ирээд та нар гэрт зодолдлоо гэж уурлаад намайг гал тогооны өрөө рүүгээ чирч оруулаад миний нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: М.Гын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, нүүр орчмын зөөлөн эдийн няцрал, 2,2 1,2 1,4-р / баруун дээд 2,4-р шүд, зүүн дээд 2-р шүд/ шүдний хугарал, дээд уруулын дотор талд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүдийн үүдэн 3 шүдний булгаралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4.51.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 10%-аар гэмтлийн хөнгөн зэрэгт, тархи доргилт, хамар ясны далд хугарал, дээд уруулын дотор талын язарсан шарх гэмтэл нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна ... гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Г, Д.М нарыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч М.Гын шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид нар сайн дураараа эвлэрсэн гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн ба хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Д.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг согтуугаар үйлдсэн ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байх тул шүүгдэгч нарт ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт ирээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Г, Д.Мнарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Д.М нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Б.Г, Д.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД