| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0956/З |
| Дугаар | 128/ШШ2020/0547 |
| Огноо | 2020-08-31 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2020/0547
| 2020 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 128/ШШ2020/0547 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “З” ХХК
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар
Хариуцагч: Үндэсний хөгжлийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 сарын 19-ны өдрийн 242 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Үндэсний хөгжлийн газар болон нэхэмжлэгч “З” ХХК нарын хоорондын 2017 оны 4 сарын 12-ны өдрийн “Концессын гэрээ”-г үргэжлүүлэхийг даалгах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Э, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч Үндэсний хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “З” ХХК-ийн төлөөлөгч П.И шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “З” ХХК нь Засгийн газрын тохируулагч агентлаг болох Үндэсний хөгжлийн газартай “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийн уралдаант шалгаруулалтад оролцож, шалгаран 2017 оны 04 сарын 12- ны өдөр Концессын гэрээ байгуулан холбогдох журмын дагуу гэрээний биелэлтийг хангуулахаар ажиллаж байсан. Гэтэл Засгийн газрын 2019 оны 06 сарын 19-ны өдрийн 242 тоот тогтоолоор нэхэмжлэгч компанитай байгуулсан концессын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгах шийдвэр гаргаж улмаар Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 07 сарын 04-ны өдрийн 01/1720 тоот албан бичгээр манай компанитай байгуулсан “Концессын гэрээ”-г цуцалсан тухай бидэнд мэдэгдсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хууль бус тогтоолыг хүчингүй болгуулахаар 2019 оны 08-р сарын 02-ны өдрийн 125 тоот албан бичгээр Үндэсний хөгжлийн газарт хандсан хэдий ч “...дүгнэлт хангалтгүй, гэрээ хүчин төгөлдөр болоогуй тул танай компанид ямар нэг нөхөн төлбөр болон хохирлыг төлөх үндэслэл байхгүй болно§ гэх хариу өгсөн. Улмаар нэхэмжлэгч компанийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.”, мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж тус тус заасны дагуу 2019 оны 10 сарын 09-ны өдрийн 139 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан ба Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2019 оны Юсарын 18-ныөдөр "..гомдлыг хүлээн авах боломжгүй" гэсэн хариу ирүүлсэн.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хууль бус тогтоолыг хүчингүй болгуулахаар холбогдох захиргааны байгууллага, түүний дээд шатны захиргааны байгууллагуудад хандсан хэдий ч хүчингүй болгох шийдвэрийг гаргахгүй байх тул Үндэсний хөгжлийн газар болон “З” ХХК нарын хооронд байгуулсан концессын гэрээний 7.3-д “Талууд маргааныг энэхүү Гэрээний 7.2-т зааснаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна.
Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын агуулга, хууль зүйн үндэслэл :
“З” ХХК нь Засгийн газрын тохируулагч агентлаг болох Үндэсний хөгжлийн газартай “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийн уралдаант шалгаруулалтад оролцож, шалгаран 2017 оны 04 сарын 12- ны өдөр Концессын гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд концессын гэрээ байгуулагдсанаас эхлэн тухай бүрт нь Үндэсний хөгжлийн газарт ажлын явцыг дэлгэрэнгүй тайлагнаж холбогдох хууль топоомж, гэрээний дагуу концессын гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж байсан.
Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 сарын 19-ны өдрийн 242 дугаар тогтоолоор нэхэмжлэгч компанитай байгуулсан концессын гэрээг цуцалсан шийдвэрийг гаргаж улмаар энэ тухай Үндэсний хөгжлийн газар бидэнд мэдэгдсэн байдаг. Засгийн газрын энэхүү шийдвэр нь бодит нөхцөл байдалд тохироогүй, мөн “З” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус шийдвэр байх бөгөөд дараах байдлаар холбогдох хууль тогтоомж болон Концессын гэрээний заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:
Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3 дахь хэсэгт “Концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нъ гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон” гэж заасныг баримтлан концессын гэрээ цуцлах шийдвэр гаргажээ.
Концессын гэрээний 1.21 дэх хэсэгт “Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 6 сарын хугацаанд урьдчшсан нөхцөлүудийг бурэн хангаснаар гэрээ хүчин төгөлдөр болох”-оор заасан. Энэхүү хугацаа нь гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн 2017 оны 10-р сарын 12-ны өдрөөр дуусгавар болсон. Улмаар Үндэсний хөгжлийн газарт хүсэлт гарган гэрээний урьдчилсан нөхцөл хангах хугацааг 4 сараар буюу 2018 оны 02-р сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулах тухай хүсэлтийг гаргаж тус өдөр “Дорноговь аимгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай зам төсөл”-ийн Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг батлан урьдчилсан нөхцөл хангах хугацааг 10 сар болгон өөрчилсөн бөгөөд дээрх хугацаанд гэрээний урьдчилсан нөхцөлийг хангаж ажилласан.
2017 оны 01-р сарын 15-ны өдөр Үндэсний хөгжлийн газарт “Ажлын тайлан хүргүүлэх тухай" албан бичгийг хүргүүлж байсан ба тус албан бичигт Концессын гэрээний дагуу хийж гүйцэтгэж буй ажлын тайлангаа тусгаж, автозамын зураг төсөл боловсруулах гэрээ, ТЭЗҮ боловсруулах үйлчилгээ үзүүлэх гэрээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажил гүйцэтгэх гэрээний хуулбар зэргийг хавсарган концессын гэрээ байгуулснаас хойш гэрээний урьдчилсан нөхцөлийг бүрэн хангах ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа талаар Үндэсний хөгжлийн газарт танилцуулан, тайлагнаж байсан.
Мөн хариуцагч Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4-д “Үндэсний аюулгүй байдал. батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн ” гэж заасныг концессын гэрээ цуцлах үндэслэлдээ дурджээ.
Дээрх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасныг зөрчсөн. Учир нь “З” ХХК төслийн уралдаант шалгаруулалтад материалаа бүрдүүлэн өгсөн, уралдаант шалгаруулалтад шалгарсан, Засгийн газартай концессын гэрээ байгуулсан, эсхүл концессын гэрээ байгуулснаас хойш гэрээний дагуу шаардлагатай ажиллагаануудыг хийсэн зэрэг үйл баримтуудаас аль нь Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах эсхүл нийтийн эрх ашигт үл нийцэх харш үйл баримт болсон нь тодорхойгүй, агуулгын хувьд ойлгомжгүй байна.
Мөн хариуцагч Концессын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.23 дахь хэсэгт “Энэхүү гэрээний 1.22-т заасан дүгнэлт нь хангалтгүй гэж гарсан бол Эрх бүхий этгээд нь энэхүү гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасныг гэрээ цуцлах үндэслэл болгосон нь буруу юм. Учир нь гэрээний дээрх заалтаас үзэхэд Эрх бүхий этгээд буюу Монгол Улсын Засгийн газраас гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөл хангагдсан эсэх талаар дүгнэлт гаргаж, тэрхүү дүгнэлт нь хангалтгүй гэж гарсан тохиолдолд гэрээг дангаар цуцлах эрхтэй байна. Гэтэл гэрээ байгуулагдсанаас хойш гэрээ цуцлах тухай шийдвэр гаргах хүртэл нэхэмжлэгч компанид Гэрээний урьдчилсан нөхцөл хангагдсан эсэх талаар Үндэсний хөгжлийн газраас ямар нэг дүгнэлт ирүүлээгүй, тийм агуулга бүхий баримт бичгийг нэг ч удаа гаргаж байгаагүй атлаа тус заалтыг гэрээ цуцлах үндэслэл болгож гэрээнд заасан дүгнэлт гарсан мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн байна.
Концессын тухай хуулийн 24-р зүйлийн 24.4 дэх хэсэгт “Концессын гэрээг цуцлахад талуудад олгох нөхөх олговрыг хэрхэн тооцохыг гэрээнд заах ба ингэхдээ концессын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын зохих үнэ цэнэ, гарсан зардал, тухайн талд учирсан хохирол, үүний дотор шаардлагатай тохиолдолд олох боломжтой байсан ашгийг оруулна ” гэж заасан баидаг.
Компанийн зүгээс Концессын гэрээ байгуулагдсан үеэс эхлэн концессын гэрээний урьдчилсан нөхцөлийг хангахаар шаардлагатай ажиллагаануудыг хийж гүйцэтгэж байсан ба баригдахаар төлөвлөгдсөн автозамын зураг төсөл боловсруулах, ТЭЗҮ боловсруулах, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гаргуулах зэргээр компаниас гарсан зардал, төсөлд гаргасан зардлууд нь хохирол тул компанид энэхүү хохирлыг нэхэмжлэх эрх үүсэх юм.
Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1- д заасан төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”-д хамаарах захиргааны байгууллага болохын хувьд шиидвэр, үил ажиллагаа нь мөн л холбогдох хууль тогтоомжид бүрнээ нийцсэн байх үндсэн шаардлага тавигддаг.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд эахиргааны байгууллагын үйл ажиллагаандаа заавап баримтлах тусгай зарчмуудыг тусгасан байх бөгөөд уг зүйлийн 4.2.6-д “бусдыи эрх, хууль ёсны ашиг соиирхлыг хөндсөн захиргааны ишйдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэх тусгай зарчмыг баримтлах ёстой юм. Энэхүү зарчмын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нохцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажшлагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага... цуглуулна", мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 -д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэх заалтуудын дагуу эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд болох “З” ХХК-д дээрх байдлаар мэдэгдэж, оролцоог нь хангаж ийнхүү тогтоол гаргах нь бодит нөхцөл байдапд нийцсэн эсэхийг тодруулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хандан сонсох ажиллагааг явуулах шаардлагатай байсан.
Гэвч хариуцагчийн зүгээс 2019 оны 06-р сарын 19-ний өдрийн 242 тоот тогтоолыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа зэрэг хуульд заасан ажиллагааг явуулаагүй байдаг. Захиргааны байгууллага нь хуульд зааснаас бусад тохиолдолд заавал захиргааны шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдэд хандан сонсох ажиллагаа явуулах, бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй боловч хууль заасан үүргээ биелүүлээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй нь хууль зөрчсөн байна.
Монгол Улсын Засгийн газар нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага болохын хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталж ажиллах үүрэгтэй хэдий ч энэхүү журмыг баримтлаагүйн улмаас маргаан бүхий 2019 оны 06 сарын 19- ны өдрийн 242 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6, 24.1, 24.2, 25,1, 26.1 дэх заалтуудыг зөрчсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.” гэж заасны дагуу захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа заавал баримтлах шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болох юм.
Захиргааны байгууллага хуульд заасны дагуу ажиллаж эрх зүйн зөрчилгүй захиргааны акт гаргаагүйн улмаас нэхэмжлэгч “З” ХХК-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “...цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. ”, Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3-д заасан эрхүүд зөрчигдөж байх тул Засгийн газрын хууль бус шийдвэрийг хуульд заасны дагуу хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд манай компанитай байгуулсан Концессын гэрээг цуцлах тухай Засгийн 2019 оны 06 сарын 19-ны өдрийн 242 тоот тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухаи хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтойгоор зөрчиж буй маргаан бүхий актыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх нь зүйд нийцэх юм.
Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын агуулга, хууль зүйн үндэслэл:
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 сарын 19-ны өдрийн 242 дугаар тогтоолыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд Үндэсний хөгжлиийн газартай байгуулсан 2017 оны 04 сарын 12-ны өдрийн “Концессын гэрээ”-ний дагуу цаашид үргэлжүүлэн ажиллах нөхцөл бүрдэнэ. Иймд маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгуулах тухай энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа “Концессыи гэрээ”- г цааш үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хамтад нь шийдвэрлүүлэх нь ач холбогдолтой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа болно.
Иймд дээрх Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 сарын 19-ны өдрийн 242 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2017 оны 04 сарын 12-ны өдөр байгуулсан “Концессын гэрээ”-г үргэлжлүүлэхийг хариуцагчдад даалгаж шийдвэрлэж өгнө үү”
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд гаргасэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон гохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна" гэж заасны дагуу концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумыг холбосон хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концесс эзэмшигч "З” ХХК-тай байгууулсан концессын гэрээг холбогдох хууль тогтоомжийн тухай цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгаж" тогтоол гаргасан байна.
2.Засгийн газрын 2019 оны 242 дугаар тогтоолд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т "Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно” гэж заасны дагуу Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3, 24.2.4-т заасан эрх олгосон заалтыг үндэслэсэн байна.
Засгийн газрын 2019 оны "Концессын гэрээг цуцлах тухай” 242 дугаар тогтоол нь Захиргааны еренхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасантай нийцэхгуй байна. Учир нь уг тогтоол нь захиргааны байгууллагын гадна орших эрх зүйн субьектэд чиглээгүй, Засгийн газар тодорхой чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагадаа чиглэл хүргүүлсэн акт байх бөгөөд уг шийдвэр нь гадагш чиглэсэн захиргааны актад хамаарахгүй байна.
Засгийн газрын 2019 оны 242 дугаар тогтоолын агуулга нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан “Захиргааны акт илт хууль бус болох" үндэслэлд хамаарахгүй байх тул уг тогтоолыг илт хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй байна.
Иймд Захиргааны ерөнхий хууль, Концессын тухай хуулийн холбогдох заалт нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагатай “З” ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
Хариуцагч Үндэсний хөгжлийн газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай автозамын төсөлв-ийн уралдаакт шалгаруулалтад шалгарсан “З” ХХК-тай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 113 дугаар тогтоолын дагуу концессын гэрээ байгуулсан болно.
Концессын гэрээний 1.21 дэх хэсэгт гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүдийг биелүүлэх хугацааг 6 сар байхаар заасан бөгөөд концесс эзэмшигч нь уг хугацааг 4 сараар нэг удаа сунгуулсан боловч хугацаандаа багтааж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Тодруулбап, Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумыг холбосон хатуу хучилттай зам төсөл”-ийг хэрэгжүүлэх концесс эзэмшигч “З” ХХК-тай байгуулсан концессын гэрээний гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлийг хянасан тухай болон цаашид авах арга хэмжээний талаарх санал, дүгнэлт”-ээр уг гэрээний 1.21.3-т заасан “Авто замын хяналтын зөвлөх компанийн зардлыг Эрх бүхий этгээдийн заасан дансанд тушаасан нотлох баримттай байх” гэсэн заалтыг “Биелэгдээгүй" гэж дүгнэсэн бөгөөд концесс эзэмшигчээс нотлох баримт ирүүлээгүй болно.
Концесс эзэмшигч нь төслийн санхүүжилтийн гэрээг байгуулсан боловч авто замын хяналтын зөвлөх компанийн зардлыг эрх бүхий этгээдийн заасан дансанд тушаасан нотлох баримтыг ирүүлээгүй нь уг төслийн санхүүжилт шийдэгдээгүй гэх үндэслэлтэй байсан. Хяналтын зөвлөх компани шийдэгдээгүй тохиолдолд Эрх бүхий этгээд нь хяналтын зөвлөх компанийн сонгон шалгаруулалтыг зарлах, шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах, үүнтэй холбоотойгоор авто замын барилгын ажил эхлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч “З” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.
Улмаар Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.2-т зааснаар “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон” гэж заасны дагуу дээрх маргаан бүхий гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлтэй байсан.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 242 дугаар тогтоолоор Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3, 24.2.4-т заасныг тус тус үндэслэн “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумыг холбосон хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концесс эзэмшигч “З” ХХК нь концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул концессын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгаж, Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 113 дугаар тогтоолын 2-4 дүгээр заалтуудыг хүчингүй болгож” тус тус шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрүүдийн дагуу Үндэсний хөгжлийн газар нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 01/1720 дугаартай албан тоотоор концессын гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн болно.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “З” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал П.И тус шүүхэд “...Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 242 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Үндэсний хөгжлийн газар болон нэхэмжлэгч компанийн хоорондын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Концессийн гэрээ”-г үргэлжлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган, түүний үндэслэлээ “...гэрээний урьдчилсан нөхцлийг хангаж ажиллаж байсан, Концессийн тухай хуулийн 24.2.4-д заасан нөхцөл байдал үүсээгүй, эрх бүхий этгээдээс дүгнэлт гаргаагүй байхад цуцалсан нь хууль бус, дээрхи тогтоолыг шүүх хүчингүй болгосон тохиолдолд ...гэрээг цааш үргэлжлүүлэн ажиллах нөхцөл бүрдэнэ...” гэж тайлбарласныг хариуцагч Засгийн газар эс зөвшөөрч “...Засгийн газрын 242 дугаар тогтоол нь гадагшаа чиглэж өөр этгээдэд үр дагавар үүсгээгүй тул захиргааны акт биш, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй...” гэж маргасныг хариуцагч Үндэсний хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч дэмжиж мөн адил тайлбар гарган мэтгэлцэж байна.
Нэг. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 242 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл хариуцагч Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 113 дугаар тогтоолын дагуу 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр “Дорноговь аймгийн Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийн уралдаант шалгаруулалтад шалгарсан “З” ХХК-тай концессын гэрээ байгуулсан, уг гэрээний 1.21-д “Талууд энэхүү Гэрээнд гарын үсэг зурснаар Гэрээ байгуулагдсан тооцогдох бөгөөд Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 6 сарын хугацаанд дор дурдсан урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсанаар энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болно:”, 1.21.1-д “Автозамын зураг төслийг боловсруулан холбогдох төрийн захиргааны байгууллагаар батлуулсан байх”, 1.21.2-т “Төслийн санхүүжилтийн гэрээг байгуулсан байх”, 1.21.3-д “Автозамын хяналтын зөвлөх компанийн зардлыг Эрх бүхий этгээдийн заасан дансанд тушаасан нотлох баримттай байх”, 1.21.4-д “Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх”, 1.21.5-д “Компанийн гэрчилгээ, дүрэм, хувьцаа эзэмшигчдийн гэрээтэй байх” гэж, мөн зүйлийн 1.22-т “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөл хангагдсан эсэх талаар Эрх бүхий этгээд дүгнэлт гаргана”, 1.23-д “Энэхүү гэрээний 1.22-т заасан дүгнэлт хангалтгүй гэж гарсан бол Эрх бүхий этгээд нь энэхүү гэрээг дангаар цуцлах эрхтэй” гэж, мөн гэрээний Нийтлэг үндэслэлд Нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь Эрх бүхий этгээд байхаар, 1.1.9-д “Талууд” гэж Эрх бүхий этгээд болон Концесс эзэмшигчийг хамтад нь ойлгохоор тус тус заажээ.
Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 242 дугаар бүхий “Концессийн гэрээ цуцлах тухай” тогтоолын 1 дүгээр заалтаар “Концессийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй...” З” ХХК-тай байгуулсан концессийн гэрээг холбогдох хууль журмын дагуу цуцлахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгаж, тогтоолын 2 дахь заалтаар “Концессийн эрх олгох тухай” Засгийн газрын 2017 оны 113 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын “Дорноговь аймгийн Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийн концессын гэрээг “З” ХХК-тай гэсэн хэсэг, мөн тогтоолын 2 дугаар заалтын “Дорноговь аймгийн Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай автозам төсөл”-д зарцуулах 162,869,202,818.00 төгрөг гэсэн хэсэг, мөн тогтоолын 3, 4 дүгээр заалтыг тус тус хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байна.
Уг тогтоолыг үндэслэн Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 01/1720 дугаар “Концессийн гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр дээрх гэрээг цуцалж байгааг “З” ХХК-д мэдэгджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 242 дугаар тогтоолыг захиргааны акт биш, дотогшоо чиглэсэн, бусдад үр дагавар үүсгээгүй гэж маргасан боловч уг тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүхэлд нь агуулсан, тухайлбал, уг тогтоолоор “З” ХХК-тай байгуулсан концессийн гэрээг цуцлахыг даалгаснаараа нэхэмжлэгч байгууллага руу буюу гадагшаа чиглэсэн, тус компанийн, нэг тал болж оролцсон концессийн гэрээг цуцалснаар түүнд үр дагавар үүсгэсэн шинжтэй, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллагаас бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр мөн байна.
Түүнчлэн гэрээний талууд Дорноговь аймгийн Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай автозамын төслийг концессын зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх төрлөөр концессын зүйлийг төрийн өмчид шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар байгуулсан гэрээ тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгоход чиглэсэн, нийтийн зориулалттай автозам буюу дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд хамаарах захиргааны гэрээ”-нд хамаарна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь гэрээний 1.25-д заасан “Концесс эзэмшигч нь энэхүү Гэрээг байгуулснаас хойш 3 сарын дотор гэрээний 1.21-д заасан үүргийг биелүүлэхээ баталж 1 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг Монгол Улсын аль нэг арилжааны банкнаас 6 сарын хугацаатайгаар гаргуулан Эрх бүхий этгээдэд ирүүлсэн байна” гэсэн заалтыг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй, уг хугацааг 4 сараар нэг удаа сунгуулах хүсэлт ирүүлсний дагуу хариуцагч хугацааг сунгасан боловч мөн гэрээний 1.21.3-д заасан ”автозамын хяналтын зөвлөх компанийн зардлыг Эрх бүхий этгээдийн заасан дансанд тушаасан нотлох баримттай байх” нөхцлийг биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Концессийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-д “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон”, 24.2.4-д “үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн” гэж тохиолдолд концессын гэрээг эрх бүхий этгээдийн санаачилгаар цуцална гэж заажээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Эрх бүхий этгээд-Үндэсний хөгжлийн газрын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “...Концессын гэрээний хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцлийг хянасан тухай дүгнэлт”, 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “...гэрээний хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцлийг хянасан тухай дүгнэлт”, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумыг холбосон хатуу хучилттай зам төсөл”-ийг хэрэгжүүлэх концесс эзэмшигч “З” ХХК-тай байгуулсан концессын гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцлийг хянасан тухай болон цаашид авах арга хэмжээний талаарх санал, дүгнэлт”-үүдээр нэхэмжлэгч байгууллага гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь тус тус тогтоогдсоноор хариуцагч захиргааны байгууллагаас гэрээг дангаар цуцлах эрх үүссэн, нэхэмжлэгчээс Эрх бүхий этгээдийн гаргасан дээрхи дүгнэлтүүдтэй маргаагүй.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 242 дугаар тогтоол нь Концессийн тухай хуульд заасан хариуцагчийн эрх хэмжээнд болон зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх бөгөөд уг тогтоол нь нэхэмжлэгч “З” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Хоёр. “Үндэсний хөгжлийн газар болон нэхэмжлэгч компанийн хоорондын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Концессын гэрээ”-г үргэлжлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар нь нэхэмжлэгч компанитай 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Дорноговь аймгийн Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай автозамын төслийг концессын зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх концессийн гэрээ” байгуулсан боловч нэхэмжлэгч нь гэрээний урьдчилсан нөхцлийг бүрэн хангаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй талаар Эрх бүхий этгээдээс дүгнэлт гарсан, уг дүгнэлтийг үндэслэн Концессийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан нь тогтоогдож байна.
Дээрхи гэрээг цуцалсан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 242 дугаар тогтоолыг шүүхээс хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн тул энэ үндэслэлээр “Үндэсний хөгжлийн газар болон нэхэмжлэгч компанийн хоорондын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Концессын гэрээ”-г үргэлжлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь “хохирол учрах нөхцөл байдал үүснэ” гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан боловч нэхэмжлэлийн шаардлагадаа хохирол нэхэмжлээгүй, түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.24-д “Энэхүү Гэрээний 1.23-т заасан нөхцлөөр гэрээг цуцалсан тохиолдолд эрх бүхий этгээд нь концесс эзэмшигчид ямар нэгэн нөхөн төлбөр болон хохирлыг төлөхгүй” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвабаяр нь өөрт олгогдсон итгэмжлэлээс татгалзсан, нэхэмжлэгч компанийн албан ёсны бүртгэлтэй хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн шүүх энэ хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан үндэслэлээр нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Концессийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3, 24.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал П.Игаас гаргасан, “...Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 242 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Үндэсний хөгжлийн газар болон нэхэмжлэгч компанийн хоорондын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Концессын гэрээ”-г үргэлжлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН