Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 140/ШШ2020/00207

 

 

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 140/ШШ2020/00207

 

Завхан аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Б.*******ийн нэхэмжлэлтэй Т.*******т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн *******т овогт *******ы ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогтой ******* нь 1995 онд төрсөн. Т.*******тай 2014 онд танилцаж цаашдаа үерхэж хамт байсаар 2015 оны 01-р сарын 14-нд хүү ******* төрсөн. Төрснөөс хойш бид 3 сайхан амьдарч байгаад 2016 оны 6 сард салж түр хоёр талд амьдарч байгаад 11 сард буцаж нийлж амьдарсан. Т.******* нь архи уухаараа гэр орон буулгаж агсам согтуу тавьж хэцүү байдаг. 2017 оны 01-р сард манайд согтуу ирж ганцаараа байхад дарамталж муухай үгээр хэлж гэрийн бүх юмыг эвдэж болохоо байгаад би эгчийгээ дуудаж бас Т.*******ын эгчийг хамт дуудсан. Манай эгчийг орж ирэхэд Т.******* муухай үгээр доромжилж төмөр сандалаар цохиж унагааж эгчтэйгээ хамт бид нарыг доромжилж цагдаад дуудлага өгч явуулсан. Тэрнээс хойш хааяа хааяа хэрэлдэж байж байгаад 2017 оны 05-р сарын эхээр нэг өдөр би оройхон ******* зах орчихоод таксинд сууж байхыг хараад согтуу миний суусан машинд орж ирээд хатуу ултай гутлаар нүүр лүү өшиглөж тэр машинд суулгаад айлын гадаа найзууд дээрээ ирж архи уугаад намайг явуулахгүй цохиж зодоод, ярьж сууж байгаад гэнэт татаж байсан тамхиныхаа цогийг 2 удаа хацар дээр дарж болиоч гэж уйлахад тоохгүй байсан. Тэгээд арай л гэж салаад гэрлүүгээ очоод маргааш нь уулзахад битгий цагдаад хэлээрэй гээд гуйгаад би хэлээгүй хаясан. Тэрнээс хойш ахиж амьдрах хүсэл төрөөгүй. Цаашдаа сална гэж бодоод шууд салсан. Бид хоёр хурим найр хийгээгүй байсан болохоор эд хөрөнгийн маргаан байхгүй. Т.******* нь одоо тусдаа амьдралтай болж хурим найр хийсэн. Иймээс Т.*******аас хүү *******ад хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.******* би Б.*******ийн нэхэмжилсэний дагуу өөрийн төрсөн хүү болох *******ад тэтгэлэг тогтоолгох хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хүү *******ын нэр дээр хадгаламж нээлгэн сар бүр мөнгө хийж байна. Энэ дансны хамтран эзэмшигчээр насанд хүртэл нь би өөрөө байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.*******тай 2014 онд танилцсан. Түүнээс хойш хамт амьдарч 2015 оны 01-р сарын 14-нд хүү ******* төрсөн. Т.*******тай хамт амьдарч байх хугацаанд ******* намайг байнга дарамтладаг байсан. 2017 оноос хойш бид 2 тусдаа амьдарч байгаа. Тиймээс хүүгээ өөр дээр авч, *******аас хүүхдийнхээ тэтгэлэгийг тогтоолгох хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна. Б.******* бид хоёр цаашид хамт амьдрах боломжгүй учраас хүүхдээ эх Б.*******ийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Харин эцэг хүний хувиар хүүхэдтэйгээ уулзаж байх болно. Хүүгээ насанд хүртэл нь дансанд нь мөнгө хийгээд дансны хамтран эзэмшигчэр би өөрөө байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.******* нь хүүхдийн тэтгэлэгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа ...Б.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна. Б.******* бид хоёр цаашид хамт амьдрах боломжгүй учраас хүүхдээ эх Б.*******ийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Харин эцэг хүний хувиар хүүхэдтэйгээ уулзаж байх болно... гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагчтай цаашид хамтран амьдрах хүсэлгүй бөгөөд хүү О.*******ыг өөрийн асрамжинд үлдээж, эцэг Т.*******аар тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй байна.

Т.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хүү О.*******ыг тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Т.*******аас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.15 дахь хэсэгт зааснаар харуицагчийн төлөх хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгийн хэмжээнээс тооцож улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УСЛЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1.       Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгтзааснаар 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү О.*******ыг түүний эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 онб 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү О.*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг Т.*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Б.*******т даалгасугай.

4. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

5. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар Т.******* нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25782 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас 60882 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т 25782 төгрөгийг олгож, үлдсэнийг нь улсын төсвийн орлого болгосугай.

 

9. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

 

10. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

11. Нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ