Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 140/ШШ2020/00253

 

 

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 140/ШШ2020/00253

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, нэхэмжлэгч С.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттайгаар хийж С.*******ын нэхэмжлэлтэй Б.*******гээс гэрлэлтээ цуцлуулж, тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын *******т багийн иргэн ******* ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.******* нь 2004 онд Б.*******тэй гэр бүл болсон. 2004 онд охин Л.*******, 2005 онд хүү Л.*******ийг төрүүлсэн. Б.*******тэй 2004-2011 он хүртэл хамт амьдарч байсан. 2011 онд Улаанбаатар хот явж ажил хийнэ гээд өдийг болтол эргэж ирээгүй. Миний бие одоо хүү, охины хамт Завхан аймгийн ******* суманд оршин сууж байна. Миний бие нь Б.*******гээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар танай шүүхэд хандаж байна гэжээ.

Хариуцагч: Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2003 онд *******тай танилцаж 2004 онд гэр бүл болсон. 2004 онд охин *******, 2005 онд хүү ******* нар төрсөн. 2004-2011 он хүртэл хамт амьдарч байсан нь үнэн. Б.******* миний бие гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлж, 2 хүүхдээ ээжид нь үлдээнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч: С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай 2 хүүхдийг 2 дугаар ангид байх жил ******* бид нарыг хаяад Улаанбаатар хот руу явсан тэгээд эргэж ирээгүй. Бид гэр бүл болоод 9 жил хамт амьдарсан. Эхэндээ бидний харилцаа таарамжтай байсан. Сүүлдээ ******* архи ууж гадуур хонодог болсон. Тэгж байгаад бид гурвыг орхиод Улаанбаатар хот руу явсан. Би одоо нэг хүнтэй амьдарч байгаа. Албан ёсоор гэр бүл болоогүй. 1 хүүхэд төрүүлсэн. Би цаашдаа *******тэй эвлэрч амьдрах боломжгүй. Одоо амьдарч байгаа хүнтэйгээ суух гэж байгаа. Би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж бага хүүхэд *******доо тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Дундговь аймагт оршин сууж байгаа бөгөөд тус аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэж онлайнаар хуралд оролцох боломжгүй болсон тул намайг байлцуулахгүйгээр хурлыг хийж өгнө үү. Миний бие нэхэмжлэлийн шардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.*******гээс гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжилжээ.

Хариуцагч Б.******* нь гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн ...Б.******* миний бие гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлж, 2 хүүхдээ ээжид нь үлдээнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгсэд 2011 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд хэн алинаас нь эвлэрэх санал санаачлага оролдлого гаргаж байгаагүй, нэхэмжлэгч С.******* нь энэ хугацаанд өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэд төрүүлсэн, гэрлэгсэд өмнө нь хамт амьдарч байх хугацаандаа хоорондоо таарамж муутай байсан болох нь тэдний тайлбаруудаар тогтоогдож байна гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж охин Л.*******д тэтгэлэг тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан байна.

Иймд гэрлэгсдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлаж, 2004 оны 11-р сарын 05-ны өдөр төрсөн охин Л.*******, 2005 оны 11 сарын 15-нд төрсөн хүү Л.******* нарыг түүний эх С.*******ын асрамжид үлдээж, эцэг Б.*******гээс тэтгэлэг гаргуулж хүү Л.*******ийг тэжээн тэтгүүлэх үндэстэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* овогт *******гийн *******, овогт ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 11-р сарын 05-ны өдөр төрсөн охин Л.*******, 2005 оны 11 сарын 15-нд төрсөн хүү Л.******* нарыг түүний эх С.Балжинямын асрамжид үлдээсүгэй.

3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2005 оны 11 сарын 15-нд төрсөн хүү Л.*******ийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг Б.*******гээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

5. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 173.328 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

8. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

10. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

11. Нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ