Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 140/ШШ2020/00384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүгч Ш.Одонзул, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.*******, хариуцагч А.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд прокурор Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Аймгийн *******,*******ны нэхэмжлэлтэй А.*******ид холбогдох Завхан аймгийн ******* сумын *******д /төсөвт/ учирсан 10.000.000 төгрөгийн гэм хорын хохирол гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Аймгийн *******,******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ******* сумын ар ажиллаж байсан А.******* нь тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор ын гүүр барих, уг ажлыг гүйцэтгэхэд шаардагдах 10.000.000 /арван сая/ төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргахаар шийдвэрлэсэн байхад сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Д. ахлагчтай наран иргэдийн бүлэгт давуу эрх олгож, уг мөнгийг шилжүүлж, төсөвт буюу ******* сумын сум хөгжүүлэх санд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг үйлдсэн гэж эрүүгийн 182400010 дугаартай хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газраас 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 5/21 дугаартай прокурорын тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн.

Тус хэрэгт Завхан аймгийн ******* сумын ар ажиллаж байсан А.******* нь бусдад давуу байдал олгож төсөвт 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул хохирлыг гаргуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна.

А.******* нь Завхан аймгийн ******* сумын ар ажиллаж байхдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Д. ахлагчтай наран иргэдийн бүлэгт давуу эрх олгож орон нутгийн хөгжлийн санд 10.000.000/арван сая/ төгрөгийн хохирол учруулсан тул иргэн А.*******оос Завхан аймгийн ******* сумын *******д /төсөвт/ учирсан 10.000.000 төгрөгийг гаргуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...ын гүүр барих ажлыг гүйцэтгэхэд шаардагдах 10.000.000 төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлэсэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоол нь ын хойт талаар салаалж урссан хэсэг дээр барихаар шийдвэрлэсэн тогтоол юм. Нэхэмжлэлд /салаа биш их голд/ дээгүүр барих ажлыг гүйцэтгэж байсан ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гэж ойлгоод байгаа юм шиг байна. Энд нэг нэртэй голын ай савд багтах хоёр өөр гүүрний ажил явагдсаныг тодруулах хэрэгтэй юм.

Нэг: 1. Дээр дурдсан ын гүүр барих ажил нь Монгол улсын Төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд явагдсан бөгөөд худалдан авах ажиллагааг томилогдсон үнэлгээний хороо зохион байгуулж явуулдаг. Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн зохих шийдвэрийг сумын засаг дарга гаргаж хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ хууль журмын дагуу үйлдэгдсэн болно.

2. Уг голын урд талаар урсах их гол дээр Аймгийн төсөвөөс 100.0 сая төгрөгөөр гүүр барьсан бөгөөд хойд талаар урсах байнгын салаан дээр гүүр барих төсөв урд гол дээр ХХК-ийн барьж байгаа гүүрний зураг төсөвт багтаагүй тул сум хөгжүүлэх сангаас хойт хэсгийн салаан дээр жижиг гүүр барихаар зориулж баталсан төсөв юм.

3. Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасны дагуу олон нийтийн оролцоотой тендер шалгаруулалтыг зарласан.

4. Гэтэл энэ тайлбарын 3 дахь хэсэгт дурьдсан хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасан нөхцөл байдал үүссэн.

5. Тендерийн үнэлгээний хороо энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-д заасны дагуу сумын Засаг даргын Тамгын газрын даргад Тендер шалгаруулалтын тухай гэх агууллагатай шууд гэрээ байгуулах саналыг үнэлгээний хорооноос ирүүлсэн байсан.

6. Дээр дурьдсан саналын дагуу багийн иргэн Д.Сангачамбын ирүүлсэн наран бүлэг иргэдийн нөхөрлөлийн төслийг харгалзан үзэж сумын Засаг даргын 2016 оны 05-р сарын 18-ны өдрийн А/35 тоот захирамж гарган ын гүүрний байгууламжийн ажлыг гүйцэтгэх тухай 2016 оны 05-р сарын 18-ны өдрийн гэрээг байгуулсан.

7. Энэ хугацаанд тендер шалгаруулалттай холбоотой төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан гомдол гаргаагүй болно. Иргэн Г. энэ тендерт оролцоогүй бөгөөд хэрэв эрх ашиг нь зөрчигдсөн гэх үндэслэл байгаа бол энэ хуулийн дагуу хандах эрхтэй байсан боловч энэ эрхээ эдэлж хандаагүй нь уг худалдан авах үйл ажиллагаа хуулийн дагуу явсан болохыг нотлож байгаа гэж үзэж байна.

8. ын гүүрийн ажлыг эхлүүлээд санхүүжилт шаардлагатай байгаа тухай гүйцэтгэгч наран бүлэг нөхөрлөлөөс хүсэлт тавьсаны дагуу төрийн сангийн төлөөлөгчтэй зөвлөлдсөний үндсэн дээр 6.000.000 төгрөгийн санхүүжилт олгосон.

9. Энэ ажлыг гүйцэтгэж дууссан ба сум орон нутагт хүлээлгэж өгөх тухай хүсэлтийг нөхөрлөлийн зүгээс биечлэн ирж танилцуулсны дагуу сумын засаг даргын 2016 оны 10-р сарын 03-ны өдрийн А/59 дугаартай захирамж гаргаж хүлээн авах комиссыг томилсон.

10. Дээр томилогдсон комисс 2016 оны 10-р сарын 13-ны өдөр газар дээр нь ажиллаж шалган хүлээж авсан тухай тэмдэглэл үйлдсэн байсан.

11. Гүүрийн ажлыг хүлээж авсны дараагаар гүйцэтгэгчээс үлдэгдэл санхүүжилтийг авахаар хүсэлтээ ирүүлсэн боловч тухайн үед ОНХС-гийн дансанд мөнгөгүй байсан тул аймгийн төрийн санд сумын тамгын газрын даргын албан тоотоор санхүүжилт олгох тухай хүсэлтийг явуулсаны дагуу аймгийн төрийн сангаас 4.000.000 төгрөгийг шилжүүлснийг мөн оны 10-р сарын 20-ны өдөр гүйцэтгэгчид олгосон. Дээрх үйл ажиллагааны үр дүнд 7 м урттай 5 м өргөнтэй голын гүүр ашиглалтанд орсон бөгөөд нутгийн өмчид бүртгэж авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосноор миний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон болно. Үүнээс цааш би мэдэхгүй.

Хоёр: 1. ын гүүр гэхээр иргэн Г.ын эзэмшлийн ХХК-ийн барьсан гүүртэй андуурагдаад байна. ХХК-ийн барьсан гэх гүүр нь намайг ар томилогдоход баригдаж байсан бөгөөд 3 жил орчим болж байгаа тухай багийн иргэд удаа дараа гомдол гаргаж байсан. Миний бие сумын засаг даргын хувьд тухай бүр гүйцэтгэгчид шаардлага тавьхад одоохон гүйцээнэ гэх хариу өгч аргацаасаар байсан. Намайг сумын Засаг даргын албан тушаалыг сонгуулийн үр дүнгээр хүлээлгэн өгөхөд дуусаагүй улсын комисс хүлээж аваагүй байсан.

2. наран бүлэг нөхөрлөлийн гүйцэтгэсэн гүүр нь иргэн Г.ын барьж байсан гүүрний ард бөгөөд тэгшийн голын салаалсан хэсэгт иргэд зорчигчид гарахад хүндрэлтэй байдаг хэсэг дээр баригдсан бөгөөд ажлын нэр нь ын гүүр гэсэн нэртэй байсан тул андуурагдсан байна.

3. Иргэн Г.ын эзэмшлийн ХХК-ийн гүйцэтгэсэн гэх гүүр нь Улсын төсөвийн хөрөнгө оруулалтаар буюу аймгийн тай гэрээ байгуулж аймгийн төсөвөөс 100.000.000 төгрөгийг бүрэн авч гүйцэтгэсэн бөгөөд энэ тохиолдолд ******* сумын орон нутгийн хөгжлийн сангаас нэмж санхүүжилт олгох боломжгүй байсан. Аймгийн төсөв, сумын төсөв хоёр нь шат шатны хоёр өөр хурлаар батлагддаг бөгөөд хоорондоо шилжүүлэх боломжгүй юм. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд аймгийн төсвөөс төлөвдөгдсөн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа ажилд сумын төсвөөс нэмж олгох эрх зүйн зохицуулалт байхгүй буюу боломжгүй.

Төсвийн тухай хуулийн 60.3.1 орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг, мөн хуулийн 6.6.6 тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр заасан байгааг манай төрийн сангийн төлөөлөгч Д. танилцуулж зөвлөж байсныг энд тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. Иймээс иргэн А.******* би хууль зөрчиж төрд хохирол учруулаагүй болохыг тогтоож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 сарын 25-ны өдөр аймгийн Прокурорын газраас 1/696 албан тоотоор манай байгууллагад нэхэмжлэл гаргуулахаар хүсэлт ирүүлсэн. Тухайн хүсэлтийн дагуу хүсэлтийн шаардлагыг хангуулах зорилгоор Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар төрд учирсан хохирлыг төлүүлэх үүрэг хүлээж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Прокурорын байгууллагын албан бичигт юу дурдсан бэ гэхээр ******* сумын ар ажиллаж байсан А.******* нь тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 4 дугаар тогтоолоор ын гүүр барих ажиллагааг гүйцэтгэхээр 10.000.000 төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргахаар шийдвэрлэсэн байхад сонгон шалгаруулалт явуулалгүйлгээр ахлагчтай наран иргэдийн бүлэгт давуу эрх олгож уг мөнгийг шилжүүлсэн энэ үйлдэл нь ******* сумын сум хөгжүүлэх санд 10.000.000 төгрөгийн хохирл учруулсан нь нотлох баримтаар нотлогдсон учраас Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар төрд учруулсан 10.000.000 төгрөгийн хохирлыг төлүүлэх арга хэмжээг прокурорын шийдвэр гарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байхад танай байгууллага ямар нэгэн арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаагүй байна, тийм учраас тухайн үүргийг хэрэгжүүлж ажилла гэсэн албан даалгавар ирсний дагуу манай байгууллага 2019 оны 10 сарын 04-ний өдөр Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гагцхүү үнэнийг хэлнэ. Би эгэл жирийн малчин хүний хүүхэд. Бага наснаасаа эхлэн хэн нэгэн хүний эрх ашгийг хөндөхгүй өсөж хүмүүжсэн гэдгээ тодотгож хэлмээр байна. Үүнийг хэлснээрээ би юуг хэлэх гээд байна вэ гэхээр би ямар ч үед хүн хохироох хүсэл сонирхол байдаггүй гэдгээ хэлэх гэсэн юм. Би 2007 оноос хойш төрд алба хашиж байна. 2012 оноос 2016 оны хооронд ******* сумын ар ажилласан. Энэ хугацаанд миний хийсэн бүх ажил хууль хяналтын байгууллагуудаар шалгагдсан. Би өөрийгөө яагаад ингээд шалгагдаад байгаагаа иргэн хүний хувьд боддог. 2016 онд намайг болоход надтай хамт сумын д өрсөлдсөн гэдэг хүн байсан. ялагдаад намайг ар томилогдсоны дараа над дээр орж ирээд чи миний аягатай хоолыг булаалаа, би чамтай бол үзнэ гэж хэлэхээр нь би тоогоогүй. Би сумын Засаг даргын ажлын албыг хүний аягатай хоол гэж хараагүй, хариуцлага гэж харж байсан. 2017 онд хийгдсэн орон нутгийн хөгжлийн сангийн бүх ажлууд хийдсэн. ******* сумд ын гүүр гэж 10.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй гүүр баригдсан. ******* сумын багийн иргэд тэр гүүрээр зорчиж байгаа. Өмнө нь гүүргүй байсан. Тухайн гүүр баригдаагүй байхад ******* сумын багийн иргэд ыг үертэй, цас зудтай байх үед сумын төв орж мэдээлэлээ авч байх боломж нөхцөл хомс байсан. ******* сумын дээр гүүр бариулахаар 2008 онд тендер зарлаад 100.000.000 төгрөгийн өртөгтэй гүүрийг Завхан аймгийн ******* сумд үйл ажиллагаа явуулдаг компани авсан. 2008 онд тендерээр авсан тухайн гүүрийн ажил маань намайг болоход баригдаж дуусаагүй байсан. Уг гүүрийг хурдан бариач гэж шаардахад тухайн компаний захирал гэдэг хүнд би удаа дараа шаардлага тавьж байсан. Тухайн гүүрийн 80.000.000 төгрөг нь олгогдсон 20.000.000 төгрөгийг нь олгож өгөөч гэдэг хүсэлтийг надад тавьж байсан. Тэр үед би тухайн гүүрийг үлдэгдэл мөнгө болох 20.000.000 төгрөгийг нь олгохын төлөө аймгийн тай биечлэн уулзаад тухайн мөнгийг нь олгуулж байсан. Харамсалтай нь тэр гүүр өдий хүртэл ашиглалтанд ороогүй байна. Тухайн голын урд талд байх гол дээр гүүр барих хэрэгцээ байна гэдгийг сумын надад нутгийн иргэд удаа дараа санал гаргаж байсан. Уг саналыг нь үндэслээд 2016 оны орон нутгийн хөгжлийн сангийн хувиарлалтаас 10.000.000 төгрөгийн төсөв батлагдсан. Үүний дагуу 2016 онд тендер зарлагдсан. Зарлагдсан тендерийг тухайн сумын үнэлгээний хороо шийдвэрлэнэ. Би тухайн үед үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг бий болгосон. Үнэлгээний хороо тухайн тендерийг зарлах зараа явуулсан. Би ******* сумын байхдаа сумандаа Цагаан хоолой ажиллуулдаг байсан. Тэр цагаан хоолойгоороо тухайн гүүр бариулах зарыг үнэлгээний хороо явуулсан. Тухайн үед манай Тамгын газрын дарга гүүр барихаар хүн ирэхгүй байна, тийм учраас иргэдийн бүлэг байгуулаад байгууллагдсан иргэдийн бүлгээсээ сонгон шалгаруулалт хийж байгаад тухайн гүүрийг бариулах нь зүйтэй юм аа гэдэг саналыг надад тавихаар нь би та нар наад саналаа албажуулж орж ир гэж хэлсэн. Гэтэл уг саналаа албажуулж орж ирсэн. Ингээд ******* сумын багийн иргэд болон тухайн багийн даргаар ажиллаж байсан Баярбат, М.Анхбаяр гээд өмнө гүүр бариад ажиллаж байсан туршлагатай хүмүүс байсан. Хуулинд 10.000.000 төгрөгийн өртөгтэй гүүр барих ажлыг тендер зарлаж, иргэд болон компани шалгараагүй бол сумын шууд гэрээ байгуулна гэж заасан байгаа. Энэ бүгдийг үндэслээд сумын төрийн сангийн даргатай зөвлөлдөөд тендер зарлаад хүн ирээгүй учраас /уг иргэдийн бүлгээс санал ирсэн/ иргэдийн бүлгийн саналыг үндэслээд тухайн иргэдийн бүлгээр гүүрээ хийлгэсэн. Тухайн гүүрийг улсын комисс хүлээгээд авчихсан. Одоо тухайн гүүрийг ******* сумын ард иргэд ашиглаж байгаа. Ийм учраас би төрийг хохироосон зүйл байхгүй. Би өнөөдрийг хүртэл төрийн албыг хашиж явж байхдаа хуулийн дагуу асуудалд ханддаг. Үүнээс үүдээд намайг олон зүйлд шалгасан. Сумын төвийн мотор зарсан, пад, пад трактор зарсан гээд намайг авилгатай тэмцэх газраас шалгасан. Шалгасан эдгээр асуудлууд нь нотлох баримттай байсан. Намайг хэн ингэж олон шалгуулаад байна вэ гэхээр манай нутгийхан л байдаг юм. Манай сумд миний нэг багийн найз байдаг. Би найзыгаа сумын тамгын газрын галчийн ажилд авсан юм. Өдий хүртэл бид 2 найзалсан хэвээрээ байгаа. Манай найз нэг өдөр надад уйлаад ярьж байна , хоёртой Улаанбаатар хотоос хамт ирлээ, замдаа жаахан халамцуу байна лээ, , 2 над руу чи муу найзыгаа хорих 469 ангийн үүдэнд эргээрэй гэж хэлж байна гэж надад хэлсэн. Уг хоёр хүний хүсэл мөрөөдөл нь иймэрхүү байдлаар явагдаад байгаа юм байна лээ. Би сүүлд нь , хоёрт та нар ингэж болж байгаа юм уу, би энэ хэрэг дээр яагаад ч унахгүй, би тухайн гүүрний 10.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг идээгүй гэдгээ хэлж байсан. Прокурорын байгууллага намайг тухайн гүүрийг 2.000.000 төгрөгөөр бариулчихаад 8.000.000 төгрөгөөр барьсан байж магадгүй байна гээд яллах дүгнэлт гаргаад байгаа юм. Түүнийг шалгах ёстой байгууллага болох Авилгатай тэмцэх газар түүнийг яагаад тогтоогоогүй юм бэ, ******* гэдэг хүн 10.000.000 төгрөгөөр гүүр бариулчихаад түүнийгээ улсын комисст хүлээлгэж өгсөн байхад зарим хүмүүс 100.000.000 төгрөгийн гүүр барьчихаад түүнийгээ одоо болтол улсын комисст хүлээлгэж өгөхгүй 10 гаруй жил болсон байгааг юу гэж ойлгох вэ, үүнийг ******* дарга та анхааралдаа аваачээ. Энэ таны ажил шүү дээ. Би үнэхээр мөнгө төгрөг идсэн бол шүүхийн шийдвэрийг хүлээнэ. Би төрий алба хашиж байгаа хүний хувьд олон шүүх хуралд оролцож байгаа. Намайг шударга ажилласны төлөө заавал өр төлбөрт оруулах гээд, яллах гээд байгаа хүмүүсийн бодол бол Монгол улсын хөгжилд хэрэгтэй зүйл биш. Уг асуудлын дагуу би ******* сумын ард иргэд болон эрх барьж байгаа тай уулзсан. Гэтэл юу ярьж байгаа юм бэ, таны бариулсан гүүрийг одоо болтол сумынхан ашиглаж байгаа шүү дээ, сумын ард иргэд болон ******* сумын Засаг даргын тамгын газрыг хохироогүй гэсэн албан бичиг надад хийж өгсөн нь одоо надад байна. Манай өмгөөлөгч хуулийн дагуу тайлбар гаргах байх, би шүүхээс гарсан шийдвэрийг хүлээхэд бэлэн байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******оос төрд учирсан хохиролд 10.000.000 төгрөг гаргуулахаар Завхан санхүүгийн хяналт,*******наас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагадаа иргэдийн бүлэгт давуу байдлаар уг мөнгийг олгож ******* сумын сум хөгжүүлсэн санд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь прокурорын дүгнэлтээр тогтоогдож байна, прокурорын дүгнэлт нь албан бичгээр манай байгууллагад ирсэн гэсэн зүйл ярьж байна. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь прокурорын байгууллагын албан бичиг байна. Прокурорын байгууллагын албан бичиг дээр иргэн ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Төрд учирсан хохирлыг өдий хүртэл гаргуулалгүй 2, 3 жил болсон байна, үүнийг яаралтай шийдвэрлүүлж хариуг нь өгөх гэсэн утгатай албан бичиг байна. Прокурорын байгууллгагын албан бичгийг үндэслээд түүний дагуу Завхан санхүү хяналт******* шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл гаргасны дараа ямар нэгэн тайлбар нэхэмжлэгч байгууллагаас гаргаагүй. Хариуцагч юу гэж маргаж байгаа вэ гэхээр Нэгдүгээрт: Төрд 10.000.000 төгрөгийн хохирол учирсан юм уу, төрд 10.000.000 төгрөгийн хохирол учирсан бол ******* гэдэг хүнээс 10.000.000 төгрөгийн хохирлыг хохирсон байгууллага гаргуулах хуулийн зохицуулалттай. Тийм учраас төрд 10.000.000 төгрөгийн хохирол учирсан гэдгээ тогтоосон юм уу гэдэг асуудал гарч ирж байна. Төр 10.000.000 төгрөгөөр хаана хохирсон юм, тэр нь ямар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр батлагдаж байгаа юм бэ гэдгийг нь хөөгөөд үзэхлээр зөвхөн Прокурорын байгууллагын албан бичиг л байна. Тийм учраас прокурорын байгуллагын албан бичгийг үндэслээд шийдвэрлэх боломжгүй гэж үзээд манай тал нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас нь гаргуулсан. Гэтэл прокурорын 2018 оны тогтоолд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байх боловч гэдэг үндэслэлээр хэргийг хаасан байна. Эрүүгийн хэргийг хаахдаа шинэ Эрүүгийн хуулийн 2 дугаар заалтаар хаасан. Шинэ Эрүүгийн хуулиар батлагдсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэргээ хаасан байна. 2002 оны Эрүүгийн хуулинд 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албаны эрх болон албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж заасан байгаа. Уг хуулийг зүйл заалтын гол онцлог төрийн байгуулага албан тушаалтны эрх мэдэл болон албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байдлын улмаас аж ахуйн нэгж байгууллага иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол гэсэн хуулийн зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэх гэсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэсэн ямар нэгэн баримт байхгүй. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт ******* гэдэг хүнийг эрүүгийн хэрэгт гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг авагдсан байгаа. Түүнээс биш *******ийг яллагдагчаар татсан, хуучин хуулиар сэжигтэнээр татсан, шалгасан зүйл байхгүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа гэдэг хүн хэргийн оролцогч биш гэж байна. ******* гэдэг хүн үнэхээр хэргийн оролцогч биш. Хэргийн оролцогч биш хүнийг өнөөдөр аудитын байгууллага прокурорын албан бичгийг үндэслээд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй. Завхан санхүүгийн хяналт, аудитын байгууллагаас гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйл заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд юу гэж заасан бэ гэхээр бусдад учруулсан хохирол буюу төрд учирсан хохирлыг нэхэмжлэх боломжтой. Хуулийн энэ зүйл заалт нь бусдад заавал хохирол учирсан байхыг шаардсан заалт байгаа. Бусдад заавал хохирол учирсан байхыг шаардсан байдлыг хангаж байж эрхийнхээ дагуу иргэнд холбогдуулж нэхэмжлэл гаргах боломжтой. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан гэмт хэргээр шийтгэгдсэн, гэмт хэрэг үйлдсэн нь эцэслэн тогтоогдсон шүүхийн шийдвэргүйгээр төрд 10.000.000 төгрөгийг хохирол учирсан гэх агуулгаар нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн Санхүүгийн хяналт,*******ны нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Учир нь Авилгатай тэмцэх газрын зохих шатны шалгалт эрх бүхий байгууллагуудын мөрдөгчийн зүгээс дугаартай эрүүгийн хэрэгт ажиллагаа явуулаад А.******* гэдэг хүн ******* сумын ар ажиллаж байхдаа сум хөгжүүлэх сангаас гарч байгаа санхүүжилтэнд ямар нэгэн болзол журам төсөл бичиж шалгаруулалгүй сум хөгжүүлэх сангаас 10.000.000 төгрөг гаргасан нь бусдад буюу төрд хохирол учруулсан байна гэж үзэж байгаа юм. Өнөөдөр хариуцагч А.******* нь төрд хохирол учруулаагүй гэж ярьж байна. Гэхдээ энэ сум хөгжүүлэх сангаас гарч байгаа мөнгө маань нээлттэй сонгон шалгаруулалтаар 2, 3 аж ахуйн нэгж өрсөлдөөд сонгон шалгаруулалт шалгаж тухайн ажлыг гүйцэтгүүлэх байсан. Түүнээс биш наран иргэдийн бүлэгт уг ажлыг гүйцэтгүүлэхээр 10.000.000 төгрөгийг олгосон байна. Тухайн иргэдийн бүлгийнхэн нь мужааны мэргэжилтэй хүмүүс юм уу ямар хүмүүс юм бэ, гудамжинд явж байсан хэсэг хүмүүсээр иргэдийн бүлэг байгуулаад 10.000.000 төгрөг өгөөд гүүр бариулсан юм шиг харагдаад байгаа юм. Тухайн гүүрийг аж ахуйн нэгж болон мэргэжлийн байгууллагуудаар хийлгэх ёстой байсан. Түүнээс биш хэн нэгэн надад эрх нь байна гээд иргэдийн бүлгээр гүүр бариулна гэж төрөөс гарч байгаа санхүүг хавтгайруулан ойлгож болохгүй. Тийм учраас тухайн гүүрийг бариулсан арга хэлбэр нь наран иргэдийн бүлэгт давуу байдал олгож тухайн гүүрийг бариулсан байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт,******* нь А.*******ид холбогдуулан Завхан аймгийн ******* сумын *******д /төсөвт/ учирсан 10.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт,*******ны төлөөлөгч Л.******* нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь А.*******ид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлээ ...А.******* нь Завхан аймгийн ******* сумын ар ажиллаж байхдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Д. ахлагчтай наран иргэдийн бүлэгт давуу эрх олгож, орон нутгийн хөгжлийн санд 10.000.000 /арван сая/ төгрөгийн хохирол учруулсан. ...энэ нь аймгийн Прокурорын газрын 2019 оны 09-р сарын 25-ны өдрийн 1/697 дугаартай албан бичгээр тогтоогдсон. ...тиймээс дээрх хохирлыг А.*******оос гаргуулж өгнө үү... гэж тодорхойлжээ.

Харин хариуцагч А.******* нь .... хуулинд 10.000.000 төгрөгийн өртөгтэй гүүр барих ажлыг тендер зарлаж, иргэд болон компани шалгараагүй бол сумын шууд гэрээ байгуулна гэж заасан байгаа. Энэ бүгдийг үндэслээд сумын төрийн сангийн даргатай зөвлөлдөөд тендер зарлаад хүн ирээгүй учраас /уг иргэдийн бүлгээс санал ирсэн/ иргэдийн бүлгийн саналыг үндэслээд тухайн иргэдийн бүлгээр гүүрээ хийлгэсэн. Тухайн гүүрийг улсын комисс хүлээгээд авчихсан. Одоо тухайн гүүрийг ******* сумын ард иргэд ашиглаж байгаа. Ийм учраас би төрийг хохироосон зүйл байхгүй. ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байна.

Харин мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.., 498.2.-т зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас байгууллагад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан.

Тиймээс гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай бөгөөд хариуцагч А.******* нь Завхан аймгийн ******* сумын ар ажиллаж байхдаа албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл харуицагч А.******* нь Завхан аймгийн ******* сумын ар ажиллаж байсан талаараа маргаагүй бөгөөд ингэж ажиллаж байх явцдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1-д зааснаар сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Д. ахлагчтай наран иргэдийн бүлэгт давуу эрх олгож, уг мөнгийг шилжүүүлж төсөвт буюу ******* сумын сум хөгжүүлэх санд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаагийн зэрэгцээ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ******* суманд ын туслах гүүр баригдсан үйл баримт хавтаст хэрэгт авагджээ.

Хэдийгээр нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан Завхан аймгийн Прокурорын газрын 2019 оны 09-р сарын 25-ны өдрийн 1/697 дугаартай Завхан аймгийн Санхүүгийн хяналт,*******ны дарга Л.******* танд гэж гарчиглан нэхэмжлэл гаргуулах тухай албан тоотын дагуу хариуцагч А.*******ийг хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж байгаа боловч дээрх албан бичиг нь хариуцагч А.*******ийн гэм буруутайг тогтоосон, гэмт хэрэг үйлдсэн гэх албан ёсны шийдвэр биш учраас энэхүү баримтыг үндэслэн хариуцагч А.*******ийг байгууллагад хохирол учруулсан гэх үндэслэл болохгүй юм.

Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг дахин тайлбарлан өгч, шинээр гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг талуудаас тодруулахад талууд байхгүй гэсэн тайлбар өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа зохигчид нотлоогүй байна.

Иймд Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт,*******ны нэхэмжлэлтэй А.*******ид холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохирол 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч А.*******оос Завхан аймгийн ******* сумын *******д /төсөвт/ учирсан 10.000.000 төгрөгийн гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэгч Аймгийн *******,*******ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ

ШҮҮГЧИД Ш.ОДОНЗУЛ

Э.ОЮУН-ЭРДЭНЭ