| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2019/00478/И |
| Дугаар | 140/ШШ2020/00395 |
| Огноо | 2020-06-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 140/ШШ2020/00395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч О.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******, хариуцагч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, О.*******ын нэхэмжлэлтэй Т.*******ид холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.*******той 2005 онд танилцаж дотносож явсаар 2007 онд гэр бүлээ батлуулж албан ёсоор хуримлаж тусдаа гарсан. Бидний дундаас 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр охин А.******* төрсөн. Гэр бүл болсоноос хойш ******* намайг жирэмсэн байхаас эхлээд удаа дараа зодож миний биед олон удаа хүнд хөнгөн гэмтэл учирч байсан. Намайг зодож байхад *******ийн эгч Т.******* намайг өмөөрч цагдаад өгч байсан. ******* архи ууж гэртээ ирэхээрээ байнга гэрээ шатаана гэдэг байсан. Тэгээд манай аавынтай айл байхад цахилгаан хэрэгсэл залгаатай орхиж гэр шатаж байсан. Энэ үед манай охин гэртээ унтаж байсныг манай аав эргэж очоод шатаж байгаа гэрээс охиныг авч амийг нь аварч байсан. Би засрах болов уу гэж бодоод олон удаагийн зодолтыг нь тэвчиж өнгөрүүлсэн. 2016 оны 2 сард манай ажлын газрын *******ийн гэрт нь зодож машины түлхүүрээр баруун хөмсөг сэт цохиж цагдаа дуудаж өгөөд эрүү үүсэж прокурорт шалгагдаж байсан. Үүнээс хойш чиний арга нарийсч байвал миний арга ч бас нарийсна гээд хаалгаа дотроосоо түгжиж байгаад зоддог болсон юм. Тэгээд эрүүл согтуу дарамтлаад болохоо байгаад эгч ******* нь оргуулж хот руу явуулж өгч байсан. Энэ хугацаанд охиноо сургуульд сууж байсан учир орхиод явсан. Тэр жил охиныг минь дагуулж яваад сумын сургуулийн нийгмийн ажилтан гэдэг хүнтэй гэрт нь цуг амьдарч байсан юм. Тэгээд эгч ******* нь манай охиныг авч надруу явуулсан. Тэгээд охин маань аавыг санаад байна гээд байсан учраас гэрээ зааж өгөөд ******* манайд хүрээд ирсэн. Намайг уучлаарай би өөрийн алдаа дутагдлаа засна гээд гуйгаад ам өчиг өгөөд байхаар нь охиноо өрөвдөөд цуг байхаар шийдвэрлэсэн. ******* хэдэн сар ажиллаж байгаад сэрээ булчирхайн хавдар гэж булчингийн сулралд ороод тал талаас нь зардал гаргаж хагалгаанд орсон учраас байнга асарч сувилдаг байсан. Өөрийн авсан цалин мөнгийг эм тариа, эмчилгээ сувилгаанд нь зориулж асарч байсан. Бие нь гайгүй босоод явдаг болсоны дараа уурлаад цаг үргэлж загинаад бие нь гайгүй үедээ архи ууж ирээд гэрийн хаалгыг түгжиж байгаад зодож нүүрэн хэсэгт ихээр цохиж дарамталсан тул арай хийн гэрээсээ зугтан гарч авга эгчид нь хэлтэл авга эгч нь ирж цагдаа дуудаад өгчихсөн. Би тэр хугацаанд их айж байсан учраас гэртээ очилгүй айлаар байсан. Энэ хооронд Сүхбаатар дүүргийн 1-р хэлтэст гэр бүлийн хүчирхийллийн хэргээр байцаагдаж байхад нь бие муутайг нь бодож өрөвдөөд би гомдлоо татаж авч байсан. Түүнээс хойш мөн л байнга уурлаж охин бид 2-ыг эрүүл байсан ч дарамталдаг байсан. Манай ах дүү нарын хажууд ч бас зодож байсан. Ингээд том хүү эмээ дээрээсээ ирснээс хойш байнга уурлаж бид нарыг шөнөөр зодож архи ууж найз тайгаа хөөж дарамтлаад эгчийнх нь охин ирж авсан. Ингээд л аймаг явсан. Үүнээс хойш намайг утсаар дарамталж ажлаас нь салгана хаана байгаа газар чинь очиж ална хүн явуулж устгуулна гээд байнгын айдас хүйдэст автуулж сэтгэл санааны байнгын дарамтанд байлгаж байна. Олон удаагийн зохисгүй үйлдлийг нь охин хүүхдээ бодож нууж уучилж ирсэн нь буруу болж эцэст нь *******ийн гарт үрэгдэж амь эрсдэх эсвэл зодуулж тахир дутуу болж магадгүй байгааг анхаарч үзнэ үү. Тэр хүн хэзээ ч засрахгүй нэг мэдэхэд намайг алчихсан байж магадгүй нөхцөл байдалд амьдарч байна. Одоо би Улаанбаатар хотод араас ирчих байх гэж үнэхээр их айж байна. Энэ хүн хэзээ ч засрахгүй учраас эвлэрүүлэн зуучлалд хандахгүйгээр гэр бүлийг цуцалж өгнө үү. Мөн өөрийн охин *******гаа өөрийн асрамжид авч өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Учир нь ******* нь бие муу группд байдаг тул хүүхдээ асарч халамжлах ямар ч боломжгүй гэр орон байхгүй. Тиймээс охин *******г миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид хоёр гэр бүлээ 2007 онд батлуулан 2008 онд айл өрх болон хуримлан тусдаа гарсан. Танилцаад үерхэж байх хугацаандаа бие биеэ хүндэтгэсэн сайхан харьцаатай байсан ба хуримаа хийхэд манай хадам аав бидэнд 100 бог, 5 үхэр өмч болгон тасалж өгснийг базындаа тавин маллуулж байгаад 2009 онд зуд болон үхсэн юм. Тэр цагаас хойш намайг миний эцгийн хөрөнгөөр туйлсан, идэж устгасан гуйлгачин чи юутай ирсэн гуйлгачин бэ? Ажил төрөл хийдэггүй гэж намайг болон миний аав ээж ах дүү элдэв үгээр хэлэн дайрч давшлан хоорондох харьцаа маань таагүй болж эхэлсэн. Эхнэр маань ч өөрөө их хорон муу үг хэлтэй хүнийг давж гарч л санаа нь амардаг муу зантай, таагүй байдал үүсэхийн хамтаар л гэрлүүгээ гүйгээд явчихдаг байсан ба хуримаа хийгээд 2 сар болоод охиноо 1 ойтой байхад нь хүртэл харанхуй шөнө шээгээд ирье гээд гарч яваад эргэж ирэлгүй 3-4 хонож байсан. Хамт ажилладаг байсан найзуудтайгаа гэртээ архи дарс их уудаг байсан ба харанхуй шөнөөр ажил гарлаа гээд явчихдаг байсан. Би тэр үед ажилгүй эхнэр маань ажилдаа орсон байсан болохоор охиноо хардаг байсан. Би архи хэрэглэсэн байх үедээ хэлдэг үг хэлэнд нь гомдон уур хүрч гар хүрдэг байсан. Гэр шатаасны тухайд өөрийнхөө эцэг эхийн бэлдэж өгсөн толгой хорогдон амьдарч байгаа гэрээ шатаана гэж хэлж байсан удаа надад байхгүй. Разетикаа униндаа хавчуулсан байсан нь ардаа таг хамгаалалтгүй байсны улмаас шатсан ба тухайн үед Онцгой байдлын галын дүгнэлтээр цахилгаанаас болж гарсан гэдэг дүгнэлт гарч байсан. Гэр бүлийн таагүй харьцаанаас болж миний архи уух маань нэмэгдэж тэр бүртээ дотроо хуримталснаа гаргаж үүнээс үүдэн гарсан хэрүүл маргаан үл ойлголцол маань гүнзгийрч байсныг нуухгүй. Миний аав, ээж ах дүүгийн амгалан тайван байдлыг алдагдуулан дарамт шахалт үзүүлдэг байсан ба явмаар байна гээд байхаар нь миний эгч манай эхнэрийг автобусанд суулган Улаанбаатар хот явуулсан юм. Тэгээд хотод очоод буудалд ажиллаж байгаад Зам тээврийн яаманд ажилд орсон юм байна лээ. Энэ хугацаанд би эхнэртэйгээ холбоотой байхыг хүсэж байсан ба утсаар холбогдох бүрт хэрүүл маргаан л үүсдэг байсан. Хотод очоод эхнэр маань хамт ажилладаг цахилгаанчин залуутай дотно харилцаатай болсон байсан ба одоо хэвээрээ байдаг юм. Эхнэр хот явсанаас хойш суманд алт гарлаа гэхээр нь 2 найзтайгаа хамт очоод тэй танилцан хамт 2 сар амьдарч байсан. Намайг болон ийг утсаар дарамталдаг байснаа сүүлдээ эхнэр маань намайг хүрээд ир гэсэн учир ээс харьцаагаа таслан охиноо бодон Улаанбаатарт очсон. Хотод очоод эхнэрийнхээ амьдарч байсан түрээсийн байранд охинтойгоо хамт гурвуулаа эв зүйгээ олоод би таксинд явдаг байгаад ХХК-д ажилд орсон. Эхнэртэй маань хамт байр түрээслэдэг байсан хүүхэн эхнэрийн маань гэр бүлээс гадуурх харьцааны талаар эхнэртэй муудалцсан уурандаа надад хэлсэн боловч би ч өөрөө ийм байдалд байсан учраас уучилж энэ талаар хэрүүл маргаан хийхгүйгээр эхнэрийнхээ уулздаг байсан залуутай танилцан гэмгүй найзууд байя гэсэн боловч эхнэрийн утаснаас харахад тэр 2-ын холбоо харилцаа хэвээр гэдгийг ойлгодог байсан. Тэгээд би хүндээр өвчлөн хагалгаанд орон эгч маань хөдөөнөөс ирж харж асарч хагалгаанд орчихоод 10 хоноод эгч маань хөдөө өөрийнхөө гэрт аваачин 2 сар асарч сувилан хөл дээр минь босгосноос хойш хотод гэртээ ирээд ах маань намайг асарч байсан. Хагалгаанд ороход миний аав, ээжийн ах дүүс 4 сая төгрөг өгсөн ба боолт хийлгээд явахад ч нэг удаа хамт явж байгаагүй. Миний бие сайжрахад эхнэрийн минь тус нэмэр байсныг үгүйсгэхгүй гэхдээ намайг харж хандахаар ажлаасаа нэг ч өдрийн чөлөө авч байгаагүй боловч ажлаасаа миний нэрийг барин чөлөө зөвшөөрөл аван явдаг байсныг би мэдсэн. Манай гэр эхнэрийн ажлаас 500 орчим метрийн зайтай байдаг байсан ба намайг очих тоолонд ажилдаа байдаггүй байсан. Намайг өвчилсөнөөс хойш эхнэр маань өвчтэй хүнтэй амьдарна гэхээр хэцүү санагдаж залхаж гэж бодож байгаа. Хүнд өвчнөөр өвчилсөн би хүнтэй хэрүүл хийж, хүн зодох тэнхэлгүй өөрийгөө яая гэж бусдын асрамжид байгаа. Эхнэр маань нэг дагавар хүүтэй тэр хүүг манай хадмууд надад өгөөгүй боловч би эхийнх нь адил хайрлаж сайнаар ханддаг байсан. Сая манайд ирээд хамт амьдарч байхад загнаж зандарсан зүйл байхгүй бид нийтийн байранд амьдардаг 00 хөл нүцгэн ороод байхаар нь заваан гэж хэлснийг, усаа татаагүй байхаар нь усаа тат гэж хэлснийг ээждээ загналаа гэж хэлснээс чамтай байхаар хүүхэдтэйгээ байя гэж салах шалтаг гарган намайг хөөж туугаад байхаар нь би машинаа унаад хэлэлгүй эгч дээрээ ирсэн юм. Манай эхнэр эгчдээ Цоожийг л шалтаг гаргавал би салчихмаар байна гэж мессэж бичсэн байсныг олж үзэж байсан ба өөрөө бас чамайг шалтаг гаргахыг би хүлээж байсан юм гэж мессэж бичиж байсан. Цагдаа дуудан эрүүлжүүлэхэд өгч байснаас эрүү үүсэж шалгагдаж байгаагүй. 2017 онд группд орсон ба группийн мөнгөө өөрийн гар дээр авч байгаагүй. Эхнэр итгэмжлэл хийлгэн авдаг ба өвдөхөөсөө өмнө тогтсон ажилгүй ч зүгээр суулгүй таарсан ажлаа хийж амьдралдаа нэмэр болгодог байсан. Одоо манай эхнэр болон хадмууд намайг дүүгээр минь тэжээлгэдэг асруулдаг гэж загнах болсон. Бид амьдрах нөхцлөө сайжруулъя гэж баазад байшин авч түүнийг засаж сайжруулан амьдарч байсан ба шатсан гэх гэрээ сэлбэн зассан байсныг эхнэр маань хамт ажилладаг Энхбат гэдэг залууд зарсан. Муудалцаад салахдаа ч баазад авсан байшингаа эхнэр л зарж дотор тавилгыг нь өөрийнхөө ах дүүд зарсан байсан. Би түүнээс нь нэг ч төгрөг аваагүй. Эцэст нь хэлэхэд би тийм хүн алж хүрээ талчихаар аймшигтай хүн биш, тийм хүн ч байгаагүй. Өвчин зовлонгийн улмаас хүн алах нь битгий хэл ялаа ч үргээж хүчрэхээргүй байгаа хүн. Орон гэргүй эхнэртээ хөөгдөн хүргэн ахындаа байгаа ч ах дүүсдээ дараа бололгүй тусдаа баймаар байна. Эцэг эхийн тасдаж өгсөн гал голомтыг эхнэр л үгүй хийсэн тул гэрээ авах хүсэлтэй байна. Ганц охин хүүхдээ өөр хүний гар харуулах хүсэлгүй, бидний хоорондын харьцаа тийм ч салахад хүрсэн гэж бодохгүй байгаа болохоор салах хүсэлгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.******* нь архи уусан, уугаагүй намайг ямар ч үед зодож элдэв янзаар доромжилдог байсан. Үүнээс болж манай хүүхэд хүртэл айдаг байсан учраас 2016 оны 3 дугаар сард Улаанбаатар хот руу зугтаж очиж ажилд орсон байгаа. Улаанбаатар хотод очоод Т.******* утсаар яриад бид 2 нэг удаа эвлэрсэн. Тэгээд би хэлэхдээ 10 сар хүртэл чамайг харна, архи уухгүй бол бодож үзье гэж хэлсэн. Т.******* өөрөө сумруу гэдэг хүнийг дагаад хүүхдээ аваад явсан байсан. Тухайн үед Улаанбаатар хот ороод хүүхдээ авах гэтэл би өөрөө ажилгүй, байр түрээслэж байсан тэр хойгуур Т.******* гэдэг хүнтэй амьдраад явсан байсан. 7, 8 сар сумд тухайн хүнтэй амьдарч байгаад ах нь *******ийг аваад ирсэн. Ах нь бас салчихсан болохоор та 2 миний амьдралаар амьдраад яах уу, Т.*******ид архины спрайл тавиулсан дахин архи уухгүй гэж хэлсэн. Тэгээд ******* 1 жил ажил хийх явцдаа архи уугаагүй байж байгаад дахин архи ууж эхэлсэн. Тэгэхээр нь би хүүхдээ өөр дээрээ аваад Улаанбаатар хотын 31-р сургуульд өгсөн байгаа. ******* нь одоо салсан хэрнээ намайг маш их дарамталж доромжилдог. Ийм учраас *******оос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөр дээр авах нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч маань *******оос гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамждаа үлдээх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нь өөрийн охиныг *******ын асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байгаа тул хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байна. Мөн гэрлэгчидэд 3 сарын хугацаа өгч эвлэрүүлэх гэсэн боловч талууд эвлэрээгүй байгаа тул өнөөдрийн шүүх хуралдаанаар гэрлэлтийг цуцлаж өгнө үү. *******ийн хувьд согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байгаа. Ердийн өвчинөөр групп тогтоолгосөн бөгөөд энэ нь хөдөлмөр алдалтад нөлөөлөхгүй юм байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахыг дэмжиж байна. Хүүхдийг ээжийнх нь асрамжид өгч ганцаараа тайван явъя гэж бодож байна. Өөр тайлбар байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь Т.*******ид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
О.*******, Т.******* нар нь 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан дугаарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Гэрлэгчид нь 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдөр охин А.*******г төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Т.******* нар нь 2019 оны 09-р сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд хэн аль нь хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, улмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2019 оны 12-р сарын 17-ны өдөр 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахаар тогтоосон байна.
Гэтэл нэхэмжлэгч О.*******, хариуцагч Т.******* нарын аль нэг нь энэ хугацаанд хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлахаас өөр боломжгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байх бөгөөд охин А.******* нь гэрлэгчдийг тусдаа амьдарч байх хугацаанд эхийн асрамжид байсан зэргийг харгалзан түүнийг эх О.*******ын асрамжинд үлдээх нь үндэстэй байна.
Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн хүүхдүүдээ хамтран асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэвээр үлдэнэ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар гэрлэгчид нь харилцан бие биенээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь туслалцаа шаардлагатай болсон нөхөр, эхнэр тэжээн тэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах болон салсан нөхөр буюу эхнэрээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118, 132 ДУГААР ЗҮЙЛИЙН 132.4-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт ын *******, овогт гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин А.*******г түүний эх О.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.
4. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар Т.******* нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Гэрлэгчид нь эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэгийн маргаангүй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар гэрлэгчид нь харилцан бие биенээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь туслалцаа шаардлагатай болсон нөхөр, эхнэр тэжээн тэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах болон салсан нөхөр буюу эхнэрээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******оос 70200 төгрөгийг гаргуулж О.*******д олгосугай.
9. Шүүхийн шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
10. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
11. Нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ