| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 140/2020/00274/И |
| Дугаар | 140/ШШ2020/00420 |
| Огноо | 2020-06-26 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 140/ШШ2020/00420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ******* баг ******* ын хэсэг ******* тоотод оршин суух овгийн ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: дүүрэг хороо ******* хороолол байр ******* тоотод оршин суух овгийн ийн ******* /РД:*******/-д холбогдох
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны ******* сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга П.Намхайдагва нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 онд анх Н.*******тай танилцаад найзын харилцаатай байж байгаад үерхэж эхэлсэн 2017 онд хүүхэдтэй болсон гэдгээ хэлсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй эцэг тогтоох шинжилгээ хийлгэсэн. Тэгээд хариу нь биш гарсан бөгөөд энэ удаад охин Л.гийн тэтгэлэг олгох нэхэмжлэлээс татгалзаж байна. Хүү Л.*******д хүүхдийн тэтгэлэг олгох тухай нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Намайг 2013 онд 11 дүгээр ангид сурч байхад ээжийн дүүгийн охин гаас миний утасны дугаарыг Д.******* гэдэг охин аваад танилъя гэсэн мессеж бичсэн байсан. Тэгээд бид танилцаад сурагч насны гэнэн сэтгэлээр үерхэсэн. Би 2014 онд од сургуульд сурахаар ирсэн. Д.******* Улиастайд байсан. Ихэвчлэн утсаар харилцдаг байсан. Энэ охинтой үерхэж байгааг аав, ээж, ах дүү, хамаатан садан, ангийн хүүхдүүд огт мэддэггүй байсан, мэдвэл бүх хүмүүс дургүйцэнэ гэдгийг бид мэддэг байсан. Бид хамт амьдарч байгаагүй. 2017 оны ******* сард намайг эмнэлэгт хэвтэж байхад Д.******* надад төрөөд охин гаргалаа гээд зураг явуулсан байсан. Тэр үед л би хүүхэд гаргасныг нь мэдсэн боловч миний хүүхэд биш байсан нь шинжилгээгээр нотлогдсон. Шинжилгээнд Н.******* нь Л.гийн эцэг биш болох нь тогтоогдсон тул буцаан авч байна гэсэн тайлбарыг өгсний үндсэн дээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүгчийн захирамж гарсан. Тэр үед би Д.*******т эвлэрье, нэхэмжлэлээсээ татгалз гэж огт хэлээгүй.
Би Л.******* надтай ямар ч төсөө байхгүй, миний хүүхэд биш гэж үзэж байгаа боловч би дахин шүүхээр явах зав, боломж муутай, их хэмжээний зардал гарч байгаагаас шалтгаалан шинжилгээг хүлээн зөвшөөрч байгаа боловч дараа жилээс өөр газар, өөр байдлаар дахин шинжилгээ өгч шалгуулсны эцэст шийдвэр гаргуулах, Д.*******ын нэхэмжлэлийн мөрөөр шалгуулаад гарсан эцсийн шийдвэрт намайг буруугүй гэсэн холбогдох газруудын албан ёсны дүгнэлт, захирамжууд гарсан тул миний нэр төрийг сэргээж, тухайн үед гарсан бүх зардлыг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан 2017 оны ******* сарын 10-ны өдөр төрсөн охин Л., 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Л.******* нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Охин Л. шинжилгээгээр миний хүүхэд биш гэж гарсан тул дахин шинжилгээ хийлгэхгүй, харин хүү Л.******* миний хүүхэд биш байх үндэслэлтэй байгаа тул эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охин Л.д тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээ татан авч байна. Дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргана.
Охин Л.гийн эцэг Н.******* мөн, гэхдээ одоогоор надад эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх боломж байхгүй байна. 20******* онд өгсөн эцэг тогтоолгох шинжилгээ үнэн зөв гарсан гэдэгт би эргэлзэж явдаг. Яагаад гэвэл охин Л. 20******* онд ой гарантай байсан.
Шинжилгээ хийлгэх гээд очиход надаас цусны шинжилгээ авсан, Н.*******гаас цусны шинжилгээ авсан, харин охин Л.гээс цусны шинжилгээ авах гэж олон удаа хатгасан, охин маань уйлаад, ээрээд байсан. Тэгээд цусны шинжилгээ авдаг шил рүү нь охины цус ороогүй, харин гуурс шиг юманд нь жоохон цус орсон байсан. Тэр орсон цусыг шинжилгээ хийлгэхээр явуулна гэж байсан.
Тэгээд шинжилгээний хариу ирсэн. Охин Л.г Н.*******гийн хүүхэд биш гэсэн хариу гарсан байсан. Тухайн үед би хүү Л.*******гээ төрүүлээд сар гаран болж байсан учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан юм гэж тайлбарлаж байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2638 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:
1. Н.******* нь Л.*******гийн биологийн эцэг байх боломжтой байна.
2. Н.******* нь Л.*******гийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна гэжээ. /хх-ийн 35-36/
Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.******* миний бие Улиастай сумын иргэн Д.*******ын нэхэмжлэл гаргасны дагуу Л.*******гийн хүүхдийн тэтгэлэг олгох тухай гомдлыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хүү Л.******* нь 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эсэн мэнд бойжиж байгаа нь хүүхдийн 0000517560 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар баг Дөрвөн-Оноо өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна. /хх-ийн 2, 5/
20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү Л.*******гийн эцэг Н.******* мөн болохыг тогтоож, эцэг Н.*******гаас сар бүр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.
Хариуцагч Н.******* нь хүү Л.*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол ******* нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж хуульчилжээ.
Иймд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Н.******* нар нь үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдарч байгаа нь энэ үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг Н.******* нь хүү Л.*******тэй уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.*******т сануулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлд заасны дагуу хариуцагч Н.*******д шүүх хуралдааны товыг 2020 оны 6 дугаар сарын *******-ны өдөр мэдэгдсэн байна.
Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ Миний бие Н.******* нь Улиастай сумын иргэн Д.*******ын нэхэмжлэлийн мөрөөр хууль шүүхийн байгууллагад удаа дараа дуудагдан очиж байгаа билээ. Би энэ удаад магистрын хичээлд сууж шалгалт эхэлсэн учраас Улиастайд очих боломжгүй болсон тул Л.*******гийн талаар гаргасан нэхэмжлэл, гомдлыг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.*******г оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хариуцагч Н.*******г шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.******* нь 2020 оны ******* сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хариуцагч Н.*******д 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулсан.
Д.*******ын нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын *******-ны өдөр товлон зарласан бөгөөд хариуцагч Н.*******д 2020 оны 6 сарын 11-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.
Тус шүүх хуралдаанд хариуцагч Н.******* нь хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч Д.*******ын хариуцагчийг оролцуулж байж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан болно.
Өөрөөр хэлбэл хариуцагч Н.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардан авч, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхээр тус шүүхэд нэг удаа хүрэлцэн ирсэн байна.
Иймд хариуцагч Н.*******гийн тус шүүхэд ирүүлсэн Миний бие Д.*******ын нэхэмжлэлийн мөрөөр хууль шүүхийн байгууллагад удаа дараа дуудагдан очиж байгаа гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Мөн хариуцагч Н.******* нь Д.*******аас тухайн үед гарсан зардлыг гаргуулах эцэг, эх болон өөрийн нэр төрөө сэргээлгэх, үнэн зөвөөр шийдүүлэх, нэхэмжлэгчид хуулийн дагуу үнэн зөвөөр ойлгуулах, эцсийн шийдвэрийг гаргаж өгөөч гэх хүсэлтүүдийг ирүүлсэн бөгөөд уг хүсэлттэйгээ холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гараагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн энэхүү шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгч Д.*******ын охин Л.д хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд нэхэмжлэгч нь охин Л.д хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 6******* зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагч Н.*******гаас 70.200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод, мөн нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 12.832 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 1*******, 119, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 2******* зүйлийн зүйлийн 23.1-т зааснаар овгийн ийн ******* /РД:*******/-г 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү *******ын ******* /РД:ИЮ*******310512/-гийн төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү Л.*******г эх Д.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.2.1-т тус тус зааснаар охин Л.*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол ******* нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.*******гаас тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч Д.******* нь 2017 оны ******* сарын 10-ны өдөр төрсөн охин *******ын д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
5. Нэхэмжлэгч Д.*******ын 2017 оны ******* сарын 10-ны өдөр төрсөн охин *******ын д хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хариуцагч Н.*******гаас гаргуулах тэтгэлэгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эцэг Н.*******, эх Д.******* нарт мэдэгдсүгэй.
9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг Н.*******г хүү Л.*******тэй уулзах, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.*******т даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Н.*******гаас 70.200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Н.*******гаас нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 12.832 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
12. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.4-т зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийн шүүгчийн туслах /Т.Чулуунхүү/-д даалгасугай.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ