Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2021/00197

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг ******* тоотод оршин суух Боржигон овгийн ******* ******* /регистрийн дугаар *******/,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг Зураагийн ******* тоотод оршин суух, ******* овгийн /регистрийн дугаар /-д холбогдох,

Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******.Т, хариуцагч Ц., гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие *******.Т нь Орхон аймагт 1988-01-07-ний өдөр төрсөн, одоо 32 настай, ээж Г.******* хамт амьдардаг юм. Би 2006 онд МСҮТ-д автын засварчин мэргэжлээр төгссөн болно. Миний эцэг Ц. гэдэг хүнтэй би хамт амьдарч байгаагүй ч гэсэн эцгээрээ овоглохыг маш их хүсэж байгаа бөгөөд ээж нь зөвшөөрч байгаа болно. Эцэг Ц. нь өөрөөрөө овоглох тухай санал надад тавьсан тул би хүүгийнх нь хувьд саналыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Иргэний бүртгэлийн хэлтсээс эцэг Ц.оор овоглуулахыг хүсэж энэ талаар лавлахад шүүхээр таны эцэг мөн эсэхийг тогтоолгосон шийдвэр байх шаардлагатай гэсэн тул шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Иймд Ц.ийг *******.Тын эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Цэдэн овогтой нь хүү *******.Тын хүсэлтийг хүлээн авч өөрийн нэрээр овоглоход татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна. Иймд миний хүсэлтийг ёсоор болгож өгнө үү. ******* бол миний хүү мөн, би эргэлзэхгүй байна. Надтай их адилхан, иймд өөрийн хүү гэдгээ хүлээн зөвшөөрё байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******.Т нь Ц.ид холбогдуулан Эцэг мөн болох-ыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Миний ээж Түвшин нь миний аав Ц.той гэр бүл болоогүй юм билээ. Аавыгаа мэдээ орсноосоо хойш мэддэг болсон. Одоо бол байнга гэр орноор нь орж гарч, аав маань ч манайхаар орж гардаг юм. Аав маань амьд сэрүүн байгаа болохоор би ааваараа овоглох хүсэлтэй байгаа, аав маань ч өөрөө бас тийм хүсэлт гаргасан. Иргэний бүртгэлийн газар нь шүүхээр ороод эцэг мөн болохоо тогтоолгож ир гэсэн учир шүүхэд хандсан... гэсэн.

Хариуцагч Ц.: ...би 1987 онд Хялганатад Хэнтий аймгаас ирж амарч байхдаа Түвшинтэй танилцсан юм. Ингээд бид хоёр дотно харьцаатай болсон. Тэгээд би цэрэгт явсан. Тухайн үед хүүхэдтэй болсон гэдгийг мэдээгүй байсан, дараа нь мэдсэн. Түвшин ч надад чиний хүүхэд гэж хэлсэн. Би *******.Тыг өөрийнхөө хүүхэд гэдэгт эргэлзэхгүй байна. Надтай их адилхан. Харин Түвшинтэй танилцахад нэг хүүхэнтэй найзалж байсан, тэр хүнээс нэг хүү байдаг, тэр хүү бол *******аас дүү, тэр хүүхнээс гэрлэлтээ цуцлуулсан. Түүнээс хойш нэг хүнтэй гэр бүл болсон, тэр хүн маань бурхан болсон. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй байсан... гэсэн тайлбар гаргасан.

Талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр , Ц. нар нь 1987 онд дотно харьцаатай байсан гэж гэрч болон хариуцагч өөрсдөө тайлбарласан бөгөөд хүү Г.******* нь Ц.ийн хүү мөн гэдгийг түүний эх, эцэг нь хэн аль нь хүлээн зөвшөөрч байна.

Хэдийгээр , Ц. нар нь нэг гэрт, гэрлэлтээ бүртгүүлж амьдраагүй ч, хүүгээ гэсэн сэтгэлээр хэн хэн нь хандаж, одоо ч гэсэн харилцаа холбоотой байдаг болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч Ц. нь хүү *******.Тыг өөрийн хүү гэдгийг хүлээн зөвшөөрч маргаагүй, мөн хүү Г.******* болон түүний эх гэрч нар нь эцэг, хүү, эх хүүхдийн харилцаа холбоотой байдаг талаар тайлбарлаж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.оос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт ийг // нэхэмжлэгч Боржигон овогт ******* *******ын /*******/ эцэг мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА