Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 105

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

            улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,   

            шүүгдэгч Б.Бямба-Очир, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин /үнэмлэхийн дугаар     1532/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Болдбаатарын Бямба-Очирт холбогдох 201726030202 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Нарантээл” ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уул 6 дугаар гудамжны 1 тоотод оршин суух хаягтай, одоо Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, Горький 27 дугаар гудамж 1156а тоотод түр амьдарч байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржгон овогт Болдбаатарын Бямба-Очир /РД:АЮ95010759/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Бямба-Очир нь өөрийн автомашинаар 2017 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хатан” караокегоор үйлчлүүлсэн хохирогч Б.Намжванданг “Хаан” банк руу хүргэхээр явж байхад Б.Намжвандан нь “карт уншдаггүй газар байдаг юм уу, ТҮЦ хүртэл уншиж байхад, та нар буруу замаар явлаа” гэх зэргээр маргаан үүсгэн, толгойн тус газар нь гараараа цохин улмаар машинаас заамдан буулгахад нь Б.Намжвандангийн шанаан тус газар нь гараараа цохин унагааж, өшиглөж баруун хөлөнд шаант ясны хавчаар хэсгийн далд хугарал, шагайн үений мултрал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бямба-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө би өөрийн машинаараа таксинд явж байхад найз Б.Уламбаяр над руу утсаар яриад “ажил дээрээ байна. Намайг “Хатан” караокегоос гэрт хүргээд өг” гэхээр нь орой 22 цагийн үед “Хатан” караокед очиход 2 хүн үйлчүүлж байгаад тооцоогоо хийх гэтэл “карт уншихгүй” гэсэн. Нөгөө хоёр залуу Уламбаяр нартай хамт “АТМ ороод мөнгө авчих” гэж эгч Нарантуяа нь хэлсэн. Миний машинаар Намжвандан, Дугарсүрэн, Уламбаяр бид нар АТМ орсон. Миний машинд сууж байсан хоёр ах маш их согтуу байсан. Бид нар машинд суугаад АТМ орох замд тэр хоёр залуу намайг хэл амаар доромжлоод “төлбөр тооцоог чинь өгөхгүй” гэх мэтээр хэлсэн. Намайг маш их хэл амаар доромжлоод толгойн тус газар 1-2 удаа цохисон. Би асуудлыг зөвөөр шийдэх гэсэн боловч АТМ-ын гадаа ирээд машины хаалга чанга хаагаад хэл амаар доромжлоод байхаар нь хохирогч бид хоёр барьцалдаж аваад газар унасан. Хохирогчийн найз цаанаас ирэхээр нь бид гурав барьцалдаж дахин газар унасан. Би хохирогчийн цээжин тус газар 2-3 удаа өшиглөсөн гэв.

Мөн хавтаст хэргээс:

Шүүгдэгч Б.Бямба-Очир мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед найз Уламбаяр над руу залгаад “орой ажил дээр ирээд аваад явчих” гэж гуйхаар нь би 23 цагийн үед тэдний эгчийн ажиллуулдаг “Хатан” нэртэй караокед өөрийн “Forester” маркийн цагаан өнгийн машинтайгаа очсон. 23.30 минутын үед Уламбаярын эгч Нарантуяа “караокегоор үйлчлүүлсэн хүмүүстэй хамт АТМ ороод тооцоог нь аваад ирээч” гэхээр нь Уламбаяр бид хоёр хамт явсан юм. Машин хөдлөөд явахад Уламбаярын хойно суусан хүн “хаашаа яваад байгаа юм, буруу замаар яваад байна” гэхээр нь “АТМ руу тооцоогоо авах гээд явж байна” гэж хэлэхэд нөгөө ах “карт уншдаг машинтай байхад яадаг юм, мөнгийг чинь өгөхгүй” гэхээр нь “таниас ямар таксины мөнгө авна гэж хэлж байгаа биш АТМ дээр очоод мөнгөө аваад өгчих” гэхэд “чи яасан том юм бэ” гээд миний дагз руу гараараа 2-3 удаа цохисон. Удалгүй Хаан банкны гадаа ирсэн. Тэгтэл нөгөө хүн машинаас буухдаа хаалгаа савж миний талаар тойрч ирээд “буугаад ир, ална чамайг” гээд заамдсан. Би машинаас буугаад түүний гадуур хувцасны энгэрээс нь заамдаж аваад түлхэхэд бид хоёр давхралдан газар унасан. Би босч ирээд нөгөө хоёр хүний нүүр рүү нэг нэг удаа гараараа цохиход тэр хоёр хүн газар унасан ба би куртиктэй залуугийн гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд бид нар салсан. Богино куртиктэй залуу газраас босч ирэхгүй “хөл эвгүй болчихлоо” гээд хэвтээд байсан. Тэр хооронд урт куртиктэй, малгайтай, цайвар өнгийн өмдтэй залуу нь “хоёулаа үзье, зодолдье” гээд намайг өдөж миний хацар руу алгадаж, заамдаж аваад сэгсрээд байсан. Тэр хүн намайг заамдсан чигээрээ банкны үүдэн дээр очиход би түүнийг хана руу түлхээд зүүн шанаа руу нь баруун гараараа нэг удаа цохиход тэр газар унасан. Би өөрийн гэм бурууг ойлгож байна. Намжвандантай уулзаж уулчлалт гуйж бид ярилцаад хохирлын 6.000.000 төгрөг өгөхөөр болсон ба түүний эхнэрийн данс руу 1.000.000 төгрөг, өөрийнх нь данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь 04 дүгээр сарын дундуур өгөхөөр тохиролцсон...гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,

Хохирогч Б.Намжвандан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2017 оны 02 дугаар сарын 05-ны орой 21 цаг өнгөрч байхад найз Дугарсүрэн түүний 2 ажилтан эмэгтэйн хамт Хан-Уул дүүргийн үйлдвэрийн цагаан хаалганы хажууд байрлах “Хатан” нэртэй караокед ороод 2 цаг суусан. Эхний 1 цагт бид 4 суусан ба сүүлийн 1 цагт би найз Дугарсүрэнгийн хамт дуулсан. Бид нар 6 шил пиво, 2 ундаатай авсан ба тэр хоёр эмэгтэй тус бүр нэг нэг пиво уусан. Цаг нь дуусч Дугарсүрэн бид хоёр тооцоогоо хийх гээд карт уншуулах гэтэл 40 орчим насны эмэгтэй “карт уншихгүй АТМ руу яваад картыг чинь уншуулаад мөнгөө авчихъя” гэж хэлсэн. Тэгээд зөөгч гэх 20 орчим насны залуутай бид нар гараад цагаан өнгийн комби загварын машинд бид дөрөв суугаад АТМ явах замдаа би “карт уншихгүй караоке гэж одоо байдаг юм уу” гэхэд машин барьж байсан 30 орчим насны залуу “дуугүй яв л даа хоёр пизда минь, алаад хаячихна шүү” гэхээр нь “чамд алуулдаг хүн байдаг юм уу” гэж хэлсэн. АТМ-ын үүдэн дээр ирэхэд нь би түрүүлж машинаас буугаад “чаддаг юм бол алчих” гэж хэлээд жолооч залууг заамдсан. Тэр машинаасаа буугаад шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Нэг мэдэхэд би газар унасан байсан ба босох гэтэл баруун хөл эвгүй болчихсон босч чадахгүй байсан. Тэрээр цээж рүү өшиглөхөөр нь би нүүрээ гараараа хамгаалаад “ахын дүү байж бай, хөл үнэхээр болохоо больчихлоо” гэсэн. Энэ үед Дугарсүрэн машинаас бууж ирээд намайг өшиглөөд байсан залууг болиулсан. Би дээшээ хараад “хөл үнэхээр болохоо больчихлоо” гэхэд Дугарсүрэн нөгөө залуутай маргалдахад Дугарсүрэнгийн нүүр рүү цохиж байгаа харагдсан. Дугарсүрэн “чи яасан их хүн зоддог юм, яасан их мөнгөтэй юм, камерын доор зод” гээд АТМ-ын камерын доор очсон. Нөгөө залуу “мөнгийг нь өгөөд цохичье” гээд нүүр рүү нь гараараа нилээн хэдэн удаа цохисон. Би “хөл хугарчихлаа, түргэн дуудаадах” гэхэд нөгөө залуу Дугарсүрэнг цохихоо больж, Дугарсүрэн гар утсаараа түргэн тусламж руу залгасан байх. Түргэн тусламж ирэхэд нөгөө хоёр залуу явсан байсан. Тэр өдрөө би Гэмтлийн эмнэлэгт очиж хөлөө үзүүлэхэд баруун хөл шилбэрээ хугарсан байсан ба  шөнөдөө эмнэлэгт хэвтсэн. Маргааш нь тасгийн эрхлэгч үзээд хагалгаанд орох шаардлагагүй гэж хэлээд эмнэлгээс гаргасан. Одоо өвчин намдаах эм, бороолох эм ууж байна. Хөдөлгөөн хорь гэсэн. Би тэр өдөр харааны нүдний шилтэй явж байсан ба нүдний шилээ хайгаад олоогүй. Учир нь хөл өвдөөд түргэн тусламжийн машинаар явсан. Нүдний шилээ 2016 оны 11 дүгээр сард 80.000 төгрөгөөр Урт цагаанд байрлах “Тод мэлмий” газраас худалдаж авсан. Нүдний шилээ нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

...Би таягийг 35.000 төгрөгөөр, барагшун эм 50 ширхэгийг 100.000 төгрөгөөр Мишээл экспо төвөөс худалдан авсан, Кальц хувь хүнээс 38.000 төгрөгөөр, “Эм Би Эс Мед” ХХК-ийн үзлэгт 30.000 төгрөгөөр, рентген зураг 26.000 төгрөгөөр, гипс 114.000 төгрөгөөр хийлгэсэн.  Өвчин намдаах эм, лаа авсан. Кальцийг хувь хүнээс дансаар мөнгийг шилжүүлж авсан. Хуулгыг нь авчирч өгье. Бямба-Очирын эх, бид нар ярилцаад 6.000.000 төгрөгийг 3 хувааж өгч авалцахаар тохирсон. Бямба-Очир гэм буруугаа ухаарч надаас болон манай гэр бүлээс уучлалт гуйсан, миний бас буруутай үйл ажиллагааны улмаас уг хэрэг гарсан. Би согтуурсан үедээ хүнийг хэлэх хэлэхгүй үгээр хэлж, өсвөр насны хүнийг өдөөн хатган машинаас нь чирч гарган хэргийг эхлүүлсэн өөрийн бурууг ойлгож байна. Иймд гомдолгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Гэрч Т.Дугарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед Батсүх, Болдоо, Намжвандан бид дөрөв 0,75 гр-тай “Улаанбаатар” нэртэй нэг шил архи уусан. Би ажлынхаа хоёр эмэгтэйд мөнгө өгөх байсан учраас тэр хоёр эмэгтэйн хамт АТМ рүү явж мөнгийг нь өгчихөөд “Хатан” нэртэй караокед 21 цагийн үед дөрвүүлээ орсон. Бид нар 1 цаг дуулаад Энхтуяа, Ганаа хоёр нэг нэг пиво уучихаад явсан ба Намжвандан бид хоёр үлдэж дахин нэг цаг гаруй дуулаад тооцоогоо хийх гээд картаа өгөхөд “карт уншихгүй” гэсэн. Үйлчлэгч эмэгтэй “дагаж яваад картыг нь уншуулчихъя” гэж хэлээд 2 залуугийн хамт “Хатан” нэртэй караокенээс гарсан. Бид дөрөв нэг машинд суусан ба жолооч нь “мөнгөгүй юм байж яах гэж идэж, уудаг юм” гэхэд Намжвандан “та нар хүнд үйлчилж байгаа юм бол ганц карт уншдаг машин авчихгүй яасан юм” гэж хэлсэн. Үг нь олшроод тэр жолооч залуу “зүгээр байгаарай” гэсэн. Тэр хоёр муудалцах шинжтэй болсон. Хан-Уул дүүрэг Соёлын төвийн Хаан банкны гадаа ирээд машинаас би түрүүлж буугаад эргээд харахад жолооч залуу Намжвандан хоёр барьцалдчихсан байхаар нь “боль, банкны үүд камертай, та нар зодолдоод хэрэггүй” гэхэд жолооч залуу Намжванданг хавсарч унагаагаад нүүр рүү нь 3-4 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би “ахын дүү болохгүй, нүдний шилтэй хүний нүдийг нь сохолчихно” гэж хэлээд очиход намайг түлхсэн. Би “ахын дүү боль, камер байгаа” гэхэд “яадаг юм, мөнгийг нь өгөөд зодно” гэж хэлэхээр нь “чи яасан их мөнгөтэй юм” гээд банкны үүдний довжоо руу гараад “одоо мөнгийг нь өгөөд зодчих” гэхэд миний дух руу нэг удаа, баруун нүдний орчим нэг удаа гараараа цохисон. Би газар унаж хэсэг хугацаанд манарч байгаад боссон. Нөгөө залуу нь “төлбөрөө авмаар байна” гэхээр нь би АТМ-ээс мөнгийг нь авч өгсөн. Гараад ирэхэд тэр хоёр залуу явсан байсан. Намжвандан газраас босохгүй “өвдөөд байна” гэхээр нь түүний утсаар түргэн тусламж дуудсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиход Намжвандангийн хөлийг гипсдсэн. Миний толгой эргээд, дотор муухайраад байхаар нь 80.000 төгрөгөөр тархины зураг авахуулахад гавлын ясны цууралттай байна гэсэн. Өөр эмнэлэгт үзүүл гэхээр нь би үзүүлээгүй. Өөр ил харагдах гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

...Би 1986 оноос хэд хэдэн удаа тархиндаа хүнд гэмтэл авч байсан ба тархины зургаа 120.000 төгрөгөөр авахуулж байсан, баримт нь байгаа. Банкны үүдэнд ирээд Намжвандан машинаас түрүүлж буугаад жолооч тэр хоёр барьцалдаад авсан байхаар нь би очиж салгасан. Намжванданг газар унасны дараа өшиглөөд байхаар нь “нүдний шил нь хагараад нүд рүү нь орчихно” гэж хэлсэн. Жолооч залуу “мөнгийг нь өгөөд зодно” гэхээр нь “яасан их мөнгөтэй юм, мөнгөө надад өгчих” гэж хэлээд алгадсан. Гэтэл тэр залуу камерын доор миний толгойг хана руу хавсарч гараараа цохисон, дахиад цохиход нь би газар унасан. Тэр залууд би гэмтэл учруулахаар цохиогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Гэрч Ц.Нарантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед манай караокегоор үйлчлүүлэх гээд гаднаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй орж ирэхэд нь карт уншихгүй талаар хэлсэн. Тэд нэг цаг дуулна гээд 5 шил пиво авсан. Удалгүй 2 эмэгтэй нь нөгөө 2 залуутайгаа хэрэлдээд явсан.  Тэр 2 залуу дахин 1 цаг дуулахаар цагаа сунгаж, 21 цагийн үед гарахаар болоод “тооцоогоо картаар хийнэ” гэхээр нь “анх орж ирэхэд чинь карт уншихгүй талаар хэлсэн шүү” гэхэд “АТМ ойрхон байна уу” гэж махлаг залуу асуухаар нь “ойрхон АТМ байгаа, манай дүүг дагуулаад тооцоогоо өгчих” гэж хэлсэн. Тэгээд дүү Уламбаярт “чи дагаж яваад тооцоогоо авчих” гэхэд нэг найз болон нөгөө 2 эрэгтэйгийн хамт гарсан. Тэднийг явснаас хойш 20 орчим минут болоод ирэхгүй болохоор нь би дүү рүүгээ залгаад утсаа авахгүй байсан ба дахин залгахад “одоо орж байна” гэсэн. Дүү надад 25.000 төгрөг өгсөн ба нөгөө хоёр согтуу хүн Бямбааг өдөөд хойноос нь “толгой руу нь цохиод, машинаас чирч буулгасан. Банкны өмнөх камерын бичлэгт бичигдсэн байх, цагдаа нар ирсэн. Би Бямбаа дээр эргээд очлоо” гэж хэлээд дүү Уламбаяр гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч Э.Уламбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 цагийн үед ээжийн дүү Нарантуяагийн ажиллуулдаг “Хатан” нэртэй караокены газар ирээд шөнийн 00 цагийн үед хаагаад бууна намайг авчих гэж Бямба-Очироос гуйхад 23 цагийн үед ирсэн. Караокегоор 22 цагийн үед 30 гаруй насны 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн үйлчлүүлж, 2 эмэгтэй нь 1 цаг орчим болоод явсан. Түүнээс хойш 2 эрэгтэй нь 1 цаг сунгуулж сууцгаасан. Цаг нь дуусаад тооцоогоо хийхэд “карт уншуулна” гэхээр нь эгч Нарантуяа “карт уншихгүй” гэж хэлээд “энэ 2 хүнийг дагаад АТМ ороод тооцоогоо аваад ир” гэхэд нь би Бямба-Очирт “машинаар чинь яваад ирье” гэхэд зөвшөөрөөд нөгөө 2 хүнийг суулгаад үйлдвэрийн цагаан хаалгаар зүүн тийш явахад “яаж яваад байгаа юм, согтсон гэж бодоо юу” гэж миний хойно сууж байсан нүдний шилтэй залуу хэлэхэд Бямба-Очир “би ямар таксины мөнгө авах гээд байгаа юм уу, мэдэхгүй эргэчихлээ” гэж хэлсэн. Тэгтэл миний хойно сууж байсан залуу “чи муу гөлөг яаж яваад байгаа юм” гээд уурлахад Бямба-Очир “юун сүртэй юм, таниас ямар таксины мөнгө авах гээд байгаа юм уу гэсэн. Хаан банкны АТМ-ын гадаа ирээд “ахаа буугаад тооцоогоо аваад өгчих” гэж хэлсэн чинь нөгөө ах “чи дуугүй бай, би энэ хүнтэй юм ярьж байна” гэхэд нь “ахаа наад хүний чинь машиныг би гуйсан юм” гэж хэлэхэд “тэгвэл өгөхгүй, танайх карт унших нь яасан юм, чи муу гөлөг яасан том дуутай  юм, чам шиг бацаанаас айна гэж бодоо юу” гээд дагз руу нь нэг удаа гараараа цохисон. Би буугаад машины хаалгыг онгойлгоод “ахаа та буугаад мөнгөө аваад өгчих” гэхэд машины хаалгыг хүчтэй хаагаад “юм ярьж байна” гэж хэлсэн. Би машиндаа буцаад суусан. Хамт явсан ах нь “яах гээд байгаа юм мөнгийг нь өгчих” гэхэд нөгөө ах Бямба-Очир руу дайрч “чаддаг юм бол буугаад ир” гэсэн. Тэр ах машинаас буугаад Бямба-Очирын талд очиж цонхоор нь Бямба-Очирын хоолойг боосон. Цохих гэхээр нь Бямба-Очир хаалгаа түлхэж гараад барилцаж аваад тэд газар унасан. Бямба-Очир түрүүлж босч ирээд тэр ахын элэг рүү 2 удаа өшиглөхөд нөгөө ахын хөл нь эвгүй болчихлоо гээд босч ирэхгүй байсан. Хамт явсан ах Бямба-Очир руу дайрч “чи яасан их мөнгөтэй юм хүн зоддог, одоо намайг зодоодох” гээд тулж ирээд эрүү рүү нь духаараа мөргөөд нилээн хэдэн удаа мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

...Бямба-Очир газраас босч ирээд газар унасан нүдний шилтэй ахын цээж хавьцаа 2 удаа өшиглөсөн. Туранхай ах “хэвтэж бай, цагдаа дуудъя” гэж хэлээд буудал руу явсан. Хэсэг хугацааны дараа ирээд цагдаа дуудчихлаа гэсэн. Нүдний шилтэй ах “газар хэвтэж байсан ахыг босоорой” гэхэд “хөл эвгүй болчихлоо” гээд баруун хөлөө бариад байсан. Туранхай ах “яасан их хүн зоддог юм, одоо намайг зодоодох” гэж хэлээд мангасдахад Бямба-Очир хойшоо унасан ба босч ирээд хайсан дээр суухад нь 3-4 удаа алгадсан. Тэр ах мөргөх гээд байхаар нь Бямба-Очир заамдаж аваад шанаа руу нь нэг удаа гараараа цохисон. Би тэр хоёрыг салгаад “ахаа та тооцоогоо хийчих” гэхэд туранхай биетэй ах АТМ-ээс 25.000 төгрөг аваад өгсөн. Тухайн үед Бямба-Очир бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин нөгөө хоёр эрэгтэй согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Гэрч П.Буянхишиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө нөхөр Намжвандан над руу залгаад “Гэмтлийн эмнэлэг дээр байна, хөл хугарсан, хүрээд ир” гэхээр нь очиход нөхөр Намжвандангийн баруун хөл нь хугарсан гээд гипсдүүлсэн, цагдаагийн албан хаагч мэдүүлэг авч байсан. Тэгээд эмнэлэгт хэвтсэн ба маргааш нь эмчлэгч эмчтэй нь уулзахад “хагалгаанд ороод хадуулбал хурдан эдгэрнэ” гэсэн. Нөхөр бид хоёр мөнгө төгрөгийн бололцоогүй тул гэрээр эмчилгээ хийлгье гээд эмнэлгээс гараад тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байна. Ясанд барагшун сайн гэсэн учир 100 ширхэгийг 100.000 төгрөгөөр, кальц 38.000 төгрөгөөр, яс дэмждэг витамин, уян вент, кальцийн хамт 130.000 төгрөгөөр, таяг 36.000 төгрөгөөр, өвчин намдаах тариа, лаа 20.000 орчим төгрөгөөр “Эм Би Эс Мед” эмнэлэгт сүүлд үзүүлэхэд үзлэгийн 30.000 төгрөг, рентген зураг 26.000 төгрөгөөр, дахин гипсдүүлэхэд 114.000 төгрөгийн зардал гарсан. Ингээд Бямба-Очирын ээжтэй нь уулзаад 6.000.000 төгрөгийг хохиролд авахаар болсон. Бямба-Очирын ээжтэй нь ярилцаад 1.000.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр миний 5014415969 тоот дансаар хийсэн. Түүнээс хойш 5 хоногийн дараа нөхөр Намжвандангийн 5025535806 тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өгнө гэсэн. Бямба-Очир болон түүний ээж бид нараас гэм буруугаа ухаарч уучлалт гуйж хохирлыг барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

Гэрч М.Эрдэнэбадрах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн үед “манай найзыг хүн зодоод байна” гэсэн мэдээллийн дагуу ахлагч Эрдэнэбаярын хамт уг газар очиход хүн байгаагүй. Мэдээлэл өгсөн утасны дугаар руу залгаж асуухад “та нарыг харж байна, баруун тийш яв” гэхээр нь Хаан банкны үүдэнд очиход 40 гаруй насны эрэгтэй хүн газар хэвтчихсэн “хөл өвдөөд байна” гэсэн. Хажууд нь мэдээлэл өгсөн урт хар куртиктэй, ноосон малгайтай эрэгтэй байсан. Юу болсон талаар асуухад мэдээлэл өгсөн хүн “зодсон хүн нь зугтаад явчихлаа, “Хатан” караокегоор үйлчлүүлээд бид хоёр тооцоогоо өгөхдөө маргасан” гэж хэлсэн. Тэгтэл түргэн тусламжийн эмч нар ирээд  газар хэвтэж байсан хүнийг үзээд “хөл нь хугарсан байна” гээд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Мэдээлэл өгсөн хүнтэй ярилцаж байхад согтууруулах ундааны зүйл нилээд хэрэглэсэн байсан. Газар хэвтэж байсан хүн нь “ёо ёо” гээд байсан ба тэр хүнтэй харьцаагүй учир хэр согтолттой байсныг нь мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

Гэрч Э.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагийн үед Арцат-10-аас “Хүнсний үйлдвэрийн урд манай найзыг хүн зодоод байна” гэсэн дуудлагын дагуу ахлах ахлагч Эрдэнэбадрахын хамт уг газарт очиход хүн байгаагүй. Мэдээлэл өгсөн утасны дугаар руу залгаж асуухад “та нарыг харж байна, баруун тийш яв” гэхээр нь Соёлын төвийн Хаан банкны үүдэнд очиход 40 гаруй насны эрэгтэй хүн газар хэвтчихсэн “хөл хугарчихлаа” гэсэн. Хажууд нь мэдээлэл өгсөн урт хар куртиктэй, ноосон малгайтай эрэгтэй байсан. Юу болсон талаар асуухад мэдээлэл өгсөн хүн “зодсон хүн нь караокены хүмүүс бөгөөд АТМ-ээс мөнгө авах гэж дагаж ирээд зодоод явчихлаа” гэсэн. Удалгүй түргэн тусламжийн машин ирж эмч нар үзлэг хийгээд “хөл нь шагай хэсгээрээ хугарсан байна” гээд Гэмтлийн эмнэлэг рүү газар хэвтэж байсан хүнийг аваад явсан. Эрдэнэбадрах бид хоёр “Хатан” нэртэй караоке руу очиход хаачихсан байсан. Мэдээлэл өгсөн хүн болон газар хэвтэж байсан хүн согтуу байсан. Хэр согтолттой байсныг нь мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD бичлэгт үзлэг хийхэд “...2017-02-06 00-25-00/00-30-04” гэсэн нэртэй файлыг нээн тоглуулахад Хаан банкны үүдэнд цагаан өнгийн “Forester” маркийн суудлын автомашин ирж зогсоно. Бараан өнгийн өмд бараан өнгийн куртиктэй эрэгтэй /Намжвандан/ хүн машины жолоочийн талын цонхон дээр очиж зогсоно. Машинаас бараан өнгийн куртиктэй эрэгтэй хүн /Бямба-Очир/ бууж ирэн машины жолоочийн талд зогсож байсан бараан өнгийн өмд бараан өнгийн куртиктэй эрэгтэй /Намжвандан/ хүнийг заамдан түрж зүүн хөлний хойд талд хөлөө хийж унагаан ноцолдож байхад цагаан өнгийн Forester автомашины ар талын суудлаас цагаан өнгийн өмдтэй саарал өнгийн ноосон малгай өмссөн эрэгтэй хүн /Дугарсүрэн/ бууж ирэн хамт зууралдан газар унана. Цэнхэр өнгийн цамц, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн /Уламбаяр/ ирэн саарал өнгийн ноосон малгайтай цагаан өнгийн өмдтэй эрэгтэй  хүнийг /Дугарсүрэн/ газраас татан босгоно. Ногоон өнгийн куртик өмссөн эрэгтэй хүн /Бямба-Очир/ газар байсан бараан өнгийн куртик, бараан цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүний /Намжвандан/ нүүрэн тус газар гараараа 2 удаа хэвлийн зүүн талд 5 удаа хөлөөрөө өшиглөнө. Ногоон өнгийн куртик өмссөн эрэгтэй хүн /Бямба-Очир/ саарал өнгийн ноосон малгай, цагаан өнгийн өмдтэй эрэгтэй хүний /Дугарсүрэн/ нүүрэн тус газар нь баруун гараараа цохино. Ногоон өнгийн куртик өмссөн эрэгтэй хүн /Бямба-Очир/ газар хэвтэж байсан бараан өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүний /Намжвандан/ баруун хэвлий хэсэгт баруун хөлөөрөө өшиглөнө. Бараан өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүн /Намжвандан/ газар хэвтсэн байдалтай, саарал өнгийн ноосон малгай цагаан өнгийн өмдтэй эрэгтэй хүн /Дугарсүрэн/, цэнхэр өнгийн цамц бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн /Уламбаяр/, ногоон өнгийн куртиктэй эрэгтэй хүн /Бямба-Очир/ зэрэг тойрсон байдалтай ярилцана.

 “2017-02-06 00-30-04/00-35-00” гэсэн файлыг нээн тоглуулахад эхлэн саарал өнгийн ноосон малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүн газар хэвтэж байсан, бараан өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүний /Намжвандан/ халааснаас юм аван босоод ногоон өнгийн куртик, цагаан фудволктой эрэгтэй хүний /Бямба-Очир/ нүүрэн тус газар нь гараараа алгадна. Ногоон өнгийн куртик, цагаан фудволктой эрэгтэй хүн /Бямба-Очир/ саарал өнгийн ноосон малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүний /Дугарсүрэн/ цээжин тус газраас нь түлхэнэ. Саарал өнгийн ноосон малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүн /Дугарсүрэн/ цэнхэр өнгийн цамц, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүний /Уламбаяр/ нүүрэн тус газар нь гараараа чимхэн түлхэнэ. Саарал өнгийн ноосон малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүн /Дугарсүрэн/ ногоон өнгийн куртик, цагаан фудволктой эрэгтэй хүний /Бямба-Очир/ хоолойноос нь заамдан түлхэнэ.

 “2017-02-06 00-35-00/00-40-04” гэсэн файлыг нээхэд саарал өнгийн ноосон малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүн /Дугарсүрэн/ ногоон өнгийн куртик, цагаан фудволктой эрэгтэй хүнтэй /Бямба-Очир/ гараараа барьцалдан ноцолдоно. 04:40 секундээс саарал өнгийн ноосон малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүн /Дугарсүрэн/ ногоон өнгийн куртик, цагаан фудволктой эрэгтэй хүний /Бямба-Очир/ фудволкноос нь зууран заамдан шатаар чирж гарахад ногоон өнгийн куртик, цагаан фудволктой эрэгтэй хүн /Бямба-Очир/ саарал өнгийн ноосон малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүний /Дугарсүрэн/ хүзүүнээс нь боон хананд шахан түлхэж баруун гараараа нүүрэн тус газар нь цохиж унагаана.

 “2017-02-06 00-40-04/00-45-00” гэсэн файлыг нээхэд саарал өнгийн ноосон малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүн /Дугарсүрэн/ цэнхэр өнгийн цамц, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүний /Уламбаяр/ хамтаар Хаан банкны АТМ-ын хаалгаар орно. Ногоон өнгийн куртик, цагаан фудволктой эрэгтэй хүн /Бямба-Очир/, цэнхэр өнгийн цамц, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүний /Уламбаяр/ хамт уг газраас явна. Уг хэргийн газар саарал өнгийн малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүн /Дугарсүрэн/ бараан өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүн /Намжвандан/ газар хэвтсэн байдалтай үлдэнэ.

“2017-02-06 00-45-00/00-50-04” гэсэн файлыг нээхэд саарал өнгийн малгай, цагаан цамцтай эрэгтэй хүн /Дугарсүрэн/ зогссон байдалтай, бараан өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүн /Намжвандан/ газар хэвтсэн байдалтай байв.

 “2017-02-06 00-50-04/00-55-00” гэсэн файлыг нээн тоглуулахад цагдаагийн албан хаагчид ирж саарал өнгийн малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүнтэй /Дугарсүрэн/ ярилцан зогсоно.

 “2017-02-06 00-55-00/01-00-04” гэсэн файлыг нээн тоглуулахад Түргэн тусламжийн машин ирж газар хэвтэж байсан бараан өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүнийг /Намжвандан/ дамнуурган дээр хэвтүүлэн авч явна. /хх-ийн 10-11-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №2457 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Намжвандангийн биед баруун шаант ясны хавчаар далд хугарал, шагайн үений мултрал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учиржээ.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн  37-р хуудас/,

Шүүгдэгч Б.Бямба-Очирын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/,

Хохирогч Б.Намжвандангийн өвчний түүх /хх-ийн 55-58-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Б.Бямба-Очир нь 2017 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 00 цагийн үед хохирогч Б.Намжванданг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хатан” караокегээс “Хаан” банк руу хүргэх замд хохирогчийн “карт уншдаггүй газар байдаг юм уу, ТҮЦ хүртэл уншиж байхад”, “та нар буруу замаар явлаа” гэж хэлснээс хохирогчтой  маргалдаж,  улмаар хохирогч Б.Намжвандан шүүгдэгч Б.Бямба-Очирыг машинаас заамдан буулгахад түүний шанаанд цохин унагаасны улмаас хохирогч Б.Намжвандангийн баруун хөлөнд шаант ясны хавчаар хэсгийн далд хугарал, шагайн үений мултрал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтлийг учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Намжвандангийн ...Дугарсүрэн бид хоёр тооцоогоо хийх гээд карт уншуулах гэтэл зөөгч эмэгтэй “карт уншихгүй АТМ руу яваад картыг чинь уншуулаад мөнгөө авчихъя” гэж хэлсэн. Тэгээд Уламбаяр бид нар гараад цагаан өнгийн комби загварын машинд дөрвүүлээ суугаад АТМ явах замд би “карт уншихгүй караоке гэж одоо байдаг юм уу” гэхэд машин барьж байсан Бямба-Очир “дуугүй яв л даа хоёр пизда минь, алаад хаячихна шүү” гэхээр нь “чамд алуулдаг хүн байдаг юм уу” гэж хэлсэн. АТМ-ын үүдэн дээр ирэхэд нь би машинаас түрүүлж буугаад “чаддаг юм бол алчих” гэж хэлээд жолооч залууг /Бямба-Очир/ заамдсан. Тэр машинаасаа буугаад шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Нэг мэдэхэд би газар унасан байсан ба босох гэтэл баруун хөл эвгүй болчихсон босч чадахгүй байсан. Тэрээр цээж рүү өшиглөхөөр нь би нүүрээ гараараа хамгаалаад “ахын дүү байж бай, хөл үнэхээр болохоо больчихлоо” гэсэн. Энэ үед Дугарсүрэн машинаас бууж ирээд намайг өшиглөөд байсан залууг /Бямба-Очир/ болиулсан. Би дээшээ хараад “хөл үнэхээр болохоо больчихлоо” гэхэд Дугарсүрэн нөгөө залуутай /Бямба-Очир/ маргалдахад Дугарсүрэнгийн нүүр рүү цохиж байгаа харагдсан. Дугарсүрэн “чи яасан их хүн зоддог юм, яасан их мөнгөтэй юм, камерын доор зод” гээд АТМ-ын камерын доор очсон. Нөгөө залуу /Бямба-Очир/ “мөнгийг нь өгөөд цохичихъё” гээд нүүр рүү нь гараараа нилээн хэдэн удаа цохисон. Би “хөл хугарчихлаа, түргэн дуудаадах” гэхэд нөгөө залуу /Бямба-Очир/ Дугарсүрэнг цохихоо больж, Дугарсүрэн гар утсаараа түргэн тусламж руу залгасан байх....гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

...Би таягийг 35.000 төгрөгөөр, барагшун эм 50 ширхэгийг 100.000 төгрөгөөр Мишээл экспо төвөөс худалдан авсан, Кальц хувь хүнээс 38.000 төгрөгөөр, “Эм Би Эс Мед” ХХК-ийн үзлэгт 30.000 төгрөгөөр, рентген зураг 26.000 төгрөгөөр, гипс 114.000 төгрөгөөр хийлгэсэн.  Өвчин намдаах эм, лаа авсан. Кальцийг хувь хүнээс дансаар мөнгийг шилжүүлж авсан. Бямба-Очирын эх, бид нар ярилцаад 6.000.000 төгрөгийг 3 хувааж өгч авалцахаар тохирсон. Бямба-Очир гэм буруугаа ухаарч надаас болон манай гэр бүлээс уучлалт гуйсан, миний бас буруутай үйл ажиллагааны улмаас уг хэрэг гарсан. Би согтуурсан үедээ хүнийг хэлэх хэлэхгүй үгээр хэлж, өсвөр насны хүнийг өдөөн хатган машинаас нь чирч гарган хэргийг эхлүүлсэн өөрийн бурууг ойлгож байна. Иймд гомдолгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Гэрч Т.Дугарсүрэнгийн ...Намжвандан бид хоёр үлдэж дахин нэг цаг гаруй дуулаад тооцоогоо хийх гээд картаа өгөхөд “карт уншихгүй” гэсэн. Үйлчлэгч эмэгтэй /Нарантуяа/ “дагаж яваад картыг нь уншуулчихъя” гэж хэлээд 2 залуугийн хамт “Хатан” нэртэй караокенээс гарсан. Бид дөрөв нэг машинд суусан ба жолооч нь /Бямба-Очир/ “мөнгөгүй юм байж яах гэж идэж, уудаг юм” гэхэд Намжвандан “та нар хүнд үйлчилж байгаа юм бол ганц карт уншдаг машин авчихгүй яасан юм” гэж хэлсэн. Үг нь олшроод тэр жолооч залуу /Бямба-Очир/ “зүгээр байгаарай” гэсэн. Хан-Уул дүүрэг Соёлын төвийн Хаан банкны гадаа ирээд машинаас би түрүүлж буугаад эргээд харахад жолооч залуу /Бямба-Очир/ Намжвандан хоёр барьцалдчихсан байхаар нь “боль, банкны үүд камертай, та нар зодолдоод хэрэггүй” гэхэд жолооч залуу /Бямба-Очир/ Намжванданг хавсарч унагаагаад нүүр рүү нь 3-4 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би “ахын дүү болохгүй, нүдний шилтэй хүний нүдийг нь сохолчихно” гэж хэлээд очиход намайг түлхсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч Ц.Нарантуяагийн ...Тооцоогоо картаар хийнэ” гэхээр нь “анх орж ирэхэд чинь карт уншихгүй талаар хэлсэн шүү” гэхэд “АТМ ойрхон байна уу” гэж махлаг залуу асуухаар нь “ойрхон АТМ байгаа, манай дүүг дагуулаад тооцоо өгчих” гэж хэлсэн. Тэгээд дүү Уламбаярт “чи дагаж яваад тооцоогоо авчих” гэхэд найз /Бямба-Очир/ болон нөгөө 2 эрэгтэйгийн хамт гарсан. Гэтэл удалгүй Уламбаяр орж ирээд “нөгөө хоёр согтуу хүн Бямбааг өдөөд хойноос нь толгой руу нь цохиод, машинаас чирч буулгасан. Банкны өмнөх камерын бичлэгт бичигдсэн байх, цагдаа нар ирсэн. Би Бямбаа дээр эргээд очлоо” гэж хэлээд гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч Э.Уламбаярын ...Цаг нь дуусаад тооцоогоо хийхэд “карт уншуулна” гэхээр нь эгч Нарантуяа “карт уншихгүй” гэж хэлчихээд намайг “энэ 2 хүнийг дагаад АТМ ороод тооцоогоо аваад ир” гэхэд нь би Бямба-Очирт “машинаар чинь яваад ирье” гэхэд зөвшөөрөөд нөгөө 2 хүнийг суулгаад үйлдвэрийн цагаан хаалгаар зүүн тийш явахад “яаж яваад байгаа юм, согтсон гэж бодоо юу” гэж миний хойно сууж байсан нүдний шилтэй залуу хэлэхэд Бямба-Очир “би ямар таксины мөнгө авах гээд байгаа юм уу, мэдэхгүй эргэчихлээ” гэж хэлсэн. Тэгтэл миний хойно сууж байсан залуу “чи муу гөлөг яаж яваад байгаа юм” гээд уурлахад Бямба-Очир “юун сүртэй юм, таниас ямар таксины мөнгө авах гээд байгаа биш” гэсэн. Тэгээд Хаан банкны АТМ-ын гадаа ирэхэд нь “ахаа буугаад тооцоогоо аваад өгчих” гэж хэлсэн чинь нөгөө ах /Намжвандан/ “чи дуугүй бай, би энэ хүнтэй юм ярьж байна” гэхэд нь “ахаа наад хүн чинь хамаагүй би машиныг нь гуйсан юм” гэж хэлэхэд “тэгвэл өгөхгүй, танайх карт унших нь яасан юм, чи муу гөлөг яасан том дуутай  юм, чам шиг бацаанаас айна гэж бодоо юу” гээд Б.Бямба-Очирын дагз руу  нэг удаа гараараа цохисон. Би буугаад машины хаалгыг онгойлгоод “ахаа та буугаад мөнгөө аваад өгчих” гэхэд машины хаалгыг хүчтэй хаагаад “юм ярьж байна” гэж хэлсэн. Хамт явсан ах нь “яах гээд байгаа юм мөнгийг нь өгчих” гэхэд нөгөө ах Бямба-Очир руу дайрч “чаддаг юм бол буугаад ир” гэсэн. Тэр ах машинаас буугаад Бямба-Очирын талд очиж цонхоор нь Бямба-Очирын хоолойг боосон. Цохих гэхээр нь Бямба-Очир хаалгаа түлхэж гараад барилцан аваад тэд газар унасан. Бямба-Очир түрүүлж босч ирээд тэр ахын элэг рүү 2 удаа өшиглөхөд нөгөө ах /Намжвандан/ “хөл нь эвгүй болчихлоо” гээд босч ирэхгүй байсан. Хамт явсан ах /Дугарсүрэн/ Бямба-Очир руу дайрч “чи яасан их мөнгөтэй юм хүн зоддог, одоо намайг зодоодох” гээд тулж ирээд эрүү рүү нь духаараа мөргөөд нилээн хэдэн удаа алгадсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч П.Буянхишигийн ...Гэмтлийн эмнэлэг дээр байна, хөл хугарсан, хүрээд ир гэхээр нь очиход нөхөр Намжвандангийн баруун хөл нь хугарсан гээд гипсдүүлсэн, цагдаагийн албан хаагч мэдүүлэг авч байсан. Тэгээд эмнэлэгт хэвтсэн ба маргааш нь эмчлэгч эмчтэй нь уулзахад “хагалгаанд ороод хадуулбал хурдан эдгэрнэ” гэсэн. Ясанд барагшун сайн гэсэн учир 100 ширхэгийг 100.000 төгрөгөөр, кальц 38.000 төгрөгөөр, яс дэмждэг витамин, уян вент, кальцийн хамт 130.000 төгрөгөөр, таяг 36.000 төгрөгөөр, өвчин намдаах тариа, лаа 20.000 орчим төгрөгөөр “Эм Би Эс Мед” эмнэлэгт сүүлд үзүүлэхэд үзлэгийн 30.000 төгрөг, рентген зураг 26.000 төгрөгөөр, дахин гипсдүүлэхэд 114.000 төгрөгийн зардал гарсан. Ингээд Бямба-Очирын ээжтэй нь уулзаад 6.000.000 төгрөгийг хохиролд авахаар болсон. Бямба-Очирын ээжтэй нь ярилцаад 1.000.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр миний 5014415969 тоот дансаар хийсэн. Түүнээс хойш 5 хоногийн дараа нөхөр Намжвандангийн 5025535806 тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өгнө гэсэн. Бямба-Очир болон түүний ээж бид нараас гэм буруугаа ухаарч уучлалт гуйж хохирлыг барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

Гэрч М.Эрдэнэбадрахын ...манай найзыг хүн зодоод байна гэсэн мэдээллийн дагуу ахлагч Эрдэнэбаярын хамт уг газар очиход хүн байгаагүй. Мэдээлэл өгсөн утасны дугаар руу залгаж асуухад “та нарыг харж байна, баруун тийш яв” гэхээр нь Хаан банкны үүдэнд очиход 40 гаруй насны эрэгтэй хүн /Намжвандан/ газар хэвтчихсэн “хөл өвдөөд байна” гэсэн. Хажууд нь мэдээлэл өгсөн урт хар куртиктэй, ноосон малгайтай эрэгтэй хүн /Дугарсүрэн/ байсан. Юу болсон талаар асуухад мэдээлэл өгсөн хүн /Дугарсүрэн/ “зодсон хүн нь зугтаад явчихлаа, “Хатан” караокегоор үйлчлүүлээд бид хоёр тооцоогоо өгөхдөө маргасан” гэж хэлсэн. Тэгтэл түргэн тусламжийн эмч нар ирээд газар хэвтэж байсан хүнийг /Намжвандан/ үзээд “хөл нь хугарсан байна” гээд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

Гэрч Э.Эрдэнэбаярын ...Арцат-10-аас “Хүнсний үйлдвэрийн урд манай найзыг хүн зодоод байна” гэсэн дуудлагын дагуу ахлах ахлагч Эрдэнэбадрахын хамт уг газарт очиход хүн байгаагүй. Мэдээлэл өгсөн утасны дугаар руу залгаж асуухад “та нарыг харж байна, баруун тийш яв” гэхээр нь Соёлын төвийн Хаан банкны үүдэнд очиход 40 гаруй насны эрэгтэй хүн /Намжвандан/ газар хэвтчихсэн “хөл хугарчихлаа” гэсэн. Хажууд нь мэдээлэл өгсөн урт хар куртиктэй, ноосон малгайтай эрэгтэй хүн /Дугарсүрэн/ байсан. Юу болсон талаар асуухад мэдээлэл өгсөн хүн /Дугарсүрэн/ “зодсон хүн нь караокены хүмүүс бөгөөд АТМ-ээс мөнгө авах гэж дагаж ирээд зодоод явчихлаа” гэсэн. Удалгүй түргэн тусламжийн машин ирж үзлэг хийгээд “хөл нь шагай хэсгээрээ хугарсан байна” гээд Гэмтлийн эмнэлэг рүү газар хэвтэж байсан хүнийг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн №2457 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Намжвандангийн биед баруун шаант ясны хавчаар хэсгийн далд хугарал, шагайн үений мултрал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн  37-р хуудас/,

         Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-д үзлэг хийхэд:

 “2017-02-06 00-25-00/00-30-04” гэсэн нэртэй файлыг нээн тоглуулахад Хаан банкны үүдэнд цагаан өнгийн “Forester” маркийн суудлын автомашин ирж зогсоно. Бараан өнгийн өмд бараан өнгийн куртиктэй эрэгтэй /Намжвандан/ хүн машины жолоочийн талын цонхон дээр очиж зогсоно. Машинаас бараан өнгийн куртиктэй эрэгтэй хүн /Бямба-Очир/ бууж ирэн машины жолоочийн талд зогсож байсан бараан өнгийн өмд бараан өнгийн куртиктэй эрэгтэй /Намжвандан/ хүнийг заамдан түрж зүүн хөлний хойд талд хөлөө хийж унагаан ноцолдож байхад цагаан өнгийн Forester автомашины ар талын суудлаас цагаан өнгийн өмдтэй саарал өнгийн ноосон малгай өмссөн эрэгтэй хүн /Дугарсүрэн/ бууж ирэн хамт зууралдан газар унана. Цэнхэр өнгийн цамц, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн /Уламбаяр/ ирэн саарал өнгийн ноосон малгайтай цагаан өнгийн өмдтэй эрэгтэй  хүнийг /Дугарсүрэн/ газраас татан босгоно. Ногоон өнгийн куртик өмссөн эрэгтэй хүн /Бямба-Очир/ газар байсан бараан өнгийн куртик, бараан цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүний /Намжвандан/ нүүрэн тус газар гараараа 2 удаа хэвлийн зүүн талд 5 удаа хөлөөрөө өшиглөнө. Ногоон өнгийн куртик өмссөн эрэгтэй хүн /Бямба-Очир/ саарал өнгийн ноосон малгай, цагаан өнгийн өмдтэй эрэгтэй хүний /Дугарсүрэн/ нүүрэн тус газар нь баруун гараараа цохино. Ногоон өнгийн куртик өмссөн эрэгтэй хүн /Бямба-Очир/ газар хэвтэж байсан бараан өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүний /Намжвандан/ баруун хэвлий хэсэгт баруун хөлөөрөө өшиглөнө. Бараан өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүн /Намжвандан/ газар хэвтсэн байдалтай, саарал өнгийн ноосон малгай цагаан өнгийн өмдтэй эрэгтэй хүн /Дугарсүрэн/, цэнхэр өнгийн цамц бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн /Уламбаяр/, ногоон өнгийн куртиктэй эрэгтэй хүн /Бямба-Очир/ зэрэг тойрсон байдалтай ярилцана.

 “2017-02-06 00-30-04/00-35-00” гэсэн файлыг нээн тоглуулахад эхлэн саарал өнгийн ноосон малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүн газар хэвтэж байсан, бараан өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүний /Намжвандан/ халааснаас юм аван босоод ногоон өнгийн куртик, цагаан фудволктой эрэгтэй хүний /Бямба-Очир/ нүүрэн тус газар нь гараараа алгадна. Ногоон өнгийн куртик, цагаан фудволктой эрэгтэй хүн /Бямба-Очир/ саарал өнгийн ноосон малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүний /Дугарсүрэн/ цээжин тус газраас нь түлхэнэ. Саарал өнгийн ноосон малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүн /Дугарсүрэн/ цэнхэр өнгийн цамц, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүний /Уламбаяр/ нүүрэн тус газар нь гараараа чимхэн түлхэнэ. Саарал өнгийн ноосон малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүн /Дугарсүрэн/ ногоон өнгийн куртик, цагаан фудволктой эрэгтэй хүний /Бямба-Очир/ хоолойноос нь заамдан түлхэнэ.

 “2017-02-06 00-35-00/00-40-04” гэсэн файлыг нээхэд саарал өнгийн ноосон малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүн /Дугарсүрэн/ ногоон өнгийн куртик, цагаан фудволктой эрэгтэй хүнтэй /Бямба-Очир/ гараараа барьцалдан ноцолдоно. 04:40 секундээс саарал өнгийн ноосон малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүн /Дугарсүрэн/ ногоон өнгийн куртик, цагаан фудволктой эрэгтэй хүний /Бямба-Очир/ фудволкноос нь зууран заамдан шатаар чирж гарахад ногоон өнгийн куртик, цагаан фудволктой эрэгтэй хүн /Бямба-Очир/ саарал өнгийн ноосон малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүний /Дугарсүрэн/ хүзүүнээс нь боон хананд шахан түлхэж баруун гараараа нүүрэн тус газар нь цохиж унагаана.

 “2017-02-06 00-40-04/00-45-00” гэсэн файлыг нээхэд саарал өнгийн ноосон малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүн /Дугарсүрэн/ цэнхэр өнгийн цамц, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүний /Уламбаяр/ хамтаар Хаан банкны АТМ-ын хаалгаар орно. Ногоон өнгийн куртик, цагаан фудволктой эрэгтэй хүн /Бямба-Очир/, цэнхэр өнгийн цамц, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүний /Уламбаяр/ хамт уг газраас явна. Уг хэргийн газар саарал өнгийн малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүн /Дугарсүрэн/ бараан өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүн /Намжвандан/ газар хэвтсэн байдалтай үлдэнэ.

 “2017-02-06 00-45-00/00-50-04” гэсэн файлыг нээхэд саарал өнгийн малгай, цагаан цамцтай эрэгтэй хүн /Дугарсүрэн/ зогссон байдалтай, бараан өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүн /Намжвандан/ газар хэвтсэн байдалтай байв.

 “2017-02-06 00-50-04/00-55-00” гэсэн файлыг нээн тоглуулахад цагдаагийн албан хаагчид ирж саарал өнгийн малгай, цагаан өмдтэй эрэгтэй хүнтэй /Дугарсүрэн/ ярилцан зогсоно.

 “2017-02-06 00-55-00/01-00-04” гэсэн файлыг нээн тоглуулахад Түргэн тусламжийн машин ирж газар хэвтэж байсан бараан өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүнийг /Намжвандан/ дамнуурган дээр хэвтүүлэн авч яваа” дүрс бичлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн болон эд мөрийн баримтуудаар нотлогдож байна.

            Гэмт хэрэг гудамж талбайд үйлдэгдсэн хэдий ч хохирогч Б.Намжвандан нь шүүгдэгч Б.Бямба-Очирын автомашинд сууж явахдаа “карт уншдаггүй газар байдаг юм уу, ТҮЦ хүртэл уншиж байхад”, “та нар буруу замаар явлаа” гэхчилэн маргаан үүсгэж, улмаар Б.Бямба-Очирын толгойн дагзанд цохиж, автомашинаас нь заамдан буулгасан хохирогчийн хууль бус үйлдлээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон тул хувийн сэдэлттэй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

           Хохирол төлбөрийн тухайд:

          Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч нь хөдөлмөрийн чавдараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлаа нэхэмжлэх эрхтэй боловч нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангасан байхыг шаарддаг.

 

          Хохирогч Б.Намжвандангийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтуудыг үзэхэд:

           хавтаст хэргийн 72-73-р хуудсанд авагдсан суга таягны үнэ 36.000 төгрөг, гипс 114.000 төгрөг, эмчийн үзлэг, рентген зураг 56.000 төгрөг, нийт 206.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байна. 

          Харин хохирогч Б.Намжвандангийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын талаарх баримт буюу барилгын заслын ажил гүйцэтгэх тухай №07/16, №09/27 гэрээнүүд /хх-ийн 66-71-р хуудас/  2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус тус байгуулагдсан боловч ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ ямар хугацаанд дуусах нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

          Хохирогч Б.Намжвандан нь 6.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Бямба-Очир мөрдөн байцаалтын шатанд 3.000.000 төгрөг, шүүхийн шатанд 1.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг төлсөн ба нотлох баримтгүй тул үлдэгдэл 2.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэх хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

           Иймд шүүгдэгч Б.Бямба-Очирыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж гэж үзлээ.

           Харин хохирогч Б.Намжвандан нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Б.Бямба-Очирын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хх-ийн 53-р хуудас/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

            Шүүгдэгч Б.Бямба-Очирт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлээс гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.5, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

 

            Шүүгдэгч Б.Бямба-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, компьютер томографийн 2 ширхэг рентген зургийг хохирогч Б.Намжванданд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Боржгон овогт Болдбаатарын Бямба-Очирыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар Б.Бямба-Очирыг 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд эдлээгүй 8 цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар солихыг шүүгдэгч Б.Бямба-Очирт мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Бямба-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.     

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 /хоёр/ ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Намжванданд буцаан олгож, бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Бямба-Очироос хохирогч Б.Намжванданд 4.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бямба-Очирт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР