Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар  2024/ШЦТ/945

 

 

 

 

 

 

  2024         08           30                                    2024/ШЦТ/945

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин, О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Гд холбогдох эрүүгийн 2403 00261 0422 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

......................................................................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Кино үйлдвэрийн замд “Тоёота Хайлүкс” маркийн ......... УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтыг зөрчиж Кавасаки маркийн мотоцикл /улсын дугааргүй/-той мөргөлдсөний улмаас хохирогч Б.Оийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Харуй бүрий болсон байсан. Эргэхэд гэнэт гараад ирсэн. Бүдэг, стандарт бус гэрэлтэй байсан.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан: “...Асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 3 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайстай, үзэгдэх орчин чөлөөтэй зорчих хэсэгт байв.” гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-08 дахь тал/,

Жолоочийг согтуурлыг шалгасан: “Жолооч Д.Гыг драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Оийн өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн үед Офицеруудын ордноос Австрали улсаас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Билгүүн гэх найзаараа дамжуулан оруулж ирсэн Kawasaki маркийн 250 сс хөдөлгүүрийн багтаамжтай мотоциклоо унаад Баянбүрд орох гээд төв замаар явж байсан юм. Би Кино үйлдвэрийн автобусны буудал өнгөрөөд 1-р эгнээгээр зүүнээс баруун зүгт чиглэн явж байхад 2-р эгнээнээс дохио өгөлгүй нэг жип машин огцом дараад ороод ирсэн. Тэгээд би мотоциклынхоо гэрлээр дохиод мөн дуут дохио өгөхөд сонсоогүй, хараагүй шууд эргэсэн ба би тоормосоо базаад баруун дарахад зогсож амжилгүй, тэр машины хойд дугуй хэсэгт мөргөөд мотоцикл замын хойд тал руу үсрээд би урагшаагаа унасан бөгөөд би шоконд ороод босоод ирэхэд шууд буцаад унасан. Тэгтэл машины жолооч машинаа зогсоогүй яг миний урд намайг дайрах шахаад зогссон. Тэгээд би газарт суугаад байж байтал түргэн ирээд намайг үзээд ГССҮТ-рүү аваад явсан. ГССҮТ-д очиж үзүүлэхэд зүүн талын хөл шагайн дээд хэсгээр хугарсан байна гэж хэлээд гипс тавьсан. Тэгээд би гэртээ 2-3 хоног байж байгаад 2024 оны 05 сарын 08-ны өдөр 1-р эмнэлэг дээр очиж MRI, томограф шинжилгээ өгөхөд ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал үүссэн, шингэн хурсан, хамар яс хугарч таславч зүүн тийш мурийсан байна гэж шинжилгээний хариу гарч ирсэн. Би тухайн үед 30 орчим км цагийн хурдтай л явж байсан байх. Мотоцикл бол тоормос базахад шууд зогсдоггүй гулгадаг юм байна лээ. Тэгэхэд тэр машин гэнэт л баруун дараад ороод ирсэн. Гадаа харуй бүрий болсон байсан. Би мотоциклын гэрлээ асаагаад явж байсан. Би тухайн үед гэрлээрээ дохисон, мөн дуут дохио өгсөн. Би замын 1-р эгнээгээр явж байхад тэр машин гэнэт л урдуур баруун дараад ороод ирсэн. Ойролцоогоор 1-2 метрийн зайнд л харсан байх. Би эргэх үед нь шууд тоормосоо гишгэсэн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Сийн өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.О нь нийт 402.682 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 402.682 зардал гарсныг яллагдагч Д.Гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6016 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч Э.Эрхэмбаярын: “...Б.Оийн биед зүүн тахилзуур яс ташуу далд хугарал, зүүн шуу, цавинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн осолд орох үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 615 дугаартай: “...Б.Оийн биед зүүн тахилзуур яс ташуу далд хугарал, зүүн шуу, цавинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн осолд орох үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Нэмэлтээр ирсэн эмнэлгийн бичиг баримтад шинээр үүссэн гэмтэл тогтоогдсонгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

“Бэст Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар гаргасан “...Кавасаки Нинжа маркийн тээврийн хэрэгсэлд нийт 2.480.000 төгрөгийн хохирол учирсан.” гэх дүгнэлт,/хавтаст хэргийн 47-49 дэх тал/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-60 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 945 дугаартай: “...1.Жолооч Д.Г нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 101. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.8. Жолооч уулзвар гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ в/ баруун гар тийш нэвтрэх үйлдлийг зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явж гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. 2. Мотоциклын жолооч Б.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т Жолоочид дараахь зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох гэх заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.” гэх магадлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/,

2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хохирогч Б.О нь хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 100 дахь тал/,

Хохирогч Б.От хохирол төлбөр төлсөн баримт /шүүхийн шатанд гаргаж өгсөн/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Гд холбогдох гэм буруугийн эрүүгийн хуралд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д.Г нь Баянзүрх дүүргийн 41-р хороо кино үйлдвэрийн замд 2024 оны 05 сарын 02-ны өдөр Тоёота Хайлюкс маркын ......... УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.1, 10.8 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Кавасаки маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдсөний улмаас Кавасаки маркийн мотоциклын жолооч хохирогч Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн шатад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогчид нийт хохирол 1.882.000 төгрөгийг төлсөн байна. Сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.580.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын санд 402.682 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байна. Хохирогчийн мотоциклд учирсан хохирол 2.480.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Өмнөх саналаа дэмжиж байна. Хохирогчийн буруутай үйлдлийг эрүүгийн хариуцлагын тал дээр ярина уу гэхээс биш хохирол төлбөр дээр яригдахгүй байх гэж бодож байна.” гэх,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу “...Гэмт хэргийн зүйлчлэл гэм буруу дээр маргаагүй учраас улсын яллагчаас санал болгож байгаа Гыг тухайн гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг дэмжиж байна. Хохирол төлбөрийн тухайд эмчилгээний зардалд 1.882.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 402.682 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Тэгэхдээ улсын яллагчийн санал болгосон 8.580.000 төгрөг гэж тогтоосныг хавтаст хэрэгт авагдсан. Мөрдөгчийн магадлагаагаар хохирогчийн буруутай үйлдэл байгаа нь магадлагаагаар гарсан байгаа. Ийм учир иргэний хуулийн 514.1 дүгээр зүйлд зааснаар хохирогчид гэм хор учрах үед хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, тус үйлдэлд нөлөөлсөн байдлыг харгалзан хариуцах гэм хорыг багасгаж болно гэж заасан байх тул хохирогчийн гэм буруутай үйлдлийг харгалзан үзэж сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг буюу 8.580.000 төгрөгийн хохирлыг 2 хувааж 4.290.000 төгрөгийг Гаас  гаргаж өгнө үү гэсэн саналтай байна.  Мөн адил хохирогчийн буруутай үйлдэл байгаа тул мотоциклд учирсан хохирлыг 2 хувааж 1.240.000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн гэм бурууг харгалзан үзэх гэдэг хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

          Шүүгдэгч Д.Г нь “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэх дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч нь маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

          Шүүгдэгч Д.Г нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Кино үйлдвэрийн замд “Тоёота Хайлүкс” маркийн ......... УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтыг зөрчиж Кавасаки маркийн мотоцикл /улсын дугааргүй/-той мөргөлдсөний улмаас хохирогч Б.Оийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан: “...Асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 3 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайстай, үзэгдэх орчин чөлөөтэй зорчих хэсэгт байв.” гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-08 дахь тал/,

Жолоочийг согтуурлыг шалгасан: “Жолооч Д.Гыг драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Оийн өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн үед Офицеруудын ордноос Австрали улсаас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Билгүүн гэх найзаараа дамжуулан оруулж ирсэн Kawasaki маркийн 250 сс хөдөлгүүрийн багтаамжтай мотоциклоо унаад Баянбүрд орох гээд төв замаар явж байсан юм. Би Кино үйлдвэрийн автобусны буудал өнгөрөөд 1-р эгнээгээр зүүнээс баруун зүгт чиглэн явж байхад 2-р эгнээнээс дохио өгөлгүй нэг жип машин огцом дараад ороод ирсэн. Тэгээд би мотоциклынхоо гэрлээр дохиод мөн дуут дохио өгөхөд сонсоогүй, хараагүй шууд эргэсэн ба би тоормосоо базаад баруун дарахад зогсож амжилгүй, тэр машины хойд дугуй хэсэгт мөргөөд мотоцикл замын хойд тал руу үсрээд би урагшаагаа унасан бөгөөд би шоконд ороод босоод ирэхэд шууд буцаад унасан тэгтэл машины жолооч машинаа зогсоогүй яг миний урд намайг дайрах шахаад зогссон. Тэгээд би газарт суугаад байж байтал түргэн ирээд намайг үзээд ГССҮТ-рүү аваад явсан. ГССҮТ-д очиж үзүүлэхэд зүүн талын хөл шагайн дээд хэсгээр хугарсан байна гэж хэлээд гипс тавьсан. Тэгээд би гэртээ 2-3 хоног байж байгаад 2024 оны 05 сарын 08-ны өдөр 1-р эмнэлэг дээр очиж MRI, томограф шинжилгээ өгөхөд ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал үүссэн, шингэн хурсан, хамар яс хугарч таславч зүүн тийш мурийсан байна гэж шинжилгээний хариу гарч ирсэн. Би тухайн үед 30 орчим км цагийн хурдтай л явж байсан байх. Мотоцикл бол тоормос базахад шууд зогсдоггүй гулгадаг юм байна лээ. Тэгэхэд тэр машин гэнэт л баруун дараад ороод ирсэн. Гадаа харуй бүрий болсон байсан. Би мотоциклын гэрлээ асаагаад явж байсан. Би тухайн үед гэрлээрээ дохисон, мөн дуут дохио өгсөн. Би замын 1-р эгнээгээр явж байхад тэр машин гэнэт л урдуур баруун дараад ороод ирсэн. Ойролцоогоор 1-2 метрийн зайнд л харсан байх. Би эргэх үед нь шууд тоормосоо гишгэсэн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Сийн өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.О нь нийт 402.682 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 402.682 зардал гарсныг яллагдагч Д.Гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6016 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч Э.Эрхэмбаярын: “...Б.Оийн биед зүүн тахилзуур яс ташуу далд хугарал, зүүн шуу, цавинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн осолд орох үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 615 дугаартай: “...Б.Оийн биед зүүн тахилзуур яс ташуу далд хугарал, зүүн шуу, цавинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн осолд орох үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Нэмэлтээр ирсэн эмнэлгийн бичиг баримтад шинээр үүссэн гэмтэл тогтоогдсонгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

“Бэст Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар гаргасан “...Кавасаки Нинжа маркийн тээврийн хэрэгсэлд нийт 2.480.000 төгрөгийн хохирол учирсан.” гэх дүгнэлт,/хавтаст хэргийн 47-49 дэх тал/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-60 дахь тал/,

          Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 945 дугаартай: “...1.Жолооч Д.Г нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 101. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.8. Жолооч уулзвар гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ в/ баруун гар тийш нэвтрэх үйлдлийг зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явж гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. 2. Мотоциклын жолооч Б.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т Жолоочид дараахь зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох гэх заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.” гэх магадлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/,

2024 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хохирогч Б.О нь хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 100 дахь тал/,

          Хохирол төлбөр төлсөн баримт /шүүхийн шатанд гаргаж өгсөн/ зэрэг бичмэл нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох, эцэслэн шийдвэрлэхэд  хүрэлцээтэй гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв. 

Хууль, эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Дээрх хуулийн ойлголтын хүрээнд авч үзвэл шүүгдэгч Д.Г нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Кино үйлдвэрийн замд “Тоёота Хайлүкс” маркийн ......... УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтыг зөрчиж Кавасаки маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдсөний улмаас хохирогч Б.Оийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.

Хохирогч Б.Оийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зүүн тахилзуур яс ташуу далд хугарал, зүүн шуу, цавинд зулгаралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Д.Г нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Жолооч Т Жолооч Д.Г нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 101. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.8. Жолооч уулзвар гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ в/ баруун гар тийш нэвтрэх үйлдлийг зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явж гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. 2. Мотоциклын жолооч Б.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т Жолоочид дараахь зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 948 дугаартай мөрдөгчийн магадлагаагаар тогтоогджээ.

Уг үйлдлийг үйлдэхдээ шүүгдэгч Д.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Шүүгдэгч Д.Гын гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Гын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр төлүүлнэ” гэж тус тус заасан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оийн биед хүндэвтэр гэмтэл учирсан байх ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Д.Г нь шүүхийн шатанд эрүүл мэндийн зардалтай холбогдуулан 1,887,100 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 402,682 төгрөгийг тус тус төлж барагдуулжээ.

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 945 дугаартай магадлагаагаар хохирогч Б.О Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэн  Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хэрэг учрал болох үед хохирогч Б.Оийн унаж явсан Кавасаки Нинжа маркийн улсын дугааргүй мотоциклд учирсан хохирол болох 2,480,000 төгрөгийг /хх-ийн 47-49 дэх тал/ багасгаж 1,240,000 төгрөгөөр тогтоон шүүгдэгч Д.Гаас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн.

Мөн хохирогч Б.Оийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг төгрөгийг шүүгдэгч Д.Гаас гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар хохирол төлөхөөр 5 хоногийн хугацаагаар завсарлага авч, уг хугацаанд дээрх хохирлуудыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Д.Гыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. ...Шүүхээс хөнгөрүүлэн үзэхэд татгалзах зүйлгүй” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Д.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгнө үү. Түүний хувийн байдлын хувьд Улсын 1 дүгээр төв эмнэлэгт инженерийн албанд сантехникчээр ажилладаг. Энэхүү ажлын гол онцлог нь мэс заслын бүх тоног төхөөрөмжийг холбодог. Яаралтай тусламжийн хувьд хувийн машинаараа очиж үйлчилгээ үзүүлдэг. Жолоодох эрхийн үнэмлэх зайлшгүй шаардлагатай ажил хийдэг. Хохирогчид учирсан гэм хорын зардлыг төлж барагдуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дэмжлэг үзүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн, зөвөөр мэдүүлэг тайлбар өгсөн. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дахь тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 84 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 85 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 86 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 87 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 88 дахь тал/, байнга оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 89 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90, 95 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 94 дэх тал/, иргэний орши суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 96 дахь тал/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 97 дахь тал/ зэрэг баримтуудаар хувийн байдлыг тодорхойлов.

Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн  тул Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Иймд шүүгдэгч Д.Гын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт, хохирогчийн гомдол санал, хохирол нөхөн төлж барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

   Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Д.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Дгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

          4. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЭНХТҮВШИН