Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2021/00435

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ******* тоотод оршин суух Боржигон овгийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ******* тоотод оршин суух ******* овгийн /регистрийн дугаар , утас: /-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие Э.******* нь Н.той 2006 онд танилцаж, 2008.01.03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2008.08.06-ны өдөр том хүү , 2012.09.03-ны өдөр хүү , охин , 2020.02.03-ны өдөр нар төрсөн. 2008 оноос одоог хүртэл хамт амьдарч байна. Н. нь анх танилцахад хот хоорондын тээвэрт явдаг байсан. Тэгээд хөдөө уул уурхайн ажил хийдэг болсон. 2012 онд хоёр ихэр хүү, охинтой болсон болохоор ажлаасаа гарч Эрдэнэтэд ажил хийхээр болсон. Тэр цагаас хойш ажил хийхээ больж өөрийн зугаа цэнгэлийг хөөх болсон. Намайг болон хүүхдүүдийг яаж байна гэж нэг удаа боддоггүй. Миний аав, ээж, ах дүү нар биднийг ойлгож туслан дэмжиж өдийг хүрсэн. 2018 онд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан ба нөхөр салахгүй гээд байсан болохоор гэрлэлтээ цуцлуулаагүй. Н. амьдралаа бодох юм байх гэж бодож боломж олгосон. Гэтэл урдын адил хүмүүстэй нийлж мөрийтэй тоглоом тоглож, өр ширэнд орж, таних танихгүй хүмүүс ирж мөнгө нэхсэн хэвээр байна. Мөрийтэй тоглоом тоглоод явахаараа хэд хоногоор ч хамаагүй явчихдаг. Ар гэрт огт санаа зовохгүй. Бага охиныг гарахад хэд хоног хамт байсан тэгээд одоо болтол хаана байгааг мэдэхгүй. Уул нь архины харшилтай учраас архи уудаггүй. Агсам тавихгүй. Гэрт байхаар хүүхдүүдийг хараад тус нэмэр болдог. Тэрнээс ажил хийгээд мөнгө санхүүгээр туслаж байгаагүй. Нөхөр байхаасаа байхгүй нь их байдаг. Хүүхдүүд минь том болж юмны учрыг ойлгодог болсон. Хүүхдүүд өвдөх, байр, цахилгааны мөнгө, хүүхдийн хэрэглээний зүйлийг би ганцаараа зохицуулан өнөөдрийг хүрсэн. Байхаасаа байхгүй нь их Н.той цаашид хамт амьдрахгүй учраас гэрлэлтээ цуцлуулж, 2008.08.06-ны өдөр төрсөн том хүү , 2012.09.03-ны едөр төрсөн хүү , охин , 2020.02.03-ны өдөр нарыг өөрийн асрамжинд авч, эцэг Н.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно... гэжээ.

Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Н. нь Э.*******тай 2008-01-03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нь үнэн. 2020-03 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Түүнээс хойш миний бие боломж бололцоогоороо санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Гэртээ харих гэхээр чамтай амьдрахгүй гэж өөрөө хэлдэг. Энэ гэрт битгий ир гэдэг. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү... гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь Н.ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Э.******* Н. нар нь 2006 онд танилцан 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдөр том хүү , 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүү , охин , 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй байх ба, гэрлэгчид гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй гэдгээ илэрхийлж байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан Э.******* Н. нарт эвлэрэх хугацаа олгохгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэрлэгчдийн дундаас 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдөр том хүү , 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүү , охин , 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн нарын асрамжийг эхэд нь өгөхөөр талууд тохиролцсон байх тул , , , нарыг эх *******юунбайгалийн асрамжид үлдээж, хүүхдүүдийг насанд хүртэл нь эцэг Н.оор Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасан тэтгэлгийг сар бүр гаргуулан олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 113 830 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овгийн ******* ******* /регистрийн дугаар *******/, ******* овгийн /регистрийн дугаар / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү , 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү , охин , 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин нарыг эх *******юунбайгалийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан баримтлан 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү , 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү , охин , 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.оор сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Мөнх-Одод даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 113 830 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА