| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2021/00515/И |
| Дугаар | 142/шш2021/00576 |
| Огноо | 2021-06-18 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 142/шш2021/00576
МОНОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: ******* аймаг аян-Өндөр сум аянцагаан баг авшгайчдын гудамжинд байрлах ******* ******* т холбогдох,
Тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр 40 562,29 төгрөгийг нэмж тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .о, Х.н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.хнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С., нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С., би б-д 1995 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 11-ний хүртэл жил ажиллаж Монгол Улсын эргийн алба хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх үүсч 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон билээ. этэл намайг ******* байгууллагад ажиллаж байх үед цалин нэмэгдээгүйн улмаас дараах хохирол учирч байгаа тул хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр ******* байгууллагын талаар авах арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэгт ******* алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно гээд 18 ба түүнээс дээш хугацаагаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ 20 хувиар гэж, мөн журмын 3 дахь хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж тус тус заажээ. Энэ үед С., миний бие цагдаагийн байгууллагад 18 жил ажиллаж байсан учир энэ зүйл заалтад хамрагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн ******* ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тоггоох журам /код 924/-ын 924.5.4 дэх хэсэгт Төрийн тусгай алба хаасан нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэжээ. Тухайлбал 18 ба түүнээс дээш жил ахилласан алба хаагчид 10+15+20+45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох гэж заажээ. этэл уг тогтоолоор орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдын цалин нэмэгдүүлээгүй атлаа ******* ерөнхий газрын төв байрны алба хаагчид болон зарим байгууллага Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоол батлагдсан тэр үеэс алба хаагчиддаа 45 хувийн нэмэгдлийг олгож байсан байна. С., миний бие ******* нягтлан бодогчоор бодуулж үзэхэд 2014 оны 4 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарын 11-нийг хүртэл бодуулахад нийт 2 433 737 төгрөгийн цалингийн зөрүү, сар бүрийн дундаж 1,182,338,1 төгрөгийн цалингийн зөрүү гарч байна. Энэхүү зөрүү нь С., миний цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгоход нөлөөлж, тэтгэвэр бага тогтоогдсон тул дээрх сар бүрийн дундаж 1 182 338,1 төгрөгийг тэтгэвэрт тогтоолгосон 60 сарын цалин дээр 40 562,29 төгрөгийг нэмж тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С., шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С., миний бие нь тодорхой шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй тул миний биеийг байлцуулахгүйгээр уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдааны товыг 06 дугаар сарын 14-нд мэдэгдсэн болно гэжээ.
Хариуцагч ******* ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч С.,ийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
1. 3асгийн газрын 2014 оны ******* байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дүгээр тогтоолын хавсралтын 3 дахь заалтад Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай. С., нь өөрийн ажиллаж байх хугацаанд энэхүү нэмэгдлийг тооцож олгох ёстой байсан, ******* цагдаагийн газраас энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж, өөрийн цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр зөрүү 40 562,29 төгрөгийг нэмж тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ. Тус цагдаагийн газраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ******* албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт ******* байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна., Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 16.5.3 дахь заалтад батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох; гэж тус тус зохицуулсны дагуу ******* ерөнхий газраас өөрийн *******т оногдсон төсвийг зориулалтын дагуу зарцуулж байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл тус газрын бүхий л үйл ажиллагаа улсыг төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-д төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажпыг цагдаагийн төв байгууллагаас үе шаттайгаар зохион байгуулсан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого. даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх бөгөөд төлбөрийг бэлэн бус тооцооны журмаар гүйцэтгэнэ. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагч шимтгэлийг бэлнээр төлж болно, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ гээд 1 дэх заалтад хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; гэж тус тус зохицуулсан байгаагаас үзвэл цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа авч байгаагүй цалин хөлснөөс зөвхөн шимтгэл тооцон олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн үед цагдаагийн байгууллагаас санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан олгоогүй байхад зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан нь хууль зүйн үндэслэлгүй.
2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. гэж заасан. ******* албаны тухай хуулийн 87.9 дэх хэсэгт ******* алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ: гээд төрийн тусгай алба хаасан хугацааны;, албан ажлын онцгой нөхцөлийн;, цагдаагийн мэргэжлийн зэргийн;, эрдмийн зэрэг, цолны;, хуульд заасан бусад. гэж тогтоосон. ******* албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ******* алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн. гэж заасан, нэхэмжлэгч нь Үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаж байсан ба өөрт олгогдох ёстой байсан нэмэгдэлд тооцогдох шимтгэлийг нэхэмжилж байгаагаас үзвэл захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж үзэх тул уг маргаан нь иргэний хэргийн бус захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх магадлалтайг анхаарч үзэх нь зүйтэй. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ******* алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална, 5.2 дахь хэсэгт Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим дараах байдлаар хэрэгжинэ гэж тус тус зохицуулсан. Дээр дурдсанчлан тус нь ******* ерөнхий газраас хуваарилсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд заагдсан зориулалтаас гадуур мөнгө зарцуулах эрхгүй тул уг маргааны хариуцагч нь цагдаагийн төв байгууллагын дарга байх нь хуульд нийцэж байна.
3. Тухай маргааныг иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзсэн ч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлс, шимтгэл нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ., 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж тус тус заажээ. Иймд ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С., нь ******* ******* т холбогдуулан Тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр 40 562,29 төгрөгийг нэмж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
С., нь ******* байгууллагад 1995 оноос ажиллаж байгаад Монгол Улсын эргийн алба хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгожээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...и ******* байгууллагад 1995 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 11-ний хүртэл жил ажиллаад 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон. этэл намайг ******* байгууллагад ажиллаж байх үед цалин нэмэгдээгүйн улмаас дараах хохирол учирч байгаа тул нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр ******* байгууллагын талаар авах арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэгт ******* алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно гээд 18 ба түүнээс дээш хугацаагаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ 20 хувиар гэж, мөн журмын 3 дахь хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж тус тус заажээ. Энэ үед С., миний бие цагдаагийн байгууллагад 18 жил ажиллаж байсан учир энэ зүйл заалтад хамрагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн ******* ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тоггоох журам /код 924/-ын 924.5.4 дэх хэсэгт Төрийн тусгай алба хаасан нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэжээ. Тухайлбал 18 ба түүнээс дээш жил ахилласан алба хаагчид 10+15+20+45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох гэж заажээ. этэл уг тогтоолоор орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдын цалин нэмэгдүүлээгүй атлаа ******* ерөнхий газрын төв байрны алба хаагчид болон зарим байгууллага Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоол батлагдсан тэр үеэс алба хаагчиддаа 45 хувийн нэмэгдлийг олгож байсан байна. С., миний бие ******* нягтлан бодогчоор бодуулж үзэхэд 2014 оны 4 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарын 11-нийг хүртэл бодуулахад нийт 2 433 737 төгрөгийн цалингийн зөрүү, сар бүрийн дундаж 1 182 338,1 төгрөгийн цалингийн зөрүү гарч байна. Энэхүү зөрүү нь С., миний цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгоход нөлөөлж, тэтгэвэр бага тогтоогдсон тул дээрх сар бүрийн дундаж 1 182 338,1 төгрөгийг тэтгэвэрт тогтоолгосон 60 сарын цалин дээр 40 562,29 төгрөгийг нэмж тооцуулахаар нэхэмжлэл гаргасан... гэжээ.
С.,ийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ******* аймаг дахь ******* газрын даргын /60 дугаартай тушаалаар ******* ахлах ахлагч цолыг нь хадгалуулан цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгохоор ажлаас нь чөлөөлжээ.
Монгол Улсын Засгийн азрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай ******* байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын ******* алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 1-д ******* алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно гээд Төрийн алба хаасан 5-10 жилд 10 хувь, 11-17 жилд 15 хувь, 18 ба түүнээс дээш жилд 20 хувь гэж, мөн журмын 3 дахь хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно,
******* ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/248 дугаартай ******* байгууллагын үйл ажиллагааны журмын есдүгээр бүлэгт багтах журам батлах тухай тушаалаар ...Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /код 924/ журам-ыг баталж, өмнөх тушаалаар баталсан журмуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба,
******* байгууллагын үйл ажиллагааны журмын код 924-т Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам батлагдсан бөгөөд уг журмын 924.5.4 дэх хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно. Тайлбар: 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгохоор заажээ.
Хэдийгээр Засгийн газраас ******* алба хаагчдын цалин хөлсийг алба хаасан хуагцаатай нь уялдуудан нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, ******* ерөнхий газраас журам гарсан ч, улсын төсөвөөс байгууллагын төсөвт суулгаж өгдөггүйгээс нэмэгдлийг олгох боломжгүй байдалд хүрсэн байна.
Энэ талаар 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр ******* ерөнхий газрын удирдлагаас УИХ, Засгийн *******, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан бичгүүдийг хүргүүлж байсан байдлууд хэрэгт ирүүлсэн нотлох баримтаар нотлогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ гэж заасан байх ба, С., нь цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч уг хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
******* Ерөнхий газраас алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт хандан ******* Ерөнхий газрын даргын 2015 оны А/124, А/125 дугаар тушаалаар баталсан ******* байгууллагын үйл ажиллагааны журмын код 924, 931-ийг батлах, 131-т оруулсан нэмэлт, өөрчлөлт-ийг хүргүүлэв гэх албан бичгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2г/6830 тоотоор, 2017 оны А/246, А/247, А/248, А/249 дүгээр тушаалаар баталсан ******* байгууллагын үйл ажиллагааны нэг, долоо, найм, есдүгээр бүлэгт багтах журам, заавар-ыг хүргүүлэв гэх албан бичгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5д/5687 тоотоор, ******* байгууллагын үйл ажиллагааны журмын код 924-т өөрчлөлт оруулах тухай 2018 оны А/305 дугаар тушаалыг хүргүүлэв гэх албан бичгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5г/7368 тоотоор тус тус хүргүүлсэн байна. ******* бүх албан хаагч, ******* байгууллагын программ хангамжийн системд өөрийн нууц кодоор нэвтэрч Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон ******* ерөнхий газрын даргын тушаалууд, ******* байгууллагын үйл ажиллагааны журам, гэмт хэрэг зөрчлийн сан, үйл ажиллагаанд ашиглагдаж буй мэдээллийн сангуудад өөрийн эрхийн хэмжээнд хандаж, танилцах боломжтой байх ба эрхээ зөрчигдсөн /З-ын 99 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар/ гэдгийг өмнө мэдэж байсан гэж үзэхээр байна.
Нөгөөтэйгүүр Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т Шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх бөгөөд төлбөрийг бэлэн бус тооцооны журмаар гүйцэтгэнэ. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагч шимтгэлийг бэлнээр төлж болно, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасан бөгөөд аваагүй хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын шимтгэлийн тооцоог хийж, нийгмийн даатгалын санд нөхөн төвлөрүүлэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр ******* ******* т холбогдох Тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр 40 562,29 төгрөгийг нэмж тооцуулах С.,ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 692 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэхь хэсэгт заасныг баримтлан ******* аймаг дахь т холбогдох Тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр 40 562,29 төгрөгийг нэмж тооцуулах С.,ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53 890 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРАЛАЧ, ШҮҮЧ .ХИШИДАВАА