| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2021/00473/И |
| Дугаар | 142/ШШ2021/00457 |
| Огноо | 2021-05-18 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 142/ШШ2021/00457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сөүл хот Сондун дүүрэг Манган хороо ******* тоотод оршин суух Хар хээрийнхэн овгийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг тоотод оршин суух овгийн ******* /регистрийн дугаар , утас:, /-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /онлайн/, хариуцагч Б.******* /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний дүү Л.******* нь Б.*******той 2016 онд танилцаж улмаар нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. 2018 онд гэрлэлтээ бүртгүүлж, 2018 оны 10-р сарын 05-нд хүү , охин нар мэндэлсэн. Л.******* нь 2020 онд БНСУ-д ажиллаж амьдрахаар явсан. Тэд хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлийн хэрүүл маргаан тасрахгүй, таагүй уур амьсгал ихээр гардаг байсан. 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа болно. Итгэмжлэгч: Миний дүү ******* нь Б.*******той тус тусдаа амьдарч байгаа нь үнэн тул шүүхийн журмаар гэрлэлтийг цуцалж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Л.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд холбогдогч Б.******* миний бие танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Л.******* бид хоёр 2016 онд танилцаад нэг гэрт хамтран амьдарч 2018 онд гэрлэлтээ батлуулж 2018 оны 10-р сарын 05-нд хоёр ихэр хүүхдүүд болох , хоёр мэндэлсэн. Миний бие Дархан Уул аймгийн Төмөр замын зүтгүүрийн депод 2015 оноос хойш ажиллаж байсан ба 2020 онд ажлаасаа халагдсан юм. Үүнээс болж байнгын хэрүүл маргаан үүсч, бид хоёр таарамжгүй байх болсон. Энэ байдлаас болж хоёр ихэр хүүхдүүд болох , хоёрыг надад орхиод 2020 оны 01 сараас хойш Л.******* нь Солонгост амьдрах болсон. Би хоёр ой хүрч буй 2 хүүхдээ 2020 оноос хойш өдийг хүртэл өөрөө ажил төрөл хийж, ах дүү нарынхаа тусламж дэмжлэгтэйгээр асарч хүмүүжүүлж байна. Л.******* нь нэгэнт өөр хүнтэй Солонгос улсад амьдарч өөрийнхөө ирээдүйг хөөсөн тул цаашид буцаж хамт амьдарч улмаар гэр бүлийн харилцаа үүсгэхгүй болох нь тодорхой юм. Иймд түүний гэрлэлтээ цуцлуулах талаар гаргасан нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрч байгаа ба хоёр хүүхдийг минь миний асрамжинд үлдээж өгнө үү. Би Л.*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр өөрөө хүүхдээ тэжээн тэтгээд амьдраад явах бүрэн боломжтой юм... гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь Б.*******ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Л.******* Б.******* нар нь 2016 онд танилцаж 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2018 оны 10-р сарын 05-ны өдөр охин , хүү нар нь төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбаруудаар тус тус нотлогдож байна.
Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй байх ба, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгааг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэрлэгчдийн дундаас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин , хүү хоёр ихэр хүүхдийг Б.*******ийн асрамжинд үлдээхээр талууд тохиролцсон байна.
Иймд Л.*******, Б.******* нарын гэрлэлтийг цуцалж, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин , хүү нарыг эцэг Б.*******ийн асрамжид үлдээж, хариуцагч Б.******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдав.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Хар хээрийнхэн овгийн ******* ******* /регистрийн дугаар *******/, овгийн ******* / / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасныг баримтлан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин , хүү нарыг эцэг Б.*******ийн асрамжид үлдээж, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Мөнх-Одод даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА