Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2020/ДШМ/071

 

    Б.Буянтогтоход холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр  даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******

Шүүгдэгч Б.Б

Нарийн бичгийн даргаар Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн  2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/686 дугаар  захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлээр Б.Б од холбогдох эрүүгийн 1914002550125 дугаар хэргийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, овогт Б.Б , ......., улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2019 оны 3 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр  тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан,

Б.Б  нь 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутагт оршин суух иргэн Н.А ы хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч мустанг-5 маркийн мотоцикл хулгайлж бусдад 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/              

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов.

Үүнд Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжпэн судлахад

1/ Хохирогч Н.А гийн ....мотоциклоо алдсан талаар сумын олон нийтийн цагдаа Оюунжаргалд дуудлага өгөөд, удаагүй хэргийн газрын үзлэг хийж зургийг нь дараад явсан,.... би мотоциклоо гэртээ оруулж цоожлоод гэрийн түлхүүрээ эхнэрийн эгч Д.*******д үлдээгээд явсан,...түлхүүрийг би өөрөө өгсөн. Хэн нэгэнд түлхүүрээ үлдээгээгүй,.. гэрийн цоожийг эвдээд цүүн дээр нь зүүгээд үлдээсэн байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44,48-49/,

Гэрч *******ийн ...Н.А гийн гэрт очоод мотоцикл гаргаад гал түлээдхээрэй гэж хэлэхэд мотоцикл алга , мөн гэрийн чинь хаалгын цоожийг цохиод эвдэлчихсэн , онгойлгож ороод хартал гэр дотор ор нь дээр нэг хутга шална дээр нэг хутга байсан олон нийтийн цагдаа Оюунжаргалд мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/

Гэрч *******ийн ...Н.А  гэрийнхээ түлхүүрийг өгсөн, ... гэрийн хаалганы цоожийг нь эвдээд төмрөөс нь зүүгээд үлдээсэн мотоцикл алга байсан,.. гэрийн үүдэнд цоожийг хөшсөн гэмээр төмөр байсан түүгээр цоожийг эвдлээд орсон байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 73/

Гэрч *******ын ... Н.А гийн гэрлүү очиход гэрийнхэн хаалга

онгойлгосон, цоожийг эвдэлсэн байсан, мотоцикл хулгайд алдагдсан байна гэсэн. би албан ёсоор хэргийн газрын үзлэг хийгээгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 81-82/ зэргээс үзэхэд шүүгдэгчийн гэм бруууг тогтооход гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн, хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор гэрийн цоож, цүүг, гэрт байсан хоёрыг хутгыг эд мөрийн баримтаар тооцож хурааж аваагүй, гэрт байсан хутга Н.А  гэх айлын хутга мөн эсэх талаар холбогдох хүмүүсээс тодруулж мэдүүлэг аваагүй,

мөн түүнчлэн олон нийтийн цагдаа Оюунжаргал хэргийн газарт үзлэг хийгээгүй байх тул тухайн хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор хэргийн газарт үзлэг хийхгүй орхигдуулсан байх тул нөхөн үзлэг хийх

2/ шүүгдэгч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... А нгийн дүү Чих, *******, Сиграт нар миний мотоциклийн шатахууныг гоожуулаад, цахилгааны утсыг нь таслаад хаячихсан байсан, тэгээд араас Н.А гийн гэрт нь намайг очиход гэр нь онгорхой хүн байхгүй байсан... гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.Б ын гэрчээр өгсөн... Ах ийнд очсон чинь хашаанд нь мотоцикль байсан тэрийг надад далд хийчих гэхээр нь мотоциклийг аваад сумын төвд байх амбаарт аваачиж хийсэн,.. түүний мотоцикп биш гэдгийг тухайн үед мэдэж байсан, өөрийнхөн мотоциклоос өөр байсан,...тэрнээс хойш 10 хоногийн дараа сумын төвд байх гэртээ ирэхэд мотоцикл алга байсан,... ах ээс асуухад Галуут суманд байна гэсэн, би өөрийнхөө мотоциклтой Галуут суманд очиход түүнтэй цуг Ууганаа, наана бас 30 орчим насны эрэгтэй хүн байсан, тэнд тухайн амбаарт байсан мотоцикпь тэнд байсан,... ах тухайн мотоциклийг олсон гэж байсан, тухайн мотоциклийг Ууганаа гэх хүнд зарсан гэж хэлсэн.. гэх мэдүүлэг / хх-ийн 85-87/

... Би *******, *******, А нгийн төрсөн дүү нартай нэг шил архи хувааж уучхаад явсан,...би тэд нарыг А нгийнд очсон байх гэж бодоод тэднийд 20 цагийн орчимд очсон хаалга нь онгорхой байсан гэр лүү нь орсон хүн байгаагүй, гэр дотор нь улаан өнгийн мустанг 5 маркийг мотоцикл байхаар нь гэрээс нь түрж гаргаад кондукторыг нь салгаад асаагаад шууд гэрийнхээ амбаарт авчирч хийсэн,... ах рүү залгаад нэг мотоцикл зарах гэсэн юм авах хүн байна уу мэдээд өгөөч гэж хэлсэн, би түүнд хулгайлсан мотоцикл гэдгийг бол хэлээгүй       , ...******* гэх хүнд мотоциклийг би 600.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож ах бид 2 Бөмбөгөр сум буцсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/ үзэхэд

Гэрч н... манай эхнэрийн дүү Б.Б , нар бор өнгийн амбаар дотор улаан өнгийн мотоцикл хийж байсан хэний мотоцикль гэж асуухад Одко эгчийн дүүгийн мотоцикл эхнэр бид хоёрыг хүнд битгий хэлээрэй, чимээгүй байгаарай гэж хэлсэн,...Б.Б , хоёр эхнэр бид хоёрт Н. А нгийн мотоцикл гэж хэлсэн...гэх мэдүүлэг, /хх-ин 54-55/

Гэрч ийн ... Манай дүү Б.Б  утсаар залгаад мөнгөний хэрэг гараад мотоциклоо зарах хэрэгтэй байна гэхээр нь *******тай ярьж дүү мотоциклоо зарах гэж байгаа талаар хэлэхэд тус тусын мотоциклиор Галуут сум руу явсан. ******* мотоциклийг 600.000 төгрөгөөр зарсан,....дүү Б.Б оос ямар учиртай мотоцикл гэж асуухад хаанаас хэнээс авсан талаар юм хэлээгүй..: гэх мэдүүлгээс /хх-ийн 70-71/ үзэхэд шүүгдэгч Б.Б  нь хохирогч Н.А гийн гэрт очиход гэр нь цоожгүй талаар мэдүүлэг бөгөөд Н.А гийн дүү Чих, *******, Сиграт нар нь Н.А гийн гэрт очсон болон гэрт очиход хаалга цоожтой байсан эсэх, мөн ах ийнд хашаанд нь байсан мотоцикл хэний эзэмшлийнх, хохирогч Н.А гийн мотоцикл мөн талаар холбогдох хүмүүсээс тодруулж мэдүүлэг авах , Дэлгэрдалайн 2 удаагийн мэдүүлэг зөрүүтэй байх тул гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, тухайн хэрэгт нарын оролцоо болон үйлдэл холбогдлыг шалгаагүй, мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Б од холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг хэзээ хаана гарсан, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тогтоогоогүй үүнтэй холбоотойгоор дээр дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч Б.Б од холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулгын  тус шүүхэд  гаргасан 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаар эсэргүүцэлд: Шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна.

Учир нь: Уг хэрэг нь 2017 оны оны 04 дүгээр сард үйлдэгдэж 2020 онд нөхөн илрүүлсэн бөгөөд тухайн цаг хугацаанд олон нийтийн цагдаа ******* нь хэргийн газарт очсон боловч үзлэг хийгээгүй хэргийн газрын байдлыг гар утсаар авсан гэх боловч уг утсаа гээгдүүлсэн, тухайн үед ажиллаж байсан хэсгийн төлөөлөгчид хэлсэн гэх боловч хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Лхагвадорж нь хэргийн газарт үзлэг хийгээгүй одоо Лхагвадорж нь ажлаасаа гарсан болно.

Шүүгчийн захирамжид заасан гэрийн цоож, цүү, гэрт байсан хоёр хутгыг эд мөрийн баримтаар тооцож хураан авах, хэргийн газарт үзлэг хийх, гэрт байсан гэх хутга А н гэх айлын хутга мөн эсэхийг тогтоох зэрэг ажиллагаанууд нь одоо хэрэгт ач холбогдолгүй буюу одоо нөхөн үзлэг хийгээд уг үзлэг нь нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй. Хэргийн газарт байсан гэх хутга нь хэний хэний эзэмшлийн болох нь хэрэгт ач холбогдолгүй болно.

Хэргийг 2020 онд нөхөн илрүүлж эзэн холбогдогчийг олж тогтоосноос хойш хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн. Үүнд холбогдох нэр бүхий хүмүүсийг гэрчээр байцааж хэргийн талаар тодруулсан, мөн мэдүүлгүүдийн зөрүүг арилгах зорилгоор гэрч, хохирогч нарын удаа дараа асууж тодруулах ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

Хохирогч нь явахдаа мотоциклоо гэртээ хийж цоожлоод эхнэрийнхээ эгч Д.*******д түлхүүрээ үлдээсэн өөр хүнд өгөөгүй, манайхаар өөр хүн ирээгүй гэж мэдүүлдэг,

Гэрч Д.******* нь А нгийн гэрт гал түлэх гээд ирэхэд гэрийн цоож нь зүүлгээтэй гэр нь онгорхой гэрт мотоцикл байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн талаар мэдүүлдэг.

Дээрх хохирогч гэрч нарын мэдүүлгээр гэр нь цоожтой байсан, гэрийн түлхүүр *******ээс өөр хүнд байгаагүй, А нг аймаг явсан хойно тэднийхээр өөр хүн ирээгүй болох нь тогтоогдож байх тул Б.Б ын мэдүүлэгт дурдагдсан *******, Чих, Сиграт гэх хүмүүсийг гэрчээр асуух шаардлагагүй болно.

Энэ хэрэг Б.Б , , Ганхуяг, , Дэлгэрдалай нар нь төрөл садангийн хүмүүс бөгөөд дээрх хүмүүсийг гэрчээр байцааж мэдүүлгийн зөрүүг гаргахаар дахин байцаахаар дуудаж ирүүлэхэд мэдүүлэг өгөхгүй эрхээ эдлэнэ гэж мэдүүлдэг бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар Б.Б  нь дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд Б.Аптангэрэл, Ганхуяг нарт нь хэрэгт авагдсан баримтуудаар хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй тул яллагдагчаар татаж шалгаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зааж өгөхдөө анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан.

Шүүгдэгч од холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж зөрүүтэй мэдүүлгүүдийн зөрүүг гаргах талаар хохирогч болон гэрчүүдийг удаа дараа асууж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг нотлох баримтаар хангалттай тогтоож хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Нөхөн үзлэг болон эд зүйл хураан авах ажиллагаа нь одоо хэргийг нотлох чадвараа алдсан тул дээрх ажиллагааг хийгээгүй, цаашид ч хийх шаардлагагүй болно.

Иймд эрүүгийн 1914002550125 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 686 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх  хэргийг үндэслэлгүйгээр буцаасан тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаана уу гэв.

Өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой. Шүүгчийн захирамж үндэслэлгүй гэв.

Өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн газарт үзлэг хийх нь нэгэнт ач холбогдлоо алдсан, боломжгүй.Хэргийг шийдвэрлэх боломжтой, шүүгчийн захирамж үндэслэлгүй гэв.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцлийн үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад:

Шүүгдэгч  Б.Б од 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутагт оршин суух иргэн Н.А ы хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч мустанг-5 маркийн мотоцикл хулгайлж бусдад 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүгдийг шалган тогтоосон  байх тул   Б.Б од холбогдох эрүүгийн  хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан  нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал буюу  гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлуудыг   хэрэгт  цугларсан нотлох баримтуудыг  шинжлэн хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчжээ.

Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотлон тогтоосон байх тул   Прокурорын дээрх агуулгаар бичсэн гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/686 дугаар  захирамжийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж  шийдвэрлэх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                                    Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн  1.3 -т  тус тус заасныг  удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/686 дугаар  захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Б од цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Л.НЯМДОРЖ