Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2021/00478

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг ******* тоотод оршин суух Боржигин овгийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг******* тоотод оршин суух ******* овгийн /регистрийн дугаар , утас: /-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга өнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь О.тай 2006 онд гэр бүл болсон. 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2006 онд том хүү , 2010 онд дунд хүү , 2012 онд бага хүү нар тус тус төрсөн. 2006 оноос хойш байнгын архины хамааралтай амьдрах болсон. Тиймээс би 2015 онд Солонгос улсруу явж одоо тэндээ 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Эргээд нэг гэрт таарч тохирохгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж хүү , , нарыг өөрийн асрамжинд авч, хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгохгүй, бидний дунд гэр бүлийн эд хөрөнгийн маргаан байхгүй... гэжээ.

Хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Н.******* нь О.ад холбогдуулж нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч О. нь Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг тул Орхон аймагт ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болоод надад итгэмжлэл өгсөн. О. нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа эхнэр хүүхэдтэйгээ цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Мөнх 3 хүүхэд болох , , нар нь ээжтэйгээ хамт байгаа тул ээжийнх нь асрамжинд байлгахыг зөвшөөрч байна... гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь О.ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Н.******* нь О. нар нь 2006 гэр бүл болж, 2006 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр том хүү .М, 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дунд хүү .Д, 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бага хүү .Т нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэхь эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй байх ба, гэрлэгчид гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй гэдгээ илэрхийлж байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан Н.*******, О. нарт эвлэрэх хугацаа олгохгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэрлэгчдийн дундаас 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр том хүү .М, 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дунд хүү .Д, 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бага хүү .Т нарын асрамжийг эхэд нь өгөхөөр талууд тохиролцсон байх тул .М, .Д, .Т нарыг эх Н.*******гийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

Мөн нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигин овогт ******* ******* /регистрийн дугаар *******, ******* овгийн /регистрийн дугаар / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү .М, 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү .Д, 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүү .Т нарыг эх Н.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Н.******* хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах өнх-Одод даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.-д зааснаар Хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг сануулсугай.

7. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА