| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2021/00398/И |
| Дугаар | 142/ШШ2021/01124 |
| Огноо | 2021-11-19 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2021/01124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х*******,*******,*******,*******/-ийн нэхэмжлэлтэй
Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү ******* нь ******* өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд миний 1 дэх хүү болон мэндэлж, 2020 оны 03 сарын 10-ны өдөр бусдад хорлогдон амь насаа алдсан. Хүү минь нас барахын өмнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Х******* ******* тоотод 31,3 м2 өрөө орон сууц, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14-р хорооны 8-р байрны 02 тоотод, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р багийн Люкс 24 тоот 2 өрөө бүхий орон сууц, Лексус 470 2002 машинтай байсан бөгөөд төрсөн эх би Иргэний хулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хуульд заасан өвлөгч юм. Иймд дээрхи орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд хандаж хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн төрсөн хүү ******* ******* өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн байх бөгөөд 2020 оны 03 сарын 10-ны өдөр бусдад хорлогдон амь насаа алдсан болох нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/204 дугаартай шийтгэх тогтоолоор батлагдаж байна. Ийнхүү өвлүүлэгч нас барсан 2020 оны 03 сарын 10-ны өдрөөс өв нээгдсэн байх ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар түүний төрсөн эх ******* нь хууль ёсны өвлөгч болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн тойргийн нотариатчид хандаж өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан болох нь бүртгэлийн 133 дугаарт бүртгэгдсэн байна.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид өв нээгдсэнээс нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан,эсхүл нотариат буюу баг,сумын засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч ,өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэжээ. Дээрх заалтын дагуу *******ийг өвийг хүлээн авсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хүү минь нас барахын өмнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Х*******, ******* тоотод 31.3м.кв бүхий 2 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14-р хорооны 8-р байрны 02 тоот, Орхон аймгийн Баян-Өндөр сум 1-р багийн Люкс 24 тоот 2 өрөө бүхий орон сууц, Лексус-470 2002 оны машинтай байсан бөгөөд түүний төрсөн эх би хуульд заасан өвлөгч юм гэжээ.
Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана гэсний дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг гаргасан боловч түүнд гэрчилгээ олгоогүй байна.
Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-д Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэжээ. Нэхэмжлэгчийн төрсөн хүү өвлүүлэгч 2020 оны 03 сарын 10-ны өдөр нас барсан, нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн тойргийн нотариатчид хандаж өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргажээ.
Нотариатч ямар шалтгаанаар өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй, энэ талаар нотариатчид хандсан боловч шүүхэд ханд гэсэн хариу өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Ийнхүү нэхэмжлэгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж нотариатчид хүсэлт гаргасан Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-д зааснаар нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул тэрээр өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг болон хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нас барсан хүү Найдангын Чинбатын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хуулийн Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-д зааснаар *******эд өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн тойргийн нотариатчид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийнтухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН