Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 68

 

1. Шүүгдэгч Чимчигэд овогт Цогбадрахын Мөнхдэлгэр, Боржигон овогт Ерөөлтхүүгийн Мөнгөнбороо нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Цогбадрахын Мөнхдэлгэр, шүүгдэгч Ерөөлтхүүгийн Мөнгөнбороо нарыг тус бүр 252 /хоёр зуун тавин хоёр/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар ялтан Ц.Мөнхдэлгэр, Е.Мөнгөнбороо нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солих учрыг мэдэгдсүгэй.

4. Ялтан Ц.Мөнхдэлгэр, Е.Мөнгөнбороо нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, гэм хорын хохиролд ялтан Ц.Мөнхдэлгэр нь 625000 /зургаан зуун хорин таван мянган/ төгрөгийг, ялтан Е.Мөнгөнбороо нь 1900000 /нэг сая есөн зуун мянган/ төгрөгийг, нийт 2525000 /хоёр сая таван зуун хорин таван мянган/ төгрөгийг тус тус хохирогчид төлсөн, одоо төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Ц.Мөнхдэлгэрийн ЖД99090511 регистрийн дугаартай иргэний үнэмлэх, ялтан Е.Мөнгөнбороогийн  ЖД99070116 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тэдэнд буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Мөнхдэлгэрийн эзэмшлээс хар өнгийн "Самсунг эйс-2 эйч” маркийн гар утас 1 /нэг/ ширхэгийг, ялтан Е.Мөнгөнбороогийн эзэмшлээс хөх өнгийн "Самсунг эйс-5” маркийн гар утас 1 /нэг/ ширхэгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 22-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд насанд хүрээгүй ялтан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор насанд хүрээгүй ялтан, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй ялтан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                           Б.ЭНХБААТАР