| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2021/00324/И |
| Дугаар | 142/ШШ2021/00491 |
| Огноо | 2021-05-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 142/ШШ2021/00491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-1-24 тоотод оршин суух Тайж овгийн Бямбаагийн Б.М /регистрийн дугаар НБ89122701, /утас: 89618797/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтөлийн 3-13 тоотод оршин суух Чойнхор овгийн Ганбатын Г.Б /регистрийн дугаар ГН90082513, утас:95013010/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч Г.Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Б.М би Г.Бтэй 2009 онд танилцаад 2010 онд гэрлэсэн. 2012 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн том охин Энхнаран 2012 оны 1 сарын 18-нд бага хүү 2014 оны 09 сарын 18-нд төрсөн бид хоёр хурим найр хийж сайхан айл болж манай ээж бид хоёрыг ажилд оруулж өгч 2 хүүхдийг минь өсгөлцөж өгсөн. Эхний үед бид хоёр эвтэй найртай, хоёр биедээ хайртай 2 хүүхэдтэйгээ жаргалтай байсан. Гэтэл 2017 оны 10 сард нөхөр Г.Г.Б нэг эмэгтэйтэй холбоотой болж гадуур хонох болсон. Үүнийг нь би утсан дээрх зурвасаар нь мэдээд бид хоёр хэрүүл маргаан болж намайг зодсон тийм зүйл байхгүй гээд хэд хоног гайгүй байснаа дахиад гадуур хоногоор явах болсон. Би нөгөө хүүхнийг нь олж уулзсан чинь тийм зүйл байхгүй гээд энэ тэр гээд доромжлоод байсан. Ингээд хэрүүл маргаантай байж байтал Г.Г.Б намайг хүнтэй хардаж зодсон. Тэгснээ хоёулаа хүүхдүүдийн хажууд хэрүүл хийгээд яах вэ чи аав ээж дээрээ хоёр хүүхэдтэйгээ очоод байж бай, хэсэг хугацаа өнгөрөөд би та 3-ыг очиж авъя гээд өөрөө бид 3-ыг хүргэж өгсөн. Солих хэдэн хувцастайгаа явсан. Тэгээд түүнээс хойш гэртээ очих гэхэд хаалганы гол сольсон байсан тул орж чадахгүй байсан. Тэгээд сүүлдээ хувцас хунараа авъя гэхэд өгөхгүй болохоор нь цагдаад хэлж байж 2 хүүхдийнхээ хувцсыг өгөөд миний хувцсыг өгөөгүй, тэгээд хоёр хүүхдээ хааяа аваад л яваад л хувцас хунар авч өгөөд л эргэж нийлэх итгэл төрүүлээд л яваад байснаа жилийн өмнө одоо хоёулаа салъя, тэгэхдээ чи хүлээж бай би өөрөө өргөдөл өгнө гэсэн. Би тэгээд нэгэнт сална гэсэн болохоор нь би өөрөө өргөдлөө өгөхийг нь хүлээсэн тэгээд саяхан нөгөө 2017 онд явалдаад байсан Пүрэвжаргал гэдэг эмэгтэйтэйгээ хамт амьдраад тэр эхнэр нь одоо хүүхэд төрүүлсэн гэж мэдсэн. Тэгээд би одоо гэрлэлтээ салгуулахаас аргагүй боллоо. Иймд би Г.Г.Бэс гэрлэлтээ цуцлуулж 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч эцгээс нь тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй... гэжээ.
Хариуцагч Г.Г.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Г.Г.Б миний бие Б.Мтэй 2009 онд танилцаад 2010 онд гэрлэсэн 2012 онд гэрлэлттээ батлуулж 212 онд том охин Б.Эрхнаран 2014 онд бага хүү Б.Анад төрсөн. Бид хоёр 2016.08 сард Таргаз ХХК-д ажилд орсон миний бие Г.Г.Б жолооч, Б.М түгээгчээр ажилд ороод хамт ажлаад сайхан байсан гэтэл 2017 оны 02 сараас утсанд нь янз бүрийн мессеж ирж утсаа нуудаг, гэртээ ирэхээрээ унтраадаг болсон. 2017 оны 05-р сард Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 22-4 тоотод хашаа байшин авч амьдрал сайхан болж байтал 2017 оны 9-р сард нэгэн эмэгтэй залгаж намайг ажил дээр дуудсан. Ямар хэрэг гарсан гэхэд эхнэрийн асуудлаар гэсэн. Би ажилтай явж байсан болохоор ээжийг дуудуулсан ээж нь очоод намайг дуудсан. Би очтол 2 хүүхэн 1 залуу байсан. Юу болсон талаар асуухад танай эхнэр манай нөхөртэй 2017 оны 02-р сараас эхэлж явалдсан эгч нь хаана ажилдаг юу хийдгийг нь мэдэхгүй байж байгаад дүүдээ хэлж утасны дугаараар нь фэйсбүүк рүү нь орж хаана амьдардгийг нь олоод ирлээ гэсэн. Тэгээд тэр эгч 2017 оны 02 сараас хойш бичсэн мессежийг нь утсан дээрээ хадгалсан байсныг уншуусан. Хайртай шүү санаж байна гэх зэрэг маш их мессеж байсан. Тэр эгчийн нөхөр нь Эрдэнэт-Булган аймаг хоёрын хооронд явдаг байсан таксины жолооч. Манай ажлаас байнга Газ авдаг зүс таних хүн байлаа. Та хоёр хаана унтаж хэвтдэг юм гэхэд Рашааны тийшээ очиж машин дотор унтдаг байсан гэж миний хажууд хэлсэн. Тэр үгэнд нь маш их гомдсон. Тэгээд ээж нь Б.Мийн ажлаас чөлөө аваад явсан. Тэрнээс хойш 7 хоног таг алга болсон. Ээжээс нь залгаж асуухад алга болсон гэртээ ирэхгүй байгаа гэсэн. Хүрээд ирэх байх гэж маш их харсан боловч ирээгүй тэгээд учир байдлыг аав ээждээ хэлж аав ээж хоёр хөдөөнөөс ирсэн. Ингээд Б.Мийг 2 хүүхдийн минь авчирсан боловч шөнө гаднаас цоожлоод хутга барьж гарч гүйгээд сэтгэл санаа нь маш их тогтворгүй байсан. Ээж аавтайгаа ярилцаад нэг бол чамайг ална, нэг бол өөрийгөө ална гэсэн. Одоо боль миний хүү минь гэсэн. Ингээд хоёр талд амьдарч эхэлсэн. Ажлын өдрүүдээр ажилтай тул хагас бүтэн сайнд эмээ өвөөг нь хоёр хүүхдээ авч хондог. Ингэж явсаар 2018 оны 3 сард хоёр хүүхдээ бүтэн сайны орой эмээ өвөөд нь хүргэж өгөхөд бас байхгүй алга болоод хэд хонож байна гэсэн. Ингээд өгчихөөд хорооллын эцэс дээр харих гээд явж байтал 2017 онд явалдаад байсан Таксины жолооч Дугараатайгаа явж байгаад надтай ахиад таарсан. Зургийг хавсаргасан болно. Миний маш их гомдсон зүйл бол Дугараа гэж хүн нь миний аав шиг хүн байсан. 2017 онд 49 настай хүн байсан. 2018 оны 11 сараас Батбаяр гэсэн залуутай явж эхэлсэн. 2019 оны 05 сард хүүг минь авч алга болоод би хайж Батбаярынд очиход амралтанд явсан. Ээжид нь би нэг хүүхэдтэй гэж хэлсэн байсан. 2019 оны намраас Бямбахишиг гэх залуутай явж эхэлсэн. Одоо энэ залуутайгаа Шанд баг Манханы 3-37 тоотод амьдарч байгаа. Найз залуугийнхаа ээж аавд нэг хүүхэдтэй гэж хэлсэн байсан. Ингэж хүүхдээ нууж байгаа хүн хэзээ ч хүүхдээ харж чадахгүй. Ийм учир хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна. Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуутын 22-04 тоот хашаа байшингаа өгсөн болно... гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.М нь Г.Г.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Г.Г.Б, Б.Б.М нар нь 2009 онд танилцан 2010 оноос хамтран амьдарч, 2012 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр охин Б.Эрхнаран, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүү Б.Ананд нар нь төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.
Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй байх ба, гэрлэгчид гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй гэдгээ илэрхийлж байх ба, хариуцагч Г.Г.Б нь өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Г.Г.Б, Н.Б.М нарт эвлэрэх хугацаа олгохгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Хариуцагч Г.Г.Б нь охин Б.Эрхнаран, хүү Б.Ананд нарыг өөрийн асрамжидаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Гэсэн хэдий ч шүүх хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхээр шийдвэрлэв. Учир нь хүүхдүүд бага насных бөгөөд Б.Б.М, Г.Г.Б нарыг тусдаа амьдрах хугацаанд эхийнхээ асрамжид байсан, мөн охин Б.Эрхнаран нь ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгаа тухай тайлбар гаргасан байх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэв.
Иймд Б.Эрхнаран, хүү Б.Ананд нарыг насанд хүртэл нь эцэг Г.Г.Бэс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасан тэтгэлгийг сар бүр гаргуулан олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 54 502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Тайж овогт Бямбаагийн Б.М /регистрийн дугаар НБ89122701/, Чойнхор овогт Ганбатын Г.Б /регистрийн дугаар ГН90082513/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Эрхнаран, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Ананд нарыг эх Б.Б.Мийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан баримтлан 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Эрхнаран, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Ананд нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Г.Бэр сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Мөнх-Одод даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 54 502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА