Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2021/00492

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-25-65 тоотод оршин суух Боржигон овгийн Батсайханы Б.М /регистрийн дугаар ФВ92102227/-ийн нэхэмжлэлтэй, /Утас: 95346240/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг 13-20 тоотод оршин суух Боржигон овгийн Батсүхийн Б.Э /регистрийн дугаар АА94062015/-д холбогдох, /Утас: 95344074, 99905631/

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 2019 оны 06 дугаар сараас хойших сар бүрийн хүүхдийн тэтгэлэг нөхөн авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Этэй 2012 онд танилцаж 2015 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2016 онд хүү Э.Элбэгбаяр төрсөн. Б.Б.Э нь 2 жил гэр бүлээс гадуурх харилцаатай болж тусдаа өөр хамтран амьдрагчтай амьдрах болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Э.Элбэгбаярыг өөрийн асрамжид авч, хүүхдэдээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгож, 2019 оны 6 сараас хойших сар бүрийн хүүхдийн тэтгэлгийг нөхөн авах, мөн бидний дунд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

Хариуцагч Б.Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б.Э миний бие нэхэмжлэгч болох Б.Б.Мтай 2014 онд танилцаж, 2016 онд бидний дундаас хүү Э.Элбэгбаяр төрсөн. 2016 онд гэрлэлтээ батлуулсан болно. Бидний харилцаа тогтворгүй болж цаашид Б.Б.Мтай таарч тохирохгүйн улмаас хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Мөн хүү Э.Элбэгбаярыг ээжийнх нь асрамжинд байлгаж, шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацаанд хүүхдийн тэтгэмжийг сар бүр хуулийн дагуу өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б.М нь Б.Б.Эт холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 2019 оны 06 дугаар сараас хойших сар бүрийн хүүхдийн тэтгэлэг нөхөн авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан 2019 оны 06 дугаар сараас хойших хүүхдийн тэтгэлэг 2 400 000 төгрөг гаргуулна гэсэн.

Б.Б.М, Б.Б.Э нар нь 2014 онд танилцаж, 2015 оны 08 дугаар сарын 23-наас хамтран амьдарч, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.Элбэгбаяр төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргээр тус тус нотлогдож байна.

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй байх ба, гэрлэгчид хэн аль нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан Б.Б.М, Б.Б.Э нарт эвлэрлийн арга хэмжээг хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно, мөн хуулийн 14.6.-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5.-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн хамалмж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлэгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагч нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.Элбэгбаярыг эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүүхдийг эх Б.Б.Мгийн асрамжид үлдээж, насанд хүртэл нь эцэг Б.Б.Эөөр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасан тэтгэлгийг сар бүр гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б.Мгийн хүүхдийн тэтгэлэг 2019 оны 06 дугаар сараас хойших 2 400 000 төгрөг гаргуулна гэсэн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхчимэг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар, нэхэмжлэгч нь 2 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 53 350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 53 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овгийн Батсайханы Б.М /регистрийн дугаар ФВ92102227/, Боржигон овгийн Батсүхийн Б.Э /регистрийн дугаар АА94062015/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.Элбэгбаярыг нарыг эх Б.Б.Мгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.Элбэгбаярыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б.Эөөр сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

4. 2019 оны 06 дугаар сараас хойших хүүхдийн тэтгэлэг 2 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхчимэг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Мөнх-Одод даалгасугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас 32 814 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 53 350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 53 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА