Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 28

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Ө.Энхболд, түүний өмгөөлөгч С.Ганбат,

хохирогч М.Хүрэлбаатар,

гэрч Б.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түшээ овгийн Өлзийнбаярын Энхболдод холбогдох эрүүгийн 201608000181 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Бүрэн суманд 1998 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежид хүнд машин механизмын операторч мэргэжилээр сурдаг, ам бүл 3, эх, ах нарын хамт Төв аймаг, Бүрэн сум, 2 дугаар баг, Баянцогт гэх газар оршин суудаг гэх албан ёсны хаягтай, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, Жаргалантын 12-8 тоотод байнга оршин суудаг, Говьсүмбэр аймагт Сүмбэр сум, 1 дүгээр баг, Цагаан-Усны 2-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, НК98040317 дугаарын регистртэй, Түшээ овгийн Өлзийнбаярын Энхболд

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Яллагдагч Ө.Энхболд нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хонхорын 15 дугаар байрны урд талд байрлуулсан иргэн М.Хүрэлбаатарын эзэмшлийн Toyota fielder маркийн 44-82 ГСА улсын дугаартай автомашины урд талын салхины шил, зүүн урд хаалганы /машины зорчигч талын буюу зөв талын/ цонх, борооны хаалт, 2 хажуугийн толь зэргийг чулуугаар цохиж хагалан санаатай устгасан, мөн автомашины баруун хойд крило, хаалга, зүүн урд хаалга зэргийг хонхойлгож санаатай гэмтээсэн буюу бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээн 709.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нараас

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ө.Энхболдын:

Баттөр, Отгонпүрэв, Төгөлдөр бид хэд орой 21 цагийн үед Батхүүгийн гэрт очиход Батхүү, Сумъяабазар нар байсан. Бид хамт байж байхад Мөнхзолбоо, Давааням нар ирсэн. Бид Батхүүгийн гэрт байж байгаад 22 цаг өнгөрч байхад гадагшаа гарсан. Баттөр, Отгонпүрэв, Төгөлдөр нар дээшээ хүүхэдтэй уулзахаар явсан. Бид 15 дугаар байрны сааданд суухаар явсан.  Сааданд сууж байгаад Сумъяабазар бид 2 машины толь хагалъя гээд хамт явсан. Машины толийг салгаж аваад нөгөө талаар нь тойрч урд талын хаалганы шил рүү чулуу шидсэн гэв.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч М.Хүрэлбаатарын:

2016 оны 11 дүгээр сарын 02-ны орой ажил тараад 15 дугаар байрны урд машинаа байрлуулсан. Өглөө ажилдаа ирээд 10 цагийн үед машин дээрээ очсон. Жолооч талын хаалга онгойлгоод ороход машинд шил тарсан байсан. Юун шил тарчихав гээд анзаарч харахад жолоочийн эсрэг талын шил, урд салхины шил хагарсан байсан. Машинаасаа буугаад тойрч үзэхэд жолоочийн талын толь байхгүй, эсрэг талын толь унжсан байдалтай байсан. Би тэр дороо цагдаа дуудаж үзлэг хийлгэсэн. Хохирлын хэмжээг үнэлгээ хийдэг газраар тогтоолгосон. Хэргийг цаг алдалгүй түргэн шуурхай илрүүлсэн Цагдаагийн байгууллагад талархаж байна. Хохирлыг бүрэн барагдуулж дууссан. Цаашид гомдол саналгүй гэв.

 

1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Б.Батхүүгийн:

Хэрэг гардаг өдөр би Сумъяабазартай хамт гэртээ байж байхад Төгөлдөр өнөөдөр би очно гэж хэлсэн. Ирэхгүй болохоор нь залгахад одоо очлоо гээд ирсэн. Ирэхдээ Төгөлдөр, Энхбат, Баттөр, Отгонпүрэв, Батхүү нартай хамт ирсэн. Бид 15 дугаар байрны голын сааданд байж байгаад жаахан үймүүлэх үү гэж ярьцгаагаад байсан. Тэгэхэд нь би хэрэггүй орой болчихлоо гэр лүүгээ оръё гэж хэлсэн. Тэгж байгаад ийшээ яваад ирье хамт явах хүүхэд байна уу гэхэд Сумъяабазар хамт явсан. Би явлаа гээд түрүүлээд явсан. Гэртээ ороод байж байтал араас Сумъяабазар, Энхболд нар ирсэн. Энхболд өвөртөө толь хийсэн байхаар нь юун толь юм бэ наадхаа гаргаж хаяач гэж хэлэхэд танайх нүүрээ харах тольгүй биз дээ одоо тольтой болчихлоо гэж хэлж байсан. Яасан юм бэ гэж асуухад машины цонх хагалаад Энхболд 1 толийг нь авсан гэж хэлсэн гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч М.Хүрэлбаатарын:

“...2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сүмбэр сумын 3 дугаар баг 15 дугаар байрны урд талд усан санруу харсан талд өөрийн эзэмшлийн 44-82 ГСА улсын дугаартай Тоёота пиэлдэр маркийн автомашинаа 18 цагийн үед тавиад гэртээ орсон. Маргааш өглөө нь босоод ажил дээрээ байж байгаад 10 цагийн үед машин дээрээ очоод буруу талын хаалгаа нээгээд машин руугаа харсан чинь дотор талд нилэнхүйдээ хагарсан шил байхаар нь гайхаад харсан чинь миний машины зөв талын урд цонхыг хагалсан, зөв талын толийг цохиод унжуулаад орхисон байсан. Буруу талын толийг мулталж аваад явсан байсан. Мөн урд талын салхины шилийг цуулсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний машины салхины шил зөв талын урд салхины шил, 2 толь ямар нэгэн гэмтэлгүй бүтэн байсан. Дохиоллын систем болон дуут дохио байхгүй. Миний өөрийн нэр дээр бүртгэлтэй, миний эзэмшлийн машин байгаа юм. Миний машинд учирсан хохирлыг бүрэн төлөөд өгөх юм бол гомдол санал байхгүй. Одоогийн байдлаар миний хохирлыг барагдуулаагүй байна...” /хх-ийн 28 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн хохирогч М.Хүрэлбаатарын:

“...Хохиролд нэг удаа Энхболд 200000 төгрөг өгсөн бусад хохирол барагдуулаагүй байна. Би зээл аваад машинаа янзлуулсан. Энэ хүмүүс хохирол барагдуулахгүй удаж байна. Миний авсан зээлийн хүү яваад байгаа. Зүүн урд хаалганы салхины шил, урд салхины том шил, 2 толь, зүүн урд хаалганы борооны хамгаалалт хүрээ, мөн машинд тухай үед учирсан крило /баруун хойд/, хаалга /зүүн урд, баруун хойд/, жижиг газар хонхойж будаг халцарсан эвдрэл зэргийн мөнгийг нэхэмжилнэ байна. Урьд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгүй зүгээр машин байсан. Би урд салхины шил, зүүн урд хаалганы шил, 2 талын толио өөрөө хүнээс мөнгө зээлээд аваад хийсэн байгаа. Хохирлыг хурдан барагдуулж авмаар байна...” /хх-ийн 30 дугаар хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Э.Доржпаламын:

“...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байгаад орой 21 цагийн үед Ганпүрэв, Давааням бид гурав хүүхэдтэй уулзах гээд Хонхор луу явсан. Хонхорт очоод Ганпүрэв хүүхэдтэй уулзчихаад 8 дугаар байрруу Батхүүгийн гэрч очоод дулаацъя гээд явсан. Батхүүгийн гэрт ороход Батхүү, Төгөлдөр, Мөнхзолбоо, Энхболд, Баттөр болон 2 танихгүй хүүхэд дээшээ явлаа гээд гарсан. Ганпүрэв, Давааням бид гурав дээшээ дэнжрүү гэррүүгээ харих гээд гарсан. Мөн Батхүү, Энхболд, Мөнхзолбоо мөн нэг танихгүй хүүхдийн хамт бид гурвыг дагаад гараад ирсэн. Төгөлдөр нарын араас 6 дугаар байр хүртэл алхаад явж байгаад бид дээшээ явлаа гэсэн чинь нэг хүүхэд бид гурвыг жоохон байж бай гэсэн.хэн хэлснийг хараагүй. 6 дугаар байрны урдаас 15 дугаар байр, 1 дүгээр байрны голын саад руу очоод сууж байсан чинь Энхболд, Сумъяабазар нар 15 дугаар байрны урд талд байсан машины цонхыг хагалъя гээд явсан. Тэгээд Ганпүрэв, Давааням, Мөнхзолбоо, Батхүү бид нар явъя гээд босоод 8 дугаар байрны зүгрүү явсан. Явж байх замдаа Мөнхзолбоо чулуу шидье гэсэн. Тухайн үед миний урд талд Ганпүрэв, ар талд Мөнхзолбоо нар явж байсан. Ганпүрэв, Мөнхзолбоо нар газраас чулуу авч байгаа харагдсан. Ганбпүрэв, Мөнхзолбоо нар 1 дүгээр байрны зүг чулуу шидсэн. Нэг юм хагарах чимээ сонсогдсон. Хэнийх нь мэдэхгүй нэгнийх нь чулуу оносон. Тэгээд 8 дугаар байрруу гүйж байгаад 15 дугаар байрруу явдаг засмал зам гараад алхаад явсан. Би 8 дугаар байрруу гүйж байхад урд талд явж байсан. Дараа нь Даваанямыг машины толь хагалсан гэдгийг нь мэдсэн. Би өөрөө хараагүй. Толь хагарах чимээ мөн сонсоогүй. Батхүүгийн орцноос гарч ирэхэд Сумъяабазар, Энхболд нар гүйгээд орж ирж байсан. Бид гурвыг хаачих гэж байгаа юм бэ? гэхээр нь харилаа гэж хэлээд явсан. Тухайн үедээ сахилгагүйтэх гээд хагалсан байх гэж бодож байна. Тухайн үедээ мэдээгүй. Дараа нь жижиг суудлын машины цонх хагалсан байсан...” /хх-ийн 35 дугаар хуудас/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч А.Даваанямын:

“...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед хонхорруу Ганпүрэв, Доржпалам нарын хамт явсан. Хонхорт Ганпүрэв 9 дүгээр байранд нэг хүүхэдтэй уулзсан. Тэндээсээ багцаагаар 22 цагийн үед 8 дугаар байрны 3 дугаар орцонд Батхүүгийн гэрт очсон. Бид гурвыг Батхүүгийн гэрт ороход таньдгаас Золбоо, Алтаншагай, Сумъяабазар, Батхүү нар байсан. Мөн цаана нь 2-3 танихгүй хүүхэд байсан. Батхүүгийн гэрт 1 цаг орчим болсон. Батхүүгийн гэрт байсан гурван танихгүй хүүхэд нь дэнжрүү хүүхэдтэй уулзана гээд явцгаасан. Батхүүгийн гэрээс Батхүү, Сумъяабазар, Ганпүрэв, Доржпалам, Золбоо, Алтаншагай мөн нэг танихгүй шар куртиктэй хүүхэд, Энхболд бид хэд гараад нөгөө 3 танихгүй хүүхдийн араас явсан чинь олдоогүй. Тэгээд 6 дугаар байрны гадаа очоод зогсож байгаад урагшаа явцгаасан. Захиргааны хажууд явж байхад Сумъяабазар, Энхболд хоёр ирээд шар куртиктэй хүүхэд нь машины толь өшиглөх гэж байхад болиулчихлаа гэж байсан. Тэгээд 15 дугаар байр 1 дүгээр байр хоёрын голын сааданд очсон. Аотаншагай хамт сууж байгаад гэррүүгээ орлоо гээд явсан. Тэгээд тэнд жоохон сууж байгаад Энхболд, Сумъяабазар нар 15 дугаар байрруу Пургон машины цонх хагална гээд тоосго юм уу чулуу бариад явсан. Золбоо, Батхүү, Доржпалам, Ганпүрэв бид хэд буцаад 8 дугаар байрруу явсан. 1 дүгээр байрны зүүн талын зогсоол дээр байсан машинуудруу нэг нь чулуу шидсэн. Нэг юм дугарсан. Шил юм уу, төмөр дугарах шиг болсон. Хэнийх нь чулуу оносон талаар мэдээгүй. Дараа нь Батхүүгийн гэрт орж ирсэн хойноо Золбоо, Ганпүрэв нар чулуу шидсэн гэдгийг мэдсэн. Ганпүрэв өөрөө надад хэлсэн. Золбоо, Ганпүрэв нар чулуу шидсэн гэдгийг мэдсэн. Ганпүрэв өөрөө надад хэлсэн. Золбоо, Ганпүрэв нар энэ асуудлаараа шалгагдаж байгаа. Тэгээд 8 дугаар байрруу гүйх замдаа би 8 дугаар байранд байдаг Батхүүгийн гэррүү гүйгээд орсон. Энэ асуудал дээрээ мөн би цагдаад шалгагдаж байгаа. Тэгээд Батхүүгийн гэрт ороод удаагүй Ганпүрэв, Доржпалам бид гурав харихаар дэнжрүү явсан. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан. Бид хэдийг Батхүүгийн гэрээс гарахад 15 дугаар байрруу явсан Сумъяабазар, Энхболд нар орж ирж байсан. Тэр хоёр машины толь гэлүү шил хагалчихлаа гээд Ганпүрэвт хэлж байсан. Ямар зорилгоор Пургоны шил хагална гэж байсан талаар мэдэхгүй. Тэр машины эзэнтэй ямар холбоотой талаар мэдэхгүй байна. Ямар машины цонх хагалсан талаар мэдээгүй. Цагдаад баригдсаны маргааш нь хагалсан машиныхаа толийг Сумъяабазар хайж яваад орж ирлээ гээд авч ирж байсан. 15 дугаар байрруу явахдаа Пургон машины цонх хагална гээд том чулуу бариад явсан. Энхболд чулуу барьсан байгаа харагдсан. Миний хувьд хагалж байсан зүйл байхгүй...” /хх-ийн 36 дугаар хуудас/,

            Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч А.Даваанямын:

            “Тухайн үед хэн нь 15 дугаар байр руу явж Пургон машины цонх хагалъя, явъя гэж хэлснийг санахгүй байна. Хэн нэгнийгээ гуйсан дарамталсан зүйл байхгүй. Хоёулаа хамт зэрэгцээд явсан. Би Сумъяабазарыг нэр мэдэхээс цаашгүй. Энхболдыг бол таньдаггүй байсан. Цагдаа дээр ирээд шалгагдаж байхдаа Энхболдыг таньдаг болсон. Энэ хоёрын талаар сайн мэдэхгүй байна. Сумъяабазар, Энхболд хоёр тухайн үед араас гүйж ирээд Энхболд ярихдаа машины толь өшиглөх гэж байхад болиулчихлаа гэж байсан. Хэн болиулсныг асуугаагүй...” /хх-ийн 191 дүгээр хуудас/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Б.Батхүүгийн:

“...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сумъяабазар бид хочр манай гэрт байж байсан чинь гаднаас Төгөлдөр, Отгонпүрэв, Баттөр, Энхболд нар орж ирээд удаагүй байхад гаднаас мөн Мөнхзолбоо араас Алтаншагай нар орж ирсэн. Мөн 22 цагийн орчимд Ганпүрэв, Давааням, Доржпалам нар орж ирсэн. Төгөлдөр, Отгонпүрэв, Баттөр нар хүнтэй уулзана гээд гарсан. Тэр хэдийн араас эн хэд ямар хүнтэй уулзах гэж байна харъя ойрхон байж магадгүй гээд гарсан. Бид хэдийг гарахад Төгөлдөр, Баттөр, Отгонпүрэв нар байхгүй байсан. Араас харах гээд 6 дугаар байр хүртэл явсан байхгүй байхаар нь урагшаа яваад 15 дугаар байр 1 дүгээр байрны голын сааданд очиж суусан. Аотаншагай тэнд сууж байгаад гэртээ харилаа, унтлаа гээд явсан. Энхболд хэдүүлээ жоохон сахилгагүйтэх үү, машинруу чулуу шидэх үү гэхээр нь би яах юм бэ хэдүүлээ одоо харья гэж хэлсэн. Энхболд надтай хамт ийшээ хань болоод явчих хүн байна уу гээд Сумъяабазарыг дагуулаад явсан. Би тэгвэл харилаа гээд босоод гэр рүүгээ алхаж байсан чинь араас Доржпалам, Давааням нар миний араас явж байсан. Араас нь Ганпүрэв, Мөнхзолбоо нар явж байгаад гэнэт гүйгээрэй гэхээр нь дагаад гүйсэн. Юу болсон бэ? гэсэн чинь 1 дүгээр байрруу чулуу шидсэн гэж хэлсэн. Тухайн үед түр хийгээд нэг юм онох чимээ гарсан. Юу оночихвоо гээд би асуусан чинь Ганпүрэв мэдэхгүй машины гупер л онох шиг боллоо гэж хэлсэн. Хэн чулуу шидсэн юм бэ? гэсэн чинь Ганпүрэв Мөнхзолбоо бид хоёр шидсэн гэж хэлсэн. 8 дугаар байрруу гэррүүгээ гүйсэн. Тэгээд 8 дугаар байрруу гүйх замдаа Давааням 8 дугаар байрны урд талын зогсоолруу ордог засмал замын уулзварын урд талд байсан автомашины жолоочийн толийг гараараа цохиод хагалсан. Тухайн машиныг ертөнцийн зүгээр хойд зүгрүү хараад зогсож байсан. Тэгээд 8 дугаар байранд манай гэррүү гүйгээд орсон. Давааням, Доржпалам, Ганпүрэв нар орж ус уучихаад дээшээ гэррүүгээ явлаа гээд гарсан. Тэр хэдийг дөнгөж гарсны дараа Энхболд, Сумъяабазар нар орж ирсэн. Орж ирээд 15 дугаар байрны урд талд байсан машины цонх, толийг хагалсан гээд өврөөсөө Энхболд машины хар өнгийн толь гаргаж ирсэн. Сумъяабазар тухайн үед надад наад Энхболдыг чинь боль, явъя хүн байна гээд байхад байж бай гээд толийг аваад ирсэн гэж хэлсэн. Энхболдод яах гэж толийг нь авч байгаа юм бэ? гэсэн чинь танайх тольгүй юм байна шүү дээ ингээд нүүр харах тольтой болж байгаа юм байна шүү дээ гэж хэлсэн. Маргааш нь би цагдаа дээр ирээд үнэнээ хэлсэн. Ганпүрэв надад Мөнхзолбоо бид хоёр чулуу шидсэн. Бид хоёрын хэнийх нь чулуу оносон талаар мэдэхгүй гэж хэлсэн. Зүгээр байж байгаад гэнэт гараараа машины толь цохиод хагалсан. Миний хувьд хагалж байсан зүйл байхгүй. Энхболд эхлээд хэдүүлээ машины шил хагалж сахилгагүйтэх үү гээд байсан. Надтай ийшээ хань болоод явах хүн байна уу гэж байснаа Сумъяабазарыг дагуулаад явсан. Явахдаа юу барьж явсан талаар мэдэхгүй байна. Энхболд томхон чулуу байна уу гэж асууж байсан...” /хх-ийн 37 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Б.Батхүүгийн:

“1 дүгээр байр 15 дугаар байрны голын сааданд сууж байхад Энхболд хэдүүлээ жоохон сахилгагүйтэх үү, машины шил хагалах уу гээд байсан. Надтай хамт ийшлэх хүүхэд байна уу гээд байсан. Тэгэхээр нь би яах юм бэ больё гэртээ харья гэсэн. Тухайн үед Сумъяабазар хамт байсан. Сумъяабазарыг Энхболд хамт ийшээ яваад ирье гээд 15 дугаар байрны урд талруу чиглээд явсан. Тэгээд бид хэд сааднаас босоод 8 дугаар байрны зүгт явсан. Энхболд Сумъяабазарыг сүрдүүлсэн, дарамталсан, гуйсан зүйл байхгүй ээ. Тухайн үед Энхболд Сумъяабазарыг ийшээ хамт яваад ирэх үү гэсэн. Сумъяабазар за гээд дагаад явсан. Сумъяабазар 17 настай Энхболдын насыг мэдэхгүй. Энхболд, Сумъяабазар нар дотно найзууд бишээ. Бие биенийхээ насыг мэдэхгүй байх. Тухайн өдөр Энхболдтой нийлж хамт явж байсан. Түүнээс урьд нь нийлж байгаагүй. Энхболд Баянталын хүүхдүүдтэй хамт явж байдаг байсан. Энхболд гэж нэрийг ч мэдэхгүй байсан. Хүүхдүүд томоо гэж дууддаг байсан. Цагдаа дээр ирээд Энхболд гэж нэрийг нь мэдсэн. Энхболд манай гэрт орж ирээд энгэрээсээ машины хар толь гаргаж ирсэн. Би юун толь юм бэ, наад толио гаргаж хая гэсэн чинь танайх нүүрээ харах тольгүй биздээ, ингээд тольтой болчихлоо гэж хэлсэн. Сумъяабазар хажуунаас нь явъя гээд байхад наад Энхболд чинь байж бай нээд машины толь салгаад авсан гэж хэлсэн. Мөн Сумъяабазар ярихдаа Энхболд нэг чулуу шидсэн нэг шилийг нь хагалсан гэж хэлсэн. Тухайн үед би аль шилийг нь хагалсан гэдгийг сонсоогүй. Энхболд 15 дугаар байрны урд талд байсан машины толийг салгаж авсан гэж сонссон...” /хх-ийн 189 дүгээр хуудас/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч З.Мөнхзолбоогийн:

“...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 22 цагийн үед 8 дугаар байранд байдаг Батхүүгийн гэрт очсон. Намайг Батхүүгийн гэрт ороход Батхүү, Сумъяабазар, Отгонпүрэв, Баттөр, Төгөлдөр, Энхболд нар байсан. Шагай надтай хамт орсон. Батхүүгийн гэрт байж байхад араас Ганпүрэв, Давааням, Доржпалам нар орж ирсэн. Төгөлдөр, Отгонпүрэв, Баттөр нар хүнтэй уулзана гээд гарсан. Тэр хэдийн араас гараад 6 дугаар байрны чигт тэр гурвын араас гүйсэн тэр хэд яваад өгсөн байсан. Тэгээд 6 дугаар байрны гаднаасаа буцаад 1 дүгээр байр 15 дугаар байр хоёрын голын сааданд очоод суусан. Шагай тэнд сууж байгаад гэртээ харилаа гээд явсан. Мөн удаагүй Сумъяабазар, Энхболд нар машины цонх хагална гээд 15 дугаар байрруу явсан. Энхболд Сумъяабазарыг явъя гээд байсан. Сумъяабазар гартаа чулуу барьсан байгаа харагдсан. Ганпүрэв, Давааням, Доржпалам, Батхүү бид нар сааданд сууж байсан. Тэгээд босоод Батхүүгийн гэррүү явах гэж байхдаа нэг нь чулуу шидсэн. Ар талд юм хагарах чимээ гарсан бид хэд Батхүүгийн гэррүү 8 дугаар байрруу гүйсэн. Тэгээд 8 дугаар байрруу гүйх замдаа Давааням 8 дугаар байрны урд талын зогсоолруу ордог засмал замын уулзварын урд талд байсан Королла маркийн автомашины жолоочийн талын толийг гараараа цохиод хагалсан. Тухайн машин ертөнцийн зүгээр хойд зүгрүү хараад зогсож байсан. Тэгээд 8 дугаар байранд байдаг Батхүүгийн гэррүү гүйгээд орсон. Давааням, Доржпалам, Ганпүрэв нар дээшээ гэррүүгээ явлаа гээд гарсан. Тэр хэдийг гарсны дараа Энхбод, Сумъяабазар нар нэг машины толь бариад орж ирсэн. Энхболд тэр толийг өшиглөж салгасан, Сумъяабазар тэр машины цонхыг чулуу шидээд хагалсан гэж тухай үед ярьж байсан. Энхболд толийг барьж орж ирээд Батхүүд танайхыг тольтой болгочихлоо гэж ярьж байсан. 1 дүгээр байрны машинуудруу хэн чулуу шидсэн талаар мэдэхгүй. Энэ асуудал болсны дараа хэн тэр машины цонхыг хагалсан юм бэ гээд ярьж байхад Давааням, Ганпүрэв, Доржпалам нарын нэг хагалсан байх гэж нөгөө хэддээ өөрийнхөө бодлыг хэлж байсан. 15 дугаар байрны урд талд харанхуйд байгаа машины цонхыг хагална гээд явсан. Буцаад Батхүүгийн гэрт орж ирэхдээ Энхболд нэг машины толь барьсан орж ирээд энэ толийг өшиглөөд салгаж аваад ирлээ гэж байсан. Сумъяабазар тэр машины цонхыг хагалсан гэж ярьж байсан...” /хх-ийн 38 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч З.Мөнхзолбоогийн:

“...15 дугаар байр 1 дүгээр байр хоёрын голын тоглоомын сааданд сууж байхад Энхболд машины цонх хагалах уу гэж элсэн. Энхболд машины цонх хагалахаар явахдаа Сумъяабазарыг явах уу гэж асуусан. Сумъяабазар явъя гээд дагаад явсан. Сумъяабазар гартаа чулуу барьсан байгаа харагдсан. Тухайн үед Ганпүрэв, Доржпалам, Давааням, Батхүү, Сумъяабазар, Энхболд бид хэд сааданд сууж байхад ийм яриа гарсан. Сумъяабазар сааданд суухгүй холхиод яваад байсан. Гэхдээ сааднаас холдоогүй. Энхболд машины цонх хагалах уу гэснийг Сумъяабазар сонсож байсан. Энхболд би толийг нь салгаж авсан. Сумъяабазар тэр машины цонхыг хагалсан гэж ярьж байсан. Сумъяабазар хамт байсан энэ  яриаг сонсож байсан...” /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

“Энхболд Сумъяабазарыг явъя гэж хэлсэн. Тэгээд хоёулаа хамтдаа явсан. Тухайн үед Энхболд Сумъяабазарыг дарамталсан, сүрдүүлсэн, гуйсан зүйл байхгүй. Энхболд Сумъяабазар нар дотно найзууд бишээ. Нэг нэгнийхээ нэрийг мэдэхээс цаашгүй. Бие биенийхээ насыг мэдэхгүй байх. Тухайн өдөр хамт нийлээд явж байсан. Урьд Энхболд Сумъяабазар нар нийлж байгаагүй. Энхболд орж ирээд энгэрээсээ машины хар өнгийн толь гаргаж ирсэн. Тухайн үед Батхүү юун толь юм бэ, наад толио гаргаж хая гэж байсан. Энхболд би толийг нь машинаас салгаад авсан гэж байсан. Тухайн үед хэн нь машины цонх хагалсныг мэдээгүй...” /хх-ийн 190 дугаар хуудас/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Г.Ганпүрэвийн:

“...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед хонхорруу Давааням, Доржпалам нарын хамт явсан. Хонхорт би 9 дүгээр байран д нэг хүүхэдтэй уулзсан. Тэндээсээ багцаагаар 22 цагийн үед 8 дугаар байрны 3 дугаар орцонд 1 давхарт хойшоо харсан хаалганд Батхүүгийн гэрт очсон. Бид гурвыг Батхүүгийн гэрч ороход Төгөлдөр, Отгонпүрэв, Баттөр, Мөнхзолбоо, Батхүү, Сумъяабазар, Шагай, Энхболд нар байсан. Бид хэд ороод удаагүй байж байхад Төгөлдөр, Отгонпүрэв, Баттөр нар дэнжрүү хүүхэдтэй уулзана гээд гарсан. Бид хэд жоохон байж байгаад тэр хэдийн араас Батхүү, Сумъяабазар, Давааням, Доржпалам, Золбоо, Алтаншагай, Энхболд бид хэд гарсан. Төгөлдөр, Отгонпүрэв, Баттөр зугтсан. Араас Батхүү, Сумъяабазар, Давааням, Доржпалам, Золбоо, Алтаншагай, Энхболд нар хөөсөн. Би ар талд үлдээд алхаад явж байсан чинь нөгөө хэд 6 дугаар байрны хажуунаас хүрээд ирсэн. Тэгээд 15 дугаар байр 1 дүгээр байр хоёрын голын сааданд очсон. Алтаншагай хамт сууж байгаад гэррүүгээ орлоо гээд явсан. Тэгээд тэнд жоохон сууж байгаад Энхболд, Сумъяабазар нар 15 дугаар байрруу Пургон машины цонх хагална гээд явсан. Би Энхболд газраас чулуу авч байхын харсан. Золбоо, Батхүү, Доржпалам, Давааням бид хэд буцаад 8 дугаар байрруу явсан. Явахдаа Золбоо бид хоёр газраас чулуу аваад 1 дүгээр байрны урд талд байгаа машинуудруу шидсэн. Энэ асуудал дээрээ цагдаад шалгагдаж байгаа. Тэгээд 8 дугаар байрруу гүйх замдаа Давааням 8 дугаар байрны зогсоолруу ордог заммал замын уулзварын урд талд байсан Королла маркийн автомашины жолоочийн толийг гараараа цохиод хагалсан. Тухайн машин ертөнцийн зүгээр хойд зүгрүү хараад зогсож байсан. Тэгээд 8 дугаар байранд байдаг Батхүүгийн гэррүү гүйгээд орсон. Энэ асуудал дээрээ мөн би цагдаа дээр шалгагдаж байгаа. Тэгээд Батхүүгийнд ороод удаагүй Давааням, Доржпалам бид гурав харихаар Батхүүгийн гэрээс гарахад Энхболд, Сумъяабазар нар гүйгээд ирж байсан. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан. Ямар зорилгоо пургон машины шил хагална гэж байсан талаар мэдэхгүй байна. Сахилгагүйтээд хагалсан байх гэж бодож байна. Маргааш нь цагдаа дээр ирээд Энхболд, Сумъяабазар нарыг өөр машины цонх хагалсан гэдгийг мэдсэн...” /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Г.Ганпүрэвийн:

“Тухайн үед Энхболд 15 дугаар байрны урд талд байгаа машины цонх хагалъя надтай хамт явах хүүхэд байна уу гээд газраас чулуу авсан чинь Сумъяабазар дагаад явсан. Түүнээс Энхболд, Сумъяабазар нар бие биенийгээ гуйсан, дарамталсан зүйл байхгүй. Энхболд Сумъяабазарыг гуйсан зүйл байхгүй. Энхболд надтай ийшээ явах хүүхэд байна уу гэсэн. Сумъяабазар дагаад яваад өгсөн. Өөр зүйл яриагүй. Сумъяабазарыг урьд таньдаг байсан. Энхболдыг бол нэр мэдэхээс цаашгүй. Бие биенийхээ насыг мэддэг талаар би мэдэхгүй байна. Нэг үеийн хүүхдүүд байх гэж боддог байсан. Энхболд толь цохино гээд яриад байсан. Тэгэхээр нь Батхүү бид хоёр түрүүлээд урагшаа 15 дугаар байрруу чиглээд явсан. Араас үлдсэн хэдэн хүүхдүүд ирээд нэг нь Энхболдыг толь цохих гээд байхад болиулчихлаа гэж байсан. Хэн нь хэлснийг санахгүй, мэдэхгүй байна...” /хх-ийн 192 дугаар хуудас/,

2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ө.Батбилэгийн:

“...Сумъяабазар нь төлөв даруу зантай. Анги хамт олны дунд нэр хүнд сайтай. Сурлагын хувьд дунд зэрэг, спортын арга хэмжээнд идэвхитэй сайн ордог оюутан байгаа юм. Ар гэрийн зүгээс ээж нь байнга холбоо барьж асууж байдаг. Сурч байх хугацаандаа гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” /хх-ийн 42 дугаар хуудас/,

2.8. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч А.Эрдэнэбатын:

“...Энхболд төлөв даруу зантай, хичээлдээ дундаж сурдаг. Анги хамт олны дунд нэр хүнд сайтай. Хичээлээс гадуур олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог. Өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг. Ар гэрийн зүгээс эгч нь гэх эмэгтэй байнга холбоотой асууж байдаг. Хүний хувьд хүмүүжил сайтай, хамт олны дунд биеэ зөв авч явдаг хүүхэд байгаа юм...” /хх-ийн 43 дугаар хуудас/,

2.9. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн Ө.Энхболдын:

“...Сонгосон өмгөөлөгч байхгүй. Өмгөөлөгч авах эсэхээ гэрийнхэнтэйгээ ярьж байгаад шийдье. Өмгөөлөгч авах эсэхээ шийдсэний дараа мэдүүлгээ өгнө...” /хх-ийн 45 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Ө.Энхболдын:

“...2016 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө Батхүүгийн гэрт байж байсан чинь гаднаас Ганпүрэв, Доржпалам, Давааням, нар орж ирсэн. Батхүүгийн гэрт тухайн үед Төгөлдөр, Отгонпүрэв, Баттөр, Сумъяабазар, Золбоо, Шагай бид нар байсан юм. 23 цагийн үед Төгөлдөр, Отгонпүрэв, Баттөр нар дэнжрүү явж хүүхэдтэй уулзана гээд гарсан. Удаагүй бид хэд тэр гуравтай хамт  явахаар гарсан чинь Төгөлдөр, Отгонпүрэв, Баттөр нар явсан байсан. Тэгээд гадуур жоохон явж байгаад 6 дугаар байрны гаднаас шууд 15 дугаар байр 1 дүгээр байр хоёрын голын саадруу очоод сууцгаасан. Шагай гэртээ харилаа гээд явсан. Поржпалам, Давааням, Ганпүрэв, Золбоо, Батхүү, Сумъяабазар бид хэд сааданд үлдээд юм яриад сууж байгаад Сумъяабазар бид хоёр 15 дугаар байрны урд байсан Пургон машины цонхыг хагалъя гээд хоёулаа нэг нэг чулуу гартаа бариад явсан. Тэгээд 15 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд очсон. Пургон машин гэрэлд харагдаад байхаар нь цаад талд сүүдэрт байсан хар цэнхэрдүү өнгийн автомашины баруун талын буюу жолооч талын толийг би хөлөөрөө өшиглөөд салгаж авсан. Тэр машины зүүн талд нь гараад урд талын хаалганы цонхруу Сумъяабазар бид хоёр зэрэг чулуу шидчихээд гүйсэн. Тэгээд 15 дугаар байрны сааданд гүйгээд ирсэн чинь нөгөө хэд байхгүй байсан. Тэгээд Батхүүгийн гэррүү орох гээд орцруу орсон чинь Ганпүрэв, Давааням, Доржпалам нар өөдөөс гарч ирж байсан. Би тэр хэдэд нэг машины толь хагалчихаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд Батхүүгийн гэрт ороод нөгөө машинаас өшиглөөд салгаж авсан толио гаргаж ирээд Батхүү, Золбоо нарт үзүүлсэн. Тэгээд би Батхүүгийн гэрт хоносон. Маргааш нь цагдаад баригдаад бүх үнэнээ хэлсэн. Ямар нэгэн зорилго байгаагүй. Хэн хагалсныг мэдэхгүй байна. Бид хоёр жолоочийн эсрэг талын хаалганы цонхруу зэрэг чулуу шидчихээд зугтсан. Хэнийх нь чулуу алийг нь оносон талаар мэдэхгүй байна. Хохирлыг Сумъяабазартай хувааж төлнө. Одоогоор хохирол төлөөгүй байгаа. Урьд ямар нэгэн машины цонх хагалж байгаагүй. Мөн өөр гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Өөрийнхөө үйлдлийг буруу гэж бодож гэмшиж байна. Би эх, ах, ихрийнхээ хамт амьдарч байгаа. Би тусдаа гараагүй. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Би сургуульд сурч мэргэжилтэй болох гэж Говьсүмбэр аймагт ирсэн. Дараа жилийн 12 дугаар сард сургуулиа төгсөнө. Ээж хөдөө айлын мал малладаг. Өөр өрхөд ажил хийдэг хүн байхгүй. Ээж сарын тэтгэвэр гээд 200000 төгрөг авдаг. Үүнээс өөр өрхийн орлого гэх зүйл байхгүй...” /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн яллагдагч Ө.Энхболдын:

“...Бид хоёр машины цонх хагалж сахилгагүйтэх гээд хоёулаа санал нийлээд явсан. 15 дугаар байрны сааданд сууж байгаад тэндээсээ нэг чулуу бариад явсан. Сумъяабазар мөн нэг чулуу бариад явсан. Би жолооч талын толийг салгаж авсан. Мөн жолоочийн эсрэг талын урд хаалганы салхины шилийг хагалсан. Сумъяабазар машины хамар хэсэг талд зогсож байгаад чулуу шидсэнийг би харсан. Урд талын шилийг Сумъяабазар оносон байх. Би машины жолоочийн эсрэг талын хаалган талд зогсож байгаад чулуу шидсэн. Би тэр толийг цохиогүй. Би жолооч талын толийг салгаж авсан. Тэгээд явахдаа Сумъяабазар бид хоёр тэр машинруу чулуу зэрэг шидчихээд гүйсэн. Сумъяабазар машины хамар хэсэгт зогсож байсан. Бид хоёр хоёулхнаа явсан. Өөр хүүхэд яваагүй...” /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд 3 дахь удаагаа мэдүүлсэн яллагдагч Ө.Энхболдын:

“...Би Сумъяабазарын хамт toyota fielder маркийн авто машины эд ангийг гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн машины баруун толийг салгаж авсан. Мөн зүүн урд хаалганы салхины шилийг хагалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Урьд сонсгосон Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг, 6 дугаар байрны гадаа машины толь хагалахыг завдсан гэсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би Сумъяабазарыг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй. Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхдээ татан оролцуулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би насыг нь асууж байгаагүй. Цагдаа дээр машины эд анги эвдсэн асуудлаар шалгагдаж байхдаа надаас дүү гэдгийг мэдсэн. Би насыг нь асууж байгаагүй. Сумъяабазар манай дээд курсийн хүнд машин механизмын ангийг 2017 оны 01 дүгээр сард төгссөн. Би бодохдоо Сумъяабазарыг үе чацуу гэж боддог байсан. Сумъяабазар өөрөө сайн дураараа зэрэгцээд явсан. Түүнээс Сумъяабазарыг тулган шаардсан, хүч хэрэглэхээр заналхийлсэн, гуйсан, залилан мэхэлсэн зүйл байхгүй. Би тухайн өдөр 6 дугаар байрны хажууд машины шил хагална гэсэн зүйл байхгүй. Тухайн үед би машины толь хагална гэж завдсан зүйл байхгүй. Би талыг нь буюу 350000 төгрөгийг төлсөн байгаа. Манай гэрт тодорхой ажил хийдэг хүн байхгүй. Хохирлыг боломжоороо бага багаар ч гэсэн төлж барагдуулна...” /хх-ийн 195-196 дугаар хуудас/,

2.10. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй сэжигтэн О.Сумъяабазарын:

“...2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой Хонхорын 8 дугаар байрны голын орцны 1 дүгээр давхарт хойшоо харсан хаалганд Батхүүгийн гэрт байж байсан чинь гаднаас Төгөлдөр, Энхболд, Отгонпүрэв, Баттөр нар орж ирсэн. Мөн араас нь удалгүй араас нь Мөнхзолбоо, Алтаншагай нар хамт орж ирсэн. Мөн Доржпалам, Ганпүрэв, Давааням нар орж ирсэн. Энэ хэдийн хэн нь түрүүлж ирснийг санахгүй байна. Энэ хэд 22 цаг болж байхад орж ирсэн. Тэгээд нилээн байж байгаад Төгөлдөр, Баттөр, Отгонпүрэв нар хүүхэдтэй уулзана гээд гараад явсан. Үлдсэн хэд дотроос нэг хүүхэд нь хэдүүлээ энэ хэдийн араас гаръя гадаа ядаж салхинд байж байя гээд гарсан. Тэгээд 6 дугаар байрны орчмоор явж байгаад буцаад 15 дугаар байр 1 дүгээр байр хоёрын голын сааданд очиж сууцгаасан. Тэгээд сааданд юм яриад инээлдээд байж байсан. Би бие засчихаад буцаад тэр хэд дээр ирсэн чинь Энхболд намайг хоёулаа ийшээ явчихаад ирье гээд 15 дугаар байрруу заасан. Би бодохдоо Энхболдыг бие засах гэж байгаа юм байх гэж бодоод дагаад явсан чинь 15 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд очоод нэг машины толийг хугалаад аваад ирсэн. Би Энхболдод чи болиоч машин явж байна шүү дээ гээд эргээд явсан чинь ар талд шил хагарах дуу гарсан. Би буцаад сааданд байгаа хэдэн хүүхдүүдрүү гүйсэн чинь байхгүй байхаар нь шууд Батхүүгийн гэррүү гүйсэн. Батхүүгийн гэрт ороход Доржпалам, Ганпүрэв, Давааням харилаа гээд гараад явж байсан. Би маргааш нь цагдаа дээр ирээд Энхболдыг машины шил толь хагалсан гэдгийг хэлсэн. Машины нэг толийг өшиглөж хагалаад, нэг толийг салгаад авсан. Тухайн машин ертөнцийн зүгээр баруун тийш хараад зогсож байсан. Энхболд тэр машин дээр очоод зүүн гар талын толийг өшиглөөд ар талаар нь тойроод баруун гар талынх нь толийг салгаад авсан. Тухайн үед би болиоч машин явж байна гэж хэлээд эргээд алхаад явж байсан чинь ар талд шил хагарах чимээ гарсан. Сүүлд цагдаа дээр ирээд Энхболд тэр машины зүүн гар талын урд хаалганы шилийг хагалсан гэдгийг мэдсэн. Энхболд намайг ийшээ явчихаад ирье гэхээр нь дагаад явсан. Энхболд ямар зорилгоор явсан талаар мэдэхгүй. Би бие засчихаад буцаад ирсэн чинь Энхболд хоёулаа ийшээ явчихаад ирье гээд 15 дугаар байрруу заахаар нь дагаад явсан. Энхболд машины шил хагалъя гэснийг би сонсоогүй. Энхболд том чулуу аваарай гэхээр нь би чулуу авсан. Энхболд мөн чулуу барьсан байсан. Ямар чулуу байсныг мэдэхгүй. Одоо хараад танихгүй. Энхболд очоод машины толь хагалахаар нь тэр чулууг газар хаясан. Би бол чулуу шидээгүй. Энхболд надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Надтай уулзаад юу ч хэлээгүй. Надад өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Аав, ээжийнхээ асрамжинд байдаг. Политехникийн коллежийн хүнд машин механизмын 3а ангид сурч байгаа. Зүс нэрийг нь мэднэ. Томоо гэж дууддагаар нь мэднэ. Батхүүгийн гэрээр Энхболд урьд ирж байгаагүй. Би Батхүүтэй багаасаа нэг ангид сурч байсан. Би хааяа очиж Батхүүтэй хань болж хонодог байсан...” /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй яллагдагч О.Сумъяабазарын:

“...Дээр сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр машины цонх толийг хагалаагүй. Энхболд худлаа яриад намайг хэрэгт гүтгээд байна гэж бодож байна. Энхболд миний нүдэн дээр тэр машины 2 толь, зүүн гар талын урд хаалганы цонх шилийг хагалж гэмтээсэн. Урт том салхины шилийг хэн хагалсныг мэдэхгүй байна. Би түрүүлээд гүйсэн болохоор Энхболд тэр машины урд талын шилийг хагалсан үгүйг мэдэхгүй байна. Тухайн үед болсон асуудал гэвэл 2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой Хонхорын 8 дугаар байрны голын орцны 1 дүгээр давхарт хойшоо харсан хаалганд Батхүүгийн гэрт байж байсан чинь гаднаас Төгөлдөр, Энхболд, Отгонпүрэв, Баттөр нар орж ирсэн. Мөн араас нь удалгүй араас нь Мөнхзолбоо, Алтаншагай нар хамт орж ирсэн. Мөн Доржпалам, Ганпүрэв, Давааням нар орж ирсэн. Энэ хэдийн хэн нь түрүүлж ирснийг санахгүй байна. Энэ хэд 22 цаг болж байхад орж ирсэн. Тэгээд нилээн байж байгаад Төгөлдөр, Баттөр, Отгонпүрэв нар хүүхэдтэй уулзана гээд гараад явсан. Үлдсэн хэд дотроос нэг хүүхэд нь хэдүүлээ энэ хэдийн араас гаръя гадаа ядаж салхинд байж байя гээд гарсан. Тэгээд 6 дугаар байрны орчмоор явж байгаад буцаад 15 дугаар байр, 1 дүгээр байр хоёрын голын сааданд очиж сууцгаасан. Тэгээд сааданд юм яриад инээлдээд байж байсан. Би бие засчихаад буцаад тэр хэд дээр ирсэн чинь Энхболд намайг хоёулаа ийшээ явчихаад ирье гээд 15 дугаар байрруу заасан. Би бодохдоо Энхболдыг бие засах гэж байгаа юм байх гэж бодоод дагаад явсан чинь 15 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд очоод нэг машины толийг хугалаад аваад ирсэн. Би Энхболдод чи болиоч машин явж байна шүү дээ гээд эргээд явсан чинь ар талд шил хагарах дуу гарсан. Би буцаад сааданд байгаа хэдэн хүүхдүүдрүү гүйсэн чинь байхгүй байхаар нь шууд Батхүүгийн гэррүү гүйсэн. Батхүүгийн гэрт ороход Доржпалам, Ганпүрэв, Давааням харилаа гээд гараад явж байсан. Би маргааш нь цагдаа дээр ирээд Энхболдыг машины шил толь хагалсан гэдгийг хэлсэн. Машины нэг толийг өшиглөж хагалаад, нэг толийг салгаад авсан. Тухайн машин ертөнцийн зүгээр баруун тийш хараад зогсож байсан. Энхболд анх тэр машин дээр очоод зүүн гар талын толийг өшиглөөд ар талаар нь тойроод баруун гар талынх нь толийг салгаад авсан. Тухайн үед би болиоч машин явж байна гэж хэлээд эргээд алхаад явж байсан чинь ар талд шил хагарах чимээ гарсан. Сүүлд цагдаа дээр ирээд Энхболд тэр машины зүүн гар талын урд хаалганы шилийг хагалсан гэдгийг мэдсэн. Энхболд намайг ийшээ явчихаад ирье гэхээр нь дагаад явсан. Энхболд ямар зорилгоор явсан талаар мэдэхгүй. Би бие засчихаад буцаад ирсэн чинь Энхболд хоёулаа ийшээ явчихаад ирье гээд 15 дугаар байрруу заахаар нь хамт явсан. Энхболд машины шил хагалъя гэснийг би сонсоогүй. Энхболд том чулуу аваарай гэхээр нь би чулуу барьсан. Энхболд мөн чулуу барьсан байсан. Ямар чулуу байсныг мэдэхгүй. Одоо хараад танихгүй. Энхболд очоод машины толь хагалахаар нь тэр чулууг газар хаясан. Би бол чулуу шидээгүй. Энхболд надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Надтай уулзаад юу ч хэлээгүй. Надад өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Аав, ээжийнхээ асрамжинд байдаг. Политехникийн коллежийн хүнд машин механизмын 3а ангид сурч байгаа. Машины цонх шил хагална гэж ярьж тохирсон зүйл байхгүй...” /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн насанд хүрээгүй яллагдагч О.Сумъяабазарын:

“2016 оны зунаас эхлэн таньдаг болсон. Дотно найзууд бол бишээ. Зүс нэрийг нь мэддэг байсан. Энхболдын Томоо гэж дууддаг нэрээр нь мэднэ. Цагдаа дээр шалгагдаж эхэлснээс хойш Энхболд гэдэг нэрийг нь мэддэг болсон. Би Энхболдын насыг бол мэдэхгүй. Насаар бол нэг үеийнх байх гэж боддог байсан. Энхболд миний насыг мэдэхээр дотно найзууд биш. Энхболд намайг ийшээ яваад ирье гэхээр нь дагаад явсан. Би Энхболдыг бие засах гэж байгаа юм байх гэж бодоод дагаад явсан. Энхболд саадны хашааны хаалгаар гараад явж байхдаа чулуу аваарай гэхээр нь газраас чулуу авсан. Энхболд 15 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд очсон. 15 дугаар байрны урд талд ертөнцийн зүгээр хамар хэсгийг нь баруун тийш харуулаад тавьсан жижиг суудлын бараан өнгөтэй машины хажууд очоод зүүн гар талын гадна толийг хөлөөрөө өшиглөж эвдээд машины ар талаар тойроод баруун гар талын буюу жолоочийн талын толийг нь сууриар нь салгаж авсан. Машины урд талаар нь тойрч очоод зүүн гар талын урд хаалганы цонхыг чулуу шидээд хагалчихаар нь би түрүүлээд гүйгээд явсан. Энхболд ард үлдсэн. Би саадны хашааны хаалгаар орох гэж байхдаа халтирч унаад босоод ирэхэд Энхболд араас гүйгээд ирсэн. Тэгээд хамтдаа Батхүүгийн гэррүү гүйсэн. Би машинруу чулуу шидээгүй. Энхболд чулуу аваарай гэхэд авсан чулуугаа Энхболдыг машины толь өшиглөөд эвдээд эхлэхээр нь газар хаясан. Энхболдыг би бие засах гэж байгаа юм байх гэж бодсон. Машины цонх хагалах гэж байгааг мэдээгүй. Энхболд намайг дарамталсан, заналхийлсэн, гуйсан зүйл байхгүй. Тал хохирлыг надаар төлүүлэх гээд намайг чулуу шидсэн гээд байгаа юм шиг байна лээ. Миний харснаар уг машины 2 толь, зүүн урд хаалганы шилийг Энхболд эвдсэн. Бусдыг нь сайн мэдэхгүй байна. Би машинаас зайтай зогсож байсан. Тэр машинд Энхболд ойртсон. 15 дугаар байрны саадан дээр ирээд эдээгүй. Би цаашаа явж бие засчихаад буцаад ирсэн чинь Энхболд ийшээ явчихаад ирье гэхээр нь хамт дагаад явсан. Пургон машины цонх хагалъя гэсэн яриа би сонсоогүй. Энхболд 6 дугаар байхны хажууд явж байгаад зогсоол дээр нь байсан жийп маркийн машины болиулсан. Ер нь Энхболд машины толь хагалах гээд байсан юм. Би Энхболдыг өмнө нь машины толь хагалах гэж байхад нь болиулсан. Дараа нь юу гэж хамт машины толь, шил хагалах юм бэ. Би Энхболдыг болио машин явж байна гэж хэлсэн. Энхболд тоохгүй байсан. Би тухайн үед машинруу чулуу шидээгүй. Мөн тэр машинд гэмтэл учруулаагүй...” /хх-ийн 193-194 дүгээр хуудас/,

2.13. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 007/099 дугаартай дүгнэлтэд:  

            “...Автомашины баруун талын хаалганы бариул дээрээс бэхжүүлэн авсан гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Отгонгэрэлийн /дүгнэлтэнд Отгондүрэв гэж зөрүүтэй бичсэн/ Сумъяабазар /РД: ЦХ99053053/, Өлзийбаярын Энхболд /РД: НК98040311/ гарын мөр дардсуудтай тохирохгүй байна. Папилон санд байгаа мөр дардсуудтай тохирохгүй байна...” /хх-ийн 68 дугаар хуудас/,

            2.14. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 008/006 дугаартай дүгнэлтэд:

            “...Автомашины баруун талын хаалганы бариул дээрээс бэхжүүлэн авсан гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Хохирогч Мөнхбаярын Хүрэлбаатарын /РД: ЦГ66032515/ гарын мөр дардсуудтай тохирохгүй байна...” /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

            2.15. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 008/007 дугаартай дүгнэлтэд:

            “...Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын болон Ө.Энхболдын өмсөж явсан гутал нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас олдсон гутлын мөр нь Ө.Энхболдын гутлын мөртэй тохирч байна. Ерөнхий дүрслэл болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна...” /хх-ийн 74-76 дугаар хуудас/,

 

            Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

3.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хар хөх өнгийн автомашины толь хураан авах тухай тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, автомашины толь, 44-82 ГСА улсын дугаартай автомашины дотор байсан 2 ширхэг чулууг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол гэрэл зургийн үзүүлэлт, автомашин дотроос олдсон чулууг таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-24 дүгээр хуудас/,

3.2. О.Сумъяабазарын нас тоолсон тэмдэглэл, О.Сумъяабазар, Ө.Энхболд нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, харилцагч банкууд дахь харилцах данс болон дансны үлдэгдлийн талаарх мэдээлэл, Төв аймгийн Бүрэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 50, 51 дугаартай Ө.Энхболдын оршин суугаа газрын тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай О.Сумъяабазарын оршин суугаа газрын тодорхойлолт, Ө.Энхболд, О.Сумъяабазар нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Ө.Энхболдыг тодорхойлсон ангийн багш Ц.Эрдэнэбатын тодорхойлолт, О.Сумъяабазарын сурагчийн хувийн хэргийн хуулбар, анги удирдсан багш Г.Батбилэгийн тодорхойлолт, Ө.Энхболдын сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 57, 83-120 дугаар хуудас/,

3.3. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ө.Энхболдын эгч Маанидарийн 200000, 150000 төгрөгийн хохирлын төлбөрийг тус тус хохирогчид өгсөн тухай баримтууд, 4482 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, Ашид билгүүн ХХК-ний 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 471 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /709000 төгрөгийн хохирол учирсан/ /хх-ийн 29, 31, 65, 187 дугаар хуудас/,

3.4. Яллагдагчийн зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолууд /хх-ийн 208-213 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ө.Энхболд нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хонхорын 15 дугаар байрны урд талд байрлуулсан иргэн М.Хүрэлбаатарын эзэмшлийн “Toyota fielder” маркийн 44-82 ГСА улсын дугаартай автомашины урд талын салхины шил, зүүн урд хаалганы /машины зорчигч талын буюу зөв талын/ цонх, борооны хаалт, 2 хажуугийн толь зэргийг чулуугаар цохиж хагалан санаатай устгасан буюу бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж 709.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч М.Хүрэлбаатарын ...10 цагийн үед машин дээрээ очоод буруу талын хаалгаа нээгээд машин руугаа харсан чинь дотор талд нилэнхүйдээ хагарсан шил байхаар нь гайхаад харсан чинь миний машины зөв талын урд цонхыг хагалсан, зөв талын толийг цохиод унжуулаад орхисон байсан. Буруу талын толийг мулталж аваад явсан байсан. Мөн урд талын салхины шилийг цуулсан байсан... /хх-ийн 28 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Э.Доржпаламын ...Энхболд, Сумъяабазар нар 15 дугаар байрны урд талд байсан машины цонхыг хагалъя гээд явсан..., ...Батхүүгийн орцноос гарч ирэхэд Сумъяабазар, Энхболд нар гүйгээд орж ирж байсан... /хх-ийн 35 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч А.Даваанямын ...Захиргааны хажууд явж байхад Сумъяабазар, Энхболд хоёр ирээд шар куртиктэй хүүхэд нь машины толь өшиглөх гэж байхад болиулчихлаа гэж байсан..., ...Энхболд, Сумъяабазар нар 15 дугаар байрруу Пургон машины цонх хагална гээд тоосго юм уу чулуу бариад явсан..., ...Сумъяабазар, Энхболд нар орж ирж... ...тэр хоёр машины толь гэлүү шил хагалчихлаа гээд Ганпүрэвт хэлж байсан... /хх-ийн 36 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.Батхүүгийн ...Энхболд хэдүүлээ жоохон сахилгагүйтэх үү, машин руу чулуу шидэх үү гэхээр нь би яах юм бэ хэдүүлээ одоо харья гэж хэлсэн. Энхболд надтай хамт ийшээ хань болоод явчих хүн байна уу гээд Сумъяабазарыг дагуулаад явсан..., ...Тэр хэдийг дөнгөж гарсны дараа Энхболд, Сумъяабазар нар орж ирсэн. Орж ирээд 15 дугаар байрны урд талд байсан машины цонх, толийг хагалсан гээд өврөөсөө Энхболд машины хар өнгийн толь гаргаж ирсэн. Сумъяабазар тухайн үед надад наад Энхболдыг чинь боль, явъя хүн байна гээд байхад байж бай гээд толийг аваад ирсэн гэж хэлсэн..., ...Сумъяабазарыг Энхболд хамт ийшээ яваад ирье гээд 15 дугаар байрны урд тал руу чиглээд явсан. үед Энхболд Сумъяабазарыг ийшээ хамт яваад ирэх үү гэсэн. Сумъяабазар за гээд дагаад явсан... /хх-ийн 37, 189 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч З.Мөнхзолбоогийн ...тоглоомын сааданд сууж байхад Энхболд машины цонх хагалах уу гэж хэлсэн. Мөн удаагүй Сумъяабазар, Энхболд нар машины цонх хагална гээд 15 дугаар байр руу явсан. Энхболд Сумъяабазарыг явъя гээд байсан. Сумъяабазар гартаа чулуу барьсан байгаа харагдсан..., ...Тэр хэдийг гарсны дараа Энхбод, Сумъяабазар нар нэг машины толь бариад орж ирсэн. Энхболд тэр толийг өшиглөж салгасан, Сумъяабазар тэр машины цонхыг чулуу шидээд хагалсан гэж тухай үед ярьж байсан... /хх-ийн 38, 190 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч Г.Ганпүрэвийн ... Тухайн үед Энхболд 15 дугаар байрны урд талд байгаа машины цонх хагалъя надтай хамт явах хүүхэд байна уу гээд газраас чулуу авсан чинь Сумъяабазар дагаад явсан..., ...Энхболд, Сумъяабазар нар 15 дугаар байрруу Пургон машины цонх хагална гээд..., ...Батхүүгийн гэрээс гарахад Энхболд, Сумъяабазар нар гүйгээд ирж байсан... /хх-ийн 41, 192 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан талаарх шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 007/099 /хх-ийн 68 дугаар хуудас/, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 008/006 /хх-ийн 71-72 дугаар хуудас/, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 008/007 /хх-ийн 74-76 дугаар хуудас/ дугаартай дүгнэлтүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлж авагдсан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Энхболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ө.Энхболдыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах  гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Энхболдод ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хорих ял эдлэх дэглэмийг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэх хэдий ч түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ө.Энхболд цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10,5х17,4см хэмжээтэй гадна хүрээ хэсэг нь 22х13,5х7,5см хэмжээтэй TOYOTA III E4 02х2175 III E4 012175 MURAKAMI гэсэн бичиглэл бүхий автомашины эвдэрсэн толь 1 ширхэгийг, шаргал өнгөтэй 931х5,7см хэмжээтэй, дөрвөлжиндүү хэлбэрийн чулуу 1 ширхэгийг, шаргал өнгөтэй 6,5х2,5см хэмжээтэй хавтгай хэлбэрийн чулуу 1 ширхэгийг тус тус тогтоол хүчинтэй болмогц устгахыг дурдах нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч Ө.Энхболдыг автомашины баруун хойд крило, хаалга, зүүн урд хаалга зэргийг хонхойлгож санаатай гэмтээсэн гэж яллаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь энэ талаар хэрэгт шалгаж тогтоогүй атлаа устгасан гэмтээсэн гэж оруулж ирж байгаа боломжгүй гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн

290.3., 295-297., 298., 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Түшээ овгийн Өлзийнбаярын Энхболдыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Түшээ овгийн Өлзийнбаярын Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Түшээ овгийн Өлзийнбаярын Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Түшээ овгийн Өлзийбаярын Энхболд цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10,5х17,4см хэмжээтэй гадна хүрээ хэсэг нь 22х13,5х7,5см хэмжээтэй TOYOTA III е4 02х2175 III E4 012175 MURAKAMI гэсэн бичиглэл бүхий автомашины эвдэрсэн толь 1 ширхэгийг, шаргал өнгөтэй 931х5,7см хэмжээтэй, дөрвөлжиндүү хэлбэрийн чулуу 1 ширхэгийг, шаргал өнгөтэй 6,5х2,5см хэмжээтэй хавтгай хэлбэрийн чулуу 1 ширхэгийг тус тус тогтоол хүчинтэй болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэ хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Түшээ овгийн Өлзийбаярын Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Түшээ овгийн Өлзийбаярын Энхболдод авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН