Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 142/шш2021/00848

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол Евро эко хотхон 5-203 тоотод оршин суух Алаг адуу овгийн Балданнямын а/регистрийн дугаар ФА93011263, утас: 90930333/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг баг Тамирын 3, 11-р хороолол 17б-64 тоотод оршин суух Халиугчин овгийн Нармандахын г/регистрийн дугаар РЭ90050415/, утас: 88112380-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсэг болох 57 528 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.а, хариуцагч Н.г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.ашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.ань 2015 онд Н.гтэй учран улмаар 2015 оны 9 сард манай эцэг эхийн гэрт хамтран амьдарч эхэлсэн. Амьдраад 2 жил болоод 2017 оны 05 сард бидний дундаас хүү Г.мтөрсөн. Н.гнь бие давхар үед минь орхиж гадуур шоудаж, зугаацах хүүхэн эргүүлэх, хайр халамж зэргийг надад ихээр дутаасан тул бид муудалцаж түр тусдаа амьдарч байсан. Салаад 1 сар болоход тэрээр М.Отгонцэцэг гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч эцэг эхтэйгээ танилцуулж амьдрал зохиож 2 сар гаран болоод түүнээсээ салж буцаж ирсэн. Энэ үед миний сэтгэл их шархалсан ч хүүгээ элэг бүтэн амьдруулахын тулд эргэн нийлсэн. Тэрээр засрахгүй явсаар 2019 онд мөн л давхар биетэй байхдаа гомдол ихтэй охиноо 2019.10 сард тээж төрүүлсэн. Энэ талаар хааяа бидний дундын маргаан гардаг байсан ба цаашид үр хүүхдүүдээ бодоод хамт амьдрахаар шийдсэн тул нөхөр Н.гбид ярилцаад улмаар бид хамтран Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд Elizabeth хотхон 221-42 тоотод компанийн хувь лизингээр 50%-г төлөн 60.16 мкв талбай бүхий орон сууцыг 1мкв талбайг 2.550.000 төгрөгөөр тооцож 76.704.000 төгрөг урьдчилгаанд төлж бид 4 гэр бүлээрээ тусдаа гаран хамтран амьдарсан ба 2020 оны 04 сард гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж батлуулсан. Нөхөр Н.гманай аав, ээжийнд амьдарч байгаа мөртлөө өдөр болгон гэрт хонохгүй өглөө үүрээр орж ирдэг, 7 хоногтоо л гэхэд 1 өдөр нь 22 цагаас, 2 өдөр нь гадуур хонож, 4 өдөр нь үүрээр орж ирэх мэтийн намайг болон хүүхдүүдээ, хадмуудаа дорд үзэж гадуур шоудаж, хүүхнүүдтэй архидаж гэр бүлдээ зарцуулж чадахгүй байгаа цагаа хөндлөнгийн хүмүүстэй зугаацаж өнгөрүүлж байгаад нь би үнэхээр харамсаж байна. Н.ггэр бүлийн эдийн засгийн хувьд орсон зарлагаа нууж юунд зориулж хэрхэн зарцуулдгийг нь миний бие мэддэггүй. Иймээс миний бие Н.гөөс гэрлэлтээ цуцлуулж, 2017 оны 05 дугаар 17-ны өдөр бидний дундаас төрсөн хүү Г.м, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр охин Г.Мөнх-Ундрам нарыг өөрийн асрамжинд авч, хүүхдүүдийг эцгээр нь тэжээн тэтгүүлж, гэр бүлийн дундын хөрөнгөөс 2 хүүхэд болон өөрт оногдох хэсэгт 57.528.000 төгрөгийг гаргуулж бидэнд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.гшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.гминий бие эхнэр Б.агагийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, дараах тайлбарыг гаргаж байна. Би гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд үл ойлголцол байдаг ч, нэхэмжлэлд бичсэн шиг би гадуур хонон өнжин явж байгаагүй. Эхнэр маань тансаг амьралтай зарим хүний амьдралыг өөрийн амьдралтайгаа харьцуулж хувцас, хунар авч өгсөнгүй гэх мэтээр хэлдэг. Үүнээс болж бидний хооронд хааяа үл ойлголцол, маргаанд хүрдэг. Миний авч байгаа цалин хэмжээ хязгаартай тул эхнэрийнхээ бүх л хүслийг гүйцэлдүүлж чадахгүй ээ. Хүн өөрийн хүслээ барьж, хязгаарлахгүй бол амьдралдаа сэтгэл хангалуун, тайван амьдарч чадахгүй гэж бодож байна. Бид хоёр болж бүтнэ гээд амьдрал зохиож үр хүүхэдтэй болсон. Хэдий ийм асуудал байдаг ч энэ нь гэр бүл салах шалтгаан биш байх. Магадгүй би эхнэр, хүүхдүүдээ хайр халамжаар дутаасан байх. Би эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.ань Н.гөд холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсэг болох 57 528 000 төгрөг гаргуулааар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б.а, Н.гнар нь 2015 онд танилцаж, 2020 оны 04 дүгээр сард албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүү Г.м, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр охин Г.Мөнх-Ундрам нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбаруудаар тус тус нотлогдож байна.

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй байх ба, хариуцагч Н.ггэрлэлтээ цуцлуулахгүй, эвлэрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.

Гэсэн хэдий ч хариуцагч Н.гнь эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанд ирээгүй, эвлэрүүлэн зуучлалд идэвхигүй хандсан тул 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 648 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.

Шүүх хуралдаан дээр хариуцагч Н.гнь нэхэмжлэгчид эвлэрэх хүсэлт тавьсан ч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй, гэрлэлтээ цуцлуулна гэсэн. Нэгэнт гэрлэгчид эвлэрэх боломжгүй байх тул Б.а, Н.гнарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Хүүхдүүдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй бөгөөд хүүхдүүд бага насных тул хүү Г.м, охин Г.Мөнх-Ундрал нарыг эх Б.агийн асрамжид үлдээж, эцэг Н.гөөс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан тэтгэлэгийг сар бүр гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Elizabeth хотхоны 221-42 тоот 60.16 мкв талбай бүхий орон сууцыг бид хувь лизингээр худалдан авсан. Уг байраа Н.гбид хоёр ярилцаад зарсан. Байр зарсан мөнгөө хүүхдүүд бидэнд өгөөгүй тул ногдох хэсэг болох 57 528 000 төгрөгийг гаргуулна гэсэн.

Хариуцагч Н.г: ...уг байрыг 96,0 сая төгрөгөөр зарсан. Б.атай ярилцаж байгаад зарсан. Энэ мөнгөнөөс нэхэмжилсэн 57 528 000 төгрөгийг Б.ад төлнө, зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан тул дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 57 528 000 төгрөгийг Б.а, хүү Г.м, охин Г.Мөнх-Ундрам нарт олгохоор хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 515 790 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 515 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 56 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Алаг адуу овгийн Балданнямын а/регистрийн дугаар ФА93011263/, Халиугчин овгийн Нармандахын г/регистрийн дугаар РЭ90050415/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Г.м, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Г.Мөнх-Ундрам нарыг эх Б.агийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг тус тус баримтлан 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Г.м, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Г.Мөнх-Ундрам нарыг тус бүр 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.гөөр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 57 528 000 төгрөгийг Б.а, хүү Г.м, охин Г.Мөнх-Ундрам нарт өгөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосгай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Мөнх-Одод даалгасугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515 790 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 515 790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас 56 000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА