| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0709/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/579 |
| Огноо | 2024-06-06 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Э.Номин-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/579
2024 06 06 2024/ШЦТ/579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Түвшинтөгс, М.Очбадрах нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Иргэдийн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг,
Улсын яллагч Э.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч У.Х, О.А
Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Г, Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт А.Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт Б.Д нарт холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Нэг: Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Мөрдөн байцаах албанд мөрдөгчөөр ажиллаж байсан, одоо “..............” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ........ дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол ..... хотхон ....... байрны ....... тоотод оршин суух хаягтай, урьд өмнө .......... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны ... дугаар сарын ..-нийөдрийн 1069дугаар дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, .......... овогт А.Т /РД: .......... /,
Хоёр: Монгол Улсын иргэн, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “.........” ХХК-ийн Аялал жуулчлалын “...........” баазын захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт .......... дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, ........... овогт Б.Д /РД:........../,
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч А.Т нь ........ дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа өөрийн хуулиар хүлээсэн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн ............... дугаартай хэргийн хохирогч ........... хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирлыг хурдан шуурхай төлүүлэх ашиг сонирхлын үүднээс буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариу болон хэрэгжүүлэхийн тулд өөрийн Хаан банкны ............. тоот дансаар ...... оны .. дугаар сарын ...-ны өдөр 50,000 төгрөгийг “ок”, ....... оны .. дугаар сарын ..-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөг шилжүүлэн авч хахууль авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Д нь ........... дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч А.Т албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу хэрэг бүртгэлтийн .......... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад нь өөрийн ашиг сонирхол буюу хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирол барагдуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн Хаан банкны .......... тоот дансаар .... оны .. дугаар сарын ..-ны өдөр 50,000 төгрөгийг “ок”, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөгийг мөрдөгч А.Т Хаан банкны .............. тоот данс руу шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн талаар нэмж ярих зүйл байхгүй....” гэжээ.
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.... оны .. сарын ..-ний өдөр хамтран амьдарч байсан хүндээ 2 өрөө байраа алдсан. .... оны .. сарын ..-ний өдөр шийдвэр гарсан. Энэ хэргийн хугацаанд нийт 8 мөрдөн байцаагч ажилласан. 8 мөрдөн байцаагч ажилласнаас А.Т нь миний хэрэг дээр ажилласан 4 дэх мөрдөн байцаагч юм. Тухайн үед мөрдөн байцаагч Сэлэнгэ аймгаас томилогдож ирсэн ба ээжийнхээ виски архийг зардаг болохыг мэдсэн. .... оны .. сарын ..-ны өдөр миний ээжийн төрсөн өдөр болдог. Ээж маань нас бараад 1 жил болсон байсан. Ээжийнхээ ажлын хамт олныг урихаар амралтын газраа дуудсан байсан. Тэр үед Мөрдөн байцаах албанаас мэдүүлэг авахаар дуудсан. Тухайн үед би А.Т 1 виски авсан ч тэр үедээ мөнгийг нь өгч чадаагүй. Орой нь надруу утсаар яриад та архиныхаа мөнгийг төлчих гэж хэлэхэд нь би мөнгөгүй байсан учир надад мөнгө өгөх ёстой байсан Цэнгэл гэх хүнээс 70.000 төгрөг авч вискины мөнгөө шилжүүлэхдээ ОК гэсэн утгатай шилжүүлсэн. ..... оны .. сарын ..-ны намайг өдөр дахин дуудаад очиход мөн мэдүүлэг авч чадаагүй. Тухайн өдөр хүнд өгөх зорилгоор 1 виски худалдан авчихаад мөнгийг нь өгөөгүй гараад явж байхад надруу А.Т залгаад та вискинийхээ мөнгийг өгчих би покер тоглох гэж байна гэж хэлсэн. Би мөнгөө шилжүүлэхдээ покерт нь амжилт хүсэж АМЖИЛТ гэх утгатай шилжүүлсэн. Тухайн үед би хэргээ шийдвэрлүүлэх шаардлага тавиагүй ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Хэргээ хурдан шийдвэрлүүлэх зорилго надад байгаагүй. Би виски худалдаж авсан тэгээд мөнгөө төлсөн л асуудал болсон...” гэжээ.
Эрүүгийн .............. дугаартай хэргээс:
Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-хх-ийн 14 дүгээр хуудас/,
Хаан банкны .... оны .. дүгээр сарын ..-ний өдрийн ......... дугаартай “А.Т ............, Б.Д ........... тоот дансны мэдээллийн албан бичиг /2-р хх-ийн 83-р хуудас/,
Мөрдөгчийн .... оны .. дугаар сарын ..-ны өдөр А.Т ............ тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 84-89-р хуудас/,
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мдэүүлэг /2хх-ийн 172 дугаар хуудас/,
Нийслэлийн шүүхийн щийдвэр гүйцэтгэх газрын .... оны .. дүгээр сарын ..-ны өдрийн .......дугаартай гэх албан бичиг /2хх-ийн 175-р хуудас/,
........... дүүргийн прокурорын газарт хянагдаж байсан Х.Х холбогдох эрүүгийн ............. дугаартай хэрэгт үзлэг хийж “бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл” /1хх-ийн 17-20-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, үйл баримтыг хангалттай нотолсон, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн ба шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дараах эрх зүйн дүгнэлтийг хийсэн болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Нэг: Шүүгдэгч А.Т нь ............. дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа өөрийн хуулиар хүлээсэн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн ............... дугаартай хэргийн хохирогч Б.Д хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирлыг хурдан шуурхай төлүүлэх ашиг сонирхлын үүднээс буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариу болон хэрэгжүүлэхийн тулд өөрийн Хаан банкны ............. тоот дансаар ..... оны .. дугаар сарын ..-ны өдөр 50,000 төгрөгийг “ок”, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110.000 төгрөг шилжүүлэн хахууль авах,
Хоёр: Шүүгдэгч Б.Д нь ........... дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч А.Т албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу хэрэг бүртгэлтийн .......... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад нь өөрийн ашиг сонирхол буюу хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирол барагдуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн Хаан банкны .......... тоот дансаар .... оны .. дугаар сарын ..-ны өдөр 50.000 төгрөгийг “ок”, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр 60.000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөгийг мөрдөгч А.Т Хаан банкны ......... тоот данс руу шилжүүлж хахууль өгсөн хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэлээ. Үүнд:
Гэрч Х.Х “...Би ....-.... он хүртэлх хугацаанд .......... дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилангийн хэрэгт холбогдон шалгагдсан. Миний бие шалгагдаж байх хугацаанд тус хэргийг ........... дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлсэн. Ингээд би Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч А.Т гэх мөрдөгч дээр шалгагдсан юм. Шалгагдаж байх хугацаанд хохирогч талаас буюу Б.Д гэх хүнээс А.Т түүний Хаан банкны ........ дугаарын данс руу .... оны .. дугаар сарын ..-ны өдөр 50,000 төгрөг, .... оны ..дугаар сарын ..-ны өдөр 60,000 төгрөг амжилт гэсэн утгаар тус тус шилжүүлсэн байсан. Б.Д Хаан банкны ........... дугаарын данснаас шилжүүлсэн байсан хамгийн гол нь А.Т данс руу орсон мөнгө нь амжилт” гэсэн утгаар орсон байгаа. Мөрдөгч Т...... дансны дэлгэрэнгүй мэдээллийг авах юм бол өөр мөнгөний асуудал ч байгаа Б.Д дансны мэдээллийг найз нь авсан. Миний шалгагдаж байгаа хэрэг дээр дансны мэдээлэл нь байсан. Би хэргийн материалыг танилцаж байхдаа түүний дансны хуулга дээр сэжиг бүхий гүйлгээ байсан болохоор нь сүүлд Б.Д Хаан банкны .......... тоот дансны код мэддэг байсан учраас орж шалгахад баталгаажсан...” гэх мэдүүлэг,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын .... оны .. дүгээр сарын ..-ны өдрийн .... дугаартай зөвшөөрлөөр .......... дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын .... оны .. дугаар сарын ...-ны өдрийн .... дугаартай тогтоолоор “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан”, бүртгэлийн ....... дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдлын материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгээр гаргуулан авсан баримтууд,
Мөрдөгчийн .... оны .. дугаар сарын ..-ны өдөр А.Т .............. тоот дансны хуулганд үзлэг хийсэн “Б.Д Хаан банкны ........... тоот данснаас А.Т .......... тоот дансанд .... оны .. дугаар сарын ..-ны өдөр 50,000 төгрөг “ок” гэсэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр 60,000 төгрөг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн” гэх тэмдэглэл,
Гэрч Б.А “...Би хэрэг бүртгэлтийн .......... дугаартай хэргийг .... оны .. дугаар сарын сүүлээр хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад .... оны .. дугаар сард Мөрдөн байцаах албанаас ачаалал ихтэй дүүрэг болох ......... дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт дэмжпэг үзүүлэх зорилгоор мөрдөгч нар ажилласан. Тухайн үед Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Т .... оны .. дугаар сард хэрэг бүртгэлтийн ....... дугаартай хэргийг хүлээлгэн өгсөн. Тухайн хэргийг .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Т дэмжлэг үзүүлэх хугацаа дуусаж хэргийг буцаан хүлээн авсан ахлах мөрдөгч А.Т нь хэрэг бүртгэлтийн ........... дугаартай хэрэгт .... оны .. дугаар сараас .. дугаар сар хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явуулсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч А.Т нь гэмт хэрэгт холбогдох үедээ ...... аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн ажлаас .... оны .. сарын ..-ны өдөр чөлөөлөгдөж, мөн оны .. сарын ...-ны өдрөөс .... оны .. сарын ..-ны өдөр хүртэл хугацаанд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгчөөр томилогдон ажиллаж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын .... оны ... сарын ..-ны өдрийн ...., .... оны .. сарын ..-ны өдрийн .... тоот тушаалуудаар тогтоогдсон байна.
“Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж зааснаас үзвэл Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан шүүгдэгч А.Т нь “нийтийн албан тушаалтан” буюу энэ хэргийн субьектэд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг ба хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн аль алиных нь ашиг сонирхол явагддаг онцлогтой.
Шүүгдэгч А.Т дээр дурдсан үйлдэл нь зайлшгүй хахууль өгөгчийн оролцоотой хийгдсэнээр төгссөн байхыг шаардах бөгөөд прокуророос шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч А.Т өмгөөлөгч О.А, У.Х нараас: Шүүгдэгч А.Т үйлдсэн гэмт хэрэг, гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй...гэх,
Өмгөөлөгч Г.Ө: Миний үйлчлүүлэгчийн тухайд шүүдэгч А.Т 2 шил виски авсан асуудал нь Иргэний хуульд зааснаар худалдах, худалдан авах харилцаа байна гэж үзэж байгаа. Төлбөрөө тухайн үед шаардсан даруйд нь 50.000 төгрөгийг ок гэсэн утгаар бараа авсныхаа төлбөрт зориулж шилжүүлсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө покер тоглох гэж байна гэж хэлээд мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн даруйд нь 60.000 төгрөгийг покер тоглоход нь амжилт хүсэж амжилт гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Прокурорын зүгээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, хохиролоо барагдуулахад нь хахууль өгсөн гэж хэлж байна. Өмнө Х.... холбогдсон гэмт хэрэгт А.Т өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдсэн бүх ажиллагаануудыг шүүх үнэлээгүй гэдгийг өмгөөлөгч нарын зүгээс хэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлинй хэсэгт зааснаар хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим мөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй байх ёстой. Миний үйлчлүүлэч хахууль өгч байгаа үйлдлээ ухамсарласан асуудал байхгүй. Худалдаж авсан зүйлийнхээ төлбөрийг А.Т дансанд хийсэн. Миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд би А.Т дансыг мэдэхгүй тухайн үед өгсөн дансанд нь хийж байсан талаар хэлсэн. Ийм учраас Б.Д хувьд гэм буруугүй гэж үзэж байна...гэх,
Өмгөөлөгч Б.Г: шүүгдэгч Б.Д А.Т нарын хооронд 50.000 төгрөг, 60.000 төгрөгийг шилжүүлсэн асуудал дээр талууд огт маргаагүй бөгөөд авсан, өгсөн асуудлаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан З......., О...... мэдүүлэг мөн Б.Д, А.Т нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар татаж мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээс Б.Д болон А.Т ээж хоёрын хооронд архи худалдаж авсан үйл баримт хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. 2 удаагийн гүйлгээний утга нь эхний удаад ОК буюу ЗА гэсэн утгаар шилжүүлсэн байж болно. 2 дахь гүйлгээний амжилт гэх утга нь сэжиг бүхий утгатай байна авилгын мөнгө байна гэж ярьдаг. Б.Д, А.Т нарын мэдүүлгээс А.Т нь покер тоглодог гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Б.Д покер тоглодог гэдгийг нь мэдсэн, покер тоглоход нь амжилт хүссэн байх боломжтой нөхцөл байдал харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт гэж тусгасан байдаг. Гэтэл энэ зорилгоо хэрэгжүүлсэн нь бусдад давуу байдал бий болгосон гэж холбогдуулан үзэх боломжгүй. Цагаатгах талын нотлох баримт болон хавтас хэрэгт авагдсан баримтуудыг харахад Б.Д, А.Т нарын хооронд авилга өгөх, авах шинжтэй хэлэлцэж тохирсон асуудал байхгүй ба зөвхөн дансны хуулгад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй тул цагаатгаж өгнө үү гэх...” саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч А.Т нь иргэн Б.Д ........ дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........мянгатын ... дугаар байрны .. тоот .. өрөө байрыг хамтран амьдрагч Х.Х шилжүүлэн өгөөд залилуулсан гэх хэрэг бүртгэлтийн ......... дугаартай хэргийг .... оны .. сард ........... дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгаас хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулан .... оны .. сарыг ..-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлсэн буюу шүүгдэгч Б.Д хохирсон гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Д нь А.Т ээж З........ хувьдаа хэрэглэхээр архи виски худалдан авсан төлбөрийг Т........ дансанд “ок, амжилт” гэх утгатайгаар шилжүүлсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч мөрдөн шалгах ажиллагаанд Б.Д А.Т хэзээ хэдэн төгрөг шилжүүлж, хэрхэн зарцуулсныг тодруулах зорилгоор түүний эзэмшлийн ХААН банкны ............. дугаарын дансанд үзлэг хийхэд Б.Д хэргийн хохирогчоор тогтоогдон шалгагдаж байх цаг хугацаанд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 110.000 төгрөгийг шүүгдэгч А.Т өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас худалдаж авсан архины мөнгөө шилжүүлсэн үйлдлийг иргэний эрх зүйн харилцаа гэж мэтгэлцэх боловч шилжүүлэг хийсэн гүйлгээний утга, гэрч Д.З өгсөн мэдүүлэг зэргээр иргэд хооронд худалдах худалдан авах талаар гэрээ хэлцэл хийгдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч А.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрч байр сууриа илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудаас шүүгдэгч Б.Д гэм буруугүйд тооцох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын гэм буруугүйд тооцох талаар гаргасан санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч А.Т нь өөрийн хуулиар хүлээсэн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн ............... дугаартай хэргийн хохирогч Б.Д хэрэгт албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн Хаан банкны ..........тоот дансаар .... оны .. дугаар сарын ..-ны өдөр 50,000 төгрөгийг “ок”, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110.000 төгрөг шилжүүлэн авч хахууль авсан,
Шүүгдэгч Б.Д нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгсөн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд тэдгээрийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: Шүүгдэгч А.Т урьд энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюуу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч А.Т өмгөөлөгч нараас: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү...” гэх саналыг,
Шүүгдэгч Б.Д өмгөөлөгч нараас “...анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон торгох ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад шүүгдэгч Б.Д анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, шүүгдэгч А.Т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг тал бүрээс нь харгалзан ял шийтгэлийг оногдуулахаар тогтоов.
Монгол улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ ...гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй...” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн “...эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байсан илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй...гэж заасан байна.
Олон улсын гэрээний зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжид нутагшуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг хуульчилсан билээ.
Шүүгдэгч А.Т гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх цаг хугацаанд буюу .... оны .. сарын ..-ны өдрийн хуулийн өөрчлөн найруулалтаар уг хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр оногдуулах эрүүгийн хариуцлага илтэд хүндэрсэн байх тул шүүгдэгчид гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтан шүүгдэгч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд,
Шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч А.Т нь урьд ...........дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .. сарын ..-ны өдрийн .......дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 төгрөгөөр торгох ялаас үндсэн ял болох торгуулийн 6000.000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон тул эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын 2 жил 4 сар 13 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил 4 сар 13 хоногийн хугацаагаар хасаж, 5400.000 төгрөг торгох ялаар тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч А.Т нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шүүхээр ял шийтгүүлсэн үйлдэл нь энэ хэргээс цаг хугацааны хувьд сүүлд үйлдэгдсэн байх тул шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөлд хамаарахгүй гэж дүгнэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч А.Т гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 110.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч .......... овогт А.Т нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан .......... овогт Б.Д өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилээр хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нийтийн албанд томилогдох эрхийг /хоёр/ жилээр хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч А.Т .......... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .. сарын ..-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 13 /арван гурав/ хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоон/ жил 4 /дөрөв/ сар 13 /арван гурав/ хоногоор хасаж, 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд,
Шүүгдэгч Б.Д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг шүүгдэгч А.Т хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгч А.Т, Б.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г. ТҮВШИНТӨГС
М.ОЧБАДРАХХхх