| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2021/00503/И |
| Дугаар | 142/шш2021/00899 |
| Огноо | 2021-09-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 142/шш2021/00899
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум баг Хүрэнбулаг баг 4-18-71 тоотод оршин суух Дайртан овгийн Санжаагийн ө/регистрийн дугаар ФБ74112803, утас 99362424/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум баг Эрдэнэ баг 22-11 тоотод оршин суух Тайж овгийн Цэвээндоржийн б /регистрийн дугаар ЕЙ76111912, утас 99859163/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.ө, хариуцагч Ц.б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.өнь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие С.ө2012 оны 03 дугаар сарын 15-нд Ц.бтэй танилцаж хамт амьдарсан. Бид 2-ын дундаас охин Б.этөрсөн. Бид хоёр хамтран амьдрах боломжгүй, таарч тохирохгүй улмаас 2015 оны 08 сард салсан. Одоо тус тусдаа амьдарч байгаа. Хүүхдийн эцэг нь хүүхдээ хайхарч анхаарахгүй байгаа тул Ц.бэс охин Б.этэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цэвээндорж овогтой б би С.өтай 2012 оны 3 дугаар сард танилцаж 2014 онд охинтой болсон. Би охиныгоо төрөхөд мэдээгүй, дам хүнээс сонсож очсон. Учир нь энэ хугацаанд өнь дуртай үедээ манайд ирж, дургүй үедээ манайхаас явдаг байсан. Ингээд 2015 оны 8 дугаар сард бүр мөсөн ирэхээ больсон. Нэг удаа чиний хүүхэд биш гээд аваад явж байсан. өнамайг хүүхдээ хайхардаггүй гэж бичсэн байна. Намайг хүүхэдтэйгээ уулзья гээд залгахад утсаа блоклоод өөр хүний утсаар залгахаар салгаад байдаг. Би олон дахин хөөцөлдөж байж жилд нэг удаа охинтойгоо уулздаг. Ер нь надад охинтойгоо уулзуулах боломж олгодоггүй. Эмээ нь саяхан өнгөрсөн. Эмээтэй нь уулзуулах гэж олон дахин залгаад утсаа аваагүй. Эмээ нь зээ охиноо харчих юмсан гэж их харсан. Иймд би эргэлзээтэй байдаг учир эцэг нь мөн эсэхийг тогтоолгож, хэрэв эцэг нь мөн бол ажил төрөл хийдэггүй ч гэсэн охинтойгоо тодорхой хугацаанд уулзаж, тэтгэмж өгөхөөс цааргалах зүйл байхгүй. Тэтгэмж өгөхдөө ээжтэй нь дундын хадгалах данс 18 нас хүртэл нээлгэж тэр дансанд нь тэтгэмжийн мөнгийг нь хийж байх хүсэлтэй байна. өбид хоёр гэр бүлийн баталгаагүй болно гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.өнь Ц.бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
С.ө, Ц.б нар нь 2012 онд танилцаж, тэдний дундаас 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр охин Б.этөрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүүхдийн эцэг тогтоосон 2021 оны 07 дугаар сарын 23-н өдрийн 2954 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2.-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтооно гэж заажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбар гаргасан.
Нэгэнт 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.энь хариуцагч Ц.Бат-Эрдэнийн хүүхэд мөн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон, мөн хариуцагч хүүхдийн тэтгэлэгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.энасанд хүртэл нь эцэг Ц.бэр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хэмжээнд тохирох тохирох улсын тэмдэгтийн хураамж 35 337 төгрөгийг улсын орлогод оруулахаар заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.э11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.бэр сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.бэс 35 337 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА