| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2021/01203/И |
| Дугаар | 142/ШШ2021/01155 |
| Огноо | 2021-11-25 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2021/01155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч сүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Rue be Paquis тоотод оршин суух, Нямсүрэнгийн Хорлоо /0792787428,*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******, утас:*******/-д холбогдох,
Өөрийн ач хүү ******* тэжээн тэтгэх эрхийг эдлэхэд ээж ******* саад хийхгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гоос итгэмжлэл авсан. ээж нь юм. Миний хүү нь *******той 2014 онд гэр бүл болсон. 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэдэг хүүтэй болсон бөгөөд одоо 6 нас 3 сартай. болон нар нь 2016 оноос тус тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд хүү нь ээжтэйгээ хамт амьдарч байсан. Ээж нь энэ хугацаандаа үр хүүхдээ хайхран халамжилдаггүй байснаас үүдэн миний ач хүүгийн эрүүл мэнд, бие бялдрын хувьд доройтсон, оюун ухааны болон сэтгэхүйн хөгжлийн хувьд хоцрогдож өнгө ялгадаггүй, тоо мэддэггүй, үеийн найзуудтайгаа харилцаж чаддаггүй, үг хэл яриа хөгжил муу. Миний ач хүү нь Улаанбаатар хотод буюу миний хүү гийнд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ирснээр бидний ажигласнаар “Нүдээ ойр, ойр цавчилдаг, замбараагүй хөдөлгөөн хийдэг, уурлахаараа юм авч шиддэг, тоо, дүрс өнгө ялгадаггүй” байсан тул бид ач хүүгийн эрүүл мэнд, бие бялдар болон оюун ухааны, сэтгэхүйн хөгжлийн төвшинг тогтоолгох үүднээс эмчид үзүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн эмчийн үзлэгээр “Оюун ухааны хөнгөн хомсдолтой, 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн эмчийн үзлэгээр “Рахит”-тай гэж тус тус оношлогдсон. 2021 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод хүүхдийн эмч, эмнэлэгт үзүүлж эмчилгээ оношилгоо хийлгэж, бүх хорхой идсэн, цоорсон шүдийг эмчлүүлж, нүдний харааны төвд эмчлүүлж оношлуулан нэмэлт витамин ууж, эмчилгээ хийлгэж байгаад Эх нялхас эрүүл мэндийн үндэсний төвд “хүүхдийн мэдрэлийн” тасагт хэвтэн эмчлүүлж байхад ээж ******* нь Орхон аймгаас Улаанбаатар хотод ирэн хүүхдийг эмчлүүлэхээс татгалзаж авч явсан. Хэдийгээр хүүхдийг төрсөн аав, ээж нь эмчлүүлэх үүрэгтэй ч гэсэн эмээ нь ч гэсэн ач хүүгээ эмчлүүлж, халамжлах үүрэгтэй гэж бодож байна. Эмчийн дүгнэлт оношийг хууль бусаар худал гаргуулсан гэж хүүхдээ огт хайхрахгүй байгаа нь эх хүний хүүгээ асран хамгаалж, санаа тавих үйлдэл гэж харагдахгүй байна. Гэр бүлийн тухай хуульд ээж, аав төрөл төрөгсөд нь үр хүүхэд, ач зээгээ тэжээн тэтгэж асарч хамгаалах үүрэгтэй байдаг. Эмээ болох намайг хүүгээ асарч, тэжээн тэтгэхэд оролцуулахгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Аав болох нь эхнэр хүүхдээ орхиод хаа байгаа нь тодорхойгүй эцэг хүний үүргээ биелүүлэхгүй зугтаад Өмнөговь аймаг руу явсан. Тиймээс миний бие өөрийн ач хүү болох ******* тэжээн тэтгэх үүргийг хүлээж хүүгийн бие бялдар хөгжил, эрүүл мэнд, сэтгэл санаа, оюун ухаан сэтгэхүйн хөгжил, мэдлэг боловсролд анхаарал хандуулж тэжээн тэтгэх эрхийг эдлэх хүсэлтэй байна. Өөрийн ач хүү овогтой ******* тэжээн тэтгэх эрхийг эдлэхэд ээж ******* саад хийхгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: гийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Хадам эх болох нь хүү ******* маань төрөхөд Монгол улсад байгаагүй, нэг ч удаа өсгөлцөх нь бүү хэл тэвэрч ч үзээгүй хүн байж яахаараа надаас хүүхдийг маань салгахаар санаархаад байгааг үнэхээр гайхаж байна. Энэ хүн эхлээд над руу чатаар хүү та хоёрт байр авч өгье ээж ааваас чинь тусдаа гаргана гэж хэлээд байр судлуулж, үнэтэй болохоор хашаа байшин авч өгөхөөр болж байснаа хүү ******* жаахан гацаж ярьдаг талаар надаас сонсоод ерөөсөө чи ажилтай юм чинь ээж нь хүүг чинь авахуулаад эмнэлэгт үзүүлээд буцаагаад явуулъя гэхээр нь итгээд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатараас ирэхээр нь хүүгээ өгч явуулсан. Улмаар хуүгээ асуухаар үзүүлээд явж байна сэтгэл санааг нь үймүүлээд яах вэ гээд надтай яриулдаггүй байсан. Сүүлдээ хүүг маань оюуны хомсдолтой байна шар хадны сэтгэцийн эмнэлэгт үзүүлнэ гэж хэлэхээр нь миний хүүхэд сэтгэцийн өвчин байхгүй би үзүүлэхгүй гэтэл ээж намайг загнаж элдвээр хэлж сүүлдээ хүүг чинь энэ жилдээ сургуульд явуулах боломжгүй эмчлүүлнэ гэхээр нь юу яриад байгаа юм бэ хүүхдээ авъя гэтэл чамд өгөхгүй, шүүхдээд аваарай гэж хэлсэн. Байдал ойлгомжтой хүүг маань надаас хулгайлж байгаа юм байна гэдгийг ойлгож холбогдох газруудад мэдэгдэж, 2021 оны 08 дугаар сарын 31-нд хүүгээ Улаанбаатараас олж ирсэн. Намайг Улаанбаатарт очиж гэр орноор нь хүүгээ хайж очтол хүү маань хаа байгаа нь мэдэгдэхгүй олдохгүй байсан. нь гэртээ байхгүй утсаа авахгүй дуудаад дуудаад авахгүй байсан ба өмнөөс нь өмгөөлөгч нь гэж хүн яриад цаг тохирч уулзалдах болоод очихоор бас утсаа авахгүй хөөцөлдөж явсаар 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эх нялхсын эмнэлэг дээр уулзалдах болсон. Ингээд эх нялхсын эмнэлэг дээр орой 19 цагт өмгөөлөгчтэй нь уулзтал миний хүүг дөнгөж хэвтүүлээд байж байгааг мэдсэн. Нэгэнт хэвтсэн эмчилгээ нь ч эхлээгүй учраас маргааш өглөө нь очтол эмч нь дөнгөж үзээд байж байхад нь орж уулзтал энэ хүүхэд зүгээр хүүхэд байнаа аваад гарч болно гэсэн тул би хүүгээ авч гарсан. , нар миний хүүхдийг мэдрэлийн өвчтэй болгох гэж зориудаар эмч нартай хуйвалдсан гэж би үзэж байгаа. Энэ бол хүүхэд хулгайлах гэмт хэрэг гэж үзэж байгаа. Эдгээр хүмүүс хүүгийн эцэг г бас цагдаад өгсөн байсан. Тэр цагдаагаас нь намайг дуудахад нь би очиж чадахгүй гэтэл мэдүүлгээ бичгээр гаргаад явуул гэхээр нь би бичиж явуулсан. Бас эдгээр хүмүүс миний хүүгийн асрамжийг өөрчлүүлэн өөрсдөдөө авах хүсэлтийг Орхон аймгийн Хүүхэд залуучууд хөгжлийн газарт ирүүлсэн байсныг надад мэдэгдэж хүү бид хоёртой уулзаж гэр орныг үзэж судлаад хариуг нь явуулсан байсан. Би хүүгээ төрсөн цагаас нь хойш өсгөж дэргэдээсээ холдуулж үзээгүй өдий хүрсэн. Төрсөн эцэг нь надаас салсан хэдий ч хүүгээ гэсэн сэтгэл нь хэвээрээ хүүгээ харж хандсаар ирсэн. Бидэнд өөр асран хамгаалагч байх шаардлага байхгүй. Иймд гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч *******ид холбогдуулан ач хүү ******* тэжээн тэтгэх эрхийг эдлэхэд саад хийгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь гийн төрүүлсэн эх нь байх бөгөөд хариуцагч *******, нар нь 2014 оноос эхлэн хамтран амьдарч 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүү ******* төрүүлсэн байна.
*******, нар нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оны 6 сараас хойш тус тусдаа амьдрах болсон, хүү эхийнхээ асрамжинд байгаа болох нь тогтоогдсон байна.
Хариуцагч ******* тайлбартаа: “2021 оны 7 дугаар сарын 30-нд гийн төрсөн ах болон төрсөн ээж хоёр утсаар холбогдож байгаад хүү ******* аавтай нь болон эмэг ээжтэй нь уулзуулаад ирэх дальмаар биеийг нь эмнэлэгт үзүүлж хүүхдийг сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулж байдлыг хүндрүүлсэн.
Хүүгийн төрсөн эцэг, эх болох , ******* хоёрыг архины хамааралтай хүүхэд өсгөх чадваргүй, хүүхдийг харааны болон хөгжлийн бэрхшээлтэй гэсэн худал дүгнэлт гаргуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
*******, нар нь 2014 оноос эхлэн хамтран амьдарсан боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүү нь төрсөн байх бөгөөд эцэг гаар овоглосон байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч *******ийг жирэмсэн байхаас нь эхлээд хүү ******* 1 ой 2 сартай хүртэл нь ээж өсгөсөн. Хуульд зааснаар тэрээр төрлийн холбоотой хүн юм. Хариуцагч нь Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна, эрүүл мэндийн үзлэг огт хийлгэж байгаагүй, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн эмчийн үзлэгээр “Оюун ухааны хөнгөн хомсдолтой”-той, “Рахит”-тай гэж оношлогдсон. Ийнхүү ач хүү ийн эрүүл мэнд сэтгэхүйн хувьд хохирол учруулж байна гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, 3.1.2-д “гэр бүл”гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг, 31 дүгээр зүйлийн 31.5-д “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг хэлнэ гэжээ.
Дээрх хуулийн заалтаас үзэхэд *******, нар нь гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байсан боловч гэр бүл биш, тэдний хооронд гэр бүлийн харилцаа үүсээгүй байна. Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүн биш, ******* тэжээн тэтгэх үүрэг хүлээгээгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байх ба нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүн биш, ******* тэжээн тэтгэх үүрэг хүлээгээгүй байна.
Харин Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу *******, нар нь хүү ******* тэжээн тэтгэх үүрэг хүлээсэн байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Насанд хүрээгүй бүтэн өнчин, эсхүл эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй хүүхдийг хөдөлмөрийн чадвартай төрсөн, үрчлэн авсан ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, хойд эцэг, хойд эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан ба ******* эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй болсон гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь ******* эцэг, эхийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явах, тэжээн тэтгэх санаа зорилгоо хэрэгжүүлэх боломжгүй, талууд харилцан бие биенээ ойлголцсоны үндсэн дээр, хүүхдийн эрх ашгийг хохироохгүйгээр хүү ийн эрүүл мэндийн талаар арга хэмжээ авах, сурч боловсроход нь тусалж дэмжих хамтран хүчин чармайлт гаргах боломж нээлттэй байна. Хариуцагч ******* нь хүү ******* анхаарч халамжлах, эрүүл энх өсгөн бойжуулах үүрэг хүлээж, асрамжиндаа байлгаж хамт амьдарч байгаа болох нь тогтоогдсон байна.
Иймд нэхэмжлэгчийн ач хүү ******* тэжээн тэтгэх эрхийг эдлэхэд ээж ******* саад хийхгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 35 дугаар зүйлийн 35.1, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч гийн хариуцагч *******ид холбогдуулан гаргасан ач хүү ******* тэжээн тэтгэх эрхийг эдлэхэд саад хийхгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН