Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2021/01122

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2021/01122

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,

Нэхэмжлэгч: 2*******,*******,*******,*******,,,

Нэхэмжлэгч: 2*******,*******,*******,*******, нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт байрлах Шинжүү ХХК /захирал Л.Сарангэрэл/,

Хариуцагч: 1962 онд төрсөн,,,,, Монгол овгийн Жамсрангийн Агааш /рд ФБ62060460/ нарт холбогдох ажлын хөлс 1 610 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , , /онлайн/, хариуцагч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч , , нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: , , бид нар 2021 оны 05 дугаар сарын 20-ноос Агаашийн бригадад 2021 оны 06 сарын 25 хүртэл ажилласан. 16 өдөр, 12 өдөр, 15 өдөр ажилласан. Бригадын даргаас авсан мөнгө нь 200,000 төгрөг, 200,000 төгрөг, 140,000 төгрөг авсан. Үлдэгдэл авах мөнгө нь 600,000 төгрөг, 550,000 төгрөг, 460,000 төгрөг авах ёстой ч өгөхгүй 2 сар гаран болж байна. Гэрт нь орохоор гэрээсээ хөөж шүүхдээд аваарай, шүүх, цагдааг чинь Шинжүү ХХК-ийн захирал Сараа аргалчихна гээд байдаг. Нэг бол Сараа захирлаас мөнгө орж ирэхгүй байна. 16 өдөр ажилласан боловч 13 өдөр ажилласан, ыг 12 өдөр ажилласан боловч 9 өдөр ажилласан, 15 өдөр ажилласан боловч 12 өдөр ажилласан гэж 3 өдөр ажилласан цалинг хасаад байна. Ингэж худлаа яриад 2 сар гаран цалинг минь өгсөнгүй. Ийм учраас бид гурвын цалин болох 1,610,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өгсөн мөнгийг хасаад одоо 400 000 төгрөг, 460 000 төгрөг, 350 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Шинжүү ХХК-ийн захирал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн , нарын нэхэмжлэл гаргасан асуудлыг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарын шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нарын төлбөр болох 400 000 төгрөгийг бэлнээр тооцож шийдвэрлэсэн болно...Манай компани насанд хүрээгүй хүүхдүүдийг ажиллуулаагүй.Манай компани иргэн тай гэрээ хийсэн.Энэ хүүхдүүдийн нэхэмжлэл манай компанид хамааралгүй. гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Шинжүү ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс ажилласан. Тэгээд ажил төрөл байхгүй гэхээр нь манай барилга дээр ажиллах уу гэхэд зөвшөөрсөн., хоёр ыг дагуулж ирсэн. ажил хийж чадахгүй, шавар даахгүй байсан.Тэгэхээр нь би ыг дагуулж ирээд хэрэггүй, ажиллуулахгүй гэдгээ хэлсэн.Хүүхэд учраас өрөвдөөд 3 өдрийн цалин 140 000 төгрөг өгсөн. , нарыг 2021 оны 05 дугаар сарын 22-ноос 2021 оны 06 дугаар сарын 01 хүртэл, 2021 оны 06 дугаар сарын 07-ноос 11 хүртэл, 2021 оны 07 дугаар сарын 19, 20, 21-ний өдөр хүртэл ажилуулсан. 3 хоног л ажилласан.Ер нь энэ хүүхдүүд ажлын чадвар муутай, өдөрт 3-4 цаг л ажиллаж байсан.Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас нь хойш , нарт тус бүрт нь 200 000 төгрөг, ажиллаж байх үед нь цувуулж тус бүрт нь 200 000 төгрөг өгсөн.Сүүлд 200 000 төгрөг аваад шүүхээс нэхэмжлэлээ буцааж авна гээд явсан.Одоо миний хувьд энэ хүүхдүүдэд цалин, хөлс өгөх боломжгүй.Өгөх ёстой цалингаа өгсөн.Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч , , нар хариуцагч Шинжүү ХХК болон нарт холбогдуулан ажлын хөлс 1 610 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 400 000 төгрөг, 460 000 төгрөг, 350 000 төгрөг, нийт 1 210 000 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарласан.

, , нар насанд хүрээгүй буюу 16-17 настай тул иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээдүүд бөгөөд тэд Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1.-д зааснаар өөрсдийн хөдөлмөрийн хөлсийг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр бие даан нэхэмжлэх эрхтэй.

Хариуцагч Шинжүү ХХКын Говил багт Шинжлэх ухаан технологийн паркийн үйлдвэрийн сендвичин барилгын ажил хийж гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгчээр ийг ажиллуулахаар 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ,тай Засал чимэглэл, шаврын ажил хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч , , , хариуцагч нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 360 дугаар зүйлийн 360.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө.360.2.Шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно гэж заасан.

Хэдийгээр талууд хөлсөөр ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй боловч Засал чимэглэл, шаврын ажил хийлгэхээр , , нарыг 2021 оны 05 дугаар сарын 22-ноос ажиллуулж эхэлсэн, энэ үеэс 3 хоног ажилласан, , нарыг 2021 оны 05 дугаар сарын 22-ноос 2021 оны 06 дугаар сарын 01 хүртэл, 2021 оны 06 дугаар сарын 07-ноос 11 хүртэл, 2021 оны 07 дугаар сарын 19, 20, 21-ний өдөр хүртэл нийт 19 хоног ажиллуулсан, ажлын хөлсийг 1 өдрийн 40 000 төгрөгөөр тохирсон болох нь хариуцагч ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ийн Ж.Оногийн ажилласан хоногийг бүртгэсэн бүртгэл, фото зураг зэрэг баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нар цалин хөлсөө шаардах эрхтэй.

Хариуцагч ажлын хөлсөнд нэхэмжлэгч д нийт 400 000 төгрөг, т 140 000 төгрөг, д 400 000 төгрөг өгсөн болохыг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч маргаагүй.

Нэхэмжлэгч нар 1 610 000 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаас хариуцагчийн нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэгч , нарт өгсөн нийт 400 000 төгрөгийг хасч үлдэх 1 210 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон. Үүнээс 400 000 төгрөг, 460 000 төгрөг, 350 000 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.-д 16 насанд хүрсэн хүн хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй гэж заасан ба хариуцагч нэхэмжлэгч , нарыг нийт 19 өдөр ажилласан болохыг зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа, гийн ажлын цагийн бүртгэлээр нэхэмжлэгч нар 19 хоног ажилласан нь тогтоогдож байх тул цалин, хөлс 760 000 /19хоногх40 000₮ 1 өдрийн цалин/ төгрөгөөс нэхэмжлэгч нарын авсан тус бүр 400 000 төгрөгийг хасч д 360 000 төгрөг, Ж.Нарантулгын нэхэмжилж буй дүндгээр тооцож 350 000 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч 3 хоног ажилласан ажлын хөлс 140 000 төгрөгийг авсан, түүний 12 хоног ажилласан гэсэн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагч Шинжүү ХХК нэхэмжлэгч нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, үүрэг үүсээгүй байх тул хариуцагч Шинжүү ХХК-нд холбогдох хэсгийг, мөн нэхэмжлэлийн шаардлагаас 490 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 710 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас 21 590 төгрөг гаргуулан , нарт олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасныг баримтлан хариуцагч аас 360 000 төгрөг гаргуулж д, 350 000 төгрөг гаргуулж д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 490 000 төгрөг, хариуцагч Шинжүү ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 21 590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч , нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Р.ҮҮРИЙНТУЯА