| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0109/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/115 |
| Огноо | 2024-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, аймгийн сумын “” ХХК-д хүнд даацын автомашины жолооч ажилтай, ам бүл , ээжийн хамт Дундговь аймгийн дугаар баг, Айргийн 3-******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗВ94**************/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь ******* оны дүгээр сарын -ний өдрийн цагийн үед Дундговь аймгийн сумын дугаар баг Айргийн 5******* тоот иргэн гэрийн гадаа хохирогч “та нар яагаад архи уугаад байгаа юм” гэж хэлэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний зүүн хацар хэсэгт удаа, хамар хэсэгт 1 удаа гараараа тус тус цохиж, эрүүл мэндэд тархи доргилт, баруун зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, хамрын таславчийн мурийлт зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би ******* оны дүгээр сарын -ний өглөө 10 цагийн үед найз хамт явж байгаад сумын дугаар баг Айргийн 5******* тоотод байх гэрээр нь хамт орсон юм. Тэгээд хашаанд нь байх хажуу айл Давааням гэх айлд бид хоёр орсон. Тэгсэн чинь Давааням ах архи уугаад сууж байсан, гэрийнх нь зүүн талын орон дээр нэг танихгүй согтуу нүдний шилтэй эрэгтэй хүн унтаж байсан. Тэгээд , Давааням ах бид гурав гэрээс гараад *******-71 дугаартай аллион маркийн автомашинд сууж байсан чинь Давааням ахын гэрээс, нөгөө согтуу унтаж байсан хүн нь гараад ирсэн. Тэгээд би машины арын суудал дээр сууж байсан чинь тэр согтуу хүн миний сууж байсан талаар хаалга онгойлгохоор нь “суух юм уу” гэсэн чинь машины хаалга саваад хаасан. Тэгэхээр нь би бууж очоод “та яагаад хаалга савж байгаа юм” гээд бид хоёр муудалцаад өнгөрсөн. Тэгээд тэр согтуу хүн Давааням ахын гэрийн хойд талд байх гэрт орчихоод гараад ирэхээр нь би тэр хүнийг заамдаад авсан чинь намайг цохих гээд оноогүй хий цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд намайг салгасан. Тэр хүнийг Лхагважав гэдэг хүн юм байна гэдгийг цагдаа дээр ирээд сүүлд нь мэдсэн. Намайг цохих гээд хий цохихоор нь би зөрүүлээд цохисон юм. Би ял шийтгэл эдэлж байгаагүй. ******* оны ******* сарын *******-нд Дундговь аймгийн суманд төрсөн. Эхээс ганцаараа, айлын ганц хүү. Дундговь аймгийн сумын 3-р сургуульд 00-009 он хүртэл суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшиж, 009-01 он хүртэл Дундговь аймгийн МСҮТ-д суралцаж сантехникч мэргэжлээр тусгай дунд боловсрол эзэмшсэн. Цэргийн албыг аймгийн *******7-р ангид 0-014 онд хаасан. Цэргээс ирээд аймагт Уул уурхайд ажилласан. Одоо Дундговь аймгийн сумын дугаар багт ээж хамт амьдардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/
Хохирогч “******* оны дүгээр сарын -ний өдөр цагийн үед сум дугаар баг 5******* тоотод найз гэрт нь нэг шил архи хувааж уугаад сууж байсан чинь гаднаас хоёр залуу орж ирээд гарсан. Тэгээд гарчихаад эргэж орж ирээд нэг нь “та нар яагаад архи уугаад байгаа юм” гэхээр нь “чамд ямар хамаатай юм” гэсэн чинь наашаа гараад ир гэхээр нь би араас нь гараад очсон. Тэгсэн чинь гэрийн зүүн урд талд нь намайг зүүн гараараа заамдаж байгаад баруун гараараа миний зүүн хацар хэсэгт удаа, хамар руу 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь чи яагаад намайг зодож байгаа юм хуулиа мэдэх үү гэсэн чинь чи муу намайг амжихгүй шүү гэсэн. Тэгэхээр нь би гарыг нь тавиулаад хашаанаас гарч зугтаагаад баруун тийш яваад нэг танихгүй айлын хашаа руу ороод хүний утас гуйж байгаад цагдаа руу дуудлага өгсөн... Миний сэтгэц зүгээр байна, сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, *******/
Гэрч “ ******* оны сарын -ний өдөр би Айргийн 5******* тоотод найз хамт 0.75 литрийн архи хувааж уусан. Тэр үед манай эхнэрийн дүү Ренчиндорж, гэх найзтайгаа орж ирсэн. яагаад айлд архи уугаад байгаа юм гэсэн. Лхагважав “чамд ямар хамаатай юм” гээд тэр муудалцаад гэрээс гарсан. Би араас нь Ренчиндоржийн хамт гартал Лхагважавыг эхлээд нүүр рүү нь цохиж авсан. Лхагважав зөрүүлээд Ням-Очирыг цохисон. Тэгээд Лхагважав Ням-Очироос салаад гадагшаа гүйгээд яваад өгсөн. 0 орчим минутын дараа цагдаа ирээд Ням-Очирыг аваад явсан. ...Нүдний шил нь газар унасан байсан. Нүүр болон амнаас нь цус гарсан эсэхийг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
Гэрч “Би ******* оны сарын -ний өглөө хөдөөнөөс Дундговь аймгийн төв дээр ирчихээд найз хамт өөрийн гэрээрээ орчихоод хашаанд хамт байдаг ахынх болох хаар орсон. Давааням ах танихгүй хүнтэй байсан. ... машин дотор хамт утсаа оролдоод сууж байгаад гэр рүүгээ орчихоод гараад иртэл Давааням ахын гэрт байсан танихгүй нүдний шилтэй хүн миний машины хаалгыг хүчтэй хаагаад “пизда” гэсэн. Тэгсэн машинаас бууж ирээд “зүгээр байхад яагаад байгаа юм” гээд танихгүй хүнтэй зууралдаад авсан. Тэгэхээр нь би салгах гээд голоор нь орох үед нэг цохих шиг болсон нүдний шил нь газар унасан. Лхагважав гэх хүн машины хаалга савж хаагаад согтуурхаад байсан. Түүнээс л болж муудсан байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 35/
Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ******* оны дүгээр сарын 09-ний өдрийн 1******* дугаартай “... биед тархи доргилт, баруун зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, хамрын таславчийн мурийлт зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь үзлэг хийхээс 5-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******-/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч нь ******* оны дүгээр сарын -ний өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, хамрын таславчийн мурийлт зүүн хацрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, баруун зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, хамрын таславчийн мурийлт зүүн хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* ******* оны дүгээр сарын -ний өдөр Дундговь аймгийн сумын дугаар баг Айргийн 5******* тоотод байх гэрийн гадаа хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохиж учруулсан болох нь
Хохирогч “ гэрийн зүүн урд талд нь намайг зүүн гараараа заамдаж байгаад баруун гараараа миний зүүн хацар хэсэгт удаа, хамар руу 1 удаа цохиод авсан” гэх,
Гэрч “ .. Лхагважавыг эхлээд нүүр рүү нь цохиж авсан. Лхагважав зөрүүлээд Ням-Очирыг цохисон....” гэх,
Гэрч “... машинаас бууж ирээд “зүгээр байхад яагаад байгаа юм” гээд танихгүй хүнтэй зууралдаад авсан. Тэгэхээр нь би салгах гээд голоор нь орох үед нэг цохих шиг болсон нүдний шил нь газар унасан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын хохирогч нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, хамрын таславчийн мурийлт зүүн хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна. Шүүгдэгч нь хохирогч ат 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь /хх-77/ банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.000.000 төгрөг төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын ******* оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч *******т торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36. дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36., 36.10, 36., 3.1, 3. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч овогт Ням-Очрыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Ням-Очирт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч т 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР