Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/116

 

                                                                                                                                                                                                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

Улсын яллагч Е.Хулан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл , эхнэрийн хамт аймгийн сумын дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд аймгийн Сум дундын шүүхийн оны 0 дүгээр сарын -ны өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 8 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар жилийн хорих ялаар, 

аймгийн Сум дундын шүүхийн 004 оны дугаар сарын 5-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 0******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн 45. дахь хэсэгт зааснаар сарын хугацаагаар баривчлах ялаар,

аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0 оны дугаар сарын -ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны дугаар сарын 0-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар . төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт /РД:ЗЮ83**************7/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь ******* оны 0 дүгээр сарын -ний өдөр аймгийн сумын Мандал 5-5 тоотод зүс таних “чи дандаа худлаа үнэн юм авгайд ярилаа" гэх шалтгаанаар толгойн тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “духанд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би өшиглөөгүй. хөл муу суга таягтай өөрөө ойчсон. Би зодоогүй. Би хамтран амьдрагчтайгаа дэлгүүр ороод бэлэн гоймон аваад явж байхад дуудаад хошлон татаад өгөөрэй гэсэн.  Бид маргааш больё гээд гэр рүүгээ явж байсан, миний буруу” гэв.

      Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би ******* оны 0 сарын -ний үдээс хойш цагийн үед гэрээсээ эхнэр хамт гараад зүүн хойш байх “Амар” дэлгүүр орчихоод буцаж гэр рүүгээ явж байгаад гэх айлын үүдээр явж байсан чинь , хоёр гэрийн зүүн талд сууж байсан. Тэгснээ эхнэр Уранбилэг бид хоёрт хандаж “хошлон таталцаж өгөөрэй” гэхээр нь “за, за” гэчихээд гэр рүүгээ алхаж байгаад гэрийн хойд талд таарсан. Тэгээд би “эхнэр чинь Алтанцэцэгийн гэрийн зүүн талд газар уначихсан байна” гэж хэлчихээд яваад өгсөн. Цолмонбаатар, Уранбилэг бид гурвыг уулзаад зогсож байхад хашгичаад байхаар нь би тэнд ойчсон байна гэж хэлсэн. , хоёр согтуу байсан. Би ******* оны ******* сарын *******-нд аймгийн суманд төрсөн. Эхээс 4-үүлээ айлын дахь хүүхэд. аймгийн сумын 5 дугаар сургуульд 3 жил сураад сургуулиас гараад мал дээр гарсан. Цэргийн албыг онд Дорноговь аймгийн Улаан-Уулын 0-р ангид хаагаад 00 онд Өмнөговь аймгийн 07-р цэргийн ангид гэрээт алба хаагчаар ажиллаж байгаад 0******* онд эрүүл мэндийн асуудлаар гарсан. Тэрнээс хойш , Хулд сумдад мал маллаж амьдарсан. Одоо аймгийн Луус суманд хүний мал маллаж амьдарч байгаа. Би цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 3/

Хохирогч Б. “…Би ******* оны 0 дүгээр сарын -ний өдөр сумын Мандал 5-5 тоотод /хашаагүй/ эгчийнд нөхөр Цолмонбаатарын хамт 7 цагийн үед очсон. Тэгэхэд тэднийд эгчтэй Тулга /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэдэг залуу байсан. Тэр хоёр 0.75 литрийн архи задалж байсан. Тэгээд тэр архийг эгч, Тулга бид гурав хувааж уусан. Манай нөхөр Цолмонбаатар архи огт уудаггүй юм. Архиа ууж дуусаад Тулгыг Цолмонбаатар гэрт нь хүргэж өгөх гээд  явсан. Тэгээд эгч бид хоёр гэрийн зүүн урд талд гадаа газар сууж байхад ирээд надад хандаж "чи дандаа худлаа үнэн юм авгайд ярилаа гээд" шууд толгой руу өшиглөсөн. Тэгсэн миний толгойноос их цус гараад шууд яваад өгсний дараа нөхөр Цолмонбаатар ирээд эмнэлэг рүү дуудлага өгсөн. Түргэн тусламж 5-0 минутын дараа ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Би эмнэлэг дээр очоод 4 байна уу 5 оёдол  тавиулсан. намайг өшиглөх үед 8 цаг 40 минут л болж байсан байх. миний зүүн хөмсөгний дээд талд нэг удаа өшиглөж гэмтээсэн. Толгой өвдөж байна, гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

               Гэрч   “...Би ******* оны 0 дүгээр сарын -ний өдөр 5 цагийн үед байх Мандалд /хаягийг нь мэдэхгүй байна/ эгчийнд эхнэр хамт очсон. Тэднийх гэрээ барьсан байсан болохоор ойр зуур юм хийж өгсөн. Тэднийд Тулга гэдэг залуу бас байсан. Тэгээд юм хийж дууссаны дараа эгч нэг шил 0.75 литрийн архи авч ирээд эгч, Тулга манай эхнэр гурав хувааж ууцгаасан. Би архи уудаггүй болохоор тэр архинаас уугаагүй. Архи дууссаны дараа Тулга гэрт хүргээд өгчих гэхээр нь гэрт нь мотоциклтой хүргэж өгчхөөд эргээд эгчийнх рүү явж байхдаа тай гудамжинд таарахаар нь зогсож уулзсан чинь "би зодож бариагүй шүү, зодож барьсан бол цагдаагаа дуудаж өгөөрэй” гэсэн. Тэгэхээр нь би гэрийн хажууд уначихсан байна шүү дээ гэсэн чинь би зодож бариагүй шүү гээд яваад өгсөн. Тэгээд би дээр очсон чинь гэрийн зүүн талд ойчихсон цусандаа холилдсон байж байхаар нь яасан гэж асуусан чинь " намайг өшиглөөд унагачихлаа" гэж хэлсэн. Бас эхнэрт янз бүрийн юм ярилаа гээд өшиглөсөн гэж хэлсэн. дух руу нь өшиглөсөн байсан. Цус нь тогтохгүй болохоор нь эмнэлэг дуудсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 0/

Гэрч Д.ийн “...Би ******* оны 0 дүгээр сарын -ний өдөр гэрээ янзалсан юм. Манайх Мандалд хашаа бариагүй задгай хашаанд байгаа. Тэгээд Цолмонбаатар, Нандин-Эрдэнэ хоёрыг ирж тус болохгүй юм гэсэн чинь тэр хоёр мотоциклтой ирсэн. Манайд Тулга гэр орны юм янзлаад байж байсан юм. Бид хэд гэр орны юм оруулчхаад дараа нь дэлгүүр ороод би нэг шил архи авсан юм. Тэр архийг манайд очиж ууцгаасан. Архинаас Цолмонбаатар уугаагүй, Нандин-Эрдэнэ, Тулга бид гурав хувааж ууцгаасан. Дараа нь Цолмонбаатар мотоциклтой Тулгыг хүргэж өгөх гээд явсан. Тэр хооронд бид хоёр гадаа зүүн талд сууж байхад зүүн талаар эхнэрийн хамт явж байсан. Тэгснээ ирснээ олигтой юм хэлээгүй шууд л толгой руу нь өшиглөсөн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ? гэсэн чинь намайг алгадсанаа түлхэж унагаачхаад яваад өгсөн. Тэр үед ы эхнэр цаана нь зогсож байсан юм. Тухайн үед 8 цаг өнгөрч байсан байх. Ямар шалтгааны улмаас өшиглөснийг мэдэхгүй. Ирээд шууд л өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 4/

          аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн ******* оны 0 дугаар сарын 0-ны өдрийн дугаартай “...Б. биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй, бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт,гэрэл зургууд /хх-ийн -/

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /

          Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 4/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 0/

           аймгийн сум дундын шүүхийн оны 0 сарын -ны өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн -3/

         аймгийн сум дундын шүүхийн 004 оны сарын 5-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 4-7/

          аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0 оны сарын -ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 8-73/

        аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны сарын 0-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74-78/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

      Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

       Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

        Дээрх баримтуудаар  ******* оны 0 дүгээр сарын -ний өдөр аймгийн сумын дүгээр баг Мандалын 5-5 тоотод хохирогч Б. бусдад зодуулсан үйл явдал тогтоогдож байна.

        Хохирогч Б. нь бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь “духанд шарх” гэмтэл /хохирол/ учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

       Хохирогч Б. эрүүл мэндэд учирсан “духанд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* ******* оны 0 дүгээр сарын -ний өдөр аймгийн сумын дүгээр баг Мандалын 5-5 тоотод хохирогчийн дух хэсэгт өшиглөх үйлдлээр учруулсан болох нь хохирогч Б. “... эгч бид хоёр гэрийн зүүн урд талд гадаа газар сууж байхад ирээд надад хандаж "чи дандаа худлаа үнэн юм авгайд ярилаа гээд" шууд толгой руу өшиглөсөн. Тэгсэн миний толгойноос их цус гараад шууд яваад өгсний дараа нөхөр Цолмонбаатар ирээд эмнэлэг рүү дуудлага өгсөн...” гэх,

        Гэрч   “... дээр очсон чинь гэрийн зүүн талд ойчихсон цусандаа холилдсон байж байхаар нь яасан гэж асуусан чинь " намайг өшиглөөд унагачихлаа" гэж хэлсэн. ... дух руу нь өшиглөсөн байсан. Цус нь тогтохгүй болохоор нь эмнэлэг дуудсан.” гэх,

Гэрч Д.ийн “... ирснээ олигтой юм хэлээгүй шууд л толгой руу нь өшиглөсөн...” гэх мэдүүлгүүд болон Б. эрүүл мэндэд учирсан духанд шарх гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн удаагийн үйлчлэлээр үүссэн байна гэх шинжээчийн дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

      Шүүгдэгч *******ы хохирогч Б. дух хэсэгт хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл /хохирол/ учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

        Хохирол төлбөрийн талаар:

 

         Хохирогч Б. шүүхэд хохирол баримт ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнээд, хохирогч өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

          Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

         Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүний ажил хөдөлмөр эрхэлдэггүй, энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байгаа хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлийн дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж, аймгийн сумын төвөөс гадагш явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

          Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

       Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.    

      Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д зорчих эрхийг ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3., 3. дугаар зүйлийн , , 3, 4 дэх хэсэг, 3., 3.7, 3.8, 3.0, 3., 38., 38. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

.Шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д /нэг/ сарын хугацаанд аймгийн сумын төвөөс гадагш явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б. шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч Б. өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          З.УУГАНБАЯР